Оюу толгойн шинэ хайрхан

Оюу толгойн шинэ хайрхан

Монголын орчин цагийн уул уурхайн хөгжлийн түүхэнд нэгэн шинэ хуудас өмнөх он шувтрах өдрүүдтэй уралдан нээгдэв. Тэр нь Оюу Толгойн гүний уурхайн үндсэн дэд бүтцийн нэг амин чухал хэсэг болох “Үйлдвэрлэлийн ам”-ны барилгын ажил дуусч шинэ өндөр цамхаг  сүндэрлэсэнтэй холбоотой. Эдүгээ Ханбогдын цэлгэр талыг алсаас саравчлан харахуй хоёр өндөр хайрхан нүднээ сод буух болжээ. Эхлээд наран ивээлтэй Ханбогд хайрхан сэтгэл татаж ихэмсэглэнэ. Бурханы бүтээсэн энэ буурал хайрхан бээр буян хишиг, эрдэс баялаг, үлгэр домог, хүмүүний түүх, соёлыг агуулан хадгалж иржээ. Түүнийг хэзээ, хэрхэн, хичнээн хүндрэл, сорилтыг давж бүтээснийг зөвхөн Бурхан л мэдэх. Түүнээс холгүй Оюу толгойн шинэ “хайрхан” хараа булааж сондгойрно. Тэр нь дээр дурдсан “Үйлдвэрлэлийн ам”. Хүмүүний оюун ухаан, хүч хөдөлмөр, хичээл зүтгэл шингэж цогцолсон хайрхан. Үүрийн туяа, үдшийн гэгээнд гэрэлтэж орших нь өвөрмөц. Энэхүү цамхагийг “хайрхан” хэмээн муйхарлах бүдүүн зүрх гаргасандаа хүлцэл өчьсү. Гэхдээ “юманд учир, суманд гичир” бий гэдэг.

Энэ сүрлэг цамхаг бээр дэлхийн уул уурхайн орчин цагийн техник, технологи, стандартыг иж бүрэн шингээж манай Өмнийн говьд анх удаагаа нутагшсанаараа онцлог байгууламж юм. Түүнийг бүтээн босгох зам дардан байгаагүй гэлцэнэ. Уг нь дөнгөж эхлээд удаагүй байсан барилгын ажлыг нь 2013 онд таслан зогсоогоогүй бол 2016 онд ашиглалтанд орох төлөвлгөөтэй байсан гэх. Хоёр талын хувьцаа эзэмшигчдийн үл ойлголцол, үл итгэлцлээс үүдэж тийнхүү зогссон нь гашуун сургамжтай түүх л үлдээжээ. Харин 2016 оны эцэст барилгын ажлыг нь дахин сэргээснээр энэ байгууламж эдүгээ баригдаж дууссан байна.

Дэлхийн шилдэг зураг төсөл, инженерингийн шийдэл, тоног төхөөрөмжид суурилсан энэхүү нарийн төвөгтэй бүтээн байгуулалтыг манай үндэсний инженер, техникчид, ажилчид бүтээн босгосон нь бахархан тэмдэглүүштэй. Уг “Үйлдвэрлэлийн ам”-ны гүний нэвтрэлтийг сэргээж дахин эхлүүлсэн өдрөөс түүнийг өвч бүрэн тоноглож дуустал гурван жил дөрвөн сар зарцуулсан байна. Үүнд үндэсний 50 гаруй компани оролцож, нийт 2,500 гаруй хүн зүтгэжээ. Тэд бараг 2.6 сая цаг осол аюулгүй ажилласан нь дэлхийд гайхуулах амжилт гэж мэрэгшсэн экспертүүд дүгнэжээ.

