Урлагт үүрлэсэн хар тамхи буюу мансуурсан тайз ширтэхүй

Урлагт үүрлэсэн хар тамхи буюу мансуурсан тайз ширтэхүй

Бидний дээдэс талаар нэг тарсан нүүдэлчин Монгол байх үеэсээ л хар тамхи гээчийг нэг нүдээр үздэггүй байжээ. Их Монгол Улс задарч, олон ванлиг, ханлигт хуваагдаж явсаар гурван зууны тэртээ Манж Чин улсын эрхшээлд орсон гэж түүхчид бичдэг. Манжийн дарлалд 200 орчим жил болжээ. Харин биднийг эрхшээж байсан Манж Чин улс барууны явуулга болсон хар тамхинаас болж мөхсөн гэсэн түүх бий.

Ардын хувьсгалын үеийн кино, дууны урлагт хятад данжаадын ханзан дээр мансуурч суугаад дуусдаг сайхан монгол бүсгүйн гунигт түүх олон байдаг. Оргүй зүйл биш ажээ. Мөхсөн Манжийн хар тамхины аюул Монголд  ч бас нүүрлэж байсан бололтой юм.

Учир иймээс тэртээ 1921 оны наймдугаар сарын 21-ний өдөр буюу Олноо Өргөгдсөн Богд хаант Монгол Улсын XI оны долдугаар сарын 18-ны өдөр Монгол Ардын Засгийн газрын Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамнаас “Хар тамхийг цаазалсан тухай бичиг” гаргаж байсныг хуульч Б.Оюунтуул эмхэтгэлдээ дурджээ.

Уг бичигт “…Манай Дотоод Яамнаас, монгол хүн хар тамхи худалдан авч татахыг цаазлан зогсоох ба бас ч гадаадын хүн хязгаарт тээн оруулж худалдаалуулахгүй болгон шийтгэх явдлыг ерөнхийлөн шийтгэгч сайдтай зөвлөж нэгэнт зөвшөөрсний тул нийтээр зарлах ухуулах бичгийн тоог өөр өөрийн бичгийн сүүлд бичиж дугтуйнд агуулан үүнийг зарлан тушаавал зохих олон газруудад тус бүр хүргүүлэн явуулан тушаагаад өөрийн харьяат газар зарлан ухуулж үүр журамлан дагаж шийтгүүлсүгэй” гээд “…Басхүү нийслэлийн худалдааны зээл, Наймаа хот, олон хорооны газар өлгөж ухуулах бичиг тус бүр арваад хувийг тус тусын бичгийн дугтуйд агуулж үүнийг нийслэл Хүрээний цагдан цээрлүүлэх хороо, Нийслэл хүрээ, Наймаа хотын хурдалдааны иргэдийн захирах түшмэл, дөрвөн аймгийн суурин жасаанд хүргүүлэн тушаагаад, өлгөж ухуулах ба татаж худалдаалах нь буй аваас чангалан байцаан бариулж зохих газар хүргүүлэн цээрлүүлэн шийтгүүлсүгэй” хэмээжээ.

Эндээс харвал, 100 жилийн тэртээ Монгол Улс маань хар тамхийг хориглон, цээрлэх хатуу чанад хуультай байжээ.

Ардын хувьсгалаас хойш хар тамхины асуудал харьцангуй багассан талаар эх сурвалжуудад дурдсан байна. Мэдээж хэрэг энэ нь 70 жилийн турш барууныг хориглож, капитализмыг жигшсэн нийгэм байгуулж байсан үетэй холбоотой.

Харин 1990-ээд оноос хойш Монгол Улс нээж болох бүх “сүв”-ээ онгойлгож, дотогшоо гадагшаа урсгалыг чөлөөтэй тавьсан. Буяныг ч их гаргасан. Бузрыг ч багагүй оруулжээ.

Өөрөөр хэлбэл, сүүлийн 30-аад жилд хар тамхи гээч бага багаар ойртсоор, одоо дэргэд ирээд танай ч, манай ч хаалгыг тогших боллоо.

