Ухаарал гэж...

Ухаарал гэж...

Ухаарал гэж аливаа юмс үзэгдлийн учир начрыг тунгаан бодох ялангуяа буруугаа ойлгох зөвийг эрхэмлэх хувь хүний чадвар юм.

Ухаан суугаагүй мөлхөө тэнтэр тунтар байхад халуун зуух хярамцагтай тогоо будаа руу уначих вийдээ гэсэндээ аав ээж маань биднийг байнга хойш нь татаж чангааж санаа тавьж байдаг шиг ухаарал суугаагүй тавь жар хүрсэн зөнөг биднийг ч харж хандаж явдаг хувь заяа сүнс сүлд хийморь лундаа итгэл үнэмшлийн Тэнгэр нь гал ус гамшиг зовлонд орчих вий дээ гэж аав ээж лугаа адил араас үргэлж татаж чангааж харж хамгаалж явдгийг бид тэр бүр мэддэггүй.

Гурав дөрвөн нас хүрээд ухаан орчихсон бидэнд аав ээж итгэж найдаад Ашгүй гараас гарлаа гээд гаргуунд нь гаргаад эрх чөлөөтэй дураар нь дургуйлж эхэлдэг шиг ухаарал суунгуут хэнбугайд ч газар тэнгэр дэхь хувь заяагаа цааш нь өөрөө зураад өөд нь татаад аваад явах бүрэн эрх дарх нь нээлттэй болж эхэлдэг.

Заримдаа гуч дөч хүрсэн ч тэрхүү Тэнгэр заяа нь хүнийг өдөр тутмын идэх талх татах тамхинаас хэтрүүлдэггүй зуурсаар байдаг нь харамласандаа бус харин ухаарал суугаагүй бидэнд хамаагүй юм өгч туйлуулаад хугацаанаас нь өмнө буйлуулчих вий дээ гэж хайрлаж хамгаалж болгоомжлосондоо тэр. Өөрөөр хэлбэл хүн өнөөдрийн зүрх сэтгэлийн гүнээс урган гарах бодол санаа, хэлээрээ хэлсэн үг, биеэрээ үйлдсэн үйлдлээрээ өөрийнхөө төдийгүй үр хүүхдүүдийнхээ маргаашийнхаа хувь заяаг, удирдагч хүн улс үндэстэнийхээ ирээдүйн хувь заяаг газар тэнгэрт дархалж байдаг.

Цагтаа ядруухан байсан ч хэрвээ бурзайх юм бол тэгж ингэж буяны үйлсэд баруун солгойгүй цацна гэсэн гэгээлэг мөрөөдөлд автагдсан оюутан ФБ-ын үндэслэгч Марк Цукерберг өнөөдөр дэлхийд хөрөнгөөрөө айргийн тавд багтаж 76 тэрбум $ хөрөнгийнхөө 99 хувийг нь сайн үйлсийн төлөө зарцуулан тэрхүү гэгээлэг мөрөөдлөө чулуу болгож байгаа нь үүний нэг жишээ.

Хүүхэд хэмээх дөрвөн хөлтэй мөлхөө тэнтэр тунтар гэсэн амьтны сайн муу юу хийх гээд байгааг гаднаас нь алсын зайнаас хараад аав ээжүүд сайн мэдэж байдгийн адил Хүн гэдэг тавхан мэдэрхүйтэй зөнөг амьтны ганцаараа харанхуй өрөөндөө ч гаднах зургаан мөчөөрөө сайн муу юу хийгээд хэлээд байгааг төдийгүй дотроо гэмшил ухаарал гэрэлтүүлж байна уу хорсол шунал хослуулж байна уу гэдгийг ч бидний тэр Тэнгэр төдийгүй чөтгөр ч сайн мэдэж байдаг.

Бие /body/ бол яахав дээ, биологийн аргаар эцэг эхээс мэндэлсэн Менделеевын 108 элементийн химийн бодисуудаас тогтсон 70 хувийн усан уусмал бөгөөд ухаан яаж удирдана түүнийг нь хийж гүйцэтгэдэг эд эрхтэнүүдээс бүрддэг хэлхээ араг яс бөгөөд нас барахад газар шороон доогуур ороод бордоо болоод л дуусдаг эд.

Ухаан /mind/ бол уураг тархин дахь бодисын электро-химийн урвалын үр дүнд үүсдэг биеийн салшгүй нэг хэсэг материаллаг зүйл бөгөөд эрдэмтэд ч өнөөдөр хиймэл ухааныг гарган авч байна.

Харин сэтгэл /soul/ гэж ухааныг байнга уруу татаж урвуулж шарвуулж будлиантуулж байдаг хаашаа ч хамаагүй холбирч мэдэх хайлсан тугалга шиг найдваргүй эд. Сэтгэл нь биеийн хүч гар хөл бүү хэл оюун ухаанд ч дарагдаж дийлдэггүй ялангуяа өнгө мөнгөнд бол байнга гэгэлзэж байдаг ад чөтгөрийн төрөлтэй сүнслэг зүйл учраас түүнийг зөвхөн өөрийн итгэл үнэмшилээрээ л хандыг нь хага дарж хайрцаганд нь оруулдаг.

Хүн болгоны итгэл үнэмшил /faith/ өөр өөр, зарим нь чонын шагайнд итгэнэ, зарим нь тэнгэрт байгаа аав ээж өвөг дээдсийнхээ сүнс сүлдэнд итгэнэ, уул усандаа итгэнэ, Бурхандаа итгэнэ, коммунизмд итгэнэ гэх зэрэг хувь хүний юунд итгэх эрхийг нь даян дэлхийн Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Монгол Улсын Үндсэн хуулинд төдийгүй газар тэнгэрт ч баталгаажуулж өгсөн байдаг.

