Оросуудын бүтээсэн шинэ үеийн хүчирхэг зэвсэг, техникүүд

Оросуудын бүтээсэн шинэ үеийн хүчирхэг зэвсэг, техникүүд

ОХУ-д шинээр хийн туршиж байгаа шинэ үеийн зэвсэг техникийн олонх нь одоо нэгэнт зэвсэглэлд нэвтэрч өөр бусад хэсэг нь хэзээ мөдгүй бөөнөөр үйлдвэрлэгдэхэд бэлэн болжээ.

1 "Сармат"

"Сармат"

Энэхүү тив алгасагч, шингэн түлшт, олон угсраа хүнд пуужин нь алдарт Р-36М2 «Воевода»-г (NATO-гийн ангиллаар “Сатана”) орлох ёстой  юм.

Техникийн үзүүлэлтийн хувьд шинэ пуужингийн алсын тусгал 18 000 км, хөөрөх үеийн жин-208,1 тонн, ашигтай даац-10 тонн, түлшний хэмжээ-178 тонн, пуужингийн урт нь -35,5 м, диаметр нь -3 м, цэнэгт хошуу - тус бүрдээ онилох боломжтой олон хошуу зэрэг билээ.

“Сармат” нь байгаа устгахдаа бүр өмнөд туйлыг даван нисэх чадвартай онцгой боломжит пуужин юм.

2 "Авангард"

"Авангард"

Шинэхэн, гипер дууны хурдтай энэ пуужингийн систем нь байлдааны блокын ер бусын их хурдаараа онцлог юм. Энэ блок баллистик траектороор биш, харин агаар мандлын нягт давхарга дотор буюу хэдэн арван км-ийн өндөрт дууны хурднаас хэд дахин хурдтай явах боломжтой. Мөн энэ үедээ чигийн болон өндрийн хувьд маневрлах учир пуужингийн довтолгооноос эсэргүүцэх систем бүхий бүс нутгийг тойрон явж, аливаа пуужингийн эсрэг системийг ямар ч үр дүнгүй болгож байгаа юм. Энэ пуужингийн системийг хийхэд ашиглах композит материал нь хэдэн мянган хэм  хүрэх халууныг  тэсвэрлэх чадалтай учир лазерын туяа, асар хурдтай нислэгийн үеийн халалт зэрэгт байлдааны чадвараа хадгалсан хэвээр байдаг байна.

3 "Кинжал"

"Кинжал"

Энэхүү дуунаас хэт хурдан (гипер дууны хурд) систем нь 10 Мах хүртэл (1 Мах-дууны хурд) хурдаар нисэн очиж байндаа хүрэх ба онч нь 1 метрээс үл хэтрэнэ. Одоо энэ пуужингаар МиГ-31К онгоцыг зэвсэглэсэн байгаа билээ.

Уг системийн гол давуу тал нь түүний хурд бөгөөд цагт 12 240 км замыг туулах хурдтай энэ пуужинг харваснаас хойш хэдхэн секундийн дараа байндаа хүрч устгана.

4 "Циркон"

"Циркон"

Мөн л дуунаас хэт хурдан пуужин бөгөөд энэ удаа харин усан онгоцноос харван газрын болон усны мандалд байгаа 1000 хүртлэх км-ийн зайд буй байг устгах зориулалттай юм. Хурд нь ойролцоогоор 10 Мах орчим бөгөөд түүний нислэгийн ер бусын траектор нь энэ зэвсгийг маш аюултай зэвсэг болгож байгаа юм.

Энэ пуужингаар зэвсэглэх анхны усан хөлөг нь шинэ үеийн фрегат байх бололтой.

5 "Прорыв"

"Прорыв"

Оросын шинэхэн танк Т-90М саяхан туршилтаа амжилттай дуусгалаа. Ойрын саруудад энэ машин зэвсэглэлд нэвтрэх ба их буу нь Армата-тай ижил (Т-14, Армата-Оросын шинэ үеийн танк), дээд хурдаар явж байх үедээ буудах боломжтой, бүхээг дотор агаар сэрүүцүүлэх төхөөрөмжтэй зэрэг олон давуу талтай юм.

