Амжилттай бизнесийн санаа олох 6 алтан дүрэм

Амжилттай бизнесийн санаа олох 6 алтан дүрэм

Жобс, Возняк нар компьютерыг жирийн хүмүүс авч болох өргөн хэрэглээний зүйл болгох гэж хичээл зүтгэл гаргаснаар дэлхийд алдартай хүмүүс болсон билээ. Иймэрхүү ирээдүй бүхий санаа амжилтад хүрсэн олон түүх байхаас гадна муухан, цаг үеэ олоогүй санаа нь шинээр бизнес эрхлэгчдийг төдийгүй томоохон бизнесменүүдийн ажил хэргийг булшилсан тохиолдол бас цөөнгүй. Бизнес санаа бол зөвхөн таных бөгөөд үүнийг таны өмнөөс хэн ч бодож, олж хайх гэхгүй нь тодорхой. Гэхдээ танд алдар хүнд, амжилт авчрах арга зам хайхын тулд бүсдын зөвлөгөөг сонсох, мэдэх байдлаар шинэ санаа олох арга замаа илүү хялбарчилж болох билээ.   Энэ удаа ийм бизнес санааг хэрхэн олох тухай ярилцъя.

1. Таны дуртай сэдэв болох чиглэлийг сонго

Ер нь бол бараг ихэнх амжилттай бизнес нь тухайн хүний урьд өмнө сонирхож, дурлаж байсан тэр зүйл байдаг гэдэг. Бизнес болоод ирэхийн үед энэ нь урьдын адил дуртай зүйл нь хэвээр байх боловч харин асар их ашиг олж, үйл ажиллагааны цар хэмжээ нь өсдөг билээ. Та огт мэдэхгүй, ойлгохгүй бизнесийн чиглэлд давхиж орох хэрэггүй бөгөөд энэ нь асар их эрсдэл дагуулж байдаг юм. Мөн танд таалагддаггүй зүйлд ч гэсэн анхаарах хэрэггүй ба магадгүй сар, жилийн дараа та энэ бизнес тань ашиг өгч байсан ч гэсэн үзэн ядаж, ажилдаа дургүйцэж эхэлж болох юм.

2. Өөрийн ажил төрөлтэй холбоотой бүх л зүйлд мэрэгш

Тухайн салбарын тухай гүнзгий мэдлэггүйгээр бизнес санаа олно гэдэг тун хэцүү. Тэрхүү салбартаа шинийг санаачлагч байж, өрсөлдөгч нараасаа давж гарахын тулд өөрийн бизнес, ажил хэргийн бүх л нарийн ширийн зүйлсийг яг таг мэддэг болох хэрэгтэй. Авто машины засвар үйлчилгээний газар нээх гэж байгаа бол машины бүтэц, зохион байгуулалтыг бүрэн мэдсэн байх хэрэгтэй. Шөнө дундуур таныг сэрээн дизель болон бензин хөдөлгүүрийн ялгааны тухай асуухад та хоёр хоёрын дөрөв гэдэг шиг автоматаар хариулж байвал дараагийн шатанд орох болжээ гэсэн үг. Ажил төрөлдөө бүрэн мэргэшсэн байх нь танд ямар давуу тал олгох вэ:

- Өрсөлдөгч тань харж чадаагүй байгаа зүйлийг та олж харах. Үйлчлүүлэгчид хэрэгтэй байгаа тэр үйлчилгээг мэдэрч, бусад өрсөлдөгч нараасаа давуу байдалтай болно

- Хурдтай эхлэл. Мэргэжлийн бус хүмүүс шиг алив бүх зүйлийг ойлгож, хөлөө олох гэж цаг алдах зовлонг алгасна

- Нөхцөл байдлыг сайн харж ойлгох. Та нийлүүлэгч болон бусад хамтрагч нартай амар хялбар, үр дүнтэй шуурхай харьцах ба үйлчлүүлэгч нартаа бас хэрэгтэй байгаа зүйлийг олж харж,бэлдэж чадах болно

3. Цаг үеийн трэнд болсон тэр сэдвийг ол

Нэгэн цагт хүн болгон л спиннерээр тоглож байж билээ. Тэгвэл энэ зүйлээр олон компани маш их ашиг олж байсан боловч одоо бараг мартагдсан гэж хэлж болох байх. Тренд бол байнга өөрчлөгдөж байдаг, ялангуяа орчин цагийн дижтал эринд энэ өөрчлөлт нь бүр ч хурдтай болж байгааг  хэдхэн жилийн өмнө олныг шуугиулж байсан утас одоо техникийн болон үзэмж дизайны хувьд хол хоцрогдон гологдож байгаагаар харж болно. Трендийн бизнес санаа олох эрэл хайгуулын үеийн нэг бэрхшээл бол тухайн санаа нь өөр бусад үр ашиггүй, хог гэмээр янз бүрийн санаатай хутгалдан байдаг явдал билээ.

Хэрвээ та ашиг олох жинхэнэ бизнес санаагаа энэ их хог дотроос ялган авах хүсэлтэй бол танп тус болох тусгай сервисүүд  бий. Тэдгээрийн тусламжтайгаар та шинэ гарч байгаа, цаашдаа том тоглогч нар үүнийг дэлгэрүүлэн их ашиг олох тэр  трэндийг цаг алдалгүй мэдэх боломжтой юм.