Бие сэтгэлийн хойморт залардаг итгэл үнэмшил тун эмзэг тул та хүн бүрийн янз бүрийн итгэл үнэмшилд маш хүндэтгэлтэйгээр хандах нь бусдыг нэгдүгээрт тавих ухаарлын нэг илэрхийлэл төдийгүй та өмнөө тавьсан зорилгодоо ч саадгүй хүрэх нэг үндэс болдог. Хүний яндан хамрыг нь шөргөөсөн ч ямаан сахлаар нь оролдсон ч яах ч үгүй байхад яг зүрх сэтгэлд дэх итгэл үнэмшилээр нь оролдоод ирэхээр дүрс гээд босоод ирдэг үнэт зүйл учраас зүүний үзүүрт чимчигнэж зүрхний ховдолд ирвэгнэх эрх эрх эрхийн дээд итгэл үнэмшил л эмзэг шүү эрэгцүүлж бүү хөндөөрэй хэмээн захиж хэлэх байна.

Итгэл үнэмшил хүнд Эрхийг сурахаар бэрхийг сур Эзэн хичээвэл заяа хичээнэ Аавын сургаал алт ээжийн сургаал эрдэнэ Бурхан бол агуу Чөтгөр бол аюул гэх зэргээр ухаан орохоос эхлээд л зүрх сэтгэлд хадагдах Үнэн үгээр бүрэлдэн тогтох бөгөөд итгэл хүчтэй бол бие сэтгэлийг хааш нь хөдөлгөхгүй хайрцаглаад зогсохгүй уулыг ч нураана гэсэн үг бий. Эцэст нь нэг шугаман дээр өөр хоорондоо салшгүй хамааралтай зэрэгцэн орших Эрүүл бие Саруул ухаан Зөв сэтгэл Итгэл үнэмшил Үнэн үг хэмээх таван цулаар хувь хүн төлөвшин ухааралд хүрэхэд ирээдүй таны гарт өөрөө л ороод ирнэ.

Миний авга ах Завханы Алдархааны Чигэстэйн гол Алагын дөрөөлжөөр нутагтай Намсрайжав Наагаагийнх Баатар, Зоригоо гээд хоёр хүүтэй л дээ. Баатар бол томоотой ажилсаг гэгээлэг сайхан сэтгэлтэй зөв хүн. Харин Зоригоо бол их сахилгагүй хортой шартай архи дарс арилжаа наймаа мөрийтэй тоглоомд нугасгүй нэгэн байв. Хоёр хүүгээ Наагаа сэтгэлдээ хайрлахын дээдээр хайрлана, хамгийн бага ухаарал суугаагүй сахилгагүй Зоригоогоо бүүр ч их хайрлаж санаа зовно. Харин эрх мэдэл, эд хөрөнгөн дээрээ бол эсрэгээрээ Баатараа эрх чөлөөтэй дураар нь дургуйлна, харин Зоригоогоо хоногийн хоол, тамхины мөнгөнөөс хэтрүүлэхгүй нь харамласандаа биш хайрласандаа тэр.

Баатар ч эцгийн буяныг додомдож тордож тойгдож, томруулж өсгөж үржүүлж арвижуулсаар амьдрал ахуй нь улам цэцэглэнэ. Харин Зоригоод эрх мэдэл эд хөрөнгө атгуулахын бол яахыг төрсөн эцгийн хувьд Наагаа мэдэхийн дээдээр мэднэ. Гэвч Зоригоо яагаад гэдгийн цаад учрыг ойлгохын оронд, ахтайгаа байн байн барьцан, Тэгвэл миний өмч хувийг тасдаж өг хэмээн эцгийгээ шалсаар байхад нь Наагаа арга буюу өмч хэмээн хот хонь, отор үхэр, азарга адуу тасдаж өгсөн ч хэдхэн жилийн дотор өнчин ишиг ч үгүй үрэн таран хийн, бас хэрэг төвөгт орооцолдон арай чүү ял мултран учир явдлаа тоочин буруугаа ойлгон эцгийн гэрийн бараа явган нүцгэн харахад хүүгээ эсэн мэнд ирсэнд, хамгийн гол нь ухаарлыг олж зөв хүн болох зам нь нээгдсэнийг олж харсан авга маань загнаж зандрахын оронд хонь гаргаж найр хийж байхав.

Төд их удалгүй төрсөн эцэг нь тэнгэрт хальсан ч алдаагаа гэмшиж амьдралыг ухаарсан Зоригоогийн дээрээс өнөөдөр адуу мал авто машин айл гэрийн аз жаргал гээд юу хүссэн бүхэн Тэнгэрийн бороо мэт асгарч байна. Хүн ер нь манай энэ Зоригоо дүү шиг ухаарлыг заавал духаараа цөм цохиж байж ойлгох бус харин Үнэн үг өвгөдийн сургаал аавын захиас ардын ухаанаар үнэ төлбөргүй өлгөөд авах бүрэн боломжтой бөгөөд ухааралд хүн уулын оргил ололт амжилт одон медалийн төлөө үхэн хатан зүтгэх биш өглөө эртлэн босоод өөхөн зовлогоо шуухаас эхлээд нар салхи нойр хоол зан харилцаа ёс зүй гээд өдөр тутмын амьдралын өчүүхэн зөв зүйлээс эхлэхэд л ухаарлын үр жимс аяндаа таны дээрээс аадар бороо шиг асгараад ирэх болно.

 

ОУ-ын зэвсгийн шинжээч хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

6
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417