Мэргэн ухаан гэж...

Мэргэн ухаан гэж...

Та амьдралд хөлгүй цэнхэр далай дээгүүр алхлаад гарсан чиг л Энэ нөхөр огт сэлж чаддаггүй юм штээ аргагүй ээ хэмээн атаархах нэгэн байхад сэлэх нь бүү хэл гишгэлээд гарахыг хараад бахархах нэгэн бас бий. Ухаарал үгүйд хорсол тээх, ухаан үгүйд мулгуу загнах, амгалан үгүйд айдаст автах, Үнэн үгүйд үхэл орших хүмүүн биеийг зөв замд нь хөтлөн оруулж авралд хүргэх  авьяас чадал мэргэн ухаанд л бий.

Мэргэн ухаан гэж хүн мэдлэг туршлагадаа тулгуурлан буруу зөвийг таних буян нүглийг ялгах хувь хүний чадвар юм. Мэргэн ухааныг оросоор мудрость англиар wisdom гэнэ.

Эртээ урьдын цагт  Бурхан нэгэн сонгосон хөвүүнээ янзыг нь үзэж сорихдоо  Чамд хаан ширээ эрх мэдэл алт мөнгө адуу мал авгай хүүхэд газар нутаг гээд юу дуртай хүссэн есөн хүслийг чинь өгье гэхэд хариуд нь Надад юу ч хэрэггүй ээ харин ганцхан мэргэн ухааныг л өгөөч хэмээн гуйн авч түүгээрээ дээрхи бүх зүйлийг  ядах юмгүй олж энэ дэлхий дээрхи хамгийн цэцэн мэргэн хаанаар өдийг хүртэл өргөмжлөгдсөн түүхтэй.  Ямартаа, нэг удаа манцуйтай жаахан хүүг минийх минийх хэмээн булаалдах хоёр эмэгтэй шат шатны шүүх дамжин маргалдсаар сүүлдээ энэхүү хааныхаа өмнө зарга мэдүүлэхээр ирэхэд хаантан Хэрвээ та хоёр чин шударгаар учраа олж чадахгүй бол би хүүгийг тань тэг дундуур нь та хоёрт хуваагаад өгье хэмээн хурц сэлмээ сугалан ухасхийхэд нэг нь Тэг тэг хэмээн хээвнэг бардам хэлэхэд харин нөгөө нь Хаантан минь энэ хүүг бүү алаач харин түүний оронд худлаа хэлсэн намайг цаазлаад энэ хүүг амьд үлдээгээд энэ эхэд нь өгөөч хэмээн өвдөг сөхрөн уйлан хайлан гуйхад суут цэцэн мэргэн хаан Хэн нь хэн бэ гэдгийг мэргэн ухаанаараа ядах юмгүй танин мэдэж өвдөг сөхрөн уйлах жинхэнэ эх болох тэр эмэгтэйд хүүгийг нь авч өгчээ.

Манай монголын түүхэнд Мандухай цэцэн хатнаас өгсүүлээд мэргэн ухаант хаад ноёд хатад эмс бишгүй л бичигдсэн байдаг. Нэг удаа хаантны  өргөөнд асар том тулган дээр адууны мах чанаж буй харц боол галч-тогооч, тогоотой махны сайхан үнэрт ходоод гэдэс нь хонхолзож хорхой нь хүрч өлсөхийн хирээр хааны нүдийг хариуллаа гэж санаад халуун тогоон дээр буцалж байсан адууны махнаас нэгэн хэсэг умс китааг улаан гараар ухасхийн шүүрч автал гай болж харамч хатан нь яах ийхийн зуургүй яг гаднаас орж ирэх тэр агшинд шаз халуунаар нь ханцуйндаа хийхийг харж амжсан хоймор суугаа цэцэн мэргэн ухаант хаан харц боолдоо хандан Гадаа гарч тэнгэрийн байдлыг ажихыг зарлигдахад тэрээр гэрийн гадаа баруун хойх нь гарч зогсон тэнгэр өөд залбиран Цэцэн ч хаан байна Цэлмэг ч тэнгэр байна Харам ч хатан байна Халуун ч китаа байна гэж хаандаа сонсогдохоор шүлэглэж ханцуйнаасаа умс китаагаа гарган үмхэлж байжээ.

