Хэрэглэдэг аяга таваг угаагчиндаа эдгээр бодис орсон эсэхийг яг одоо шалгаарай!

2020-01-24, 14:31 4,143 0
Хэрэглэдэг аяга таваг угаагчиндаа эдгээр бодис орсон эсэхийг яг одоо шалгаарай!

Үүнийг уншсан хэн бүхэн АЯГА ТАВАГ УГААГЧ ШИНГЭН-дээ онцгой анхаарал хандуулна гэж найдаж байна. Орчин үед юмс хөгжөөд, цаг хугацаа хэмнэсэн, хэрэглэхэд хялбар, өнгө үзэмж сайтай болохынхоо хэрээр хүний биеийг хордуулах, аюултай хорт бодисуудын хэмжээ мөн нэмэгдээд байгааг хүн бүр л дор бүрнээ мэдэж, ойлгож эхэлсэн байх.

Мэдээж сайн хөөсөрвөл тос өөх сайн задарна, гялалзаж гялтганана, цаг хугацаа хэмнэнэ.

Сүүлийн үеийн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар хоол хүнснээс гадна хүн хамгийн их хордож, хорт бодисыг биедээ оруулж байгаа бүтээгдэхүүнүүдийн жагсаалтыг гаргажээ. Үүнд:

  • 1. Аяга таваг угаагч шингэн
  • 2. Гарын шингэн саван
  • 3. Эмэгтэйчүүдийн гоо сайхны бүтээгдэхүүнүүд буюу нүүрний будаг, үнэртэй ус
  • 4. Төрөл бүрийн биеийн тос, лосьон
  • 5. Хиймэл үнэртүүлэгч бүтээгдэхүүнүүд буюу төрөл бүрийн лаа, үнэртэн гэх мэт
  • 6. Шүдний оо

Тэгэхээр бид өдөр тутамд хамгийн их хэрэглэдэг зүйлээсээ хордож байна гэсэн үг. Хэрэглэж буй зүйлийнхээ найрлага, орц, агууламжийг маш сайн судлаж, зүв сонголт хийж байхгүй бол болохгүй болжээ.

Аяга тавагч угаагчийг бид хөөсийг нь арилахаар л бүрэн зайлсан гэж боддог, гэтэл үнэн хэрэгтээ хамгийн их хортой бодисууд нь аяга тавганд наалдаж үлдээд, бүрэн арилдаггүй байна. Тэгээд тухайн аяга тавганд идэж буй хоол хүнстэй нийлээд хүний биед ордог.

1 Ямар төрлийн бодис хамгийн ихээр агуулагддаг вэ?

Ямар төрлийн бодис хамгийн ихээр агуулагддаг вэ?

Доорх 8 төрлийн бодис аяга таваг угаагч шингэнд хамгийн түгээмэл, их ашиглагддаг.

1. Surfactants - Гадаргуугийн идэвхит бодис

Өөх тос, бохирдлыг задалж, өнгө оруулах зорилгоор саван, гэр цэвэрлэгээний бодисуудад ихээр ашиглах болсон энэ бодис нь арьсыг гэмтээж, төрөл бүрийн харшил үүсгэдэг химийн бодис юм. Нүдний ойр орчимд хүрвэл хараа муутгах, нүдний бүрхэвчийг гэмтээх аюултай. Арьсны төрөл бүрийн эмгэг, харшил, хавдар үүсгэх аюултай.

2. Phosphates - Фосфат буюу фосфорын хүчлийн давс

Фосфат нь хүний биеийн энерги зарцуулалтыг зохицуулдаг бодис боловч хэмжээ хэтэрснээр, хүнийг үхэлд хүргэх аюултай.

3. Triclosan

Энэ бодис нь нян бактери устгах чадвартай учраас гэр ахуйн хэрэглээний зүйлс, вок, хүүхдийн саван, гарын саван, биеийн саван, шампунь зэрэгт хамгийн түгээмэл ашигладаг. Гэвч Food and Drug Administration (FDA)-аас 2016 онд хийсэн туршилтаар Triclosan нь:

  • Амьтны генийн бүтцийг өөрчилдөг
  • Антибиотикт тэсвэртэй нянгийн өсөлтийг дэмждэг
  • Хүний дархлалын системд аюул учруулдаг болохыг тогтоосон байна.

