Ухань хотоос бичиж байна!

2020-01-28, 12:39 1,983 20
Ухань хотоос бичиж байна!

БНХАУ-ын Ухань хотод докторын зэрэг горилон суралцаж буй залуу судлаачийнхаа хувьд одоо байгаа нөхцөл байдлыг дүгнэж, энд хөл хоригдоод байгаа 31 оюутан 1 бага насны хүүхдийн талаарх бодит мэдээллийг та бүхэнд хүргэе хэмээн шийдлээ.

Азийн Чикаго хэмээн нэрлэгддэг төв Хятадын шинжлэх ухаан, боловсролын төв Ухань хот нь 11 сая хүн амтай Хятадын 7 дахь том метрополитан хот юм. Аюулт өвчин гарахаас өмнө Ази тивийн хамгийн өндөр барилга энэ хотод баригдаж, дэлхий дээр анх удаа агаар дээр зам тавьж, шинжлэх ухааны, технологийн шинэ нээлтүүдээрээ дэлхийг алмайруулж байлаа. 2018 оны байдлаар оюутан суралцахад хамгийн ээлтэй дэлхийн шилдэг 100 хотын нэг болж, Ази тивд болоод дэлхийд ранкаараа тэргүүлэн өрсөлддөг шилдэг том сургуулиудад Монгол оюутнууд олноор суралцаж, бүх зүйл амар амгалан сайхан газар байлаа.

Гэтэл 2020 оны 1-р сараас эхлэн хотод аймшигт өвчин дэгдэн, тархаж буй тухай мэдээ гарч, сүүлийн 7 хоногт тархалт нь улам эрчимжсэнээр 1-р сарын сүүл гэхэд Ухань хотын эмнэлэгүүд өвчтөнөө багтааж дийлэхээ байж, өвчин туссан хүмүүс арга ядан үхлээ хүлээн хэвтэж байна. Сарын өмнө гэрэл цацарсан, инээд хөөр ундарсан, диваажин мэт байсан газар одоо амьдын там болжээ.

Мянган нуурын хот гэдгээрээ Хятаддаа алдартай дулаан чийглэг уур амьсгалтай Ухань хотыг хүн бүхэн эрүүл байгаа дээрээ орхин явахыг хүсэж байна. Өнөөдрийн байдлаар Ухань хотод Монгол улсын иргэн 31 оюутан, 1 бага насны хүүхэд хөл хоригдоод байгаа ба тэд ямар нэгэн халдварт өвчин тусаагүй, бүгд эрүүл саруул тус тусынхаа сургуулийн гадаад оюутны дотуур байранд хоргодон байна.

Оюутнууд өдөр бүр тус тусын сургуулийнхаа эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, биеийн байдлаа тогтмол хянуулж байна.Тэд хувийн ариун цэврээ сайтар сахиж, хагас цаг тутам гараа савандан угааж, амьсгалахад төвөгтөй ч байнга зориулалтын амны хаалт (маск) зүүж, өдөрт 2 удаа биеийн халуунаа үзэж, амьдарч буй гэртээ өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийж байна. Богинохон хугацаанд нөөцлөн авсан ундны ус, хүнс нь дуусах дөхөж байгаа ч өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай аюулгүйн зааварчилгааг ягштал дагаж, халдвар авах өндөр эрсдэлийг тооцон дотуур байрнаасаа огт гадагш гаралгүйгээр өөр өөрсдийн амь заяаг сахин хамгаалж байна.

Хүмүүс цахим сүлжээгээр эдгээр оюутныг суралцаж буй Ухань хотод нь ийм аюултай нөхцөл байдал үүсэж, өвчлөл хүндрэхээс өмнө яагаад Монголруугаа буцаж ирж болоогүй юм бэ гэж их асууж байна Ухань хотод Монгол улсын 250 орчим оюутан хэлний бэлтгэл, бакалавр, магистр, докторын түвшинд суралцдаг ба өнөөдөр Ухань хотод байгаа 31 оюутнуудаас хэлний бэлтгэл, бакалаврт суралцдаг оюутнуудын хувьд хичээл нь 2020.01.17 нд амарсан.

Доктор, мастерийн судалгаа хийж байгаа зарим оюутнуудын хувьд өвлийн амралтаас өмнө өөрсдийн удирдагч багштайгаа уулзаж судалгааны ажлын явцаа үзүүлж, шалгуулсаар 1 сарын 20 хавьцаа өвлийн амралт нь эхэлсэн. Мөн хичээлийн ачаалал бусад зүйлсээс шалтгаалж гадаадад сурдаг олон оюутан өвлийн амралтын хугацаанд нутагруугаа буцаж чадалгүй дотуур байрандаа хичээлээ хийгээд үлддэг. 1 сарын 25 наас эхлэн Хятадын цагаан сар 5 хоног үргэлжилж байгаа бөгөөд энэ үеэр олон сая Хятад иргэд гэр бүлээрээ цуглахаар нэг хотоос нөгөө хотруу, нэг тосгоноос нөгөө тосгонруу шилжилт хөдөлгөөн хийдэг.

