Өлөндүү амьдарч, тэнэгдүү байхын нууц

2020-02-08, 10:27 Сошиал 2,146 0
Өлөндүү амьдарч, тэнэгдүү байхын нууц

Стив Жобс агсаны «Stay hungry, stay foolish!» хэмээх алдартай үгийг шууд орчуулахад амаргүй л дээ. Гэхдээ түүний цаадхи далд нууцыг ойлгосон байхад жинхэнэ төгс сайн орчуулга хийхэд төвөггүй байх аа. Дорнын алдарт гүн ухаантан Лаозы бээр «Их билгүүн номчийн ил дүр тэнэг мэт.» хэмээх сургаал байдгийн сацуу нангиадын өөр нэгэн «Ухаантай байх амаргүй. Тэнэг байх тэрнээс хэцүү.» хэмээх зүйр үгийн үндсэн санаатай өрнөдийн орчин цагийн алдартай бизнесмэний өгүүлсэн дээрхи эшлэл ойр дөхүү утгыг илтгэж байж мэднэ. Японд ч гэсэн «Юуг ч эс мэдэх нь Бурхан болой.» хэмээх зүйр үг байдагтай манай зарим япон хэлтэй хүмүүс дайралдаж л байсан буй за.

Эрдэм мэдлэгийг дээдлэх болсон оюуны эрин зуунд юу ч мэдэхгүй, сурахгүй тэнэг мэт байх ёсонгийн талаар яагаад яриад унав? Яахаараа тэр гэгээн мэргэд ийм этгээд сонин зүйл айлдсан байдаг билээ гэж гайхширах уншигч цөөнгүй байгаа буй за! Үүний цаана өөрт болоод бусдад тустай их үйлийг, том зүйлийг барьж авсан хэн нэгэн тууштай хүн амьдралын аар саар асуудлыг огоот таягдан хаяж зөвхөн гол зорилгоо бариад ажиллаж сурч чаддаг нь зарим тал дээр нийгмийн туршлага хомс мэт сэтгэгдлийг цөөнгүй харилцагч этгээдэд төрүүлдэг байж ч мэдэшгүй. Нөгөө талаар тийм хүмүүс жирийн хүмүүсийн бодож сэтгэдгээс гатлуу холыг харж хоёрыг сэтгэснийг хэр баргийн хүн ухан ойлгож чаддаггүй гэсэн утгыг ч дээрхи эшлэл, мэргэн үгс багтаасан байж болох юм.

«Хүүхэд гурван наснаас өнгөрвөл сурах чадвар эзэмшихэд оройтно.» гэсэн нэртэй нэг япон хүний бичсэн хүүхдийн хүмүүжлийн талаархи ном байдаг. Тэгвэл «Хүүхэд зургаан нас хүртлээ Да Винчигийн хэмжээний суутангууд байдаг. Зургаа хүрээд сургуулийн ширээний ард суухаараа жирийн хүн болж хувирдаг. Түүний нууцыг хэн ч мэддэггүй.» хэмээх өрнийн нэгэн алдартай сурган хүмүүжүүлэгчийн хэлсэн эшлэлийг би нүүр номондоо онцлон дурдах дуртай. Хүүхэд бага балчир үедээ сурах чадвар онцгой сайн байдгийг өрнө дорнын эрдэмтэн мэргэд аль эртнээс ажиглаж мэдсэнийг дээр өгүүлсэн хоёр жишээ батлан харуулж байнам бус уу?

Өрнийн тэр алдартай эрдэмтэнгийн тайлж чадахгүй байсан нууцын тайллыг харин манай монголын ухаант өвөг дээдэс маш сайн мэддэг байсан бөгөөд өнөө хэр өрнө дорнын хөгжингүй улсуудад там тумхан ойлгож мэдрэх шатандаа байгаа бага балчир хүүхдийн оюуны тэрхүү чадварыг «Сайн оюун», «Төрмөл эрдэм» хэмээн нэрийдээд түүнийг хэрхин нээж таних, дэгжүүлэн хөгжүүлэх онцгой нарийн цогц арга ухаантай байсан байгаа юм шүү. Хэрвээ түүнийг таньж мэдэж чадсан бол учиргүй хөгжүүлж, сургах гээд байх хэрэггүй. Зөнгөөр нь байлгаж тэрхүү онцгой чадварыг алдчихалгүй хадгалж байхад л монгол гэрийн сурган хүмүүжүүлэх ухааны амин сүнс оршдог байжээ. Өөрөөр хэлбэл япон эрдэмтний ажиглаж мэдсэн гурван нас хүртэлхи, өрнөдийн эрдэмтдийн судлаж тогтоосон зургаан нас хүртэлхи тэр л онцгой чадварыг хадгална гэсэн үг юм. Тэгээд тэр чадварыг тогтоосон хойно өөрсдийн өгөхөөр зорьсон мэдлэгээ системтэй зааж эхлэдэг байсан аж.

