Б. Баттөр: Муу муухай бүхнийг харахгүй байгаа нь хүн болж төрсний минь хамгийн том шагнал

Б. Баттөр: Муу муухай бүхнийг харахгүй байгаа нь хүн болж төрсний минь хамгийн том шагнал

Цас хаялсан өвлийн өдөр булан тохой бүрээс нь дуу, хуур цангинасан “Соёл Урлагийн Их Сургуулийн оюутны дотуур байр”-ыг зорин алхлаа. Цасны бүдэгхэн жим намайг хөтөлсөөр зорьсон газраа ирэв. Энэ цастай зам түүний хувьд там. Учир нь цагаан таягтан хүн тайван зорчих тусгай зам сургуулиас нь дотуур байр хүрэх хооронд бараг байхгүй, байгаа нэгийг нь таслан гоёмсог зарлалын самбар зоосон харагдана.

Энэ дотуур байрны нэг давхарт “тэр” амьдардаг. Арван зургаан нас хүртлээ сургууль, цэцэрлэгт явж боловсрол эзэмшиж чадаагүй ч хүсэл тэмүүлэл нь түүнийг Улаанбаатар руу хөтөлсөн юм. Хөдөө амрахаар очсон хамаатнууд нь анх түүнд“Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар тусгай сургууль”-ийн тухай дуулгажээ. Түүнийг Батхүүгийн Баттөр гэдэг. Тэр Хөгжмийн Урлагийн Сургуульд “Багш, урлагийн боловсрол мэргэжил”-ээр гуравдугаар дамжаанд сурдаг.

 

“АМЬДРАЛ ХАТУУ, ААВ ЭЭЖ МӨНХ БИШИЙГ УХААРСНААС ХОЙШ...”

-Сүхбаатар аймгийн Асгат суманд төрсөн гэхээр хүлгийн сайныг унаж өсжээ?

-Аав маань уяач хүн. Би хэдий харахгүй ч морь хөлслөх, тэжээх, услахад нь тус дэмтэй өссөн. Ихэвчлэн хээр морио унаад хонинд явна. Хонины хээр бол миний замч. Хаа ч хүрсэн гэрт минь хүргээд л өгчихдөг. Сайн хүлэг л эзнийхээ бодлыг уншдаг байх гэж боддог.

-Харааны бэрхшээлтэй хүн морь унана гэхээр санаад багтамгүй юм?

-Багаасаа адуу малтайгаа ойр өссөн болохоор морь унахад төдий л хэцүү биш ээ. Уг нь би төрөхдөө хараатай байсан юм билээ. Даанч найман сартай байхдаа нүдний хорт хавдар гэсэн оноштойгоор нэг нүдээ авахуулсан. Удалгүй хавдартай байсан нүд нь хавдаргүй нүдэндээ нөлөөлсөн учраас үлдсэн нүдээ авахуулахаас өөр сонголт үлдээгүй. Найдваргүй гэж байсан ч эм тариа залгуулж байж амьд үлдсэн гэсэн. Амьдрах хувь заяа хайрласан аав ээж, алтан гартай эмч нар үгүйсэн бол би өнөөдөр энэ хорвоод үгүй, морин дэл дээр явж, сургууль ном ч сурахгүй байсан.

- 16 нас хүртлээ хөдөө аав ээж дээрээ өсжээ. Харааны бэрхшээлтэй хүний хувьд гэр орноосоо хол удаан хугацаанд байх, ялангуяа суралцах бэрхшээлтэй асуудал. Юу чамайг нааш нь хөтлөв?

-Анхандаа тусгай сургууль байдаг гэж мэддэггүй байлаа. Хотоос ирсэн ах эгч нараасаа тусгай сургуулийн тухай сонсчхоод хөл газар хүрэхгүй баярлаж билээ. Хожуу мэдсэн ч огт оройтоогүй юм шиг санагддаг. Анх аав ээж, өвөө маань хот руу явуулахгүй гэж эсэргүүцэж байсан ч хүсэл мөрөөдлийг минь хүндэтгэж үзээд зөвшөөрсөн.