4. Тулгарч буй бэрхшээлийг судалж шинжил

Бэрхшээлгүйгээр бизнес маань урагшилна гэж огт үгүй. Та өөрийн бизнес эрхлэх чиглэлийг сонгож, трэндийн дагуу ажиллаж байгаа боловч эцсийн үйлчлүүлэгч тань чухам яг юу хүсээд байгааг сайн мэдэрч чадахгүй байна уу? Үүнийг маш няхуур судалгаагаар олж болно. Таны сонгосон бизнесийн үйлчилгээнд чухам ямар хэсэгт нь үйлчлүүлэгч нар өөрийн цаг, мөнгө, “нерв”-ыг үрж байгааг, ажлын үр дүн яагаад муу байгааг, үүний шалтгаан юу вэ гэдгийг тогтоох хэрэгтэй. Энэ бүхнийг мэдэж тогтоосны дараа та өвчтөнд шидэт эм өгч байгаа эмч мэт болох болно. Ерөнхий дүр зураг нь нэг иймэрхүү байх болов уу:

1. Үйлчлүүлэгч болох хүмүүс нь чухам юу хүсэж байгааг мэдэх

2. Тэд яагаад ийм зүйл хүсэж байна вэ?

3. Тэд хүссэн үйлчилгээгээ авч чадахгүй байгаа шалтгаан нь юу вэ?

4. Үйлчлүүлэгч нарын хүслийг биелүүлэх  тэрхүү “шидэт эмийг” бий болгох нөөц боломж танд бий юу гэдэг талаар бод

5. Туршиж үз. Таамаг тань зөв эсэхийг шалга

5. Өрсөлдөгч нараа анхааралтай ажигла

Та дөнгөж үүсэн бий болж байгаа трендийн чиглэл сонгон авсан байлаа ч бусад өрсөлдөгч байж болох талуудын шинэ санаа, түүнийгээ хэрэгжүүлж байгаа байдлыг анхаарч судалж байх хэрэгтэй. Та энэ чиглэлд мэргэшсэн, ажил үйлдээ дуртай,  тухайн чиглэлийн трэнд барьж авч чадсан байг. Тэгвэл та одоо ажиллаж байгаа, үр дүнгээ өгч байгаа тийм л арга хэлбэрийг ашиглаж тухайн трэндийн шинэ нөхцөл байдалд тохируулан өөрчлөх хэрэгтэй юм. Шинээр янз бүрийн юм бодож, олж, зохиох хэрэг үгүй. Apple компанийг аваад үзье. 70-аад оны дунд үед персонал компьютер хийх санаа бий болж Жобс, Возняк, Уэйн нар Apple-ийг зах зээлд гаргасан ба энд шинэ юм юу ч байсангүй буюу IBM зэрэг асар том компаниуд зах зээл дээр адил бүтээгдэхүүн нийлүүлж эхэлсэн байлаа. Харин дээрх гурав ийм бэлэн санааг авч бага зэрэг өөрчлөн, сайжруулж, шинэ мэт бүтээгдэхүүн гаргаснаар дэлхий даяар алдаршсан тэрбумтнууд болсон билээ. Энэ хүмүүс нь эцсийн хэрэглэгчид персонал компьютер хэрэглэх үедээ  ямар бэрхшээлтэй тулгарч болохыг, үйлчлүүлэгч яг юу хүсэж байгааг урьдчилан харж чадсан учраас Apple ийнхүү дэвжин дээдэлсэн юм.

6. Зорилтот бүлэг дээр өөрийн бодсон санасан шинэ зүйлээ туршаад үз

Эцсийн байдлаар бэлэн болсон бүтээгдэхүүн, үйлчилгээ хийх гэж шууд зүтгэх хэрэггүй юм. Янз бүрийн жижиг сажиг зүйлсийг дараа нь бодож хийж болно. Эхлээд тодорхой хэмжээгээр бэлэн болсон бүтээгдэхүүнээ, тодорхой хүрээнд танилцуулж, хүмүүс түүнийг хэрхэн хүлээж авч байгааг харах хэрэгтэй. Та зорилтот бүлгээ тодорхойлсон, гарч болох бэрхшээлийг тооцсон бол бүтээгдэхүүн, үйлчилгээгээ эхний ээлжид өөрийн танилуудад санал болгох хэрэгтэй. Олон хүн байх тусмаа үр дүн нь илүү тодорхой харагдах болов уу. Дараа нь  илүү өргөн хүрээнд буюу танилуудын танилд  гэх мэтээр өргөжүүлнэ. Хэрвээ таны энэ шинэ санаа нь туршилтад орж байгаа дээрх хүмүүсийн ядаж гуравны нэгийн санаанд нийцэж байвал тэдний хэлсэн бодол санаа, шүүмжийг ашиглан тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ өөрчлөн сайжруулж бөөнөөр нь үйлдвэрлэж,  бизнестээ хэрэглэх хэрэгтэй билээ.

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417