Валютын ханшийн зохиомол өсөлтийг тогтоох бодлого алга

Валютын ханшийн зохиомол өсөлтийг тогтоох бодлого алга

Төгрөг болон ам.долларын албан ханшийг  өчигдрийн байдлаар Төвбанкнаас зарласнаар 2748 төгрөг 35 мөнгөтэй тэнцэж  0.01 хувиар суларлаа.Эрэлт нийлүүлэлтээ харвал Монголбанк мягмар гаригт 16.5 сая ам.долларыг валютын захад нийлүүлжээ. Ингэснээр нийтдээ 230.4 сая ам.долларыг хар захад нийлүүлээд байна.

Харин төгрөгийн ханш юанийн эсрэг 0.65 хувиар чангарч одоогоор 398 төгрөгт хүрч юанийн эсрэг үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш 0.16 төгрөгөөр сулраад байгаа. Дэлхийн зах зээлд долларын ханш нэмэгдээгүй байхад манайд ийнхүү нэмэгдээд байгааг салбарынхан зохиомлоор дотооддоо өсгөөд байна гэж дүгнэжээ. Энэ нь зах зээл дээр долларын ханш ѳснѳ гэсэн хүлээлт ѳндѳр, хүмүүс юу гэж итгэнэ, эдийн засагт яг л тийм зүйл тохиолддог гэдгээр тайлбарлаж болно.

Үүнийг self-fulfilling prophecy буюу “бодол биелдэг” нэг жишээ гэж эдийн засагчид хэлж байна. Цаашид ханш өснө гэсэн хүлээлтээр бүгд уралдаад төгрөгийн хадгаламж болон бэлэн мөнгөөр доллар худалдан авсаар байвал  ханш өссөөр магадгүй 3000 төгрөгт хүрэхийг үгүйсгэхгүй. Тиймээс Төвбанк ханшийг тогтворжуулахаар валютын захад нөөцөлсөн валютаа нийлүүлсээр байвал нөөц дуусахаас гадна урт хугацаандаа өссөөр байх болно. Тиймээс зохиомол өсөлтийг нам дарах өөр бодлогыг Төвбанк хэрэжүүлэхгүй  байна хэмээн шинэжээчид шүүмжилсээр.

Дөрвөн жилийн өмнө одоогийн эрх баригч МАН долларын ханшийг урт хугацаандаа тогтвортой барьж төгрөгийн үнэ цэнийг нэмэгдүүлж иргэдийн худалдан авах чадварыг сайжруулж дундаж давхаргын тэлэлтийг нэмэгдүүлнэ хэмээн амлаж байсан. Гэвч энэ амлалтдаа хүрч ханшийг тогтоон барих бодлогыг шийдэмгий авч хэрэгжүүлээгүйгээс 2016 оны зургадугаар сард 1950 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш өнөөдөр буюу дөрвөн жилийн дараа 2748 болж 800 орчим төгрөгөөр нэмэгдээд байна.

Юанийн ханш ялгаагүй энэ хугацаанд 296 төгрөгтэй тэнцэж байсан бол өдгөө 400 төгрөг болж өсчээ. 2017 онд ам.доллар 2.375, 2018 онд 2.464, 2019 онд 2651, 2020 оны нэгдүгээр сард 2749 болсон нь хамгийн өндөр өсөлт болно. Ийнхүү төгрөгийн ханш өдөр ирэх бүр  суларснаас иргэдийн худалдан авах чадвар муудсаар дундаж давхрагын уруудах шалтгаан болсоор байна. 2016 онд хадгаламжийн долларжих хандлага 38 хувьд хүрч  аюулын харанга дэлдсэн. Хариуд нь банкны холбоо, арилжааны банкууд иргэдийн худалдан авах чадвар, төгрөгт итгэх итгэлийг сэргээсний хүчинд  2018 онд 28 хувь руу буулгаж байсан. Нөгөөтэйгүүр  Монголбанк төгрөгийн ханшийг барих гэж нөөцөө шавхан долоо хоног бүр 30-70 сая ам.доллар нийлүүлээд байгаа нь  нөөц өсгөх бодлоготой харшилдаж байгааг ч хэлж байна. Түүнчлэн юанийн эсрэг төгрөг мөн хүчгүйдэж сар шинийн баярын өмнөх их худалдан авалтаар улам сулрахаар байгаа нь үүний эсрэг бодлого дутмагтай холбоотой. Тиймээс төгрөгт итгэх итгэлийг сэргээх бодлого энэ цагт үгүйлдэгдэж байгааг эдийн засгийн экспертүүд хэлсээр байна.