Хөдөө байхдаа зав л гарвал аавынхаа машинд орж суучихаад дуу сонсоод суучихна. Тэгэхдээ өөрийгөө дуучин болчихсон байна гэж төсөөлдөг байлаа. Одоо бодох нь ээ тэр бодлын хүч л намайг энэ хот руу хөтөлсөн.

-Өөрийг нь ойлгож, хүсэл тэмүүллийг нь хүндэтгэдэг хүмүүс дэргэд байх ч сайхан шүү?

Манайх ам бүл тавуулаа. Нэг ах, эмэгтэй дүүтэй. Манай гэрийнхний хамгийн сайхан чанар нь надад “Чи чадахгүй” гэж ерөөсөө хэлж үзээгүй. Хөрзөн гаргахад надад царил бариулаад суулгачихна. Юу ч байсан хамаагүй хий гэнэ. Үүний ч ачаар би хөдөлгөөн, орон зайн баримжаа сайтай болсон байх.

-Хөдөө амьдарч байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төлөвшилд гэр бүлийнхнээс гадна юу чухал санагддаг вэ?

-Есдүгээр сарын нэгэн болохоор үеийн охид, хөвгүүд цөм сургуульдаа явчихна. Би л бууриа сахиад гэдэг шиг ганцаараа үлддэг байлаа. Ганцаараа үлдсэн надад телевиз л их хань болно. Сүүлдээ ч бүх телевизийн нэвтрүүлэгч, кино дуу оруулагчдыг хоолойгоор нь таньдаг болчихсон байсан. Намайг гадаад ертөнцтэй, дуу хууртай танилцуулсан зүйл бол яахын аргагүй телевиз. Гэхдээ хүн гэдэг их сонин. Бага байхдаа юунд ч санаа зовдоггүй, юу ч боддоггүй юм билээ. Харин том болоод, 16 нас хүрээд ирэхээр гэнэтхэн амьдрал хатуу, аав ээж мөнх биш гэж гэдгийг ухаарсан. Энэ үед төрсөн айдас ч гэмээр зүйл намайг боловсрол эзэмшихэд түлхсэн байх.

 

“ХӨГЖИМ БОЛ МИНИЙ ХОЁР ДАХЬ ХЭЛ”

-Бичиг үсэг тайлагдсаны дараа чиний өмнө цоо шинэ ертөнц нээгдсэн байх даа?

-Тэгэлгүй яахав. 2012 оны намар “Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар тусгай сургууль” сургуулийн захирал, сургалтын менежертэй уулзаад сурч хөгжих хүсэлтэйгээ хэлсэн. Гэтэл нас хэтэрсэн байна, 16 настай хүүхдийг нэгдүгээр ангид оруулж болохгүй гээд хоёр долоо хоног давтлага өгсөн. Давтлага авч байх хугацаандаа дөрвөн аргын тооноос эхлээд гучин таван үсгээ үзэж, үг холбож уншиж сурсан. Анх дөрөвдүгээр ангид оруулсан ч сарын дараа ахин шалгалт авч наймдугаар ангид оруулсан. Олон анги алгассан болохоор эхэндээ хичээлүүд их хэцүү санагдаж, сайн ойлгодоггүй л байлаа.

Манай ангийг надтай нийлээд найман хүүхэд төгссөн. Нэг охин, долоон хүү. Бид бариэл үсгээр хоорондоо захиа бичдэг байлаа. Арван жилдээ охидоос авч байсан бариэл захиануудаа одоо болтол нандигнаж хадгалдаг юм. Хэрэв сурахаар зориглоогүй бол өнөөдөр ямархуу хүн байх байсан бол гэж ээж бид хоёр хааяа ярьцгаадаг. Тийм болохоор амьдралд минь шинэ хуудас нээж өгсөн сургуулийнхандаа чин сэтгэлээсээ баярлаж явдаг даа.

-Тусгай сургуулийн сургалтын орчин нөхцөлийн талаар төгсөгчийн хувьд санал бодлоо хуваалцаач?