Аль ч орны дийлэнхи эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгчдийн хүүхдийг сургачих гээд байгаа нь олонхи хүмүүсийн хувьд «ухаантай сайн» үйлдэл бол Монгол мэргэдийн зааж сургахад тэгтэл яарахгүй нэг хэсэгтээ хадгалж байлгаад байдаг тэр арга нь олон хүмүүсийн хувьд «тэнэг» үйлдэл шиг санагдаж болох л доо. “3 настай хүүхдийг яаж сургах вэ? Та зөвлөлгөө өгөөч!” гэсэн цөөнгүй залуу эцэг эхчүүд над руу ханддаг.

Би тэдэнд: «Хүүхдийг хүүхдээр нь байлга! Сайхан тоглуул! Хэрүүл маргаангүй орчинд аясаар зөнгөөр нь байлгавал сайн! Хүүхэдтэйгээ сайн ярьж харилцаж бай!» хэмээн зөвлөдөгийн цаана ийм нарийн учир шалтгаан оршиж байдгийг энэ бичлэгтээ цухас дурдлаа. Дийлэнх хүмүүс надаас «Цагаан толгой заалгаж уншуулж сурга. Би хятад хэл заагаад өгье!» гэсэн зүйл хэлнэ байх гэж хүлээдэг байсан ч байж мэдэх юм.

Билл Гейтс, Марк Цукерберг гээд цөөнгүй алдартнууд дэлхийн топ том оюуны уурхай болсон Харвардын их сургуулийг хаяж орхисон нь дийлэнхи хүмүүсийн хувьд мунхаг тэнэгийн дээд илрэл мэт санагдаж болох. Хэрвээ би андуураагүй бол Стив Жобс асан ч тэдний нэг байсан байх шүү. Тэгсэн атлаа тэдгээр «тэнэгүүд» яахаараа тив дэлхийд алдраа дуурсгасан том бизнесмэнүүд болон хувирч чадсан юм бол? Тусгай хөтөлбөрийн дагуу сургаж боловсруулна гэдэг үнэн чанартаа хүний оюун ухааныг баригдмал хүлэгдмэл загварт оруулж тэр хэрээр оюуны хүчин чадлыг алдагдуулж байдгийг тэд бага залуу үедээ там тум ойлгосон болохоор хэр баргийн хүнээс гарахгүй тэнэг том зориг гаргасан хэрэг байж чадна.

Тэр хэрээр оюуны хүчин чадлыг 100 хувь биш юмаа гэхэд үе тэнгийн залуусаас хавьгүй их нөөцлөн хадгалж түүнийгээ л бөөцийлөн тордож чадсан нь хожмын амжилтын түлхүүр байсан болов уу даа! Ер нь ч тэгсэн байж таарна. Харин тэгж чадах бөгөөс хэрэгтэй үед хэрэгцээтэй зүйлийг маш хурдан сурч мэдэх боломжтой байж таарна. Хүн бүхнийг сурах албагүй. Харин далай шиг мэдээлэл дунд өөрт хамгийн хэрэгтэй тустай мэдлэг мэдээллийг л олж авч чадах нь ухаант хүмүүний ёсон бөлгөө. Түүний урьдач нөхцөл нь олон зүйлд сатааралгүй оюуны нөөцийг хадгалах явдал байж таарна.

Мила Богдын нэгэн гүр дуулалд:

«Үйл олон болвоос гүн нарийн бясалгал алгасармой

Үнэндээ тэгэх л бөгөөс Богдсын номын хувь дутмой.» гэсэн хоёр мөрт байдгийн цаад нарийн санааг энэ бичлэгтэй холбогдуулаад дийлэнх уншигчид лавтайяа сайн ойлгосон байх гэдэгт итгэж байна.

Доржсүрэнгийн Болдбаатар

6
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

“Augmented Reality” буюу хагас бодит орчин улс төрийн компанит ажилд өөрчлөлт оруулна

2020-08-12

Эрдэмтэд аалзны шүлснээс байгаль орчинд ээлтэй цавуу бүтээжээ

2020-08-12

“Horizon 2020” шинжлэх ухааны мэдээлэл хадгалах ирээдүйн технологи

2020-08-12

"Solar One" - Сансрын гүнээр аялах нь

2020-08-10
5:15

Тэрбумтнууд хүүхдээ хэрхэн хүмүүжүүлдэг вэ?

