Тусгаар тогтнол гэж...

Тусгаар тогтнол гэж...

Тусгаар тогтнол гэж миний бодлоор аливаа үндэстэний бие даасан байдлыг хэлэх бөгөөд Монгол Улсын мөнхийн эрхэм зорилго нь туурга тусгаар оршин тогтнох явдал бөгөөд тиймдээ ч төр засгийн бодлого ажиллагаа монгол хүн бүрийн хүчин чармайлт үүнд чиглэгдэж байдаг.

Харь гүрний колонид хоёрзуун жил болж бараг устаж үгүй болдгийн даваан дээр хорин нэгэн онд арай чүү тусгаар тогтнолтойгоо залгасан бид энэ дэлхий дээр дахин шинээр мэндэлсэн аавын хайрт удам залгах цорын ганц хүүтэй адил юм. Өнөөдөр уйгур курд палестинчууд эхийн хэвлийд дунших хүүхэд мэт дэлхийн хэвлийгээс амьд төрөх эсэхээ мэдэхгүй тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэлдэн байлдаж байхад Баруун, Зүүн, Орос Америк нь ч ялгаагүй тэднийг зөвхөн өөрсдын явцуу эрх ашгаа гүйцэлдүүлэхэд ашиглаа л хаях нь хөөрхиийлэлтэй.

Улс орны тусгаар тогтнол гэдэг нь тэр бүр үндэстэнд олдоод байдаггүй, азаар биш заяагаар өгөгдөх Бурханы ивээл юм. Yүний учрыг гадарлах бидний өвөг дээдэс маань 800 жилийн өмнөх сүр хүчээ санагалзан шинэ эмзэг тусгаар тогтнолоо ямар ч үнэ цэнээр хамаагүй (социализм коммунизмын материал техникийн бааз байгуулна энэ тэр гэж дүр эсгэх ч энүүхэнд) Сталиныг долоох шахам байж, дохио зангаа бүрийг нь ёсчлон гүйцэтгэж байж, долоон зуун сүм хийдээ ламтай хүйтэй шатаасан ч яахав байж баталгаажуулах нь гол нь чухал гэдгийг ухаарсных. Эс тэгвээс биднийг Манж-Го, Дорнод Туркестан, Оспан батырын тавилан хүлээж байгааг Монгол түмний заяа шивнэх шиг.

Өнөөдөр бид Монгол Финланд Куба зэрэг олон улс түмнийг дарлалаас чөлөөлсөн хорьдугаар зууны дэлхийн коммунизмыг харааж ерөөх ч яахав, харин хойч үедээ тусгаар тогтнолыг асар үнэ цэнээр авчирсан ахмад үе үндэсний лидерүүддээ талархаж нэр төрийг нь сэргээж хөшөө дурсгалыг нь мөнхжүүлэх нь арай үнэнд нийцэх болов уу. Ямартаа ахмад үе маань Асар их үнээр олсон аз жаргалаа хайрлаж яваарай хэмээн захиж, дуугийг нь хүртэл биднээр жар далаад онд сумын бага сургуулийн дотуур байрны оройн тоон дээр үдэш бүр дуулуулж сургаж байсныг би тод санах юм.

Бид Хүннү Сүннү хоёр гурван мянган жил гэж цээжээ дэлдэлгүй л яахав, харин энүүхэн хорин нэгэн онд олсон бидний тусгаар тогтнол ямар утга учир үнэ цэнэтэйг гүнзгий ухаарч түүнийгээ нүдний цөцгий мэт хайрлаж, үеийн үед Монгол Улс оршин тогтнох нь төрийн өндөрлөг, түүнд ажиллагсад, монгол хүн бүрийн эрхэм зорилго төдийгүй аливаа зөвийг дэмжиж түгээж соён гэгээрүүлж байх нь зүйд нийцэх болов уу. Нийт үндэстний ядаж арваны нэг нь зөв байж, тэдгээрээс улс орны ганц ч болов зөв лидер төрж үндэстнээ залуурдаж байваас тухайн үндэстэн наанадаж зуун жил оршин тогтнох хамгийн доод шалгуур гэсэн бичигдээгүй хууль ч бий гэх.