Тусгай сургуулийн нөхцөл харьцангуй сайжирч байгаа ч анхаарах зүйл их бий. Арван жилд байхад сурагчид сургуульдаа санал гаргаад “Монголын Хараагүйчүүдийн Үндэсний холбоо”-ноос дэлгэц уншигч программ ашигладаг хараагүй багш урьж мэдээлэл зүйн хичээлээ оруулах санал тавьсан ч бүтээгүй. Хэрэв ингэхгүй бол МУБИС, МУИС-ийг төгссөн, тусгай програм дээр ажилладаггүй багш нар мэдээлэл зүйн чухал хичээлийг заахад хүндрэл үүсдэг. Багш нарын ганц барьж авдаг юм нь сурах бичиг. Онолын юм бичүүлсээр л таардаг байсан. Тиймээс сурагчид өөрсдөө л арга чарга эрэлхийлж байж мэдээллийн технологид суралцдаг юм.

Уг нь “Монголын Хараагүйчүүдийн Үндэсний холбоо”-г аймаг болгонд салбар зөвлөлтэй том байгууллага гэж ойлгодог. Гэхдээ төрийн бус байгууллага, Төрийн байгууллагууд хамтарч ажиллах тал дээр зөрчилтэй байдаг юм билээ.

-СУИС-д энгийн оюутнуудтай хамт суралцахад хүндрэлтэй зүйл бүр ч их гарч байна уу?

Энэ сургуульд бол би бэрхшээлээ өөрөө л даван туулахаас өөр аргагүй гэж боддог. Шалгалт авахад би ангийнхантайгаа зэрэг хийж, дуусгаж амждаггүй. Ганц шалгалт ч гэлтгүй бүх хичээл дээр жирийн хүүхдүүдээс хэд дахин их хөдөлмөрлөж байж тэд нарын түвшинд хүрнэ. Тэд нар нэг цаг суугаад гартаа оруулч хаж байгаа хөгжмийн зохиолыг би гурваас дөрвөн цаг сууж байж өөрийн болгоно. Ноотоо цээжлэх хүртлээ ангийнхаа хүүхдээр хэлүүлнэ. Бусад хичээлийг ч ганц сонсоод өөрийн болгож авч чадахгүй болохоор гар утасныхаа дуу хураагуурыг ашигладаг. Байрандаа ирээд хоол хийж байхдаа эсвэл хувцсаа угааж байхдаа сонсож өөрийн болгож авна.

-Өөрийгөө дуучин болчихсон байна гэж төсөөлдөг байсан хирнээ яагаад дуулаачийн ангид элсээгүй юм бэ?

-Би одоо хөгжмийн багшийн ангид суралцаж байгаа ч дуу хөгжмөөсөө урвасан гэсэн үг биш. Хүн хайр сэтгэлээсээ урваж болох ч хүсэл мөрөөдлөөсөө хэзээ ч урвадаггүй. Сургуулиа төгсөж гараад мэргэжлээрээ ажилласан ч тэмцээнд орж өөрийгөө нээж, хөгжүүлнэ гэж боддог. Аав ээж хоёр маань ч юу чамд сайхан санагдаж, сэтгэлийг чинь татаж байна, түүн рүүгээ л тэмүүл гэж хэлсэн.

-Хөгжмийн авьяастай гэдгээ анх яаж мэдсэн бэ?

-Арван жилд байхдаа үлээвэр хөгжмийн “Мөнгөн бүрээ” гээд хамтлагт тоглодог байсан юм. Тэр хамтлагаараа Солонгос руу хоёр удаа явсан. Би бас шавраар баримал хийх сонирхолтой байсан ч хөгжмөө л сонгосон. Хөгжим бол миний хоёр дахь хэл. Симфони бичээд хүмүүст хэлэхийг хүссэн бүхнээ хөгжмөөр илэрхийлэх юмсан гэж хүсдэг.

-Хөгжмөөс өөр сонирхлыг тань татдаг зүйл бий юу?