Энэ тоо нь газрын гүнд болон гадарга дээрх барилга, бүтээн байгуулалтын салбарт дэлхийн жишигт нийцсэн хөдөлмөрийн аюулгүй байдлын стандарт, соёл нэвтэрч буйг гэрчилнэ. Энэхүү аварга бүтээн байгуулалтанд гадаадын өндөр чадвар, туршлагатай мэргэжилтэн нар чухал хувь нэмэр оруулсаныг тэмдэглэх нь зүйд нийцнэ. Энэ нүсэр бөгөөд нарийн чимхлүүр ажлыг гүйцэтгэсэн монгол инженер, техникийн ажилтан, ажилчид бээр дэлхийн аль ч өнцөгт баригдаж буй гүний уурхайн бүтээн байгуулалтанд шууд шилжин ажиллах мэдлэг, чадвар эзэмшсэн гэж гадаадынхан үнэлж байгаа нь үнэн бахархууштай. Мөнгө төгрөг, эд хөрөнгө лугаа гарт эс баригдах эдгээр үнэт баялаг говь нутагт бүтээгдэж байгааг мэдрэх, үнэлэх сайн цаг ирнэ гэдэгт найдна.  

Аварга байгууламж хэмээсэнтэй холбогдох зарим тоо баримт сөхье. Шинэ хайрханы барилгын ажилд 7.8 мянган куб метр цемент орсон нь “Монцемент”, “МАК цемент” хоёрынх гэнэ. Үндсэний үйлдвэрлэлийг дэмждэг Оюу Толгойн бодлогын зөвхөн нэг жишээ. Импортын хямд өртөгтэй цементээс татгалзсан хэрэг. Мөн 4.8 сая тонн металл хийц, 15.4 мянган метр ган хоолой, 317.5 мянган метр кабель суулгаж татсан тоо гарчээ.   

Уг босоо байгууламж нь газрын гүнээс 10 метр тойрогтой голчоор 1284 метр цойлж хөрсөн гараад тэнгэр рүү 96 метр сүндэрлэсэн урт чацтай эд.  Өөрөөр хэлбэл, хөрсөн дээрх цамхагийн барилга, газрын хэвлий дэхь үндсэн барилга нь нийлээд 1300 метр өндөр гэсэн үг. Энгийн аргаар тооцвол манай нийслэл дэхь Шангрила зочид буудлын барилгыг 15 удаа давхарлаж өрсөнтэй тэнцэх аж. Түүнээс 14 нь газрын гүнд өрөгдөж, газар дээр бас нэгийг залгаж босгожээ. Энэ өнцөгөөс нь харвал газрын гадарга, хэвлий хоёрыг холбосон “хайрхан” цогцолжээ гэхэд тийм ч хол зөрөхгүй мэт. Ханбогд маань ч газрынхаа хэвлийтэй хүй нэгтэй амьд хайрхан шүүдээ.

 “Үйлдвэрлэлийн ам” бээр үйлчилгээний ба бүтээгдэхүүний зориулалтын хоёр өргүүртэй. Үйлчилгээний өргүүрийн тээврийн хөнөг нь дотроо хоёр давхар бөгөөд нэг удаад 300 хүн тээвэрлэнэ. Гүний уурхай руу 1.3 км замыг 2.5 минутад туулна. Нэгж секундэд 10 метр хурдална гэсэн үг. Шангрила буудлын зочдын цахилгаан шат нэгж секундэд 3 метр давхидаг гэнэ.

Бүтээгдэхүүний өргүүр нь тус бүр 60 тонны даацтай хоёр хөнөгтэй. Хурд нь 16.4 метр/секунд аж. Уг өргүүр нь үрэлтийн хүчинд сууриласан ган таталгат систем юм. Анх 1877 онд герман инженер Фредрек Коепе зохион бүтээснээс хойш дэлхий даяар гүний уурхайд ашиглагдаж ирсэн бөгөөд Коепе гэх нэрээрээ алдаршсан түүхтэй. Оюу толгойд угсарч барьсан энэ системийн ид шид нь түүний хоёр супер дамартай холбоотой. Тэднийг ороогч дамар гэдэг. Тус бүр 6.7 м голчтой, 56 тонн жинтэй. Ган татлага нь уг системийн амин сүнс. Тэр нь 32 км урт. Түүнийг сунгаж татвал Амгалангийн автобусны эцсийн буудлаас “Чингисхаан” онгоцны буудалд хүрэх дайтай гэнэ.  

