“Эрдэнэс Тавантолгой”-н IPO сонгуулиас өмнө амжих уу?

“Эрдэнэс Тавантолгой”-н IPO сонгуулиас өмнө амжих уу?

Олон улсын хөрөнгийн бирж дээр нийт хувьцааныхаа 30 хувьд IPO хийж, хөрөнгө босгохоор төлөвлөж байгаа “Эрдэнэс Тавантолгой” компани энэ жил сонгуулийн өмнө урьтаж “Эрдэнэс Тавантолгой майнинг” охин компаниараа дамжуулан  IPO гаргахаар ажиллаж байгаа тухай Уул уурхайн сайд мэдэгдээд байгаа.

Өнөөдрийн байдлаар IPO хийх ажил үргэлжилж байгаа бөгөөд гүйцэтгэх банкууд шалгарч бэлтгэл ажилдаа аль хэдийнээ оржээ. Тодруулбал, АНУ-ын  “Mеrrill Lunch”, Швейцарийн “Credit Suisse”,  Японы “Nomura”  гэсэн гурван банк шалгарсан байна.
 
Эдгээр шалгарсан банкууд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг Лондон болон Хонгконгийн хөрөнгийн биржээр дамжуулан гаргах юм.   Гэхдээ цаг хугацааны хувьд амжих эсэх нь тодорхой бус боллоо гэдгийг шинжээчид хэлж  байна. Ялангуяа Хонгконгийн биржид гаргах бол  коронавирусын дэгдэлттэй холбоотойгоор  тус бирж сар шахам амарч өчигдрөөс нээгдээд байгаа юм.
 
Тиймээс  тус хөрөнгийн биржийн зах зээлийн индекс найман хувиар буураад байгаа нь асар том уналт  болоод байна.  Өөрөөр хэлбэл,  биржид байгаа аж ахуйн нэгжүүдийн үнэлгээ, үнэ цэнэ  энэ хэмжээгээр уналаа гэсэн үг.  Ийм нөхцөл үүссэн үед “Эрдэнэс Тавантолгой”-н охин компани сонгуулиас урьтаж  энэ биржид IPO хийх нь төвөгтэй байдал үүсч  байгааг хэлж байна.  Цаашдаа энэ таагүй нөлөөлөл гурав, дөрөвдүгээр  сар хүртэл үргэлжлэх төлөв байгааг Монголын хөрөнгийн биржийн зах зээлийн хөгжлийн албаны судлаач П.Нямдорж онцолж байв. Учир нь хөрөнгийн зах зээлд ажиллаж буй  аж ахуйн нэгжүүдийн ашигт ажиллагаанд  эдийн засгийн нөхцөл байдалтай уялдаатайгаар өсөлт, бууралт явагдана.
 
Коронавирустэй холбоотойгоор Хятадын эдийн засагт томоохон хүндрэл учрахаас гадна ихэнх  компаниудын борлуулалт буурч зардал өсөх зэргээс шалтгаалж хэсэг хугацаанд уналтын  байдал үргэлжлэх шинжтэй байна. Үүнээс шалтгаалж  олон улсын хөрөнгийн зах зээлд “Эрдэнэс Тавантолгой”- н IPO гарах үед суурь хүндрэл байхаар байна. Дэлхийн зах зээлийн чиг хандлагыг харвал оны эцэс рүү тогтворжих магадлал бий. Харин тэр үед гаргавал компанийн үнэлгээ хэвээр байх үнэ цэнээ хадгалах, хөрөнгө оруулагчдын итгэж болох найдвар нь илүү байх магадлалтай аж.
 
Түүнчлэн дэлхийн тэрбумтан хөрөнгө оруулагчид сүүлийн жилүүдэд уул уурхайгаас илүүтэй криптовалют, каннабис гэсэн шинэ зах зээлийн орон зай руу хөрөнгөө байршуулах нь давамгайлж байсан бол алтны ханш дэлхийн зах зээлд өссөнтэй холбоотойгоор  алт руу хөрөнгөө байршуулж эхлээд байгаа аж.  АНУ, Хятадын худалдааны дайн, Иран, АНУ-ын таагүй байдал, коронавирусын дэгдэлттэй холбоотойгоор хөрөнгө оруулагчид нүүрс гэхээс илүүтэй алт руу хөрөнгөө байршуулах сонирхол түлхүү байх төлөв ч байгааг судлаач хэлж байна. Гэхдээ “Эрдэнэс Тавантолгой”  ойролцоогоор найман тэрбум тонн коксжих нүүрсний нөөц болон чанараараа дэлхийд тэргүүлэх хэмжээнд үнэлэгдэж байгаа болохоор магадгүй гадны хөрөнгө оруулагчид эртнээс төлөвлөж бэлтгэлтэйгээр манайхыг онилсон нь тодорхой. 
 