Хар тамхитай холбоотой гэмт хэргүүд ч тасрахаа болив. Өглөө бүрийг “шинэ  мэдээ”-тэй угтдаг боллоо. Бэл бэнчинтэй хүмүү­сийн угсаа залгамжлагчид, урлагийнхан, хууль хүчний байгууллагынхан, дипломатууд гээд хар тамхитай холбогдохгүй салбар ч үлдсэнгүй.

Эдгээрийн дотроос хар тамхитай холбогдсон урлагийнхан хамгийн их гайг тарьж байгаа юм.

Угаасаа урлаг гэдэг бол хүн гээчийг амьтнаас ялгаж, сэрэл сэтгэлгээ, оюун бодол, гоо зүйг сэрээдэг агуу зүйл юм. Онол нь иймэрхүү агуулгатай. Харин урлагийн хүн гэдэг бол биднээс дээрх бүх зүйлээрээ илүү мэдрэмжтэй, нэг үгээр авьяастай хүмүүс байдаг. Бүдүүхнээр хэлэхэд, “махкомбинатын улаа ямаа” гэсэн үг. “Ямаа” хаашаа вэ, бид араас нь шүү дээ.

Манийн үзэж уншсанаар Ардын хувьсгалаас хойш коммунизм байгуулахын тулд маш сайн зохиол, кино, дуунд төр хөрөнгө хаядаг байсан байгаа юм. Тэгээд л тэр үеийн сэхээтэн буюу дээрх төрлийн мэргэжилтнүүд хамгийн дээд зэргийн нэр хүндтэй, цалин шантай амьдардаг байжээ.

Учир нь тэд “улаан ямаа”-ны үүргийг нэр хүндтэйгээр гүйцэтгэж байсан хэрэг. Тиймдээ ч тэр үеийг “Алтан үе” хэмээдэг биз.

1990-ээд оноос байдал өөр болсон. Хөршөө дагаж савласан нийгмийн шилжилтийн давалгаанд урлаг гээч юм бараг сөнөсөн. Театр үзэгчгүй, жүжигчид нь Эрээн рүү “гахай” үүрч, ганзаганд гүйдэг болсон. Олон сайхан дуучин, жүжигчин архин далайд живсэн дээ. Бас ном дэлгүүрийн дангуунаас бууж хонгилд овоорох болсноор зохиол гэдгийг туурвих байтугай унших хүнгүй болсон.

Энэ үед ганц хошин шогийнхон л урлагийн нүүрийг тахалж Драмын театр, Соёлын төв өргөө, МҮЭСТО-нд үзэгчдийг дүүргэсэн тоглолт хийдэг болсон. Нийгэм хямрахаар хошин урлаг манддаг гэдэг. Хошин урлаг одоог хүртэл тайзнаас буугаагүй, үзэгчдээ алдаагүй байна. Энэ нь манай нийгмийн хямрал дуусаагүй байна л гэсэн үг.

Үүнээс гадна сүүлийн үед урлагийн тоог нэмж, урлагийнхны бүлийг нэмсэн төрөл бүрийн дууны шинэ урсгалууд, клип хэмээх жүжигчдийг ажилтай байлгадаг жанрууд эрчээ авсан. Тэндээс “од”-ууд төрдөг болов. Энэ бүхнийг улиглахын учир нь сонгодог урлаг, драмын урлагийнхны хэзээ ч ойртохгүй хар тамхины “дистрибьютер” нь иймэрхүү урлагаар “од” болсон нөхдүүд болоо­дох­лоо. Хар даа, хар тамхи хэн хэрэглэж, хэн тээвэрлэж, хэн борлуулсан хэрэгт холбогдож байна вэ!?