Мэргэн ухаан нь түүнийг хайсан гуйсан хүн бүрт хаад ноёд харц ард ялгалгүй өгөгдөх бөгөөд жирийн бидний өдөр тутмын амьдралд ч мэргэн ухаан ус агаар мэт чухал байдаг. Нэг удаа дээд тооны шалгалтаас халшрах дөрвөн оюутан залуу санаатайгаар шалгалтандаа хоцрон ирэхдээ  Багшаа, машины дугуй хагараад хэмээн худлаа хэлэн толгойгоо маажихад За яахав, тэгвэл та нараас маш амархан ганцхан асуулт асуугаад дүнгийг чинь тавья хэмээн тохиролцоод танхимынхаа дөрвөн буланд нэг нэгээр нь буруу харуулан суулгаад Аль дугуй нь хагарсан вэ? гэсэн цаасан дээрх ганц асуултанд хэн ч зөв хариулж чадсангүй дөрвүүлээ бараг дөрвөн янзын хариулт өгч бүдэрчээ.

Ганц хүү нь алс хол ашиг хонжоо хайгаад явсан насан өндөр болсон еврей хөгшин эр Би бүх хөрөнгөө зарц боолдоо гэрээслэн үлдээж байна. Харин миний хүү миний хөрөнгөөс ганцхан зүйл л сонгох эрхтэй гээд гэрээслэл бичин өөрийн боол зарцдаа үлдээгээд  насан эцэслэжээ. Үүнд баярласан боол нь алс газар яваа хүүд нь аавынх нь өнгөрснийг дуулгаад гэрээслэлээ үзүүлэхэд хүү нь ирж эцгийгээ оршуулаад гэрээслэлийн дагуу эцгийн хөрөнгөөс ганцхан тэрхүү боолыг өөрийн өмчөө болгон сонгожээ. Энэ нь еврей хүний хүүдээ хэл дуулгаж ясаа бариулах эс тэгвээс хамаг хөрөнгийг нь аваад хэл сураггүй алга болох боолын муу үйлдлээс болгоомжлосон мэргэн ухаан бөгөөд ганцхан боолыг өмчөө болгон авснаар автоматаар боолын бүх өмч хөрөнгө мөн хүүгийнх нь болно гэсэн мэргэн ухааныг харц боол нь даанч ухаарсангүй.

Мэргэн ухаант хүний үг үйлдэл нь өрөөлийн нүдээр харахад буруу юм шиг ч боловч үнэмлэхүй утгаараа зөв л байдаг. Тухайлбал, мэдэмхийн дунд ичимхий байж идэмхийн дунд цатгалан царайлж дарганцарын дэргэд чавганцар аядаж дайсанцарын дэргэд явганцар харагдаж бусдын төлөө өөрийгөө зольж буруутаны дунд өнчирч ганцаардахыг хэн хүсэх билээ, гэвч.

Манай нийгэмд ухаан санаа нь задгайрсан Баабар Цэнддоо гээд их сэтгэгч нар зөндөө бий. Цэнддоо бид бүүр далаад оны сургуулийн дотуур байранд талх маслоо хувааж идэж байсан гарууд. Бид хоёр хар багын явдлаа бурсан шигээ буу халж байх хооронд гаднаас миний танил мэдэмхий нэгэн орж ирээд яриа таслан дундуур орж ирээд л ядаж Цэнддоогийн сайн мэддэг улаан тарианы үеэс авхуулаад өнөөгийн нийгмийн болж бүтэхгүй байгаа бүхий л асуудлыг хольж хутган бүлт  бүлт авахыг төсөөл дөө. Найз маань ч яахав юм үзэж нүд тайлсан хүний хувьд ичимхий царайлан дуулгавартайхан сонсож сонсож байснаа гараад  явсны дараа энэ чинь нэг зүс үзсэн хүн байх чинь хэн билээ хэмээн мань эр асуухад яагаав нөгөө Төрийн шагналт их мэдэгч Цэнддоо шүү дээ гэтэл толгойгоо шаан ичиж зовсон тэр цагаас хойш ахиж мэдэмхийрэхээ болих нь ичимхий царайлснаараа нэг ч гэсэн хүнийг ухааруулж байгаа юм.

