Япончуудын дунд "Ганцаараа зугаацах" үзэгдэл нэмэгджээ

Япончуудын дунд "Ганцаараа зугаацах" үзэгдэл нэмэгджээ

Арваад жилийн өмнө олон япончууд сургууль эсвэл оффисын цайны газар ганцаараа хоол идэх нь маш их ичгэвэртэй зүйл байсан тул хүмүүс дангаараа хооллохдоо угаалгын өрөөнд нуугддаг байжээ. Найз нөхөдгүй хүмүүсийг бүр "бензо меши" буюу "жорлонгийн өдрийн хоол" гэж нэрлэдэг байсан аж. 

Гэхдээ Япон улс маш хурдацтай өөрчлөгдөж байна. Ганц бие хүмүүс дангаараа хоол идэх, кино үзэх, баар цэнгээний газруудаар хэсэх нь эрс нэмэгдэж байгаа бөгөөд тэдэнд зориулсан үйлчилгээнүүд хүртэл асар олноороо нээгдэх болсон юм.

2018 оны дундуур нээгдсэн ганцаараа яваа хүмүүст үйлчилдэг "Хитори" хэмээх баарны зөөгч бүсгүй энэ талаар "Зарим хүмүүс ганцаараа уухыг илүүд үздэг. Тэдэнд бусадтай хамт дуу шуу болж уухын оронд ганцаараа орж ирээд бодолд автангаа виски шимж уух нь илүү сайхан санагддаг байх" гэж хэлсэн байна. 

Харин тус баараар үйлчлүүлж буй 29 настай Кай Мишимура "Япончууд хүмүүстэй хамт зугаацахыг илүүд үздэг хүмүүс. Манайд ганцаараа зугаацах гэсэн ойлголт байдаггүй." гэж хэлжээ. 

Гэхдээ тус баар нь ганцаараа яваа хүмүүст үйлчилгээ үзүүлдэг цорын ганц газар биш юм. Өмнө нь дурдсанчлан Япончууд өмнө нь олон хүмүүс зэрэг ордог байсан газруудаар дангаараа үйлчлүүлэх нь нэмэгдэж байгаа учраас тэдэнд зориулсан үйлчилгээнүүд борооны дараах мөөг шиг нэмэгдэж байгаа аж. Энэхүү үзэгдлийг "охиторисама" гэж нэрлэх болжээ

НЭГ ХҮНИЙ ХҮЧ

НЭГ ХҮНИЙ ХҮЧ

"Охиторисама" гэдэг нь "Дангаараа яваа хүн" гэсэн утгатай. Инстаграм дээр та "Охиторисама" гэсэн хэштэгийг япон хэл дээр хайгаад хэдэн зуун мянган зургийг олж авах боломжтой. Тэдгээрээс та зоогийн газар, кино танхимын үүд, хөдөө майханай ганцаараа аялаж байгаа хүмүүсийг харах болно. Сүүлийн 18 сарын хугацаанд "охиторисама" хийдэг хүмүүсийн тоо эрчимтэй нэмэгдэж байгаа юм. 

Япончуудын хувьд "якинику" буюу үхрийн мах шарж идэнгээ ойр дотны хүмүүстэйгээ хамт сакэ ууж хөгжилдөх нь бараг соёлын нэг хэсэг болсон гэхэд хилсдэхгүй биз. Харин сүүлийн үед зоогийн газрууд "Хитори якинику” буюу ганцаараа яваа хүмүүст шарсан махаар үйлчлэх нь элбэг болжээ. 

Караоке ч гэсэн ялгаагүй. Токио хотод үйл ажиллагаа явуулдаг "Кара соло караоке" компанийн борлуулалтын менежер Даики Яматани "Нэг хүний ​​караокед эрэлт хэрэгцээ нь нийт караоке хэрэглэгчдийн 30-аас 40 хувийг эзэлж байна." гэж хэлжээ. 

Японд караокены цэгүүд хаа сайгүй байдаг. Гэхдээ ганцаарчилсан караоке төхөөрөмжний эрэлт улам бүр нэмэгдсээр байгаа тул ихэнх газрууд том өөрөөний оронд жижиг бүхээг үйлчлүүлэгчдэд санал болгох болсон байна. 

НИЙГМИЙН ДАРАМТ

НИЙГМИЙН ДАРАМТ

Бусад орнуудад ганцаараа нийгмийн арга хэмжээнүүдэд оролцох нь тийм ч сонин зүйл биш. Барууны орнуудад ингэх нь бараг хэвийн зүйл гэж хэлж болно. Харамсалтай нь Япон шиг нийгмийн шаардлагыг үг дуугүй хүлээн зөвшөөрөх ёстой орнуудад ганцаараа байх нь санаанд оромгүй зүйл юм. Цөөн тооны арлууд дээр 125 саяуулаа амьдардаг тус орны хүмүүс бусадтайгаа хамт байж бүгдийг хамт давж туулах ёстой гэсэн үзэл эртнээс нааш соёлынх нь том хэсэг болсоор иржээ. 