1 сарын 15 наас 1 сарын 30 ны хооронд буюу Хятадын цагаан сарын шилжилт хөдөлгөөний ид ачааллын үеэр бүх Хятад даяар онгоц, галт тэрэг, усан онгоц, автобус гэх зэрэг бүх нийтийн тээврийн тасалбар дуусч, хүрэлцээгүй болдог. Энэ үеэр эртнээс төлөвлөж байгаад тасалбараа урьдчилан захиалъя гэвч аль 3-н сарын өмнөөс ихэнх тасалбарууд дууссан байдаг. Тиймээс яг одоо Уханьд байгаа оюутнуудын ихэнхи нь Уханаас Монгол буцах онгоц, галт тэрэгний тасалбараа Хятадын цагаан сарын хөл хөдөлгөөнөөс шалтгаалж 2020.01.30 наас хойш захиалсан байсан оюутнууд юм.

Мөн 2020.01.20 ныг хүртэл Хятадын телевиз, хэвлэлүүдээр "уушгины хатгалгаа үүсгэгч шинэ төрлийн Корона вирус нь зөвхөн анхны үүсгэгч амьтнаасаа ойртон хавьтсан хүнд халдварладаг тул өвчин илэрсэн аюултай газраар зорчихгүй байхад халдварлах аюул бага" гэж мэдээлж байв. Тиймээс зөвхөн эдгээр оюутнууд ч гэлтгүй дэлхий нийтээрээ энэхүү аюулт өвчний бодит аюул заналыг багаар төсөөлж, нөхцөл байдлыг дутуугаар үнэлж байсныг санах хэрэгтэй.

Гэтэл 2020.01.19 ноос эхлэн хэдхэн өдрийн дотор өвчний халдварын тархац хэдэн зуугаар огцом нэмэгдэж, нас барагсдийн тоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр байна. 2020.01.22 ны өглөө 10 цагт Ухань хотод урьдчилан мэдэгдэлгүйгээр гэнэт хөл хорио тогтоов. 11 сая хүн онц байдалд цэрэг армийн хяналтан дор, шилжилт хөдөлгөөн хийх боломжгүй хорионд орж, хот тэр чигтээ айдас түгшүүрт автаад байна.

Уханьд амарч, аялаж, зугаалж яваад биш эрдмийн зэрэг горилон, эх орондоо хэрэгтэй шинэ мэдлэг, шилдэг технологи эзэмшихийн тулд суралцаж байгаад, урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдалд, хүний нутагт хөл хорионд орсон 31 оюутан, 1 ой 6 сартай бяцхан хүү ч та бүхэнтэй ижил Үндсэн Хуулиар өөрийн амьд явах эрхээ хамгаалуулсан Монгол улсын иргэд. Гэтэл зарим иргэдийн зүгээс фэйсбүүк, твиттер гэх мэт сошиал орчинд.

"Энэ оюутнуудыг тэнд нь үхүүл, Монголчууд бид цөөхүүлээ, халдвар авсан энэ оюутнууд өвчин аваад ирвэл бид эмчилж дийлэхгүй, 3 сая хүний амийг 30 оюутнаар сольж болохгүй, тэндээ тэгээл үхвэл таарна" гэх мэтээр сөрөг хандлага гаргаж байгаад өөрийн зүгээс туйлаас харамсаж байна.

Ухань хотод нөхцөл байдал цаашид улам хүндрэх төлөвтөй байгаа тул Солонгос, Польш, Франц, Нигер, АНУ, Герман, Тайланд, Виетнам зэрэг дэлхийн 30 гаруй улс өөрийн улсын иргэдийг Ухань хотоос яаралтай шилжүүлэн авахаар Хятад улсын засгийн газартай яаралтай яриа хэлэлцээр хийж, хамтран ажиллаж байна.

Эх орон, Монгол Улсын Засгийн газар ч аюулт өвчний голомтот бүст байгаа өөрийн улсын эрүүл иргэдээ яаралтай шилжүүлэн эр орондоо авчиръя гэсэн шийдвэрийг 1 сарын 26 ны өдөр хуралдаж гаргасан. Хятад улсын тал ч эдгээр Монгол улсын 32 иргэнд короно вирусын шинжилгээ хийгээд хэрэв эрүүл бол Ухань хотоос гаргаж шилжүүлэн явуулахад асуудалгүй гэж хариу өглөө.