2020-07-31
4:17

Ариун цэвэр сахилтын тухай орон орны сонирхолтой ойлголтууд

2020-07-30
6:24

Эрчүүдийн анхаарлыг гарцаагүй татах эмэгтэй хүний 12 зан чанар

2020-07-29
7:28

Хүний амь нас, эрүүл мэндэд хамгийн аюултай амьтад

2020-07-28

Улаанбаатарт 22 хэмийн дулаан байна

2020-08-08

Өмнөд Солногост дахин нэг монгол иргэн хар тамхи, хүчингийн хэргээр 5 жилийн ял сонслоо

2020-07-20

Францын хамгийн том Готик сүмүүдийн нэг шатжээ

2020-07-20

Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2020 оны наймдугаар сарын 16-ны өдрөөс зогсооно

2020-07-20

#ДархлаагааДэмжье

2020-08-12

4 сартай Э.Тэмүүжин, 2 настай А.Танхилуун нар “Витамин ₮” урамшуулалт аяны эхний тохирлын хамгийн бяцхан азтануудаар тодорлоо

2020-08-12

Ус уух цаг ойртсоор...

2020-08-12

Төлбөр төлөх хялбар шийдэл "Qpay"-д ХХБ нэгдлээ

2020-08-11

Ч.Сайханбилэгийн захидалд хийсэн "ЗАДЛАН ШИНЖИЛГЭЭ"

2020-08-12

Пакистан улс нэг өдөрт 3.5 сая мод тарив

2020-08-11

Путин коронавирусын вакциныг хэрэглэж эхлэх зөвшөөрөл өгсөн гэв

2020-08-11

Минималист амьдралын 12 давуу тал

2020-08-11

Монголын халуухан охид (40 фото) №9

2020-08-07

Монгол элдэв зураг №62 (65 фото)

2020-07-16

Өмнөдмонгол, Буриад, Туваг өмөөрөх улс нь зөвхөн бид шүү дээ!

2020-07-09

Монголын үзэсгэлэнт охид (70 фото) №164

2020-07-01

"Huawei" гар утасны борлуулалтаар дэлхийн номер нэг компани боллоо

2020-08-01

Коронавирусын нөлөөгөөр томоохон технологийн компаниудын орлого огцом нэмэгджээ

2020-07-31

Канадын хамгийн чинээлэг 30 гэр бүл илүү татвар төлж эдийн засгаа дэмжинэ

2020-07-30

"Google", "Apple", "Facebook", "Amazon" компаниудыг АНУ-ын Конгресс шалгаж эхэлжээ

2020-07-29

Далай бүхий дагавар гариг

2020-08-11

Ангарагаас амьдрал ольё гэвэл газар дороос хайх хэрэгтэй

2020-08-10

Агаар дахь тоос эх дэлхийд амьдрах орчин нөхцлийг бүрдүүлж өгдөг

2020-08-07

Бид одоогийн физикийн мэдлэгээрээ гариг хоорондын аялал хийх боломжтой юу?

2020-08-07

#06 Хасах 18 - Sex Education

2020-07-17

#31 Д.Түвшинбаяр - Байгаагаар нь хүлээн зөвшөөр

2020-07-16

#05 Хасах 18 - ЭЕШ дуусч, амьдрал эхэллээ

2020-07-10

#30 Ц.Батбилэг - Улс орны эдийн засаг иргэний бүтээмжээс шууд хамааралтай

2020-07-10

Гуравдагч хөрш ба Монголын гадаад орчил

2020-08-12

БНХАУ АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөө үзүүлэхийг оролдож байна

2020-08-10

Хятад, Орос "санхүүгийн түншүүд" болохын тулд ам.долларын хэрэглээг халж байна

2020-08-09

Трамп “Тiktok” болон “WeChat”-ыг АНУ-д хориглох 45 хоногийн хугацааг өглөө

2020-08-09

Гар утасны хэрэглээ таны сэтгэл санаанд хэрхэн нөлөөлдөг вэ?

2020-08-12

Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тархины ялгаа

2020-08-11

Хүн болон ялааны тархи ижилхэн гэнэ

2020-08-11

Бидний хувьд төгс хамтрагч гэж ямар ойлголт вэ?

2020-08-10

Бид яагаад хиймэл оюуны тухай судлах хэрэгтэй вэ?

2020-08-12

Хэрэв хиймэл оюун дэлхий ертөнцийг удирдаж эхэлбэл...

2020-08-11

Бидний амьдралд аж үйлдвэрийн 4-р хувьсгал хэрхэн нөлөөлөх вэ?

2020-08-11

Автомат жолоодлоготой машин хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэрхэн нөлөөлөх вэ?

2020-08-10

Санал асуулга Бүгдийг үзэх

Та хэдэн настай вэ?

886 санал өгсөн

51-60
22.46%
41-50
21.22%
31-35
13.54%
25-30
10.72%
36-40
9.37%
21-24
6.77%
13-16
5.76%
65+
5.42%
17-20
4.74%

Өнөө цагт ямар орон дэлхий нийтэд хамгийн их аюул учруулж байна вэ?

1,342

Энэ цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,527

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,730

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

7,175