Хэвлэлийн мэдээ, цагдаагийн мэдээллээр охидын “Extacy” хамтлагийн гишүүн нэгэн бүсгүй, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн, “А-Сареllа” хамтлагийн нэр бүхий гишүүд ял авч, шийтгүүлээгүй болохоос ийм хэрэг явдалд нэр холбогдож байлаа. “Айс Топ” хамтлагийн С.Чулуунбаатар, Д.Манлайбаатар нар, “Гаис” хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал, реппер Дон Диор, дуучин Эгшиглэн буюу Т.Болортуяа, “Мотив” хамтлагийн дуучин Б.Эрдэнэбаяр гээд явж өгнө. Хамгийн сүүлийн кэйс гэвэл хэд хэдэн кино, клипэнд тоглосон жүжигчин Б.Энхтүвшин, Т.Билэгжаргал, дуучин Б.Амархүү нар байна.

Үнэнийг хэлэхэд тэдэнд ингэж Монголдоо дайсагнах эрх байхгүй. Бид үндэсний бөхийн хэдийгээ л олны хайр, буян даадаггүй гээд загнаад байдаг. Тэд авдаг нь үнэн л дээ. Гэхдээ хар тамхи мэтийг хэзээ ч хэрэглэж буяндаа бузар хийхгүй. Спортын хүн угаасаа болохгүй.

Харин эдгээр урлагийн “одод” бол жинхэнэ утгаар нь олон түмний хүндлэл рүү ус цацаж байгаа юм. Яс юман дээр, олон түмэн гээд ч байх юмгүй л дээ. Энэ хэдийг манай хүүхэд, залуус сонсож, үзэж “од” болгосон. Одоо ч үздэг. Монголын ирээдүйн иргэдийг тэр яриад байгаа гоо зүй, оюун бодлоор нь хүн болгох үүрэгтэй гээд байгаа хүмүүс шүү дээ.

Миний, таны, та бидний үр хүүхэд, ирээдүйг амьтнаас ялгаж хүн болгоход хөтлөх “улаан ямаа”-нууд нь тэд гэсэн үг.

Нөгөөтэйгүүр илрээд баригдаад байгаа нь л энэ хэд шүү. Дэл сул, баталгаагүй яриа, мэдээллээр бол Монголын урлагийн бүх салбарыг хар тамхинаас цэвэрлэх хэрэгтэй.

Энэ үүрэг урлагт олон жил амьдарсан, урлагаас хоолоо олж иддэг нөхдүүдэд ч хамаатай. Нэг тийм бэртэгчин нөхдүүд эдэн дунд бас байна. Гитарчин Өөжгий гээд урлагийнхан дундаа үг хэлбэл хэлчихээр нөхөр бий. Тэр саяхан бас нэг “од” хар тамхитай холбогдоход “Би хар тамхи хэрэглэдэггүй шүү. Зүгээр л конъяак, кола уудаг” гэж твиттертээ жиргээд суугаа харагдсан. Түүнд салбар нь, урлаг нь хар тамхинд живж байгаа нь хамаагүй гэж ойлгогдсон.

Дээрээс нь манай хар тамхитай тэмцдэг хууль гэж үнэхээр зөөлөн юм. Ийм байхад хар тамхичид өсч, хар тамхины наймаа цэцэглэхгүй гээд ч яах билээ.

Хуульч Б.Оюунтуул энэ талаар ярихдаа “…Манай улсад хүчин төгөлдөр үйлчилж буй 627 хуулийн дөрвөн хуульд хар тамхи гэх нэр томьёог шууд хэрэглэсэн байх юм. Эрүүгийн хуульд гурван удаа, Тариалангийн тухай хуульд нэг удаа, Ирээдүйн өв сангийн тухай хуульд нэг удаа, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд нэг удаа орсон байна. Харин “мансууруулах бодис” гэх нэр томьёогоор 24 хуульд, “мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис” гэх нэр томьёогоор 11 хуульд хэрэглэжээ. Эдгээрийг дурьдсаны учир нь, тэдгээр нэр томьёонуудыг хэдэн удаа тоочиж хэрэглэсэнд нь бус, харин бид хэрхэн ойлгож, болох ба эс болохын утга учрыг ойлгон ухаарах хэрэгтэй. Тэртээ 100 шахам жилийн өмнө хар тамхийг хориглон цээрлэж, хууль цаазыг батлан, хэрэгжүүлэх замаар тэмцэж байсан атал өдгөө соёл иргэншил, техник технологийн эрин үеийн монголчууд хар тамхитай бүрэн тэмцэх зөв зохистой хууль тогтоомжийг батлан хэрэгжүүлж чадахгүй байгаа нь даанч харамсалтай” гэж байна.

