"Трампын хамгийн хүчтэй өрсөлдөгч бол тэр өөрөө..." - (Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн өнгө)

2020-01-22, 11:50 Цаг үе 1,312 0
"Трампын хамгийн хүчтэй өрсөлдөгч бол тэр өөрөө..." -  (Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн өнгө)

АНУ-д удахгүй болох сонгууль хамгийн сонирхолтой, хатуу ширүүн байх бүх л шинж төлөв дүүрэн байна. Гадаад бодлогын олон маргаантай шийдвэр гаргасан Трамп нь дотоодын янз бүрийн тэмцэл дундаас ялан гарч дахин сонгогдох гэж хичээж байгаа бол түүний өрсөлдөгч болох Ардчилсан намын өрсөлдөгч нар нь нэг талаар нэгдэн энэ ерөнхийлөгчийг огцруулах гэх боловч нөгөө талаар хоорондоо тэмцэлдэн нэгийгээ дарж аван, чөлөөт ертөнцийн ариун үүрэг болсон  “Оросын тагнуул, гар хөл, расист, популист нөхрөөс улс орноо чөлөөлж авах ариун үүргийг” гүйцэтгэх ерөнхийлөгч болохын тулд хоорондоо үзэлцсээр.

Социалист Берни Сандерсаас эхлэн дэд ерөнхийлөгч асан Жозеф Байден... гэх мэт олон нөхдүүд Трампын орыг эзлэх гэж өндөлзөж байна. Бүр 2016 онд шившигтэйгээр ялагдсан Хиллари Клинтон ч дуугүй байхаа болин Бүгд Найрамдах намын төлөөлөгчийг ялж чадах хүний нэг гэж өөрийгөө нэрлэх боллоо.

Харин иймэрхүү хошин гэмээр мэдэгдлийг нь түүний хамгийн ойрын хамтрагч нар, нэг намынхан нь  үнэлсэнгүй бололтой энэ эмэгтэйн нэр дэвших боломжийг хамгийн бага гэж үзэж байгаа билээ.

Тоймчид, мэргэжилтнүүд, жирийн сонгогч нар болж байгаа мэтгэлцээнүүдийг, янз бүрийн таавар, статистик болон бусад мэдээллийг анхааралтай харан Трампын хамгийн хүчтэй өрсөлдөгч нь чухам хэн байж болох вэ гэсэн асуултын хариуг олох гэж оролдож байна.

Янз бүрийн судалгааны явцад Трамп нь өөрийн хамгийн гол өрсөлдөгч хэн бэ гэдгийг нэгэнт мэдэж авсан, тэр нь өглөө болгон өөрийг нь толины цаанаас харж байдаг хүн гэдэг тодорхой болж байх шиг.

Яагаад? Ардчилсан намын нэр дэвшигч нарын дунд өрнөсөн нээлттэй мэтгэлцээний явцад тэдний сонгуульд ашиглах гол хөзөр нь хоёр зүйл байх бололтой. Энэ нь 1-рт биелүүлэхийн аргагүй ер бусын сайхан амлалт, нөгөө нь Трамп болон Бүгд Найрамдах намынхны  хийсэн болгоныг хүчингүй болгох , харлуулах гэсэн зүйлүүд юм. Үүнээс харахад Ардчилсан намынхан 2016 онд болж өнгөрсөн сонгуульд хэрхэн яаж арчигдсандаа дүгнэлт хийгээгүй, сургамж аваагүй гэдгийг харуулж байна. Уг нь сонгогч олон элдэв улс төрийн хий хоосон ярианаас залхаж олон нийтийн өмнө тулгарч байгаа бодит асуудлыг шийдэхийг хүсэж байсан билээ.

Трампын тэр ялалт нь тогтсон системийн эсрэг эсэргүүцлийн илэрхийлэл байсан гэж ойлгох хэрэгтэй. Клинтоны зөвлөх нар Пенсильван, Флорида мужийн өнгөт арьст сонгогч нар Бүгд Найрамдах намын нэр дэвшигч цагаан арьстны янз бүрийн "дэмий" ярианых нь төлөө санал өгөхгүй гэж хуучирсан үзэл бодлоор хандаж байлаа. Бас сексист Трампын төлөө, порно одод мөнгө төлж унтдаг гэх энэ хүний төлөө эмэгтэйчүүд саналаа өгөхгүй, дунд болон жижиг бизнесийн төлөөлөл сөрөг хүчний тэрбумтны эсрэг байх болно гэж тооцсон байдаг.

Гэвч бодит байдал дээр афроамериканчууд (хар арьст сонгогч нар), латин америкчууд нь Обамагийн үед амьдрал сайжраагүй, янз бүрийн тулгамдсан бэрхшээлүүд шийдэгдээгүй, эрэгтэй эмэгтэй хүний ажлын хөлсний ялгаа арилаагүй гэж үзсэн байдаг. Гол гарсан дэвшил нь Обамагийн хувийн амьдрал бөгөөд түүний хамгийн ойрын хүн болох дэд ерөнхийлөгч Байдены гэр бүлтэй холбоотой хээл хахуулийн хэрэгтэй холбоотой шуугиан илүү хүчээ авсан билээ.