-Уран зохиолд дуртай. Уран зохиолын ном л сонсох хэлбэрээр нь “youtube” рүү ороод сонсчихдог. Ихэвчлэн богино өгүүллэгүүд л сонсдог. Д.Нацагдоржийн нэрэмжит номын сангийн эсрэг талд хараагүй хүмүүст зориулсан номын сан байдаг. Тэндээс л мэргэжлийнхээ номнуудыг авч уншдаг даа. Аудио програм дээр ажиллаж сурч байгаа. Юм тасдаж, эвлүүлнэ, радио драм хийх гэж үзнэ ээ бас.

Өмнө подкаст сонсдог байсан. Их товчлож ярьдаг санагдаад одоо бол сонсохгүй байгаа. Монгол тулгатны зуун эрхэмийг бас үзэх дуртай.

-Сургуулиа төгсөөд гадагшаа явж сурах боломж олдвол явах уу?

-Манай сургуулийн багш нар намайг тусгай сургууль, тусгай цэцэрлэгт ажиллана гэж боддог байх.Гэхдээ би мэргэжлээрээ жирийн хүүхдүүдтэй, жирийн сургуульд багшилъя гэж боддог. Гэхдээ гадагшаа явж сурах боломж олдвол алдахгүйг хичээнэ ээ. Дунд сургуульд байхдаа “Jet school of English”-ээс зарласан эсээ бичлэгийн уралдаанд амжилттай оролцож англи хэлниий сургалтад үнэ төлбөргүй сууж байсан, гадаад хэлний суурь уг нь бий.

 

“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ БИШ ХАНДЛАГЫН БЭРХШЭЭЛ...”

-Сая хүүхдийн цэцэрлэгт дадлагад гарсан гэж байна. Хүүхдүүдэд багшлах ямар байсан бэ?

-Хүүхдүүдтэй ажиллах сайхан. Гэнэн цайлган юугаа ч нууж хаадаггүй. Ер нь цэцэрлэгийн багш гэдэг бол хүнийг бүтээдэг хүн юм билээ. Цэцэрлэгт явж байгаагүй болохоор хэцүү байх болов уу гэж бодсон ч хамгийн дурсамжтай өдрүүд тэнд өнгөрсөн. Намайг харахгүй гээд хүүхдүүд анги танхимаас зөвшөөрөлгүй гарчих гээд байсан ч ангийнхан маань хамт байгаа болохоор тус дэмтэй байсан.

-Бэрхшээлийг туулах энэ хүчийг юунаас авдаг вэ?

-Өөрөө хийхийг хүссэн зүйлээ хийж байгаа болохоор шантармаар үе гарсан ч хичээх л хэрэгтэй гэсэн бодолдоо улам хурцлагддаг.

-Нийтийн тээвэр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хэр ээлтэй болж байна?

-Анх автобусанд суухад өчнөөн бэрхшээл тохиолддог байсан. Ямар чиглэлийн автобус ирж байгааг мэдэхгүй буруу чиглэлийн автобусанд суучихна. Хүнээс асууна. Зарим нь хэлж өгнө. Зарим нь тоохгүй. Жолоочоос нь асуухаар өөрөө харахгүй юу гэж хэлнэ. Нэг хэцүү юм нь автобусанд ахмад настай хүн сууж байгаад надад суудал тавьж өгдөг. Ганцхан буудал яваад буух үедээ би суудаггүй юм. Гэтэл автобусны жолооч “За наад хөгжлийн бэрхшээлтэй хүнээ суулгачихаарай” гэж ирээд бүдүүн дуугаар орилчихдог. Харахгүй байгаа минь үнэн ч өчнөөн хүний дунд хараагүй, хөгжлийн бэрхшээлтэйгээрээ цоллуулах таатай санагдахгүй нь лавтай.