Монгол улсын эрүүл мэндийн яам эдгээр 32 иргэнийг Монголдоо шилжүүлэн авч ирвэл, олон улсын жишгийн дагуу тусгаарлаж, халдварт өвчний далд үе илэртэл 14 хоногийн хугацаанд хяналтандаа байлгаж, бүх төрлийн үзлэг шинжилгээнд хамруулна гэдгээ мэдэгдсэн. Монгол улсад өнөөдөр Япон улсаас авчирсан өндөр хүчин чадал бүхий шинэ төхөөрөмжөөр оношлоод корона вирусын халдвар аваагүй, эрүүл гэдэг нь нотлогдвол оюутнуудыг ар гэрт нь хариулах нь зөв. Үнэхээр халдвар авч өвчилсөн бол ядаж эх оронд нь тусгаарлах нь зөв.

Гэтэл маш олон хүмүүсийн цахим ертөнцөд хэлж, бичиж байгаагаар эдгээр 32 иргэн нь хүн ам цөөн, хөгжил буурай, ядуу Монгол улсын иргэн болж төрсөн учир өвчний голомтонд эрүүл саруул өөрийн биеэ хамгаалан байсан ч эх орон болсон Монголдоо буцаж ирэх эрхгүй гэж хэлж байна. Учир нь тэдгээр бичигчид зөвхөн амин хувиа хичээж, ядаж гараа угааж маск зүүхээсээ өмнө өөрсдөө өвчин тусахаас үхтэл айж байна. Энэ хандлага зөвүү?

Уг нь аливаа улс гадаад улсад нас барсан хууль зөрчөөгүй иргэнийхээ шарилыг хүний нутагт орхилгүй, эх орондоо тээвэрлэн авчирч хүн ёсоор нутаглуулдаг нь энэ хорвоогийн энэрэх ёсны жам биш үү? Хэрэв эдгээр оюутнууд Ухань хотод үлдвэл эхний ээлжинд тэдний ундны ус, хоол хүнсний нөөц дуусна. Аргагүйн эрхэнд гадуур гарч дэлгүүр хоршоо хайж, хоол хүнсээ цуглуулж эхэлнэ. Энэ нь маш өндөр эрсдэлтэй. Ингэснээр тэд хөнөөлт өвчний вирусын халдвар авах магадлалтай. Магадгүй зарим нь Монголдоо хэзээ ч буцаж чадахгүй, гэр бүлийнхэнтэйгээ хэзээ ч уулзахгүй байх магадлалтай...

Тиймээс Монгол ахан дүүс, анд найзууд минь хэрсүү оюундаа ахин нэг тунгаагаад үзээрэй. Сөрөг хандлага битгий гаргаарай. Халдвар авахаас сэргийлж өдөржин өрөөндөө өөрийгөө тусгаарлаж, ганцаардан зовж, сэтгэл санааны хувьд туйлын тогтворгүй байгаа эдгээр оюутан хүүхдүүдрүү "наанаа үлдээд үх, битгий Монголд эргэж ирээрэй, дурандаа хятад явчихаад өвчин авчрах гэлээ п...да чинь, бид цөөхөн ард түмэн өмхий хужаа чамаар дутахгүй" гэх мэтээр харааж, ахин битгий тэдний минь фэйсбүүкийн хувийн чатруу болон элдэв постны доор сөрөг сэтгэгдэлээр дайрч доромжлон бичээрэй хэмээн хүсэж миний бие энэхүү бичвэрийг бичлээ.

Энд надтай цуг байгаа оюутнуудын ихэнхи нь сурагчийн ширээнээс амьдралд дөнгөж хөл тавьж, өөр өөрийн хүсэл мөрөөдлийг тээсээр гадаад улсад ирж суралцаж буй, хувийн амьдралаа ч эхлүүлж амжаагүй байгаа хүүхдүүд гэдгийг, тэд ч бас Монголын ирээдүйн нэгэн хэсэг гэдгийг битгий мартаарай. Эцэст нь дахин хэлье, Уханьд байгаа 32 оюутан бүгд эрүүл саруул бөгөөд эдгээр өдрүүдэд өөрсдийгөө чадах хэмжээгээрээ хамгаалж байна.

Уханьд байгаа оюутнуудтай хамтран ажиллаж, туслан дэмжиж байгаа Монгол Улсын Засгийн Газар, Гадаад Харилцааны яам, Эрүүл Мэндийн яам, Монгол улсаас БНХАУ-д суугаа Элчин Сайдын яам, Консулын газар, БХНМОХ, УМОХ-д хамт олонд дахин талархсанаа илэрхийлье. Бид бүхнийг ойлгон, дэмжиж байгаа бүх хүнд талархая.

Бүхнээс санаа зовж, алсаас сураг тавин, харуулдан суугаа хайртай аав ээж, гэр бүлийнхэн, найз нөхдөдөө бид дажгүй сайн байна, санаа битгий зовоорой хэмээн удахгүй эрүүл энх уулзахын ерөөл дэвшүүлье.

Монгол түмний заяа өндөрөө.

Төв хятадын багшийн их сургуулийн докторант, судлаач А.Золбоо
БНХАУ-ын Хүбэй муж, Ухань хот.
2020.01.27

(2019.01.14 ны өдрийн зураг ашигласан болно.)

21
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417