Монгол төрийн бодлого ээжүүд, эмэгтэйчүүдэд хэрхэн хүрсэн бэ?

Монгол төрийн бодлого ээжүүд, эмэгтэйчүүдэд хэрхэн хүрсэн бэ?

УИХ-ын 2016 оны сон­гуулийн дүнгээр байгуу­лагд­сан Засгийн газрын дүн­гээ тавиулах цаг дөхөж байна. Ердөө хагас жилийн дараа УИХ-ын ээлжит сонгууль болж, дараагийн эрх баригчид тодорно. Тэгвэл одоогоос гурван жил хагасын өмнө болсон сонгуульд МАН юу амлаж, Засгийн газар нь хэрхэн биелүүлсэн бэ гэдэг зайлшгүй яригдана. 

Бид энэ удаад эхчүүд, эмэгтэйчүүдэд хандсан МАН-ын амлалт, мөрийн хөтөлбөрийг хариуцан ажил­ласан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хэрхэн ажиллаж, ямар үр дүнд хүрсэн бэ гэдгийг тойм­лож байна. Энэ Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны өмнө гурав хүртэлх насны хүү­хэд­тэй өрх толгойлсон ээ­­жүү­дийг тусгайлан дэм­жинэ, “цалинтай ээж” хө­төл­бөрийг хэрэгжүүлнэ, ээ­жүү­дийн нийгмийн даат­галын шимтгэлийг тасал­даг­гүй болно, малчин эмэгтэй­чүүдийн тэтгэвэрт гаргах насыг наашлуулна гэсэн олон амлалтыг биелүүлэх үүрэг оногдсон.

Ж.Эрдэнэбатын, да­раа нь У.Хүрэлсүхийн тэр­гүүл­сэн Засгийн газрын ажил­ласан хугацаанд дараах үр дүнг хэлж болохоор байна.

Нэг. Хүүхдээ гурван нас хүртэл асарсан ээжийн нийгмийн даатгал таслахгүй, “Цалинтай ээж”-ийг цааш нь үргэлжлүүлнэ

Засгийн газрын 2019 оны 485 дугаар тогтоолоор холбогдох журмыг баталжээ. Үүгээр “..Сайн дурын даатгалд даатгуулсан ээж нь хүүхдээ гурван нас хүртэл асарч хүмүүжүүлж байгаа бол энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг тэтгэмжийн даатгалын сангаас, 50 хувийг өөрөө төлөх”, “…Ажил эрхэлдэггүй бусад ээж хүүхдээ гурван нас хүртэл өөрөө өсгөж байгаа бол энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төр, 50 хувийг даатгуулагч эх өөрөө төлөх”, “…Ажил хөдөлмөр эрхэлдэг ээжүүдийн хувьд ажил олгогч нь хуулийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байхыг хэвээр үлдээх” зэрэг зохицуулалтыг хийжээ. Энэ журам 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.  Ингэснээр “…Хүүхдээ гурван нас хүртэл асарч буй ээжүүдийн шимтгэл тасрахгүй байх боломж бүрдэж, улмаар ирээдүйд авах тэтгэвэр нь өндөр тогтоогдож нийгмийн баталгаа нь хангагдана” гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамныхан үзэж байна.

Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхэд тэтгэмж олгох тухай хуулийг УИХ-аас 2017 онд баталсан. Үүгээр 0-3 насны хүүхдээ асарч байгаа эхэд сар бүр 50 мянган төгрөг, гурван хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улиралд нэг удаа 24 мянган төгрөг тус тус олгодог болсон. Энэ ажил гурван жил үргэлжилж байна. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр эх, нялхасын эрүүл мэндийг сайжруулах, бага насны хүүхэдтэй болон олон хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, эхтэй өрхийн амьжиргааг нэмэгдүүлэхэд томоохон дэмжлэг болж байгааг салбарын яамныхан онцолж байна.

Хоёр. Ээжүүдийн нийгмийн даатгал төлсөн хугацаа, сайн дураар даатгуулсан ээжийн тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэв

УИХ-аас 2017 онд “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль”-д өөрчлөлт оруулж, олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхчүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулах, тэтгэврийн үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилгоор төрүүлж, өсгөсөн хүүхэд бүрийн тоогоор 1.6 жилийг нийт шимтгэл төлсөн хугацаанд  нэмж тооцож, тэтгэвэр тогтоож эхэлсэн.

Энэ хуулийн энэхүү үйлчлэл нь 2020 оноос шинээр тэтгэвэр тогтоолгох бүх эхчүүдэд хамаарч байгаа юм. Өөрөөр хэлбэл, дөрөв ба түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн ээж 50 насандаа, бусад ээжүүд 55 насандаа тэтгэвэр тогтоолгохдоо хүүхэд бүрийн тоогоор 1.5 жилийг нэмж тооцуулах юм. Тухайлбал, нэг хүүхэд төрүүлсөн ээж 1.5 жилээр,  хоёр хүүхэд төрүүлсэн ээж гурван жил, гурван хүүхэд төрүүлсэн ээж 4.5 жил, дөрвөн хүүхэд төрүүлсэн ээж зургаан жил гэх мэтээр ажиллаж, шимтгэл төлсөн хугацааг нэмэгдүүлж тооцохоор болсон. Энэ арга хэмжээг авч хэрэгжүүлснээр даатгуулагч эхийн шимтгэл төлсөн нийт хугацаа нэмэгдэж, тэтгэврийн хэмжээ өссөнөөр ахмад настны нийгмийн баталгаа сайжрах, эхчүүдийн хүүхэд төрүүлж, өсгөснийг төрийн зүгээс дэмжсэн томоохон шийдэл болж буй ажээ.