Идэмхийн дунд цатгалан царайлах гэдэг нь жишээлбэл, сонгуульд дэмжих нэрээр хэн нэгэн  хүмүүс хууль бус хандив өгөх ч юмуу, эсвэл Казиногийн хуулийг зүтгүүлж батлуулсаны шанд тарааж буй боодол боодол ногооноос өлөн нүдээр  гишүүд бүгд л хоёр хоёр мянган ногоон суйлаад байх ч юмуу, аль эсвэл ард түмний баялган дээр авилгалчид алалцах ч юмуу гэх мэтийн  аливаа буруутануудын үйлдэлд өчүүхэн ч хутгалдалгүй, өнчирч ганцаардсан ч хамаагүй Үгүй ээ гэж хэлээд цатгалан царайлаад цайны газар саалийн үнээ Эрдэнэст толгодоос ч  холхон очоод зогсчих нь зөв.  Аливаа юмс үзэгдлийн буруу зөвийг таних чадвартай таны иймэрхүү  үйлдэл бүхэн чинь ус чулууг илээхийн адил он цагийн аясаар олон хүмүүсийг шударга үнэний замаар шуудрахад тус дэм үлгэр жишээ болно. 

Ууртай уцаартай ухаан мулгуу ихэмсэг дарганцартай зөрөлдөх нь бүү хэл  урьдах ажлыг нь ч урдуур нь ороод уургын морь шиг ухас ухас хийн сайн санаагаараа барьж аваад хийгээд л байгаарай. Удахгүй таны мэдлэг чадвар местэн дээрээ ч багтахаа байгаад боссын аманд орох байсан шар тос, алдар хүндлэл, эрх мэдэл танд дээр асгараад та лидер болоод ирэхийн цагт харин улам л ухаарч бөхөлзөөрэй.  Эс тэгвээс манжийн амбанцарын түүхийг сануулахад илүүдэхгүй бизээ. Манж хүн бол тэнгэрээс заяасан тул хар ажил хийх ёсгүй, эмс хатдыг ч инж төлөхгүй авах ёстой, өөрийн гэсэн зарц хамжлагатай  өндөр цалин пүнлүүтэй зөвхөн дарга байх ёстой гэх зэргээр эрх ямбаа бүүр хуульчлан дархалж монгол хятадын тоо томшгүй олон хот суурин тосгодод толгой дарганцар амбанцараар томилогдон суурьшаад ухаарч сэхээрэлгүй ууж идэж наргиж цэнгэсээр байгаад өөрсдийгөө төдийгүй үндэстэн хаанчлалаа дуусгавар болгосны хариуд харин хятад монгол хоёр улс зуугаад жилийн өмнө манжийн дарлалаас зэрэгцэн тусгаар тогтнож өнөөдрийг хүртэл цэцэглэн хөгжиж байгаа түүхтэй.

Дарганцар маань ямаан сахланд  дургүй гэдгийг мэдсээр байж заавал гэдэнгийн нь хөдөлгөж байхаар сахлаа хусчихаад өрөөнд нь орвоос ядаж гартаа барьсан өргөдөл дээрээ та гарын үсэг зуруулаад л гарна гэсэн үг. Энэ нь долигнож байгаагийн шинж биш ямарч хүний үзэл бодол, албан тушаалыг нь хүндэтгэж байгаа таны зөв үйлдэл бөгөөд та өмнөө тавьсан зорилгодоо хүрэхэд ч тус дөхөм болж байгааг харах болно.

 

ОУ-ын зэвсгийн шинжээч хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

8
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417