"Брексит" Британийн эдийн засагт цаашдаа хэрхэн нөлөөлөх вэ?

2020-02-05, 11:01 Цаг үе 993 0
"Брексит" Британийн эдийн засагт цаашдаа хэрхэн нөлөөлөх вэ?

Европын хоёр дахь том эдийн засаг болох Их Британи улсын хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт нь сүүлийн 10 жилд хамгийн бага өсөлттэй байгаа бөгөөд энэхүү өсөлтийн сааралт нь 250 жилийн өмнө болсон үйлдвэрлэлийн хувьсгалаас хойш болж байгаагүй хэмжээний муухан үзүүлэлт юм. Энэ тухай Сассекс болон Лафборо Их Сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгааг "The Guardian" сонинд нийтэлсэн байна.

Одоогоор үзүүлэлт хасах хэмжээнд ороогүй ч өсөлт нь дэндүү бага байгаагийн нэг жишээ нь хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт сүүлийн 10 жилд ердөө 0.3% байгаа явдал. Гэтэл энэ тоо нь 2008 оны хямралын өмнөх жилүүдэд дунджаар 2%-байсан билээ.

2008 оны санхүүгийн хямралаас хойш бий болсон энэ өсөлтийн хурдац буурах явдал нь 1971-1981 оны бууралтаас ч хоёр дахин их байгаа ба 200 жилийн түүхэнд хамгийн бага үзүүлэлт болж байгаа гэнэ.  

Хөдөлмөрийн бүтээмж гэдэг үзүүлэлт нь хүн амын орлогын хэмжээ, амьдралын төвшинд шууд нөлөөлөх бөгөөд ДНБ-ийн өсөлтөд хамгийн чухал хэрэгтэй үзүүлэлт гэж эдийн засагчид үздэг. Тийм учраас хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт бага байх нь Британичуудын амьдралын өсөлтөд муугаар нөлөөлж байгаа билээ.

Ажилгүй, мөнгөгүй

Ажилгүй, мөнгөгүй

Сүүлийн жилүүдэд Их Британид хөдөлмөрийн хөлсний өсөлт мөн л буурсан байна. 2019 онд британичуудын жилийн дундаж цалин 2.9% өссөн буюу дунджаар долоо хоногт 585 фунт стерлингийн хөлс авч байв. Энэ нь жилд дунджаар 30.4 мянган фунт стерлинг болно.

Хямралын өмнөх үеийн өсөлтийн хурдыг хадгалж чадсан бол өдийд Их Британийн хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт одоогийн байгаагаас 20%-их байх байсан гэсэн тооцоо бий.

Эдийн засагчид энэ бүхний гол шалтгааныг гурван зүйлтэй холбон тайлбарлаж байна. Үүний нэг нь Brexit-ийн дараа бий болох худалдааны ойлгомжгүй нөхцөл байдал бөгөөд энэ урьдчилан тааварлах боломжгүй нөхцөл байдал нь 2008 оны хямралаас бүрэн гарч амжаагүй санхүүгийн салбарт хөрөнгө оруулахад саад болж байгаа юм. Мөн 1990-ээд оноос 2000 он хүртэл үргэлжилсэн компьютерын салбарын их үсрэлт дуусаж байгаатай бас холбоотой.

Их Британи нь Европын холбооноос гарах тухай санал асуулгыг 2016 онд явуулахад нийт сонгогчийн 72,2% нь оролцож, тэдний 51,9% нь холбооноос гарахыг дэмжсэн бөгөөд 2020 оны 1-р сарын 31 нд албан ёсоор гарсан билээ.

Үйлдвэрлэлийн өсөлт саарсан нь Их Британи улс Европын холбооноос гарах үед үүсэж болох олон ойлгомжгүй нөхцөлтэй холбоотой ба эдгээр нь : чухам хэзээ энэ үйл явдал болох нь тодорхойгүй, энэ холбооноос гарахдаа тодорхой ямар нэг гэрээ хэлцэл хийж чадах эсэх нь эргэлзээтэй болсноос үүдэлтэй гэж TeleTrade-ийн тоймч Пётр Пушкарёв үзэж байна.