Мөн нийгмийн даатгалд сайн дураар даатгуулагч ээжид олгох жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг бодох хувийг 30 хувиар нэмэгдүүллээ.  Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулагч ээж дараах болзлыг хангасан байх учиртай юм байна. “…Сайн дураар даатгуулагч эх нь тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд  төлсөн байх бөгөөд үүнээс сүүлийн зургаан сард нь шимтгэлийг  тасралтгүй төлсөн байх ёстой ажээ. Бас сайн дураар даатгуулагч ээжийн тэтгэмжийг тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн,  сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, орлогын дунджаас 70 хувиар бодож, дөрвөн сарын хугацаанд  тэтгэмжийн даатгалын сангаас  олгодог байсныг өөрчилж 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 100 хувиар тооцох болов. Тухайлбал, 700 мянган төгрөгийн дундаж цалинтай сайн дурын даатгуулагч эхийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг 70 хувиар тооцоход нэг сая 960 мянган төгрөг, 100 хувиар тооцоход  840 мянган төгрөгөөр нэмэгдэж  хоёр сая 800  мянган төгрөг болно гэсэн үг. Түүнчлэн 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан 16 886 даатгуулагч эхийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжид 4.7 тэрбум төгрөг нэмж зарцуулах юм байна. Ингэснээр жил бүр 16.9 мянган сайн дураар даатгуулагч эх албан журмаар даатгуулагчтай адилхан хувиар жирэмсний болон амаржсаны тэтгэмж бодуулж, жилд 4.7 тэрбум төгрөг нэмж гар дээрээ авснаар үр хүүхдээ эрүүл саруул өсгөж бойжуулах боломж бүрдэж буй ажээ.

 

Гурав. Малчин эмэгтэйчүүдийн тэтгэврийн насыг таваар наашлуулж, зарим эмэгтэйчүүдийн тэтгэврийг 50 мянгаар нэмжээ   

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2017 онд баталсан. Энэ хуулийн дагуу “…Нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил нь малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас”, “…Нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил нь малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэрт гарах” нөхцөлийг бүрдүүлэв.

Малчны тэтгэврийн насыг таван жилээр наашлуулах хуулийн заалт 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 10 мянга орчим малчин өндөр насны тэтгэврээ тогтоолгож тэдгээрт өссөн дүнгээр 41.9 тэрбум төгрөгийн тэтгэврийг олгожээ. Үүний үр дүнд байгалийн хатуу ширүүн, хүнд нөхцөлд нүүдлийн мал аж ахуй эрхлэн хөдөлмөрлөж байгаа малчин эмэгтэйчүүдийн нийгмийн баталгаа тодорхой хэмжээгээр хангагдаж байгаа юм.

Мөн УИХ-аас 2019 онд “Зарим иргэний  тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хууль”-ийг баталлаа. Ингэснээр дараах нөхцөлөөр эрт тэтгэвэрт гарч, бага тэтгэвэр авч байгаа ээжүүдийн тэтгэврийг нэг удаа 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнд, “…Төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ зургаан нас хүртэл өсгөсөн, 15-аас доошгүй жил ажилласан, 50 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ээж”,  “…Төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ зургаан настай болтол нь өсгөсөн, 20-иос доошгүй  жил ажилласан, нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ээж”, “…Нийтдээ 27-оос дээш жил ажилласан, нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эмэгтэй” зэрэг хамрагдана.  Энэ ажлын үр дүнд олон жил яригдсан тэтгэврийн зөрүү болон бага тэтгэвэр авдаг тухай асуудлыг шийдвэрлэж, олон мянган ахмад настан тэтгэврээ нэмэгдүүлэх боломж бүрджээ. Эдгээр ахмад настны 50 мянган төгрөгийн тэтгэврийн нэмэгдэл орсон дүн дээр 2020 оны хоёрдугаар сарын 1-нээс дахин тэтгэврийн нэмэгдэл тооцож олгох юм байна.

 

 

Б.Баяр

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

3D-ээр хэвлэсэн эм эрүүл мэндийн салбарыг өөрчилнө

2020-09-21

Автомашиныг нэвт харагдуулах технологи бүтээж байна

2020-09-19

"4K болон 8K" чанартай видео дүрс дамжуулалтын дата хэрэглээг бууруулах шинэ технологи бий болжээ

2020-09-18

Хүн төрөлхтний нисэх мөрөөдөл биелсэн түүх

2020-09-18

Орчлон ертөнцийн тэлэлт хурдасч байна

2020-09-21

Сугар гариг дээр амьдрал байж магадгүй

2020-09-21

17 настай NASA-гийн дадлагажигч шинэ гараг нээлээ

2020-09-20

Хар нүхний эргэлтийн хурд хэд байдаг вэ?