“Үйлдвэрлэлийн ам” ашиглалтанд орсноор гүний уурхай руу илүү олон хүн, бараа материал, тоног төхөөрөмж, хүнд механизм тээвэрлэж, тэнд нэвтрэлтийн ажлыг илүү хурдтай гүйцэтгэх, барилгын ажлын аюулгүй байдал, бүтээмжийг нэмэгдүүлэх, цаашдаа гүний уурхайгаас олборлох хүдрийг гадарга руу зөөх боломж нээгдэх юм. Өдгөө хүртэл гүний уурхайн барилгын ажлын тээврийг ганцхан “Үйлчилгээний ам”-ны хүчээр л нугалж байгаа бөгөөд түүний хөнөг нь 60 хүний багтаамжтай аж. Тэхээр одоо гүний уурхайн бүтээн байгуулалт болбоос хос морьтой болжээ. Хос морьтой хүн алс холын замд саатдаггүй. Энэ утгаараа найдвар, хурд, бүтээмж эрс нэмэгдэх нь ойлгомжтой.

Эдүгээ тэнд “Агааржуулалтын дунд ам” ажиллаж байгаагаас гадна агааржуулалтын хоёр шинэ ам баригдаж байгаа аж. Ийнхүү нийт “таван ам” нийлж байж л гүний уурхайн иж бүрэн үйл ажиллагааг хангах учиртай юм байна. Эдгээр “ам”-уудыг өмнө нь дэс дугаарлаж, өөрөөр хэлбэл “нэгдүгээр босоо ам”, “хоёрдугаар босоо ам” гэдэг байв. Анхных байх зовлонг эдгээр нэр ч амссан байх нь. Харин Ерөнхийлөгч асан П. Очирбат, доктор  Б. Лайхансүрэн, доктор Ч. Тэгшсайхан, зөвлөх инженер Н. Алгаа, Үндсэний хэлний зөвлөлийн албаны дарга, лингвист Н. Нарангэрэл зэрэг эрхэмүүдийг урьж санал, зөвлөгөө авсны үндсэн дээр “Үйлчилгээний ам”, “Үйлдвэрлэлийн ам”,  “Агааржуулалтын урд ам”,  “Агааржуулалтын дунд ам” ба “Агааржуулалтын хойд ам” хэмээн зориулалтынх нь дагуу тус тус нэрлэх болсоныг дашрамд тэмдэглье. “Бүгдээрээ зөвлөвөл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэдэг мэргэн үгтэй учраас оносон байхаа гэж найдна. Эдгээр ам болоод дэд бүтцийн бусад олон барилга, байгууламж ирэх жилүүдэд баригдаж төлөвлөлтийн дагуу ашиглалтанд цуварч орно.  

Оюу толгойн уурхайн цогцолбор нь ил ба гүний уурхай, тэдгээрийн үйл ажиллагааг хангах дэд бүтэц, түүний дотор ажилчдын орон сууц, эрүүл ахуй, амралт, соёл-спортын байгууламж зэргийг барьж байгуулах иж бүрэн бодлого, төлөвлөгөөний дагуу бүтээн байгуулагдах үе шатаа туулж явна. Тус компаниас эдгээр бодлогыг тусгасан10 жилийн хөгжлийн стратегийн төлөлвлөлт 2018 онд батлагджээ. Энэ хүрээнд хоолны үйлдвэр, үйлчилгээний “Мазаалай” төв, Ханбогд-Оюу толгойн засмал зам, уурхайн Захиргаа-Үйлчилгээний “Чандмань” төв, дулааны станцийн өргөтгөл зэрэг барилга байгууламжууд ашиглалтанд оржээ. Ханбогд сумыг цаашид орчин үеийн хотхон болгож өргөжүүлэх, тэнд жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх, тэндээс суурин ажилчдынхаа 60-70 хувийг хангах бодлого ч дээрх стратегид туссан аж.      