Тухайлбал, Лондонгийн хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал, IPO хариуцсан хэлтсийн захиралтайгаа  манайд ирж “Эрдэнэс Тавантолгой”-н IPO -г Лондонгийн хөрөнгийн биржид гаргаач гэсэн хүсэлтээ тавьсан.  Энэ нь юуг хэлээд байна вэ гэвэл  асар үнэ цэнэтэй  үнэлгээ өндөр ордын IPO-г өөрийн хөрөнгийн биржээр эргэлтэд оруулна гэдэг тэр хэмжээгээр их  мөнгө эргэлдэх боломж  гэж харсан гэсэн үг.  Энэ том биржээс хүсэлт тавьсан гэхээр манайд итгэл төрүүлж  IPO-гоо яаравчлах хөшүүрэг болсон ч гэж үздэг. Нөгөөтэйгүүр тус компанийн ашигт ажиллагаа сүүлийн гурван жилд өссөн мөн нүүрсний ханш дэлхийн зах зээлд өндөр байгаа нь гол дэмжлэг болж байна.
 
 
Компаниудын зах зээлийн индекс түр зуурын уналтаас шалтгаалахгүйгээр энэ түүхэн цаг үеийг ашиглаж яаралтай IPO гаргах нь компани болоод Монголын ард түмэнд ашигтай байж болно.
 
 
Энэ салбарт  2011 онд хөрөнгийн зах зээлд манайх маш амжилттай байсан түүхэн цаг. Түүнээс хойш 10 орчим жил зах зээлийн индекс уруудсаар IPO гаргах нь зогссон.  Магадгүй одоо энэ цагт өсөх цикл рүүгээ шилжих  төлөвтэй байгааг ашиглаж гарах нь чухал. Энэ үеийг ашиглахгүй өнгөрөөвөл дахин 10 орчим жил хүлээх үү гэдгийг үгүйсгэхгүй. Ямар ч байсан том төслүүд хөдлөх ёстой гэдэгтэй бүгд санал нийлж байгаа. Нөгөөтэйгүүр гадны зах зээлд гарах нь засаглалын хувьд нээлттэй болгох  чухал ач холбогдолтой.  Гадны хөрөнгийн биржийн  шалгуур, босго өндөр  мэдээ мэдээллийн хатуу дэг журамтай. Эдгээрийг хангахын тулд тус компанийн засаглал ил тод байхыг шаардаж байгаагаараа давуу талтай. Дотоодын хөрөнгийн  бирж ч мөн ялгаагүй олон улсын стандартад нийцүүлэхээр  ажиллаж буй ч өнөөдрийн нөхцөл байдалтай холбогдож компаниудад  уян хатан шалгуур, шаардлага тавьдаг. Монголын хөрөнгийн биржийн зүгээс “Эрдэнэс Тавантолгой” компанийг дотоодын хөрөнгийн биржид  үнэт цаасаа гаргаж эргэлтэд оруулах хөрөнгө босгох үйл ажиллагаагаа нэг дор хийгээсэй гэсэн байр суурьтай байдаг юм байна. Энэ хүсэлтээ Уул уурхайн болон Сангийн яаманд удаа дараа илэрхийлжээ.
 
 
Ингэснээр зөвхөн 1072 хувьцааг эргэлтэд оруулах биш дотоодын зах зээлд IPO гаргаж хөрөнгө  татна.  Гэвч  дотоод  зах зээлээс хөрөнгө босгох боломж нь бага гэж  ихэнх компани дүгнэдэг. Гэтэл энэ бол өрөөсгөл ойлголт. Дэлхийн эдийн засгийн глобалчлагдсан аль ч улсын иргэн цахим орчноос Монголын хөрөнгийн биржээс хувьцаа авах боломж нээлттэй.
 
Ийм нөхцөлд дотоодын зах зээлд “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг  гаргаснаар  мэдээллийг нь гадны хөрөнгө оруулагчдад хангалттай өгч чадна гэсэн байр суурийг Хөрөнгийн биржийнхэн илэрхийлж байгаа.  Ингэснээр  иргэд болоод гадны хөрөнгө оруулагчид дэлхийд үнэ цэнээрээ эхний тавд явж буй коксжих нүүрсний нөөц ихтэй уурхайд хөрөнгөө оруулахаас татгалзахгүй.  Түүнчлэн Монголын хөрөнгийн зах зээлийг дэмжих гадны хөрөнгө оруулагчид орж ирэхийн зэрэгцээ валютын урсгал наашаа чиглэнэ. Бусад компаниудад ч  дэмжлэг үзүүлэх боломж бүрдэнэ гэдгийг онцолж байлаа.
 
 
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417