"Ганц бие, Хүүхэдтэй" гэсэн нийгмийн статусын тухай

"Ганц бие, Хүүхэдтэй" гэсэн нийгмийн статусын тухай

"Хүүе Ариунаа, хүүхэдтэй хүн гээд чам руу хүн тоож бичиж байх юм уу?" гэсэн асуултаар нэгэн оройг угтлаа. Угтаа бол гэртээ юмаа хийгээд сууж байхад халамцан суугаа "найзархуу" нэгэн эмэгтэй 5 минут ч болтугай гараад ир л дээ, яасан их зантай юм гээд үг шидээд байхаар нь очсон нь тэр.

За тэгээд энэ асуултын хариуг бодож үзлээ, ядаж байхад нөгөөдүүл нь тоогоод бичээд байх юмаа, "хөөрхий" эмэгтэйг. Тэгээд хэллээ, "яанаа тувтан бичээд байдаг шдээ, тийм хүнд тоогдоод байхааргүй нийгмийн статус юм уу?" гээд сөргүүлээд асуув. Энэ удаад түүнд хэлэх үг олдсонгүй. Магад бага зэрэг халамцсан байсан тэрээр дотроо бодож явснаа шүүлтүүргүй шууд гаргачихсан нь тэр биз.

Манайд ч яахав угаасаа хүүхэдтэйгээ үлдсэн ганц бие аавыг хамгийн сайн хүн мэтээр бичиж, хүүхэдтэйгээ үлдсэн ганц бие эмэгтэйг нөхрөө тогтоож чадаагүй, энэ ингээд хэн ч тоохгүй өнгөрсөн хорвоо гэсэн ангилал руу автоматаар чихдэг нь нууц биш. Бүгд тэгдэг гээгүй шүү, ер нь хандлага нь тийм байдагаа л гэж байна /Ингэж дундуур нь тайлбар хийхгүй бол яааг зүсээд ороод ирэх нэгэн байж л байгаа кк/.

Дараа нь яагаад тэгдэг юм бол гэж бодлоо. Хүүхдээ ганцаараа өсгөж байгаа хүнийг хэн ч дээрэлхэж болно гэж боддог болохоор уу, үгүй.

Зүгээр л манайхны дунд ганц бие, өрх толгойлсон эцэг эсвэл эх гэсэн нэрийг зүүсэн л бол хэн наашаа гэсэнтэй нь л энэ сууж таараа, ивий минь гэсэн түгээмэл ойлголт байдаг. Гэтэл яг яс юман дээрээ амьдралд нэг алдаад үзчихсэн хүмүүс харин ч хашир болсон байдаг.

Яг бодит байдлыг хэлэх үү? Ганц бие, хүүхэдтэй эмэгтэй рүү харин ч сэтгэл тээж ханддаг нь их байдаг юм. Яахав, хааяа нэг мэдрэл муутай гарууд таарна л даа. Тэрийг эс тоовол амьдрал болгочих юмсан гэсэн сэтгэлтэй хүмүүс ихэвчлэн ханддаг. Хүн тоохгүй байгаадаа хүнтэй суухгүй байгаа юм биш. Өөртөө эхнэр, нөхөр биш, хүүхдэдээ давхар сайн ээж, эсвэл сайн аав болох хүнийг сонгох үүрэгтэй болсон хүмүүс учраас юу юугүй нийлчихдэггүй юм.

Ганц бие, хүүхэдтэй хүнээр бахархах хэрэгтэй. Хоёр хүний ачааг нуруун дээрээ үүрч яваа хүмүүс тэд.

Мэдээж өөрийн шийдвэрээр, эсвэл бусдын нөлөөгөөр тийм нэр зүүсэн хэдий ч тэд хоёр дахин илүү хариуцлагатай байх, хоёр дахин илүү их мөнгө олох, хоёр дахин илүү их анхаарал тавих, хоёр дахин илүү их хайраар хүүхдээ хайрлах шаардлагатай болсон үүрэгтэй хүмүүс учраас битгий өнгөц дүгнэж, тэднийг чичлээсэй гэж хүсч байна.

