Шинэ нэртэй хуучин Монгол

Шинэ нэртэй хуучин Монгол

Долоо хоног бүрийн даваа, лхагва, баасан гаригт та бүхэнд хүрдэг "Саак өнцөг" булангийн шинэ дугаар хүрч байна. Бид энэ удаа 1990 оны нийгмийн өөрчлөлтийн дараа ч  Монголчууд сэтгэлгээ, гүйцэтгэлийн хувьд хэрхэн хуучин хэвээрээ үлдсэн талаарх асуудлыг хөндлөө.

Монголын түүхийн үечлэлд ардчилсан хувьсгал ялсан 1990 оноос өнөөг хүртэлх үеийг “өөрчлөлт, шинэчлэлтийн үе” гэж томьёолсон байдаг. Тэгвэл тэртээ 30 жилийн өмнө социалист нийгмээс капиталист нийгэмд шилжсэнээр “Шинэ Монгол” улс байгуулагдаж, бидний цоо шинэ эрин үе эхэлсэн гэж үзэж болно. Гэвч энэ хугацаанд бид үнэхээр бүрэн утгаараа шинэчлэгдэж чадсан уу?

Өөрчлөлт, шинэчлэл гэдэг бүхэл бүтэн улсын түвшинд алга урвуулах мэт хурдан хэрэгжихгүй нь мэдээж. Тиймдээ ч бид хэдий ардчилсан, капиталист улс гэж тунхагласан ч бодит байдал дээр, ялангуяа сэтгэлгээнийхээ хувьд хуучин социализмын үеийн үзэл суртлаасаа ангижирч чадаагүй хэвээр байна. Үүний нэг жишээ бол хувийн өмчийг хүлээн зөвшөөрдөггүй, бүр цаашлаад үзэн яддаг сэтгэлэгээ ноёлосоор байгаа явдал юм. Жишээ нь, ардчилсан нийгэмд төрж, өссөн хүүхэд атлаа гартаа чулуу барьчихаад, бусдын машиныг хэнэг ч үгүй зураад явж байгаа нь бидний шинэ үед хүртэл хувийн өмчийг хүндэлдэггүй, бүр цаашлаад дургүй байх хуучны хандалага илэрч буйн нэг хэлбэр юм.

Хэн нэгэн өөрийн хөдөлмөрөөр өмчтэй болоход түүнийг нь үгүй болоосой гэж хүсч байгаа бол хөрөнгөтний нийгэмд амьдарч буй иргэний хувьд нийгмийнхээ мөн чанартай зөрчилдөж буй хэрэг биш үү. Бид шинэ “нэртэй”, хуучнаараа үлджээ.

Гэтэл өмч хөрөнгийг хүлээн зөвшөөрсөн улс орнуудад хүнийг өмчтэй нь хамт хамгаалдаг. Тухайлбал, шугамын засвар хийх ажилчид эзэн нь байхгүй машиныг бохирдуулахгүйн тулд уутаар хучиж орхиод, шороогоо ухаж байна. Хүнийг дээдлэх, хүний өмчийг хүндэтгэх жинхэнэ хүнлэг, энэрэнгүй нийгэм тэнд цогцолжээ. Бид ч мөн нийгмээ ингэж л бүрэн утгаар нь шинэчлэх ёстой.

Биднийг бодвол бүтэн 400 жил ардчилалыг цогцлоохын төлөө зүтгэсэн барууны орнуудад “Хүн” төвтэй онол ноёлдог. Тиймдээ ч барилга байшин барихдаа хүртэл хамгийн түрүүнд явган хүний замаас эхэлдэг. Харин манайд эсрэгээрээ. Дунд нь ороод зогсоход амьсгал давчдам олон барилгыг нэг дор барьчихаад, явган хүн аюулгүй зорчих хэсгийг бараг л үлдээхгүй. Үүнээс харахад бид барууны ардчилалыг өөрсдөдөө “нутагшуулахдаа” гол мөн чанар болох “Хүн”-ийг нь орхигдуулжээ.

Үүний жишээ нь, олон их, дээд сургуульд шинэ барилга барьж, шинэ хичээлийн байр ашиглалтад орлоо гэдэг. Гэтэл үнэн хэрэгтээ тэнд очоод үзэхэд шинэ зүйл юу ч байдаггүй.  Зүгээр л шинэ шохой, шинэ будаг, шинэ тааз, шинэ шал хийчихээд тэр барилга шинэ болчихгүй.

Гол нь хүнийхээ төлөө юу нэмж хийсэн бэ гэдэгт асуудал оршино. Ядаж л настай багш нар 5, 6 давхар руу төвөггүй өгсчих цахилгаан шат барьсан бол, тулгуур эрхтний бэрхшээлтэй буюу  тэргэнцэртэй оюутнуудад зорчих боломжийг нь олгосон стандартын шат тавьчихсан бол энэ жинхэнэ хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгмийн шинэ бүтээн байгуулалт болох байлаа.

Их сургуулиудад тэргэнцэртэй иргэдийн шат байдаг нь үнэн. Гэхдээ тэдгээр нь стандарт бус, зүгээр л хэлбэрийн төдий гэдгийг тэдгээр шатанд хэмжилт хийсэн сайн дурын байгууллагынхан баталдаг. Гэтэл тэргэнцэртэй иргэдийн хөгжлийн бэрхшээл тэдний хөлөнд биш, стандарт бус шат, дэд бүтцэд байдаг. Хэрвээ стандарт шаттай байсан бол тэд бэрхшээлгүйгээр хөгжиж чадах байлаа.

Наад захын иймэрхүү жишээнээс харахад монголчууд бид сэтгэлэгээний хувьд ч, гүйцэтгэлийн хувьд ч, яг л дээр дурьдсан барилгууд шиг шинэ нэртэй хуучнаараа үлджээ. 

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417