Тэтгэвэрийн зээлийн эргэн тойронд

Тэтгэвэрийн зээлийн эргэн тойронд

Манай аав ээж хоёрын нэг нь 4 сая гаруй төгрөгийн тэтгэвэрийн зээлтэй байж. Оны өмнөхөн эхнэр ээжийн зээлийг хааж баярлуулах хэрэгтэй гэж хэлэхээр нь цааргалаад л байлаа. Өнгөрсөн жил ээж тэтгэвэрээ зээлж юу хийсэн нь хэд хэдэн удаагийн байцаалтаар илрээгүй бөгөөд цаашид тусгай ажиллагаа явуулж мөрдөн шалгахаар шийдэв.
Хэрэгтнийг байцаах явцад “би та нарыг төрүүлж өсгөсөн хүн, тэтгэвэрээ хэнд өгөхөө өөрөө мэднэ” гэх мэтээр уурлаж нэр сүрээрээ далайлгасан болой.

Хэнд өгөхөө би мэднэ гэдэг үг сэжүүр болов. Саяхан гэрлэсэн дүүг би дотроо хардав. Ээжийн тэтгэвэрийн зээлээр юу хийв, буцааж төл гээд шууд хэлэв. Дүү их гайхаж байна. Юу гэж би авах билээ, ээж тэгж байна уу, зөнөж байгаа юм байхдаа. Би авах байтугай, сар бүр цалингаасаа мөнгө өгдөг нтр гээд явчихлаа.

За худлаа худлаа ах нь зүгээр ажиллагаа явуулж байна гэж дүүд хэлэв. Банкнаас нь асуухад хувийн нууц гээд бүр халгаасангүй. Уг нь хуулгыг нь харвал хэнрүү шилжүүлсэн нь тодорхой болох ёстой.

Аа үхсс хэн ч авсан бай одоо яахав. Хүүхдүүд нь аваагүй нь тодорхой тул мөрдлөгөө өнгөрсөн 9 сард зогсоосон юм. Зээл тэглэх тухай чуулган хурладаж байхад ээж их анхааралтай сайн дуулдаг чихээ өгөөд зурагтаа чагнаж байхад аав тун дурамжхан холоос харж суусан гэнэ. Шийдвэр гарсны дараа ээж ааваас “хүнээс харамлаад байдаг чи юу хожив” нтр гэж амыг нь асуусан сурагтай.

Хажуу айлын хоёр гөхшин зээлгүй байжилдээ. Мэдсэн бол муу хүүгээсээ харамлаж байхаар унаа аваад өгөхгүй яавдаа, энэ харамчаас л боллоо гэж нэгнээ зүхэж суусан гэнэ. Харамч нь ч байна, хариуцлагатай нь ч бий. Хэрээ шиг хар бус, хун шиг цагаан биш шаазгай шиг алаг хорвоо шүү дээ.

Манай хамаатны өвгөн бурхан болоход тэтгэвэрийн зээл нь амьд үлдсэн хөгшин дээр буужээ. Аль болгон хүүхдүүдээ зовоохуу гээд өвгөнийхөө үнэтэй хөөргийг хямдхан зараад оны өмнө зээлээ төлчихөж. Арван хэдэн сая төгрөг хүрэх хөөргийг 4 саяаар зарж зээлээ төлсөн эмээ одоо хүүхдүүдийнхээ өмнө хэрэгтэн болчихсон сууж байгаа юм уудаа.
Зээл тэглэсний өчүүхэн ашиг нь зөвхөн тэтгэвэр биш. Аав ээжийнхээ тэтгэвэрийг зээлдэг арчаагүй үр хүүхдүүдийг нийгэм даяараа зүхэж хараалаа. Ихэнх нь буруу юм байна гэдгийг ойлгоо байлгүй. Огт ойлгоогүй үргэлжлүүлээд зээлэх бодолтой засаршгүй этгээдүүд бишгүй байгаа. Нөгөө талдаа өвөө эмээ нар тэтгэвэрээ зөвхөн өөрсөддөө зарцуулах ёстой гэдгээ бага ч атугай ойлгосон байх.

Зээл тэглэдэг орой Ховдод байж таарав. Найзын аавынд ийм яриа болов.

ОУВС буруу гээд байна. Та юу гэж бодож байна? Найзын ааваас асуув.