Би нэг их өөрөө хүүхэдтэй ганц бие эмэгтэй гэсэн статустай болохоороо ингээд бачуураад байгаа юм биш л дээ. Зүгээр гадаад дотоодод мэргэжил эзэмшиж байгаа, "боловсорсон" гэсэн нийгмийн статустай залуусын дундаас тийм яриа гарч чадаж байгаа юм чинь нөгөөдүүл нь юу гэж боддог юм бол доо хэмээн тэнд 5 биш 20 минут суугаад, хүүхэд рүүгээ харихгүй бол болохгүй гэсэн шалтаг хэлээд гарч ирэхдээ жуумалзанхан бодож зогслоо.

Яг яс юман дээрээ хүүхэд нь том болчихсон аятайхан хүнтэй суучих юмсан гэсэн хүмүүс маш их болчихсон байна лээ шүү. Би гэр бүл салалтыг дэмжсэнгүй. Харин нэгэнт салсан, хүүхэдтэйгээ үлдсэн эрэгтэй, эмэгтэйд тэр байдалдаа гутраад байх юм байхгүй ээ, харин ч давуу тал гэж хар гэж хэлэх гэсэн юм. Всё!

Ц.Ариунаа

15
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

1:01:07

"Улаан бал" нэвтрүүлэгт хууль зүйн доктор Ч.Өнөрбаяр оролцов

2020-02-19

Х.Бат-Ялалт: Ц.Нямдорж, Б.Чойжилсүрэнтэй алалцана. Би хорссондоо уйлж байна

2020-02-18
1:02:35

"Цензургүй сурвалжлага" - Улсын Их Хулгайчид

2020-02-18
4:20

Бусдын эв зүйг олж, хүссэнээ хийлгэх 10 арга

2020-02-17

"Covid-19" вирусыг хоол хүнсээр эдгээх боломжтой

2020-02-19

“Дэлхийн нууц товчоо” номын 216 зөгнөлөөс “Монгол улсын 2016 оны” зөгнөлийн тайлал

2020-02-18

Германчуудын 14 жилийн турш барьж буй нисэх буудал

2020-02-18

Ө.Ганзориг: Анти-Лидер эсвэл Дагалдагч гэж хэн бэ?

2020-02-18

Засаг чангарч, “Рио Тинто” гэдийх үү?!

2020-02-20

"Мөнгө цаас болоход..." - Түүхэн дэх хамгийн өндөр инфляцийн өсөлтүүд

2020-02-15

“Samsung”-ийн туршлагыг үндэсний үйлдвэрлэгчид хэрэгжүүлээсэй

2020-02-14

Нүүрсний компаниуд экспортоо зогсоосон ч Оюутолгойн зэсийн баяжмал хилээр гарсаар байна

2020-02-13

Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-наас мэдэгдэл гаргажээ

2020-02-20

Хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулах ТЭЗҮ-ийг боловсруулах ажлын хэсэг байгуулагджээ

2020-02-20

Токиогийн зарим нислэгийг цуцалжээ

2020-02-20

Коронавирусээс аюултай нөхцөлд монголчууд амьдарч байна

2020-02-20

Гүүгл байгальд ээлтэй "модон" хорооллын төслөө танилцууллаа

2020-02-16

Ганц товчлуур дараад л гоо сайхан болох цаг айсуй

2020-01-19

"Toyota" компани дэлхийн анхны ухаалаг хотын төлөвлөгөөг танилцуулав

2020-01-11

Сансрын “Starliner” хөлөг сансрын станцад хүрч чадсангүй

2019-12-21

Монгол залуусыг АНУ-д өндөр цалинтай ажилд урьж байна

2020-02-19

ХХБанк төлбөрийн картын мэдээллийн аюулгүй байдлын олон улсын “PCI DSS”-ийн шинэчлэгдсэн стандартыг дахин хангалаа

2020-02-18

Улаанбаатарын завтай иргэн байх ухаалаг 10 арга

2020-02-18

Мянган бээрийн аялал нэг алхмаас эхэлдэг

2020-02-18

Агаарын чанарын үзүүлэлтээр 100 айл орчмын агаар хамгийн сайн байна

2020-02-20

Манай улсын хүн амын 98 хувь нь Д витамины дутагдалтай

2020-02-17

Гэгээн хайрын өдрөөр сонсох хамгийн сайхан үгтэй дуунууд

2020-02-14

Барууныхан үг хэлэх эрх чөлөөгөө хэрхэн алдсан бэ?