Иймэрхүү бэрхшээлүүд бол байсаар л байх биз. Гол нь хөгжлийн бэрхшээл биш хандлагын бэрхшээл. Ихэнх хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй тэр дундаа харааны бэрхшээлтэй хүмүүсийг бие даах чадвар муу эзэмшсэн гэж боддог байх. Гэвч бид бусдын адил аливааг хийж сурахын төлөө хичээж байгаа гэдгийг санах хэрэгтэй. Бид харааны бэрхшээлтэй байж болох ч хүн гэдэг үүднээс нь хүлээж аваасай гэж хүсдэг.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээвэрт зорчигчийн карт уншуулахад “хөнгөлөлттэй зорчигч” гэж сонсогддог. “Хөнгөлөлтэй зорчигч” гэж байгаа нь ялгаварлан гадуурхаж байгаа юм шиг санагддаг юм?

-Арван жилийн найз нар маань ганцаараа явж байгаа үедээ “Хөнгөлөлттэй зорчигч” гэсэн картаа уншуулдаг. Харин их сургуулийн найзуудтайгаа ийш тийш явахдаа “Баярлалаа” гэсэн карт уншуулдаг гэсэн. Тэгэхээр зарим хүмүүст тэгж санагддаг л бололтой. Гэхдээ надад бол тэгж санагддаггүй ээ. Хүн болгоны ичих мэдрэмж өөр өөр зүйл дээр илэрч байдаг. Миний хувьд арай өөр зүйл дээр ичих мэдрэмж төрнө. Надад хоёр мэлмий үгүй ч муу муухай бүхнийг харахгүй байгаа нь хүн болж төрсний хамгийн том шагнал юм болов уу гэж боддог. Үүнээсээ хэзээ ч ичихгүй.

- Нууц биш бол өөрийн амьдралын хэмнэлээсээ хуваалцаач?

- Өдрийн дэглэм, ой тогтоолт маш чухал. Дунд сургуулийн дотуур байранд цаанаасаа хоол өгдөг байсан. Харин одоо бол өөрөө хоолоо хийж иднэ. Хичээлээ түрүүлж тарж ирсэн нь хоолоо хийчихдэг болохоор хэн хэндээ амар. Миний хувьд бүх юмыг тооцоолж, цээжлэхээс эхэлнэ. Эдий хэр хэмжээний ус хийсэн болохоор төдий хэр хэмжээний давс хийнэ гэж нарийн тооцоолно. Угаалга хийхэд хүртэл хар цагаан өнгийн хувцас нэг усанд хийгээд уугаачихгүйн тулд ямагт тэмдэг, тэмдэглэгээг нь тэмтэрч үзнэ. Бүх зүйлээ өөрөө хийгээд сурчихвал хүнд төвөг удахгүй амар юм шиг санагддаг. Өдөр бүхэн явдаг замд маань нэг байшин баригдчихсан байлаа гэж бодоход эхний удаа мөргөөд дараагийн удаа тойроод л гарна. Бид алдаан дээрээсээ л суралцаж, дахин алдаа гаргахгүйн төлөө хичээдэг юм.

-Хүний амьдралын зам мөр урт. Гэр бүлтэй болж сайхан амьдрахыг хүн бүхэн мөрөөддөг нь лавтай. Таны хувьд гэр бүл болох хүн тань ямар хүн байгаасай гэж хүсдэг вэ?

 

- Арван жилийн маань нэг найз МУИС-д сурдаг юм. Хааяа над руу утас цохиж сэтгэлээсээ ярилцдаг. Нэг удаа залгаснаа “Манай гэрийнхэн намайг ерөөсөө ойлгохгүй байна. Бие дааж ганцаараа явъя гэхээр огт гадагшаа гаргахгүй юм. Яаж би чам шиг чөлөөтэй байх вэ?” гэж асууж байсан. Хичээл тарлаа л бол шууд гэрт нь аваачаад суулгачихдаг. Хичээл орох цагт нь хүргээд өгчихдөг юм билээ. Ингээд байвал тэр хүн өөрийн гэсэн орон зайгаа бий болгож, хүмүүстэй ч нөхөрлөж чадахгүй шүү дээ. Хүмүүст өөрийгөө илэрхийлж чадахгүй байгаа юм. Гэтэл тэр хүнд чөлөөтэй амьдрах эрх бий. Тийм болохоор намайг маш сайн ойлгох хүнтэй л гэр бүл болно гэж боддог.

Э.БУЛГАН

 

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417