Зарим орнуудад уг бодисыг хэрэглэхийг хориглож эхэлж байгаа юм байна.

4. SLS (Sodium Lauryl Sulfate), SLES (Sodium Laureth Sulfate)

Тархи, мэдрэлийн систем, цусны урсгал, арьс, зүрхний хэвийн үйл ажиллагаанд хүртэл нөлөөлдөг. Гоо сайхны бүтээгдэхүүн, гэр цэвэрлэгээний бодисуудад ихээр ашигладаг.

5. Fragrance - Үнэр оруулагч

Үнэр оруулагч нь маш олон янз байдаг. Ихэнхи гэр ахуйн бүтээгдэхүүнүүд, гоо сайхан, ахуйн хэрэглээнд ашиглагдаж байгаа үнэр оруулагч нь химийн аргаар буюу зохиомол аргаар гарган авсан хүний биед хортой бодисууд байдаг. Тиймээс ямар аргаар гарган авсан үнэр болохыг бичээгүй бол ихэнхи нь хортой буюу энэ төрөл ангид багтана. Химийн аргаар гарган авсан үнэр оруулагч нь, хүний тархи мэдрэлийн системд хортой нөлөө үзүүлэхээс гадна, амьсгалын замын өвчнүүд, уушигны өвчнөөр өвдөх үндэс болдог. Төрөл бүрийн лаа, гэр цэвэрлэгээний бодис, үнэртүүлэгч, хувцас угаалгын шингэн, гоо сайхны бүтээгдэхүүн гээд бүх л бодисуудад химийн зохиомол аргаар гарган авсан хортой үнэртүүлэгч ашигладаг болсон нь сүүлийн үед хавдар, судлагдаагүй өвчнүүд ихээр нэмэгдэж байгаагийн хамгийн гол шалтгаан болж байгааг эрүүл мэндийн байгууллагуудаас анхааруулах болсон.

6. DEA (diethanolamine), MEA (monoethanolamine), TEA (triethanolamine)

Төрөл бүрийн хавдар, амьсгалын замын өвчин, дааврын өөрчлөлт, эмэгтэйчүүдийн хавдраар өвдсөн хүмүүст хийсэн судалгаагаар эдгээр бодисууд хамгийн өндөр илэрчээ. Эдгээр бодис нь гоо сайхны бүтээгдэхүүн, нүүрний будаг, гэр цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүдэд хамгийн их байдаг.

7. Chlorine - Хлор

Хлор нь нян бактерийг устгах үйлчилгээтэй гэдгийг бид сайн мэднэ. Хлортой ус арьс, үсийг яаж хуурайшуулж хатууруулдаг гэдгийг бас мэдэх байх. Судалгаагаар, хлор нь давсаг, шулуун гэдэсний хавдар өвчнөөр өвдөх эрсдлийг нэмэгдүүлдэг бөгөөд арьсны харшил, астма, хий ханиалга үүсгэдэг болохыг тогтоожээ.

8. Formaldehyde - Формальдегид

Гэр цэвэрлэгээний бүтээгдэхүүн, саван, шампунь, хумсны будаг, үсний будаг, ангижруулагч, машин цэвэрлэгээний бодисууд, тэр бүү хэл хүнсний бүтээгдэхүүнд хүртэл үнэр амт оруулах зорилгоор ашигладаг. Маш богино хугацаанд агаарт тарж, агаарыг бохирдуулан аюултай хэмжээнд хүргэдэг бодис. АНУ-ын Хавдар судлалын хүрээлэнд, амьтан дээр хийсэн лабораторийн судалгаагаар, Формальдегид нь хавдар үүсгэгч болохыг тогтоосон байна.

9. Ammoniа - Аммиак

Цайруулах, өнгө оруулах үйлчилгээтэй энэ бодисыг гэр цэвэрлэгээний бүтээгдэхүүн, шарах шүүгээ цэвэрлэгч зэрэгт ихээр ашиглах болсон нь маш их аюулыг дагуулж байгаа юм. Аммиак нь өөрөө ууршимтгай чанартай бодис бөгөөд агаарт хий болон задарч, амьсгалын замаар болон арьсаар дамжин хүний биед нэвтрэн ордог. Ингэснээр төрөл бүрийн арьсны өвчин, харшил, нүдний хараа, амьсгалын замд ноцтой хохирол учруулдаг бодис юм.