Хамгийн хачирхалтай нь энэ сонгуулийн дүн нь сонгогч нар Трампын төлөө биш харин тогтсон системийн эсрэг үзэл бодолтой болж, түүний илрэл нь сонгуулийн дүн байсан гэдгийг Ардчилсан намынхан ойлгоогүй явдал юм.

Энэ бүхнээс харахад Ардчилсан намын эсэргүүцэл нь 2020 оны сонгуульд  шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх магадлал тун бага гэдгийг харуулж байна гэж ойлгож болох байх. Сандерс баячуудад оногдох татвар нэмэхийг шаардаж байхад Харрис бүх л муу муухай зүйлийн эх үндэс нь расизм, сексизм гэж зарлаж, Уоррен лоббистуудын эсрэг тэмцэх хэрэгтэй гэж мэдэгдэж байхдаа тэдний тусламжтайгаар шинэ донор олох гэж хичээж, Байден нь хоёрхон өгүүлбэрт хоорондоо зөрчилдсөн 4 санаа илэрхийлж байх гэх мэт.

Тэд бүгд үндсэн хуулийг хадгалах хүсэлтэй боловч нийтийн сургуулийн санхүүжилтийг нэмсэн хоёрдугаар өөрчлөлтийг хүчингүй болгох гэсэн  адил хүсэлтэй хүмүүс. Харин тэдний үр хүүхдүүд өндөр үнэтэй хувийн, тусгай сургуульд суралцдаг, суралцан төгссөн гэдгийг энд хэлэхэд илүүдэхгүй биз. Бас тэд гадаад улс орны  аюулгүй байдлыг өөрийн ард иргэд-татвар төлөгчийн мөнгөөр хангах замаар өөрийн улсын эрх ашгийг хамгаална гэх бөгөөд, үг хэлэх эрх чөлөөг дээдэлж байгаагаа мэдэгдэх боловч Трампын сошиал сүлжээн дэх аккаунтыг хаах, боогдуулах хүсэлтэй гэнэ. Мөн Ардчилсан намын нэр дэвшигч болгон аливаа нэг олон нийтийн уулзалт цуглаан дээр Трампыг үл шалих популист гэж нэрлэдэг, тэгж нэрлэх ёстой болсон гэх мэт.

Цагтаа ийм политтехнолог нь үр дүнгээ өгч байсан бол одоо ийм үе биш бололтой. Харин Бүгд найрамдах намын Трамп нь өөрийн арга барилыг хадгалан үлдэж, конгресст янз бүрийн асуудлаар холбоотнууд шинээр олж авах байдлаар хүчний тэнцвэрийг хадгалах гэж оролдсоор байна.  Энэ нь ч хэрэгтэй үед үр дүнгээ өгч байгаа билээ.

Харин түүний эсрэг нэр дэвшигч нарт хэрэг болох цорын ганц гэмээр хөзөр нь Трампын хийж болох ямар нэг том алдаа, бүтэлгүйтэл юм. Сүүлийн үед ерөнхийлөгч ихээхэн уур уцаартай, сандарсан шинжтэй болж твитерээр янз бүрийн өөр хоорондоо зөрчилдсөн юм бичиж, Байден мэтийн иймэрхүү зүйлийн мастеруудтай маргалдаж, улс төрийн болон, эдийн засгийн алдаануудаа зөвтгөх гэж өнөөх л улиг болсон улс төрийн аргууд хэрэглэж байна. Энэ чиглэлийн тоглолтод тэр ихээхэн сул бөгөөд ер нь санаачлагаа аажмаар алдаж байгаа мэт сэтгэгдэл төрж байгаа тухай олон шинжээчид ярьж байна. Магадгүй энэ нь түүнд цаашдаа ихээхэн аюул тарьж болзошгүй юм.

Байдал ямраар ч эргэдэг байлаа гэсэн 2020 оны сонгуульд сонгогчийн сэтгэл зүйн нөлөө нь лоббизм, шашин шүтлэг, санхүү зэрэг өөр бусад олон хүчин зүйлтэй адилхан нөлөө үзүүлэх нь тодорхой байна гэхэд буруудахгүй болов уу.

Трампыг янз бүрийн хавханд оруулах гэж бүх л талаас нь анаж байгаа бөгөөд тэр өөрөө энэ бүхнийг хянаж, урьдчилан харж, тойрч, давж чадах болов уу? Тун удахгүй бид хариуг нь мэдэх билээ. it's Showtime, бүх зүйл дөнгөж эхэлж байна.

4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417