Ийм л учраас өнөөдөр Монголын урлагт хар тамхи үүрлэчихсэн, бид бүгдээрээ мансуурсан тайз ширтсээр суугаа юм. Эндээс гарах ганц л гарц бий. Маш товчоор хэлэхэд,  урлагт хар тамхины эсрэг төр, хууль цаазын цэвэрлэгээ явуулах цаг болсон шүү.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.Дамдин-Очир

4
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Төгсцогт мэргэжлийн боксын 12 дахь тулаандаа ялагдал хүлээлээ

2020-02-09

Какүрю М.Ананд Хацү башёг орхилоо

2020-01-16

Улсын арслан Ц.Содномдорж: 37 настай бөх ачаалалтай бэлтгэл хийж бүх барилдаанд зодоглох боломжгүй

2020-01-16

Н.Хэрлэн мөсөнд авиралтын Ази тивийн аварга болов

2020-01-13

Засаг чангарч, “Рио Тинто” гэдийх үү?!

2020-02-20

"Мөнгө цаас болоход..." - Түүхэн дэх хамгийн өндөр инфляцийн өсөлтүүд

2020-02-15

“Samsung”-ийн туршлагыг үндэсний үйлдвэрлэгчид хэрэгжүүлээсэй

2020-02-14

Нүүрсний компаниуд экспортоо зогсоосон ч Оюутолгойн зэсийн баяжмал хилээр гарсаар байна

2020-02-13

Монгол залуусыг АНУ-д өндөр цалинтай ажилд урьж байна

2020-02-19

ХХБанк төлбөрийн картын мэдээллийн аюулгүй байдлын олон улсын “PCI DSS”-ийн шинэчлэгдсэн стандартыг дахин хангалаа

2020-02-18

Улаанбаатарын завтай иргэн байх ухаалаг 10 арга

2020-02-18

Мянган бээрийн аялал нэг алхмаас эхэлдэг

2020-02-18

Гүүгл байгальд ээлтэй "модон" хорооллын төслөө танилцууллаа

2020-02-16

Ганц товчлуур дараад л гоо сайхан болох цаг айсуй

2020-01-19

"Toyota" компани дэлхийн анхны ухаалаг хотын төлөвлөгөөг танилцуулав

2020-01-11

Сансрын “Starliner” хөлөг сансрын станцад хүрч чадсангүй

2019-12-21

Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-наас мэдэгдэл гаргажээ

2020-02-20

Хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулах ТЭЗҮ-ийг боловсруулах ажлын хэсэг байгуулагджээ

2020-02-20

Токиогийн зарим нислэгийг цуцалжээ

2020-02-20

Коронавирусээс аюултай нөхцөлд монголчууд амьдарч байна

2020-02-20

АНУ-ын Татварын алба "Facebook" компанийг оффшор дансанд хөрөнгөө байрлуулсныг буруутгаж 9 тэрбум ам.доллар нэхэмжилжээ

2020-02-20

"Хар арьстнууд IQ муутай" гэж хэлсэн Их Британийн ерөнхий сайдын зөвлөхийг ажлаас нь халжээ

2020-02-20

Коронавирусийн нөлөөгөөр Хятадад агаарын бохирдол эрс буурчээ

2020-02-19

Коронавирусын дэгдэлтээс болж "Apple" компанийн улирлын орлого эрс буурах төлөвтэй байна