Токиогийн их сургуулийн судлаач Мотоко Мицушита "Япон бол газар нутгийн хувьд жижиг орон. Тийм учраас энд бүгдээрээ хамт амьдрахын тулд эвтэй байх хэрэгтэй гэсэн үзэл эртнээс нааш байсаар ирсэн. Гэхдээ үүнийгээ дагаад бусдын шаардлагыг үг дуугүй хүлээж авах ёстой гэсэн үзэл бараг бичигдээгүй хууль болсон юм" гэж хэлжээ.

Орчин үед олон нийтийн хэрэгслүүд дээр найз болон дагагчдын тоо нь тухайн хүнийг үнэлэх үнэлэмж болтлоо чухал болсон байна. Харин "Охиторисама" хэмээх зүйл гарч ирснээр олон хүмүүс энэ байдлыг өөрчлөхийг оролдож байгаа аж. 

2019 оны дундуур Осакагийн их сургууль дээрх асуудлаар 10 мянган хүнээс судалгаа авсан байна. Тус судалгаанд оролцсон хүмүүсийн 80 хувь нь "заавал олон найзтай байж, цуг хооллож, наргих ёстой" гэсэн үзлийг дэмжихгүй байгаа гэдгээ илэрхийлжээ. 

НЭГ ХҮНИЙ НИЙГЭМ

НЭГ ХҮНИЙ НИЙГЭМ

Япон улсад сүүлийн жилүүдэд төрөлтийн тоо эрчимтэй буурч байгаа. 2019 онд л гэхэд төрөлтийн тоо сүүлийн 100 жилийн доод хэмжээнд хүрсэн билээ. Мөн 1995-2015 оны хооронд 25-аас дээш насны ганц бие хүмүүсийн тоо 2 дахин нэмэгдсэн байна. Гэрлэлтийн тоо буурч байгаа нь үүнд нөлөөлсөн ч хүн ам нь хэт хөгширч байгаа учраас бэлэвсэрч үлдсэн хүмүүс нэмэгдсэн нь бас нэг том хүчин зүйл болжээ. 

Үүнээс болоод үйлчилгээ газрууд ганц бие хүмүүст илүү анхаарч ажиллах болсон гэнэ. Судалгаагаар 2040 он гэхэд Японы насанд хүрсэн иргэдийн тал хувийг ганц бие хүмүүс эзлэх нь тогтоогдсон байдаг. 

Мөн гэр бүлтэй хүмүүс хүртэл ганцаараа зугаацах нь нэмэгдэж байгаа юм. Токиогийн сургуулиас явуулсан судалгаанд оролцсон гэр бүлтэй хүмүүсийн гуравны нэг нь заримдаа ганцаараа аялдаг гэсэн хариулт өгсөн байна. 

Токиогийн их сургуулийн судлаач Мотоко Мицушита "Энэ нь бүхнээс үзвэл япончууд ганцаараа байхыг илүүд үзэх болсон нь илт байна. 10-аад жилийн өмнө жорлонд хоолоо иддэг байсан хүмүүс одоо хаана ч гэсэн ганцаараа явахаас айхгүй болсон байна. Гэхдээ энэ бол сайн зүйл. Гэртээ ганцаараа нийгмээс тусгаарлагддаг байсан хүмүүс үүний ачаар илүү нийгэмшиж чадна. Тэд зөвхөн нэг хүрээлэлд байхын оронд дангаараа хүссэн газартаа хүрч шинэ хүмүүстэй танилцаж байгаа нь үнэхээр сайн хэрэг." гэж хэлжээ

11
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

"Covid-19" вирусыг хоол хүнсээр эдгээх боломжтой

2020-02-19

“Дэлхийн нууц товчоо” номын 216 зөгнөлөөс “Монгол улсын 2016 оны” зөгнөлийн тайлал

2020-02-18

Германчуудын 14 жилийн турш барьж буй нисэх буудал

2020-02-18

Ө.Ганзориг: Анти-Лидер эсвэл Дагалдагч гэж хэн бэ?

2020-02-18

Харамсалтайгаар эндсэн гурван охины аав, ээж хандивын мөнгөөрөө эмнэлгүүдэд тоног, төхөөрөмж бэлэглэжээ

2020-02-19

Н.Энхболд: Аймгууд зам ХААХ шийдвэрийг дур мэдэн гаргах ёсгүй

2020-02-19

Өндрөөс үсэрч амиа хорлохыг завдсан 24 настай эрэгтэйг аварчээ

2020-02-19

Зургаан аймаг орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлав

2020-02-19

Монгол залуусыг АНУ-д өндөр цалинтай ажилд урьж байна

2020-02-19

ХХБанк төлбөрийн картын мэдээллийн аюулгүй байдлын олон улсын “PCI DSS”-ийн шинэчлэгдсэн стандартыг дахин хангалаа

2020-02-18

Улаанбаатарын завтай иргэн байх ухаалаг 10 арга

2020-02-18

Мянган бээрийн аялал нэг алхмаас эхэлдэг

2020-02-18

"Мөнгө цаас болоход..." - Түүхэн дэх хамгийн өндөр инфляцийн өсөлтүүд

2020-02-15

“Samsung”-ийн туршлагыг үндэсний үйлдвэрлэгчид хэрэгжүүлээсэй

2020-02-14

Нүүрсний компаниуд экспортоо зогсоосон ч Оюутолгойн зэсийн баяжмал хилээр гарсаар байна