2020-09-19

2020 онд дэлхийн эдийн засаг 4.5 хувиар агшина

2020-09-18

Хятад улс ховор элементийн нөөцөө "худалдааны дайн"-д зэвсэг болгон ашиглаж магадгүй

2020-09-15

Худалдааны дайнаас валютын дайнд шилжсэн үү?

2020-09-12

Хямралын үед алтны нөөцөө нэмэгдүүлсэн Орос улс зөв шийдвэр гаргажээ

2020-09-11
9:04

Харь гаригийнхан байдаг гэдгийг нотлох баримтууд!

2020-09-17

Шударга бус нийгмийн бодит төрх!

2020-09-02

Хятадын баячууд хэрхэн хөрөнгөө босгодог вэ?

2020-09-02
5:15

Тэрбумтнууд хүүхдээ хэрхэн хүмүүжүүлдэг вэ?

2020-07-31

#08 Хасах 18 - Дижитал минимализм

2020-09-18

Podcast News: Мянгаар эхэлж саяыг хуримтлуулья!

2020-09-15

#33 Мөнхмарал - Байгаа газартаа дурла!

2020-09-11

#07 Хасах 18 - 400 мянган төгрөгөөр 21 аймгийг тойрон аялсан хөвгүүд

2020-09-04

Цар тахлын улмаас хүүхдийн боолчлол, хүчирхийлэл нэмэгдэх эрсдэлтэй байна

2020-09-21

Вакцин гарлаа ч цартахал дарагдахгүй...

2020-09-21

Европын Холбоо: "Коронавирустай бүс нутгийн хэмжээнд тэмцсэн нь илүү үр дүнтэй байна"

2020-09-20

Хятадын Ганьсү мужид бруцеллёз өвчний хэдэн мянган тохиолдол бүртгэгджээ

2020-09-18

Л.Туул: Оношилгооны тоног төхөөрөмжүүд энэ сарын сүүлээр ажилд орно

2020-09-21

King Tower: Намрын урамшуулал

2020-09-21

2020 оны эхний хагас жил: Бид хаана байна вэ?

2020-09-18

Л.Содномдорж: Хуримтлалаа найдвартай, эрсдэлгүй том банканд хийхийг зорьж удаан хугацаанд судалж үзсэний дүнд Голомт Банкийг сонгосон

2020-09-18

Навальный зочид буудлынхаа өрөөнд байхдаа хорджээ

2020-09-20

Ням гарагаас эхлэн "TikTok", "WeChat" аппликэйшнийг АНУ-д ашиглах боломжгүй болно

2020-09-19

Израиль, Арабын орнууд дипломат харилцаа тогтоох гэрээнд гарын үсэг зурлаа

2020-09-18

АНУ: Уйгур иргэдийн эрхийг зөрчсөн үйлдлийг тэвчихгүй

2020-09-18

Нойрон дунд бие саажих үзэгдлийн учир

2020-09-21

Дурлалын даавар буюу фенилэтиламин гэж юу вэ?

2020-09-18

Шийдвэр гаргана гэдэг энгийн боловч хэцүү процесс

2020-09-16

​Сэтгэл гутралын үеийн нийтлэг 10 шинж тэмдэг

2020-09-15

Олон нийтийн сүлжээг хиймэл оюунаар зохицуулах нь хэр үр дүнтэй вэ?

2020-09-21

Хиймэл оюуны ачаар зурагны нягтралыг 60 дахин илүү болгох боломжтой боллоо

2020-09-17

Хиймэл оюун бүхий гэрлэн дохио агаарын бохирдлыг бууруулна

2020-09-16

Хиймэл оюун ухаан бизнесийн салбарт хэрхэн нөлөөлдөг вэ?

2020-09-14

Япон иргэн хувийн блог дээрээ бичсэн Монголын үнэн төрх...

2020-09-08

Ц.Лут-Очир: Хотын түгжрэлийг шийдэх миний санал...

2020-09-07

Монгол элдэв зураг №63 (70 фото)

2020-08-21

Монголын халуухан охид (40 фото) №9

2020-08-07

Америк эр Монголчуудыг ингэж шүүмжилжээ!

2020-09-21

АРДЧИЛАЛ ба ТҮГЖРЭЛ

2020-09-19

Амьдралаа дөнгөж эхлэж байгаа гуч гарсан хүмүүс хөгширч байна, ядарч байна гэх юм...

2020-09-18

Монголчууд У.Хүрэлсүх, Х.Баттулга хоёрыг шүтэн биширч байна. Шүтэн бишрүүлэх юмаа хий, хүлээж байя!

2020-09-17

Та хэдэн настай вэ?

1,058

Өнөө цагт ямар орон дэлхий нийтэд хамгийн их аюул учруулж байна вэ?

1,392

Энэ цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,569

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,750