Бид дархлааны талаар маш их яридаг, дархлаа дэмжих сайжруулах зүйл түлхүү хэрэглэхийг хичээдэг. Гэвч ийм л энгийн зүйл дархлалын системийг гэмтээж, өвчлөх гол нөхцлийг бүрдүүлдэг байна. Сүүлийн үед янз бүрийн өвчин эмгэг ихээр сонсогдох болж, залуу хүмүүс битгий хэл баяцхан үрс хүртэл хүнд хэцүү өвчнөр өвдсөн сонсогдох болсон энэ үед, тэр бүх муухай зүйлийн хамгийн том эх үндэс магадгүй энд байж ч болно. Биднийг жоохон байхад, ус буцалгаад халуун усаар аяга тавгаа угаадаг нийгэмд илүү эрүүл амьдарч байжээ гэж бодогдох болсон.

2 Тэгэхээр яавал дээр вэ?

Тэгэхээр яавал дээр вэ?

Өөрийнхөө хэрэгжүүлдэг, хэрэгжүүлэхийг хичээдэг зүйлсээсээ та нартаа санал болгоё.

1. Өөрөө хийж хэрэглэх

Ингэснээр ямар орц найрлага орсон гэдгийг хамгийн сайн мэдэж сэтгэл амар байж болохоос гадна, хийхээр судалж байх явцдаа гарын доорх ямар материал ямар ач тустайг, яагаад үүнийг сонгон хэрэглэж байгаа зэрэг олон зүйлийг мэдэж авдаг. Мөн өөрийн амьдралын хэв маяг, арга барил, мэдрэмжид таарсан зүйлээ гарган авах боломж бүрддэг.

2. Итгэж болох бүтээгдэхүүнтэй болох

Мэдээж өөрөө хийж хэрэглэхэд цаг хугацаа, судалгаа, амьдралын хэв маяг, хувь хүний сонирхол гээд олон зүйл зөрчилдөх нь элбэг тохиолддог. Хэрвээ тийм бол, орц найрлагыг нь маш сайн судалсан, туршиж хэрэглэсэн хүмүүсийн дүгнэлтийг мөн сонсож судалсан, химийн найрлагагүй, органик бүтээгдэхүүн олж аваад, түүнийгээ хэрэглэдэг болох.

3. Огт хэрэглэхгүй байх

Хэрвээ орлуулах зүйл олдохгүй бол, огт хэрэглэхгүй байх сонголт мөн байгаа. Буцалсан халуун усанд угааж, сайн ариутгах аргыг хэрэглэж болно шүү дээ

Та яг одоо өөрийнхөө хэрэглэдэг аяга таваг угаагч шингэндээ эдгээр найрлага орсон байна уу, нэг уншаад үзээрэй! Зөвхөн аяга таваг угаагчны хувьд л ийм байна.

Тэгвэл та өдөр тутамдаа цэвэрлээгээний, угаалгын, ариутгалын, цайруулах, зөөлрүүлэх, үнэр дарах, гоо сайхны, арьс арчилгааны, биеийн, хүүхдийн, үс арчилгааны хичнээн төрлийн бүтээгдэхүүн хэрэглэдэг вэ?

Дээрх мэдээллийг бэлдэхэд ашигласан эх сурвалжууд:

  1. U.S Food and Drug AdministrationAvailable online: https://www.fda.gov/
  2. Agency for Toxic Substances and Disease RegistryAvailable online: https://www.atsdr.cdc.gov/
  3. Healthy Living Advice Available online: https://www.thehealthy.com/
  4. Chemical Facts Available online: https://www.chemicalsafetyfacts.org/
  5. CDC (2013). Request for information about diethanolamine. Available online: http://www.cdc.gov/nio…/docket/review/docket263/default.html December 8, 2016.
  6. SaferChemicals.org (2015). Is that a toxic chemical in my deodorant? Available online: http://saferchemicals.org/…/is-that-a-toxic-chemical-in-my…/ December 8, 2016.
  7. What are Ethanolamine Compounds (DEA, MEA, or TEA): Chemical Free Living (2015). Available online: https://www.forceofnatureclean.com/chemical-free-living-et…/
  8. US National Library of Medicine - National Institutes of Health. Available online: https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC4651417/
  9. http://www.conservation-wiki.com/…/Dangerous_Detergents_2017

Эх сурвалж: Фэйсбүүк

13
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417