Ардчилсан хувьсгалын ачаар улс орон маань дэлхийд нээлттэй, чөлөөт зах зээлтэй, гуравдахь хөрштэй болж, улмаар гадаадын хөрөнгө, технологи орох үүд хаалга нээгдсний буянд хэрэгжиж буй төсөл бол Оюу толгой. Энэ нь гуравдахь хөршийн жинтэй хөрөнгө оруулалтын ач тус. Уг мега төсөл бээр энэ чиглэлд анхдагч. Тэгээд анхдагч байхын жаргал, зовлонг эдэлж буй уурхай. Гэхдээ оюу толгойчууд бол хатуужилтай, мэдлэг чадвартай, нэн ажилласаг, хатуу сахилга баттай, аюулгүй байдлыг чандлан эрхэмлэдэг гэдгээрээ онцлог уурхайчид. Тэд байгалийн болоод нийгмийн салхи шуургыг анзаарах завгүй л орон нутагт баялаг бүтээлцэж, Ханбогдыг дэлхийд сайн нэр алдар, бас сайхан ирээдүйн дүр төрхөөр таниулж байна. Хоосон ярих биш, хийж бүтээх үйлсэд л сэтгэлээсээ шамдсан хүмүүс.

Өмнөговийн ирээдүй бол тэнд төрж торниж буй шинэ үеийнхний гарт атгаастай, энд Монголын маань 3 сая дахь иргэн төрсөн нь учиртай. Дөрвөн сая дахь нь Ханбогдод ч төрж мэднэ. Тэд бээр говь нутгаа эрчимтэй хөгжүүлж, Монгол орноо ертөнцөд илүү хүчтэй мэдрүүлэх болно. Тэр цагт говийн бүс нутаг маань үлэг гүрвэлээр биш хөгжил дэвшилээрээ дэлхийд илүү алдаршина. Ийм мөрөөдлийн үзүүрт энэ бүс нутагт экспортын чөлөөт бүс нээгдэж, Монгол-Хятадын үйлдвэр, худалдаа, аялал жуулчлалын төв үүсч, Галбын говьд үлэг гүрвэл, амьтан, шувууд, ургамалын геопарк сүндэрлэх. Тэгээд Улаанбаатар, Увс, Баян-өлгийгөөс хурдны суман галт тэргээр хүүхэд залуус цуварч, мөн Токио, Сеүл, Шанхай, Бээжингээс жуулчид Оюу толгойн Ханбумбат нисэх буудалд “асгарч” зугаацах гэрэлт ирээдүй төсөөлөгдөнө. Түүнд Оюу толгойчууд бүтээлчээр оролцож таарна. Тэр нь хувьцаа эзэмшигчдийн нэгдмэл мэргэн бодлого, урт хугацааны тогтвортой хамтын ажиллагаанаас хамаарах нь мэдээж.

Ханбогд хайрханы лус савдаг нь цагаан тэмээ унасан ногоон торгон дээлтэй ганган бүсгүй байдаг гэж нутгийнхан залбирдаг. Энд өгүүлж буй шинэ хайрхан ч тэр бүсгүйн таалалд нийцэж ивээлд нь багтана гэдэгт итгэнэ. Учир нь Оюу толгой бүхэлдээ Ханбогдод мэндэлсэн бөгөөд Өмнөговийн хувьд 21-р зууны их бүтээн байгуулалтын жишиг түүчээ. Говь нутгийн ашидын хөгжил дэвшилд түүний оруулах хувь нэмрийн тухай мэтгэлцээг түүх цаг хугацааны уртад шүүх буйзаа. Эртний латин хэлэнд “Tempus consilium dabet” буюу “Цаг хугацаа бүхнийг харуулна” гэсэн нь учиртай. Үүнийг мутарлагч бээр мэтгэлцээнд “тос” нэмэхийг зорьсонгүй, баримт түшиглэж өгүүлэхийг хичээсэн болно.

Юутай ч бурханаас заяасан болоод хүмүүний бүтээсэн хоёр хайрхан ийнхүү ханьсан оршиж эхэлсэнд нутгийнхан бэлэгшээж буйг сонсоход чихэнд чимэгтэй.

Г. Батсүх

2020.01.06

2
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.

Дуртай төрөл

10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417