Үхсэн баас болив л болино л биз, тэр гадаадууд хаалгаар ороод ирэх биш ямар хамаатай юм гээд огт тоосонгүй.
Найз аавдаа “ирээдүйд бидний идэх хоолыг булааж та нарт өгч байгаа л хэрэг” гэхэд аав “Чи хар багаасаа л ээж бид хоёрынхоо аягатайг булааж идсэн, чиний хоолноос ганц халбагадахад яадын” гэж хэлээд нам болгов. Хөгшнийг үг хэлээр барахааргүй шинжтэй юм.

Зээл тэглэдэг орой хүргэн нь эхнэртээ “тэр аавыг дуудаж хоол унд өг, аавруу залга” нтр гэж их дөвчигнөсөн гэнэ. Тэгээд ойрдоо аавынхаар их ирж байгаа гэж байна. Зээл хуйтай муу явахад тоогоогүй хүргэн өр ширгүй сайн явахад орж гараад байна хэмээн инээдэм ханиадам болов.

Нэгэнт зээлээ тэглэсэн юм чинь ээж надад үнэнээ хэллээ. Хэдэн жилийн өмнө дүүдээ л өгчихсөн юм билээ. Надад тэр дүү нь хол юм шиг байвч ээжид бол хуруун чинээ дүү нь юм. Хүүдээ хайртай л юм бол ахиж тэтгэвэрээ ийш тийш битгий өгөөрэй. Нэг л зээл авчихвал тэтгэвэрийн зээл чинь гүйцэгдэхгүй шүү дээ. Авах ам ёроолгүйй өгөх гар хэмжээтэй шүү дээ ээжээ.
Ээж нь ойлгосоон. Ахиж хэзээч зээл авахгүй.

Аав яахав хүн муутай ч нийгмийн хариуцлагатай хүн. Ээж маань хүн сайтай ч хариуцлагагүй этгээд. Аль альнийх нь холимог нь би юмдаа. Өрөө дарсан буурлууд баяртай л байна. Өргүй байсан нь гомдолтой. Жирийн иргэн би ирээдүйд яаж муугаар нөлөөлөх бол гэсэн айдастай л байна.

Санаагаар болдог бол

Буурлынхаа тэтгэвэрийг зээлдэггүй үртэй

Бусдынхаа өр тэглэсэнд баярладаг өвгөдтэй

Бужигнуулж самардаггүй төртэй л баймаар байна.

16
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Коронавирусийн нөлөөгөөр Хятадад агаарын бохирдол эрс буурчээ

2020-02-19

Коронавирусын дэгдэлтээс болж "Apple" компанийн улирлын орлого эрс буурах төлөвтэй байна

2020-02-19

Хятад улс АНУ-ын бараа бүтээгдэхүүнд татварын хөнгөлөлт үзүүлнэ

2020-02-18

Ухань хотын төв эмнэлгийн дарга коронавирусаар өвчилж нас баржээ

2020-02-18

Харамсалтайгаар эндсэн гурван охины аав, ээж хандивын мөнгөөрөө эмнэлгүүдэд тоног, төхөөрөмж бэлэглэжээ

2020-02-19

Н.Энхболд: Аймгууд зам ХААХ шийдвэрийг дур мэдэн гаргах ёсгүй

2020-02-19

Өндрөөс үсэрч амиа хорлохыг завдсан 24 настай эрэгтэйг аварчээ

2020-02-19

Зургаан аймаг орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлав

2020-02-19

"Covid-19" вирусыг хоол хүнсээр эдгээх боломжтой

2020-02-19

“Дэлхийн нууц товчоо” номын 216 зөгнөлөөс “Монгол улсын 2016 оны” зөгнөлийн тайлал

2020-02-18

Германчуудын 14 жилийн турш барьж буй нисэх буудал

2020-02-18

Ө.Ганзориг: Анти-Лидер эсвэл Дагалдагч гэж хэн бэ?

2020-02-18

"Мөнгө цаас болоход..." - Түүхэн дэх хамгийн өндөр инфляцийн өсөлтүүд

2020-02-15

“Samsung”-ийн туршлагыг үндэсний үйлдвэрлэгчид хэрэгжүүлээсэй

2020-02-14

Нүүрсний компаниуд экспортоо зогсоосон ч Оюутолгойн зэсийн баяжмал хилээр гарсаар байна

