Зөв хүн, буруу хүн хоорондоо ямар ялгаатай вэ?

Зөв хүн, буруу хүн хоорондоо ямар ялгаатай вэ?

Олон жилийн өмнө, гадаад сургуулийн элсэлтийн ярилцлагын үеэр надаас "Чи манай сургуульд юу өгөх вэ?" (value) гэж асууж билээ. Би тухайн үед учрыг нь олоогүй юм.

Би тэр сургуулиас юм авах гэж очиж байгаа хүн юугаа өгөх вэ дээ гэж бодсон хэрэг. Ер нь сүүлийн үед, барууны томоохон сургуулиуд элсэгч нараасаа чи нийгэмд, нийтэд сайн дурын ямар ажил хийсэн бэ, юу өгсөн бэ гэж асуух болжээ.

Бид зөв ба буруу хүний талаар тасралтгүй ярьж, бичих боловч яг ямар хүн нь зөв юм. Яг ямар хүн нь буруу юм гэдэг тал дээр нэгдсэн ойлголт үгүй. Эцэг эх бүр хүүхдээ зөв хүн болгочих санаатай л цэцэрлэг, сургууль, коллежид төлбөр төлж явуулдаг.

Гэтэл тэр газрууд нь хүүхдийг нь зөв хүн болгох талаар яг юу хийдэг юм бол? Зөв хүн гэж хэн юм? Бид мэдэхгүй. Учир нь тэр хүнийг зөв болгох ёстой боловсролын систем нь бидэнд зөв ба бурууг зааж чадсангүй. Тэгсэн хэрнээ л бид хүүхдүүддээ "миний хүү зөв хүн болоорой" гэдэг. Хачирхалтай. Ойлгомжгүй. Өөрийнхөө амь насыг бусдын төлөө зориулсан хүмүүсийн тухай бид бишгүй л сонссон.

Тэр ч байтугай өөрийгөө бусдын төлөө зориулсан амьтдын тухай түүх хүртэл ямар их билээ. Гэтэл ихэнх хүмүүс өөрийгөө бусдын төлөө зориулж чаддаг билүү? Ер нь хүн өөрийгөө бусдад зориулах ёстой юм уу, эсвэл амин хувийн эрх ашгийн төлөө амьдрах ёстой юм уу? Эндээс зөв ба буруугийн асуудал эхлэх юм.

Би хүүхэд математикийн олимпиадад түрүүлснээр зөв болно, эсвэл сэргэлэн байснаар зөв болно гэх мэтийн шинж чанарын ярианд чиглэхгүй шууд фундаментал асуудалд оръё. Биднийг бодвол философичид олон мянган жилийн турш зөв хүн, буруу хүний талаар бясалгаж, номлосоор иржээ.

Өнөөг хүртэл үндсэндээ зөв ба буруу хүний тал дээр 2 байр суурь гарч иржээ. Нэг хэсэг нь хүн бол төрөлхийн зөв амьтан, өөрөөр хэлбэл хүн өөрийгөө бусад хүмүүст зориулдаг бөгөөд бусад хүмүүст хэрэгтэй зүйл хийснээр зөв болно гэж үздэг. Харин нөгөө хэсэг нь хүн бол төрөлхийн амин хувиа хичээгч амьтан, бүх зүйлийг өөрийнхөө төлөө л хийдэг.

Бусдад хэрэгтэй зүйл хийж байгаа нь ч гэсэн алсдаа эргүүлж өөртөө ашиг авах гэж л тэр гэх мэт. Тэгвэл хариу нэхээгүй хайрыг юу гэх вэ. Хүн байтугай, амьтад хүртэл бие биендээ хариу нэхээгүй тус хүргэж байдаг. Жишээ нь бид эхийн хайрыг ярьж болно. Эсвэл улс үндэстнийхээ төлөө гаргасан улс төрчийн золиосыг бид ярьж болно. (Би энд хайр гэдэг бол шууд өгөх тухай асуудал гэдгийг хөндсөнийг анзаараарай.

Хайр гэдэг хэзээ ч нөгөө хүнээсээ авах тухай байдаггүй.) Философич Адам Смит нэгэнтээ "Хүн хэдий амин хувиа хичээсэн амьтан мэт боловч, өөрт нь ямар ч ашиг тус үгүй байхад, бусдын аз жаргалаас баяр хөөр олж авдаг ажээ" гэсэн байдаг. Манай философийн фундаментал сургууль бол нэгдэх үзэл баримтлалыг гол мөрдлөгөө болгодог. Нийгэмд ажиглалт хийж олон янзын хүмүүсийг үнэлж, цэгнэж байхад хүмүүс фундаментал төвшинд үндсэндээ 2 хуваагддагийг мэдэж болно.