2020-02-13

Гашуунсухайтын боомт хаагдсанаар Монгол Улс өдөрт 27.5 тэрбум төгрөг алдаж байна

2020-02-12

Н.Төгсцогт мэргэжлийн боксын 12 дахь тулаандаа ялагдал хүлээлээ

2020-02-09

Какүрю М.Ананд Хацү башёг орхилоо

2020-01-16

Улсын арслан Ц.Содномдорж: 37 настай бөх ачаалалтай бэлтгэл хийж бүх барилдаанд зодоглох боломжгүй

2020-01-16

Н.Хэрлэн мөсөнд авиралтын Ази тивийн аварга болов

2020-01-13

Ziko's podcast #15 - Entertainment News!

2020-02-19

Ziko's podcast #14 - Өөрийгөө шүтэх ба бие хүний эмгэг гэж юу вэ?

2020-02-18

Ferdi&Ziko - Танин мэдэхүйн подкаст (2020.02.14)

2020-02-14

Ziko's podcast #13 - Зөрүүд, ааштай хүүхэдтэйгээ хэрхэн харилцах вэ?

2020-02-13

Коронавирусийн нөлөөгөөр Хятадад агаарын бохирдол эрс буурчээ

2020-02-19

Коронавирусын дэгдэлтээс болж "Apple" компанийн улирлын орлого эрс буурах төлөвтэй байна

2020-02-19

Хятад улс АНУ-ын бараа бүтээгдэхүүнд татварын хөнгөлөлт үзүүлнэ

2020-02-18

Ухань хотын төв эмнэлгийн дарга коронавирусаар өвчилж нас баржээ

2020-02-18

Гүүгл байгальд ээлтэй "модон" хорооллын төслөө танилцууллаа

2020-02-16

Ганц товчлуур дараад л гоо сайхан болох цаг айсуй

2020-01-19

"Toyota" компани дэлхийн анхны ухаалаг хотын төлөвлөгөөг танилцуулав

2020-01-11

Сансрын “Starliner” хөлөг сансрын станцад хүрч чадсангүй

2019-12-21

"Мөөг" /өгүүллэг/

2020-02-02

"Хувь заяаг тодорхойлох хором" /өгүүллэг/

2020-01-25

Хөгжмийн зохиолч Б.Чинбатад зориулсан “Niciton & Friends” тоглолт ирэх хоёрдугаар сарын 1, 2-нд болно

2020-01-17

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Драмын театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр Төв номын сан зэргийг сэргээн засварлана

2020-01-13

Амны хаалтыг хэрхэн зөв хэрэглэх вэ?

2020-02-16

Орчин үеийн компанийн соёл бясалгалын өрөөтэй эсэхээр хэмжигдэнэ

2020-02-16

Оросуудын бүтээсэн шинэ үеийн хүчирхэг зэвсэг, техникүүд

2020-02-12

Эмнэлгийн үйлчилгээгээр дэлхийд тэргүүлдэг 10 орон

2020-02-10

БНХАУ-ын академич Жун Нан Шань: Манай улсын иргэд Монголоос суралцах хэрэгтэй

2020-02-19

Тарваганы шагайн итгэмээргүй ач тус

2020-02-18

Хангай: Монголд арьс өнгөөр ялгаварлах үзэл их байна

2020-02-16

Р.Эмүжин: Тэнгэрлэг ээ, тэнгэрлэг...бас үүлэрхэг

2020-02-14
1:01:07

"Улаан бал" нэвтрүүлэгт хууль зүйн доктор Ч.Өнөрбаяр оролцов

2020-02-19

Х.Бат-Ялалт: Ц.Нямдорж, Б.Чойжилсүрэнтэй алалцана. Би хорссондоо уйлж байна

2020-02-18
1:02:35

"Цензургүй сурвалжлага" - Улсын Их Хулгайчид

2020-02-18
4:20

Бусдын эв зүйг олж, хүссэнээ хийлгэх 10 арга

2020-02-17

Манай улсын хүн амын 98 хувь нь Д витамины дутагдалтай

2020-02-17

Гэгээн хайрын өдрөөр сонсох хамгийн сайхан үгтэй дуунууд

2020-02-14

Барууныхан үг хэлэх эрх чөлөөгөө хэрхэн алдсан бэ?

2020-02-13

Балетийн урлагт жинхэнэ эрчүүд байдаг

2020-02-12

Санал асуулга Бүгдийг үзэх

БНХАУ
44.89%
АНУ
32.04%
Арабын орнууд
6.69%
ОХУ
4.58%
Хойд Солонгос
2.64%
Израиль
2.29%
Иран
1.76%
Бусад
1.41%
Африкийн орнууд
1.06%
Энэтхэг
0.7%
Турк
0.7%
Афганистан
0.7%
Европын Холбооны орнууд
0.35%
Пакистан
0.18%

Өнөө цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,358

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,594

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,768

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,479