“2019 оны 12-р сар хүртэл Британийн бизнес, үйлдвэр компанийн эзэд, банк, санхүүгийн байгууллага нь тоглоомын ямар дүрэм баримтлах хэрэгтэйгээ мэдэхгүй, аливаа эрсдэлтэй бизнесийн идэвх гаргахгүй, стратегийн ямар нэг шийдэлд хүрэх боломжгүй байсан билээ” хэмээн энэ тоймч дүгнэж байна.

Европын холбооноос гарах энэ шилжилтийн үед буюу 2020 ондоо багтаж олон төрлийн худалдааны тохиролцоонд хүрэх хэрэгтэй байгааг тоймч мөн сануулжээ. Гэхдээ одоогийн байдлаар тохирч болохгүй хэмжээнд хүрсэн гэмээр хурц асуудлууд Брюссель болон Лондоны хооронд алга. Энэ нь энэ оны эхнээс бага зэрэг сэргэж буй бизнес идэвхэд сайнаар нөлөөлж байгаа төдийгүй цаашдаа хөрөнгө оруулалт нэмэгдэх итгэл найдвар төрүүлж байна хэмээн Пушкарёв хэлсэн байна.

Их Британи улс Европын холбооноос гарах шийдвэр гаргасны дараа бий болсон олон ойлгомжгүй байдал нь тус улсын эдийн засагт ихээхэн муугаар нөлөөлсөн ба энэ нь хөрөнгө оруулалт буурсан, том корпорацууд бизнесээ энэ улсаас гарган, их газарт (Европ)шилжүүлсэн, арлын улс дээр ажилласаар үлдсэн хэд нь Лондон Брюсселийн хоорондох худалдааны шинэ нөхцөл байдалд аль болох бага алдагдалтай байхыг хичээж байгаа зэргээс илэрч байна.  

Одоогийн байдлаар 300 гаруй санхүүгийн компаниуд өөрийн төв офисоо Европт шилжүүлсэн ба ойролцоогоор 1 их наяд ам.доллар Их Британиас гарчээ.

"Brexit-ийн дараа энэ улсын өөрийн эртний худалдааны түнш болох Франц, Герман зэрэг улсуудтай хийх худалдаанд нь нэлээд олон бэрхшээл үүсэх ба бараа таваарт тавих хил гаалийн болон бусад татвар хураамж нэмэгдэх болно” гэж өөр нэгэн шинжээч хэлсэн байна.

Эдгээр татвар хураамж хэрэгжиж эхэлсний дараа Их Британийн иргэдийн бодит орлого бараг 10%-иар буурч болох тухай энэ шинжээч анхааруулаад хэрвээ Лондон Брюссель нь худалдааны хөнгөлөлттэй нөхцөлийн талаар тодорхой тохиролцоонд хүрч чадахгүй бол “английн экспортын 70% нь илүү өндөр хэмжээний татвар хураамж төлөх болж энэ хэрээр компанийн ашиг орлого буурах болно “ гэж тэр цохон тэмдэглэсэн байна. Гэхдээ энэ нь 2020 ондоо амьдралын төвшинд ямар нэг байдлаар нөлөөлөхгүй гэж тэр хэлжээ.

Европын улс орнуудын эдийн засгийн өсөлт ч жил бүр буурсаар байна. Европын бүсэд ДНБ-ийн өсөлт өнгөрсөн онд гэхэд 2013 оноос хойших хамгийн бага үзүүлэлттэй гарсан байдаг.  2019 онд Европын эдийн засаг 1,2%-ийн өсөлттэй байсан бол Их Британийн энэ өсөлт ойролцоогоор 1,1 % байх бололтой гэж Английн Банк (Bank of England) таамаглаж байна. Гэхдээ тэд үүнээс өмнө хийж байсан таамаглалдаа энэ тоог 2,5% байх болно гэж байсан ба Их Британийн ДНБ 2018 онд 1,5% өссөн байдаг.

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417