Дээр үед бидний мэдэх одоогийн арабын нутаг дээр хэдэн мянган жилийн түүхтэй Вавилон хэмээх дэлхийн хүчирхэг гүрэн байж омог бардам ч, ухаан мунхаг эзэн хаан, үйлс урагшгүй эрхэлсэн түшмэд, өнгө мөнгөнд баригдсан Вавилон хотын суугчдаасаа болоод ганцхан шөнийн дотор хоёр хөршдөө дундуураа тас татагдан хуваагдан эзлэгдэж бүрмөсөн сөнөж байсан түүх байдаг. Вавилон гүрэн газрын хөрснөөс үүрд арчигдаж, тухайн үедээ дэлхийн хамгийн баян тансаг үзэсгэлэнт гэгдэж байсан Багдадаас баруун урагш 90 кмт орших нийслэл хотынх нь тууринд өнөөдөр зөвхөн уйл шар шувуу үнэг хярс цөөвөр чоно л үүрлэх болтлоо гэсгээгджээ.

Монгол үндэстэн устаж үгүй бололгүй хэдэн мянган жилийн турш оршин тогтнож ирсэн нь байгаль дэлхийгээ дээдэлж түүнийхээ ааш араншинг танин мэдэж дасан зохицсон амьдралын хэв маягтай дэлхий дээр цорын ганцаараа тэсэж үлдсэн нүүдэлчин онцлог ахуй сэтгэхүй гүн ухааныг агуулсан нүүдлийн соёл иргэншлээ хадгалан авч үлдсэнтэй  салшгүй холбоотой.

Гэтэл зах зээл уул уурхай хүн амын төвлөрөл хотжилт цөлжилт цаг уурын өөрчлөлт зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр монголын нүүдлийн соёл иргэншил сүүлийн жилүүдэд гүнзгий өөрчлөлтөнд орж төрөөс уул уурхай эрчимжсэн мал аж ахуйг хөхүүлэн дэмжих, малчид био химийн бордоо эм тариа вакцин өргөнөөр хэрэглэх, ашиг хонжоо хайн тооны хойноос хөөцөлдөх, эрдэмтэд мал ургамалыг генетикийн өөрчлөлтөнд оруулах, малыг эрлийзжүүлэх, залуучууд хөдөөнөөс зугатаах, уламжлалт нүүдлийн соёл иргэншлээ үгүйсгэх өөрчлөх хялбарчлах мартагнах зэргээр монгол даяараа дэлхийн нийтлэг хөгжлийн чиг хандлага иргэншил руу хошуурч эхэлсэн нь аюул.

Дэлхийн олон улс орнууд нийтлэг соёл иргэншлээрээ нэгдээд холбоо байгуулаад өөрсдийн  үндэсний язгуур эрх ашиг, хилийн халдашгүй дархан байдал, бие даасан байдал гэх мэт тусгаар тогтнолынхоо үнэт зүйлсээ нэгдсэн холбооныхоо нийтлэг эрх ашигт нийцүүлэн тавиад туучихаад байгаа өнөө үед хоёр хөрш болон дэлхийн соёл иргэншлээс тэс ондоо, зөвхөн монголчуудад байгалиас заяасан, байгальд хамгийн ээлтэй, монголчуудаас өөр хэн ч амьдарч чадахааргүй, дэлхийд ганц нүүдлийн соёл иргэншил  бол биднийг шинэ колончлолын холбоо эвслээс хамгаалах Монгол Улс  үеийн үед туурга тусгаар бие даан оршин тогтох хамгийн гол дотоод хүчин зүйл мөн. Хэдийд ч дуусаж зогсож дампуурч мэдэх уул уурхай бус харин хэзээ ч үл тасрах монголын унаган байгаль нүүдэлчдийн соёл Цайны замыг нүдээр үзэж биеэр тэмтрэхийг шохоорхон өвөл зунгүй хөврөх дэлхийн жуулчдын цуваа, экспортонд гаргах эко ХАА бүтээгдэхүүн нь эдийн засгийн бие даасан байдлын чухал хүчин зүйл болно.

Тусгаар тогтнолын гадаад хүчин зүйл нь аалзны торон гадаад бодлого бөгөөд 1921 онд эх газраас тасарч таазнаас зүүгдсэн аалзны ганц тор /хойд хөршөөс/ өнөөдөр дэлхийн 190-ээд улстай дипломат харилцаа тогтоосноор хязгаарлагдалгүй цаашлаад өрнө дорно хоёулаа монголоор дамжих хийн хоолой төмөр замгүйгээр хэцүүдэх, Өмнөд Солонгос Япон Хятад нь ч монголын цөл дахь эрчим хүчнээс хамааралтай болох, НҮБ түүний төрөлжсөн байгууллагууд нь Монгол дахь ложистик төвгүйгээр үйл ажиллагаа нь зогсонги байдалд орох зэрэг ашиг сонирхолын аль болох олон торон сүлжээгээр таазнаас зүүгдэн  газар дээр дахиж хэзээ ч унахгүй байх нь  гадаад бодлогын мөн чанар мөн. 

 

ОУ-ын зэвсгийн шинжээч хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417