2020-02-19

БНХАУ-ын академич Жун Нан Шань: Манай улсын иргэд Монголоос суралцах хэрэгтэй

2020-02-19

Тарваганы шагайн итгэмээргүй ач тус

2020-02-18

Хангай: Монголд арьс өнгөөр ялгаварлах үзэл их байна

2020-02-16

Р.Эмүжин: Тэнгэрлэг ээ, тэнгэрлэг...бас үүлэрхэг

2020-02-14

"Мөөг" /өгүүллэг/

2020-02-02

"Хувь заяаг тодорхойлох хором" /өгүүллэг/

2020-01-25

Хөгжмийн зохиолч Б.Чинбатад зориулсан “Niciton & Friends” тоглолт ирэх хоёрдугаар сарын 1, 2-нд болно

2020-01-17

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Драмын театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр Төв номын сан зэргийг сэргээн засварлана

2020-01-13

Агаарын чанарын үзүүлэлтээр 100 айл орчмын агаар хамгийн сайн байна

2020-02-20

Манай улсын хүн амын 98 хувь нь Д витамины дутагдалтай

2020-02-17

Гэгээн хайрын өдрөөр сонсох хамгийн сайхан үгтэй дуунууд

2020-02-14

Барууныхан үг хэлэх эрх чөлөөгөө хэрхэн алдсан бэ?

2020-02-13

Усыг олон дахин буцалгах нь эрүүл мэндэд муу эсэх талаар Германы эрдэмтэд хариулт өгчээ

2020-02-20

Амны хаалтыг хэрхэн зөв хэрэглэх вэ?

2020-02-16

Орчин үеийн компанийн соёл бясалгалын өрөөтэй эсэхээр хэмжигдэнэ

2020-02-16

Оросуудын бүтээсэн шинэ үеийн хүчирхэг зэвсэг, техникүүд

2020-02-12

Ziko's podcast #15 - Entertainment News!

2020-02-19

Ziko's podcast #14 - Өөрийгөө шүтэх ба бие хүний эмгэг гэж юу вэ?

2020-02-18

Ferdi&Ziko - Танин мэдэхүйн подкаст (2020.02.14)

2020-02-14

Ziko's podcast #13 - Зөрүүд, ааштай хүүхэдтэйгээ хэрхэн харилцах вэ?

2020-02-13
1:01:07

"Улаан бал" нэвтрүүлэгт хууль зүйн доктор Ч.Өнөрбаяр оролцов

2020-02-19

Х.Бат-Ялалт: Ц.Нямдорж, Б.Чойжилсүрэнтэй алалцана. Би хорссондоо уйлж байна

2020-02-18
1:02:35

"Цензургүй сурвалжлага" - Улсын Их Хулгайчид

2020-02-18
4:20

Бусдын эв зүйг олж, хүссэнээ хийлгэх 10 арга

2020-02-17

"Covid-19" вирусыг хоол хүнсээр эдгээх боломжтой

2020-02-19

“Дэлхийн нууц товчоо” номын 216 зөгнөлөөс “Монгол улсын 2016 оны” зөгнөлийн тайлал

2020-02-18

Германчуудын 14 жилийн турш барьж буй нисэх буудал

2020-02-18

Ө.Ганзориг: Анти-Лидер эсвэл Дагалдагч гэж хэн бэ?

2020-02-18

Санал асуулга Бүгдийг үзэх

БНХАУ
44.76%
АНУ
31.99%
Арабын орнууд
6.64%
ОХУ
4.55%
Хойд Солонгос
2.62%
Израиль
2.27%
Иран
1.75%
Бусад
1.4%
Африкийн орнууд
1.05%
Афганистан
0.87%
Энэтхэг
0.7%
Турк
0.7%
Пакистан
0.35%
Европын Холбооны орнууд
0.35%

Өнөө цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,359

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,594

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,768

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,479