1 - өгөгч, 2 - авагч. Энд харамсалтай нь нас, туршлага, боловсрол, олон хэл мэддэг, сэхээтэн гэр бүлээс гаралтай зэрэг нь ямар ч хамааралгүй болохыг харна. Өөрөөр хэлбэл хүн ӨГӨГЧ эсвэл АВАГЧ болж төлөвшихөд дээрх хүчин зүйлс ямар ч нөлөөгүй. Фундаментал сургууль хүний амьдралын утга учир нь бусдын төлөө өөрийн амьдралыг зориулахад оршино гэж үздэг. Тийм ч учраас хүний амьдралын АЗ ЖАРГАЛ нь зөвхөн бусдын төлөө хийж бүтээсэн зүйлээс л олдоно. ИХ эсвэл БАГАДАА биш харин байгаа бүхнээ зоруилсан уу, үгүй юу гэдгээр л хүний амьдрал аймшигт шудрага шүүхээр шүүгдэнэ гэж Фундаментал сургууль үздэг.

Тийм учраас Фундаментал сургууль хүн бүр ӨГӨХӨӨР төрдөг. (хүн бүр зөв хүн төрдөг гэсэн үг) Харин тал нь будилж, төөрч АВАГЧ дүрд хальтирч ордог гэж үздэг. АВАГЧ хүн бол буруу хүн юм. ӨГӨГЧ хүн бол зөв хүн юм. АВАГЧ хүнийг олж танихад философич эсвэл сэтгэл зүйч байх огт хэрэггүй. Энэ нийтлэлийг уншсаныхаа дараа нүдээ нээгээд эргэн тойрноо харахад л болоо. Ханиасаа, найз нөхдөөсөө, хамт олноосоо, тэжээлгэдэг байгууллагаасаа, нийгмээсээ, улс орноосоо, хүн төрлөхтнөөс дандаа авч байдаг хүнийг харахад андашгүй. Харамсалтай нь ийм хүмүүсийг эргүүлээд

ӨГӨГЧ болгож, гэгээрлийн-зөв-гэрэлтэй замд нь тавихад туйлын бэрхшээлтэй. ӨГӨГЧ буюу зөв дүртэй 5 настай хүүхэд, АВАГЧ буюу буруу дүртэй - мөнгөтэй, туршлагатай, хэргэм зэрэгтэй, ганган хувцасласан 50 настай хүн хоёрын хооронд зарчмын ямар том ялгаа байгааг харж байна уу?

Ажил, амьдралын замнал дундаа би ийм хэд хэдэн АВАГЧ хүнтэй таарч байлаа. АВАГЧ хүн хэзээ ч авснаа тооцож үздэггүй. Авах тусмаа улам шунаглаж, хэмжээ хязгааргүй аашилдагаараа танигдана. Тийм ч учраас Монголчууд эртнээс Хүн тэжээхэд Толгой цусдана гэж хэлдэг нь ийм учиртай. АВАГЧ хүний гол онцлог ердөө л тэр. Аваад л эхлэсэн бол зогсоно гэж байхгүй, хамгийн сүүлд нь ӨГӨГЧ хүн хамгийн гол буруутан болж үлддэг.

Бизнес хийхдээ хөгшин-залуу, хэлтэй-хэлгүй, боловсролтой-боловсролгүй, элит-бор гаралтай нь үнэндээ сонин биш. Харин АВАГЧ хүн үү (буруу хүн), ӨГӨГЧ хүн үү (буруу хүн) гэдгийг нь л нягт харах учиртай. Тэгвэл та хамтрагчаа зөв сонгож чадна. Хань ижил дээр ч мөн ижил.

Одоогийн улс төрчдийг харъя. Сонгогдож гармагцаа л хувьдаа юу авах вэ гэж л бодохоос биш ард түмэндээ юу өгөх вэ гэж боддоггүйн нотолгоо нь өнөөдрийн бидний нийгэм-эдийн засгийн байр байдал билээ.

2016.11.27нд

Ө.Ганзориг

5
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417