Ц.Буянзаяа: Залилангийн гэмт хэрэгт хохирлын хэмжээ хамаардаггүй

Ц.Буянзаяа: Залилангийн гэмт хэрэгт хохирлын хэмжээ хамаардаггүй

Монголбанк, Цагдаагийн ерөнхий газар, Монголын банкны холбоотой хамтран олон нийтэд чиглэсэн, санхүүгийн залилан, луйвраас сэрэмжлүүлэх зорилго бүхий “Ятгах тусам нягтал” арга хэмжээг зохион байгуулж байна.

Үүний хүрээнд олон нийтэд хандсан залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн мэдээ, мэдээллийг хүргэж байгаа юм. Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ц.БУЯНЗАЯАТАЙ залилах гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

 

-“Ятгах тусам нягтал” аяныг зохион байгуулах болсон учир шалтгаан юу байна вэ?

-Цагдаагийн байгууллагын статистик тоо мэдээгээр Монюл Улсын Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн гарапт сүүлийн жилүүдэд нэмэгдэж, нийт гэмт хэргийн 16 хувийг эзэлж байна. Залилах гэмт хэрэг 2017 онд 2996, 2018 онд 5372, өнгөрсөн онд 782- бүртгэжээ. Уг тоон мэдээллээс үзэхэд сүүлийн гурван жилд энэ төрлийн гэмт хэрэг 2-3 дахин өссөн үзүүлэлттэй байгаа юм. Иймээс иргэдийг залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэдний эрх зүй, санхүүгийн боловсрол, хууль зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээлэл хүргэх зорилгоор “Ятгах тусам нягтал” аяныг 2019 оны арванхоёрдугаар сарын 15-наас зохион байгуулж байна. Арга хэмжээ ирэх сарын 6-ныг хүртэл үргэлжилнэ. Гэхдээ жилийн турш иргэдэд энэ төрлийн мэдлэг мэдээллийг нээлттэй хүргэж, анхааруулан сэрэмжлүүлсээр байх болно. Үүний гол зорилго нь бид нэг ч гэсэн иргэнийг энэ төрлийн гэмт хэрэгт өртөхөөс нь өмнө мэдээлэл хүргэж, урьдчилан сэргийлэхэд л оршиж байгаа юм.

 

-Ямар шалтгааны улмаас залилангийн гэмт хэргийн тоо өсч байна вэ?

-Энэ төрлийн гэмт хэрэг өсөх болсон шалтгаан нь нийгмийн сөрөг байдал, ялангуяа ажилгүйдэл, ядууралтай шууд холбоотой. Гэвч нөгөө талаас иргэд амар хялбар аргаар, богино хугацаанд мөнгө олох, мөнгөө өсгөх, гадаад улсын визийг хурдан хугацаанд гаргуулах, өөрт хэрэгтэй байгаа зүйлийг өөрт ашигтай хялбаршуулсан байдлаар авах хүсэл эрмэлзэл их байгаагаас залилах гэмт хэргийн тоо буурахгүй, өсөх үзүүлэлттэй болчихоод байна.

 

-Залилангийн гэмт хэрэгт хохирлын хэмжээг заадаг уу. Тухайлбал, гар утасны хулгайд хохирлын хэмжээ тогтоож, хэрэг үүсгэн шалгадаг шүү дээ?

-Залилангийн гэмт хэрэгт хохирлын хэмжээ заадаггүй. Хохирлын хэмжээ 20 мянган төгрөг байсан ч энэ төрлийн гэмт хэрэгг тооцож, хэрэг үүсгэн шалгадаг.

 

-Хэрэг илрэхгүй хэр удсан тохиолдолд хэрэгсэхгүй болгодог вэ?

-Залилангийн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа хамгийн доод тал нь таван жил байдаг.

 

 -Залилан мэхлэгч гэмт хэрэгтэнд хуулийн хүрээнд ямар хариуцлага хүлээлгэдэг юм бэ?

-Залилах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 буюу өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн бүлэгт хамааруулан гэмт этгээдэд хүлээлгэх хариуцлага ялын санкцыг тогтоож өгсөн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд 450-14000 нэгжтэй тэнцэх хэмжээний нэгжээр торгох, 240-720 цаг хүртэл нийтэд тустай ажил хийлгэх, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, 3-6 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр тогтоосон. Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгг уг төрпийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хүндрүүлэх бүрэлдэхүүнийг хуульчилсан бөгөөд иргэнд учруулсан хохирол, нийгэмд учруулсан хор аюулын хэмжээнээс хамаарч 5-12 жил хүртэлх хугацаагаар хорих ял ногдуулахаар заасан байдаг.

-Иргэд ихэвчлэн ямар тохиолдолд бусдад хууртаж, залилуулж байна вэ?

-Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын дийлэнх нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй байна. Үүний дотроос “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэх залилан газар авч байна. Ер нь аливаа улсын виз мэдүүлэхдээ тухайн орны Элчин сайдын яаманд хандах хэрэгтэй. Хялбар аргаар, хурдан шуурхай виз гаргаж өгнө гэсэн хэн нэгэнд итгэж эд мөнгөө өгч, өнөө маргааш виз гарна гэсэн запилагч этгээдийн үгэнд хууртсаар цаг хугацаа алдаж, цагдаагийн байгууллагад гомдол гаргадаг. Иргэд ийм төрлийн залиланд хөрөнгө мөнгөөр хохирохоос гадна сэтгэл санааны дарамт амсдаг. Иргэн хүн виз мэдүүлгийн төвүүдэд өөрийн биеэр хандаж, ажил амьдралын нөхцөл байдлаа танилцуулаад журмын дагуу визний материал бүрдүүлж, мэдүүлэх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.