 

Экспертийн үг

Эдийн засгийн шинжээч Ө.Ганзориг: Төгрөгт итгэх итгэлийг сэргээх бодлого хэрэгтэй

-Яг одоо 18.5 их наяд төгрөгийн хадгаламж байгаагаас 5.6 их наяд төгрөг нь доллараар байршиж байна. Өөрөөр хэлбэл, иргэдийн хоёр  тэрбум ам.долларыг Монголбанк өөр дээрээ хадгалж байна.

Монголбанкны валютын нөөцийн хоёр тэрбум ам.доллар нь аль хэдийнэ цаанаа эзэнтэй гэж ойлгож болох юм. Хэрэв валютын нөөцөө нэмэгдүүлэх, импортыг хязгаарлах зорилгоор төгрөгийн ханшийг цаашид сулласаар байвал дөнгөн данган бидний тогтоон барьж байсан иргэдийн итгэл эргээд нурна.

Төгрөгөөр хадгалагдаж байгаа 13 их наяд төгрөг долларт хөрвөх гэж зүтгэвэл 4.7 тэрбум ам.доллар Монголбанкинд нэмээд хэрэгтэй болно. Энэ үед Монголбанкны зүгээс долларын онц хэрэгцээгүй хүмүүс мөнгөө ам.доллар болгох гэж зүтгэх хэрэггүй шүү гэж хэчнээн ч ярилцлага өгөөд хэрэггүй. Хүний иррационал хүлээлтийг ямар ч математик моделоор томъёолж болдоггүй. Яагаад  одоо төгрөгийн ханш сулрахыг хараад зүгээр сууна вэ. Би 2017 онд Монголбанкныханд “2011-2012 онтой адилхан зүйл давтагдах нь. Импортод  доллараа алдахаас сэргийлж төгрөгийн ханшаа сулруулж иргэдээ ядууруулах нь зохимжгүй тул Монголбанк Сангийн яам хамтран татвар, квотын гэх мэт өөр аргачлалаар үүнээс урьдчилан сэргийлмээр байна аа” гэж анхааруулж хэлсэн. Ямар ч арга хэмжээ авагдаагүй учраас өнөөдрийн нөхцөл байдалд бид хүрээд байна.

 

Монголбанкны ОНБМТ-ийн ахлах эдийн засагч Н.Батжин: Гадаад валютын нөөц урт хугацаандаа тогтворжино

-Сар шинийн баярын өмнө валютын үнэ өсдөг. Энэ үеэр гаднаас их хэмжээний бараа бүтээгдэхүүн оруулж ирдэгтэй холбоотой.  Валютын ханшийн богино хугацааны огцом өөрчлөлтийг хязгаарлах тухайд Төвбанкнаас ямар арга хэмжээ авч байна вэ?

-Монголбанкнаас  он гарсаар валютын ханшид төдийлөн өөрчлөлт ороогүй. Харин өнгөрсөн онд ам.долларын ханш 3.4 хувиар өсөөд байна. Өнгөрсөн оны арван нэгдүгээр сарын байдлаар Монгол Улс руу орж байгаа мөнгө нь гарч байгаа мөнгөний урсгалаас их байсан. Өөрөөр хэлбэл, төлбөрийн тэнцэл 162 сая ам.долларын ашигтай гарлаа. Манай улс руу орж буй мөнгө нь өссөн үзүүлэлттэй байснаар гадаад валютын нөөц нэмэгдэж 4.2 тэрбум ам.долларт хүрсэн. Эдийн засгийн сууриа харвал ханшийн өсөлт үүсэх нөхцөл байдал ажиглагдахгүй байна. Ханшид нөлөөлдөг хүчин зүйлст эдийн засгийн сууриас гадна иргэдийн хүлээлт багтдаг.

Өнгөрсөн аравдугаар сард ФАТФ-ын хяналт буюу саарал жагсаалтад орсон болон түүнтэй холбоотой зарим мэдээлэл гарснаар ханш өснө гэсэн таамгийг иргэдийн дунд зарим эрх бүхий этгээдүүд үүсгэсэн нь 2019 оны төгсгөл рүү ханш өсөхөд голлон нөлөөлөв. Банк хоорондын захад долоо хоног бүрийн хоёр дахь, дөрөв дэх өдөр дуудлага худалдаа явуулж, валют нийлүүлдэг. Он гарснаар хоёр удаагийн дуудлага худалдаагаар нийт 72.2 сая ам.доллар нийлүүлсэн. Тэгэхээр нэг талаас нөөцийг нэмэгдүүлэх урт хугацааны арга хэмжээг авахаас гадна ханшийн огцом өсөлтийг хязгаарлах зорилгоор банк хоорондын захад интервенци хийсэн. Мөн гадаад хөрөнгө оруулалт, худалдааг тогтвортой байлгахаар ажиллаж байна.

 

 

Ц.Мягмарбаяр

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417