2020-02-13

Гашуунсухайтын боомт хаагдсанаар Монгол Улс өдөрт 27.5 тэрбум төгрөг алдаж байна

2020-02-12
1:01:07

"Улаан бал" нэвтрүүлэгт хууль зүйн доктор Ч.Өнөрбаяр оролцов

2020-02-19

Х.Бат-Ялалт: Ц.Нямдорж, Б.Чойжилсүрэнтэй алалцана. Би хорссондоо уйлж байна

2020-02-18
1:02:35

"Цензургүй сурвалжлага" - Улсын Их Хулгайчид

2020-02-18
4:20

Бусдын эв зүйг олж, хүссэнээ хийлгэх 10 арга

2020-02-17

Монгол залуусыг АНУ-д өндөр цалинтай ажилд урьж байна

2020-02-19

ХХБанк төлбөрийн картын мэдээллийн аюулгүй байдлын олон улсын “PCI DSS”-ийн шинэчлэгдсэн стандартыг дахин хангалаа

2020-02-18

Улаанбаатарын завтай иргэн байх ухаалаг 10 арга

2020-02-18

Мянган бээрийн аялал нэг алхмаас эхэлдэг

2020-02-18

Амны хаалтыг хэрхэн зөв хэрэглэх вэ?

2020-02-16

Орчин үеийн компанийн соёл бясалгалын өрөөтэй эсэхээр хэмжигдэнэ

2020-02-16

Оросуудын бүтээсэн шинэ үеийн хүчирхэг зэвсэг, техникүүд

2020-02-12

Эмнэлгийн үйлчилгээгээр дэлхийд тэргүүлдэг 10 орон

2020-02-10

Н.Төгсцогт мэргэжлийн боксын 12 дахь тулаандаа ялагдал хүлээлээ

2020-02-09

Какүрю М.Ананд Хацү башёг орхилоо

2020-01-16

Улсын арслан Ц.Содномдорж: 37 настай бөх ачаалалтай бэлтгэл хийж бүх барилдаанд зодоглох боломжгүй

2020-01-16

Н.Хэрлэн мөсөнд авиралтын Ази тивийн аварга болов

2020-01-13

БНХАУ-ын академич Жун Нан Шань: Манай улсын иргэд Монголоос суралцах хэрэгтэй

2020-02-19

Тарваганы шагайн итгэмээргүй ач тус

2020-02-18

Хангай: Монголд арьс өнгөөр ялгаварлах үзэл их байна

2020-02-16

Р.Эмүжин: Тэнгэрлэг ээ, тэнгэрлэг...бас үүлэрхэг

2020-02-14

"Мөөг" /өгүүллэг/

2020-02-02

"Хувь заяаг тодорхойлох хором" /өгүүллэг/

2020-01-25

Хөгжмийн зохиолч Б.Чинбатад зориулсан “Niciton & Friends” тоглолт ирэх хоёрдугаар сарын 1, 2-нд болно

2020-01-17

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Драмын театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр Төв номын сан зэргийг сэргээн засварлана

2020-01-13

Гүүгл байгальд ээлтэй "модон" хорооллын төслөө танилцууллаа

2020-02-16

Ганц товчлуур дараад л гоо сайхан болох цаг айсуй

2020-01-19

"Toyota" компани дэлхийн анхны ухаалаг хотын төлөвлөгөөг танилцуулав

2020-01-11

Сансрын “Starliner” хөлөг сансрын станцад хүрч чадсангүй

2019-12-21

Ziko's podcast #15 - Entertainment News!

2020-02-19

Ziko's podcast #14 - Өөрийгөө шүтэх ба бие хүний эмгэг гэж юу вэ?

2020-02-18

Ferdi&Ziko - Танин мэдэхүйн подкаст (2020.02.14)

2020-02-14

Ziko's podcast #13 - Зөрүүд, ааштай хүүхэдтэйгээ хэрхэн харилцах вэ?

2020-02-13

Манай улсын хүн амын 98 хувь нь Д витамины дутагдалтай

2020-02-17

Гэгээн хайрын өдрөөр сонсох хамгийн сайхан үгтэй дуунууд

2020-02-14

Барууныхан үг хэлэх эрх чөлөөгөө хэрхэн алдсан бэ?

2020-02-13

Балетийн урлагт жинхэнэ эрчүүд байдаг

2020-02-12

Санал асуулга Бүгдийг үзэх

БНХАУ
44.89%
АНУ
32.04%
Арабын орнууд
6.69%
ОХУ
4.58%
Хойд Солонгос
2.64%
Израиль
2.29%
Иран
1.76%
Бусад
1.41%
Африкийн орнууд
1.06%
Энэтхэг
0.7%
Турк
0.7%
Афганистан
0.7%
Европын Холбооны орнууд
0.35%
Пакистан
0.18%

Өнөө цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,359

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,594

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,768

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,479