 

-Залилангийн гэмт хэрэг үйлдэгчдийг илрүүлэхэд хэр хүндрэлтэй байдаг вэ?

-Залилан мэхлэгч этгээд хэн болох нь тодорхой байдаг. Бусад гэмт хэргээ бодвол гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоох, илрүүлэхэд арай дөхөм. Харин мөрдөн шалгах ажиллагаанд хүндрэлтэй. Залилагч этгээд өөрийн гэмт үйлдлээ иргэний эрх зүйн харилцаа руу чиглүүлж тайлбарладаг. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоох явцад оргон зугтдаг учир эрэн сурвалжлах ажил ихэвчлэн хийдэг юм. Пирамид тогтолцоотой, сүлжээний залилах гэмт хэргийн хувьд үүсгэн байгуулагч буюу толгойлогч нь гадаадын иргэн байвал оргон зайлсан тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоон хариуцлага хүлээлгэхэд бэрхшээлтэй болдог тал ч бий.

Залилах гэмт хэргийн бусад төрлийн гэмт хэргээс ялгагдах онцлог нь гэмт хэргийг үйлдэгч этгээдүүдийн зүгээс гэмт санаа бодлоо хэрэгжүүлэхдээ хохирогчтой цахим хэрэгсэл, холбоо мэдээлэл, ажил хэрэг, найз нөхөд, ах дүү, хамаатан саднаар нь дамжуулан харилцаа тоггоож, сэтгэл зүйн хувьд нөлөөлж, эд хөрөнгийн харилцаанд орсноор ашигтай байдал үүснэ гэсэн ойлголтыг төрүүлж үйлддэгээрээ ялгардаг.

-Иргэд залилангийн гэмт хэргийн хохирогч болохгүйн тулд юунд анхаарах хэрэгтэй вэ?

-Иргэн та хэн нэгэнтэй эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус харилцаанд орохдоо тухайн хүний ятгалга, гуйлт, ашиг орлого, амлалтанд нь биелэх боломжгүй үйлдэл зэрэгт хууртахгүй, аливаа нөлөөнд автахгүй байж, сайтар нягталснаар эд хөрөнгө, сэтгэл санаа, цаг хугацаагаар хохирохгүй байх бүрэн боломжтой. Залилан мэхлэх гэмт хэрэг нь гол төлөв таньдаг буюу зүс мэддэг, ямар нэгэн байдлаар харилцаа тогтоосон хүмүүсийн дунд үйлддэгддэг. Хэн нэгний өмнөөс фэйсбүүк хаягаар нь бусдаас мөнгө гуйж хохирол учруулах тохиолдол цөөнгүй гардаг болсон. Энэ тохиолдолд иргэд тухайн хүн рүү угсаар залгаж, лавлах шаардлагатай. Гэмт хэрэг гарсан хойно хохирогч болох биш өмнө нь урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Залилагчдад боломж бүү олго. Амлалт хялбар байх тусам эрсдэл илүү их байдаг.

 

-Ер нь ямар этгээд залилангийн гэмт хэрэг үйлддэг вэ?

-Залилагч этгээдийг тодорхойлж хэлбэл, итгэл төрүүлэхүйц уран яруу үг, ажил хэрэгч, тусархуу байдал, боловсон харилцаатай байдаг бөгөөд иргэдэд тавьсан саналаа маш их тулгаж, яаруулдаг. Иймд иргэд та бүхэн баталгаагүй мэдээлэлд хууртах, аливаа хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх ажпыг хувийн журмаар шийдэх гэж оролдох, хялбарчлах гэснээс болж залилан мэхлэгч этгээдийн олз болж байгааг анхаарах хэрэгтэй.

-Залилангийн хэргээс үүдэж, өнгөрсөн жилүүдэд иргэн, аж ахуйн нэгжид хэчнээн төгрөгийн хохирол учирсан байдаг юм бол?

-Санхүүгийн залилан, луйврын шинжтэй гэмт хэргийн улмаас иргэн, байгууллагад учирсан хохирлын хэмжээ 2016 онд хоёр, 2017 онд 6.4, 2018 онд 9.9 тэрбум төгрөгт хүрч, өнгөрсөн оны эцэст 13 тэрбум төгрөг давж, жил ирэх тусам нэмэгдсээр байна. Иймд болзошгүй залилан, луйвраас иргэдийг хамгаалахад хамтрагч байгууллагууд нэгдэж, урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтэд чиглэсэн ажлыг хийсээр байна. Тухайлбал, иргэдийн эрх зүйн болон санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зөв сонгох талаар мэдлэг, ойлголт өгснөөр залилангийн гэмт хэргийг бууруулах, улмаар санхүүгийн хэрэглэгчийг хамгаална хэмээн үзэж байна.

 

Г.Нямсүрэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417