2020-02-13

Н.Төгсцогт мэргэжлийн боксын 12 дахь тулаандаа ялагдал хүлээлээ

2020-02-09

Какүрю М.Ананд Хацү башёг орхилоо

2020-01-16

Улсын арслан Ц.Содномдорж: 37 настай бөх ачаалалтай бэлтгэл хийж бүх барилдаанд зодоглох боломжгүй

2020-01-16

Н.Хэрлэн мөсөнд авиралтын Ази тивийн аварга болов

2020-01-13

Ziko's podcast #15 - Entertainment News!

2020-02-19

Ziko's podcast #14 - Өөрийгөө шүтэх ба бие хүний эмгэг гэж юу вэ?

2020-02-18

Ferdi&Ziko - Танин мэдэхүйн подкаст (2020.02.14)

2020-02-14

Ziko's podcast #13 - Зөрүүд, ааштай хүүхэдтэйгээ хэрхэн харилцах вэ?

2020-02-13

Усыг олон дахин буцалгах нь эрүүл мэндэд муу эсэх талаар Германы эрдэмтэд хариулт өгчээ

2020-02-20

Амны хаалтыг хэрхэн зөв хэрэглэх вэ?

2020-02-16

Орчин үеийн компанийн соёл бясалгалын өрөөтэй эсэхээр хэмжигдэнэ

2020-02-16

Оросуудын бүтээсэн шинэ үеийн хүчирхэг зэвсэг, техникүүд

2020-02-12

АНУ-ын Татварын алба "Facebook" компанийг оффшор дансанд хөрөнгөө байрлуулсныг буруутгаж 9 тэрбум ам.доллар нэхэмжилжээ

2020-02-20

"Хар арьстнууд IQ муутай" гэж хэлсэн Их Британийн ерөнхий сайдын зөвлөхийг ажлаас нь халжээ

2020-02-20

Коронавирусийн нөлөөгөөр Хятадад агаарын бохирдол эрс буурчээ

2020-02-19

Коронавирусын дэгдэлтээс болж "Apple" компанийн улирлын орлого эрс буурах төлөвтэй байна

2020-02-19

"Мөөг" /өгүүллэг/

2020-02-02

"Хувь заяаг тодорхойлох хором" /өгүүллэг/

2020-01-25

Хөгжмийн зохиолч Б.Чинбатад зориулсан “Niciton & Friends” тоглолт ирэх хоёрдугаар сарын 1, 2-нд болно

2020-01-17

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Драмын театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр Төв номын сан зэргийг сэргээн засварлана

2020-01-13

БНХАУ-ын академич Жун Нан Шань: Манай улсын иргэд Монголоос суралцах хэрэгтэй

2020-02-19

Тарваганы шагайн итгэмээргүй ач тус

2020-02-18

Хангай: Монголд арьс өнгөөр ялгаварлах үзэл их байна

2020-02-16

Р.Эмүжин: Тэнгэрлэг ээ, тэнгэрлэг...бас үүлэрхэг

2020-02-14

Санал асуулга Бүгдийг үзэх

БНХАУ
44.76%
АНУ
31.99%
Арабын орнууд
6.64%
ОХУ
4.55%
Хойд Солонгос
2.62%
Израиль
2.27%
Иран
1.75%
Бусад
1.4%
Африкийн орнууд
1.05%
Афганистан
0.87%
Энэтхэг
0.7%
Турк
0.7%
Пакистан
0.35%
Европын Холбооны орнууд
0.35%

Өнөө цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,359

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,594

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,768

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,479