6 “С-500 «Прометей»” зенитийн пуужингийн систем

“С-500 «Прометей»” зенитийн пуужингийн систем

250 км-ийн өндөрт байгаа байг устгах боломжтой,  дуунаас хэт хурдан пуужинг амдан сөнөөх , байг автоматаар танин, устгах пуужингаа сонгох автомат сонголт, нэг дор 10-аас илүү байг онилох  гээд энэ системд олон чухал боломж бий. Энэ системийг зохион бүтээх ажил дуусч одоо зэвсэглэлд авахын өмнөх туршилт ид явж байна.

Энэ ташрамд хэлэхэд өмнөх үеийн систем болох С-400 «Триумф»-ыг ойрын үед Энэтхэгийн талд нийлүүлж эхлэх бөгөөд Нью-Дели энэ системийн 5 хороог нийт 5,43 тэрбум ам доллараар худалдан авч байгаа билээ. Мөн Турк болон Хятад улс ч худалдан авах гэрээгээ байгуулаад байгаа юм.

7 Су-57

Су-57

5-р үеийн олон зориулалт энэ сөнөөгч онгоц нь дуунаас хурдан крейсер хурдтай, дээд зэргийн буюу 10 g хүртэл маневрлах боломжтой, stealth систем хэрэгжсэн гэдэг нь тодорхой боловч бусад техникийн үзүүлэлт нь нууц хэвээр байгаа юм. Энэ онгоцыг 2020 ондоо багтаж зэвсэглэлд авах ёстой гэсэн мэдээ бий.

8 «Борей», «Дельфин», «Ясень-М»

«Борей», «Дельфин», «Ясень-М»

Дэлхийн хамгийн аюултай гурван шумбагч онгоц нь дэлхийг ердөө 30 минутад л устгаж чадах зэвсэг билээ. Усан доогуур явах үеийн нам дуу, пуужин хол харвах дээд зэргийн боломж нь уг шумбагч онгоцнуудын гол давуу тал юм. Дельфин болон Ясень хөлөг нь АНУ-ын дорнод эрэгт 2000 км ойртож Их Нуурууд хүртэлх байг устгах чадалтай гэсэн яриа бий. Эдгээр шумбагч онгоцнууд зэвсэглэлд нэвтэрч эхлээд байгаа билээ.

2019 онд The National Interest  сэтгүүл Оросын нэг шумбагч онгоцыг дэлхийн хамгийн аюултай таван шумбагчийн тоонд оруулсан бөгөөд үлдсэн 4 нь бүгд Америкийн шумбагч онгоцнууд байна.

9 "Альтиус-РУ"

"Альтиус-РУ"

Алсын зайн, тагнуулын, цохилтын зориулалттай энэхүү нисгэгчгүй онгоцыг Уралын иргэний нисэх онгоц үйлдвэрлэгч нар бүтээсэн бөгөөд агаарт бүтэн өдрийн турш байж хиймэл дагуулын тусламжтайгаар удирдаж тагнуулын мэдээгээ дамжуулж байх боломжтой билээ.

Орос улс сүүлийн 10 жилд нисгэгчгүй онгоны тоогоо 10 дахин нэмэгдүүлсэн буюу 2011 онд 200 ширхэг нисгэгчгүй онгоцтой байсан бол одоо энэ тоо нь 2100 хүрчээ. Эдгээрийн ихэнх нь жижиг хэмжээт дан тагнуулын, ажиглалтын зориулалттай, нислэгийн радиус нь 120-250 км бүхий онгоцнууд байна. 

12
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан Туркийн нэг иргэнээс коронавирус илэрч, 15 дахь тохиолдол бүртгэгдлээ

2020-04-06

Билл Гэйтс 2015 онд цар тахлын талаар бидэнд ингэж анхааруулж байжээ

2020-04-06

Д.Нямхүү: Токиогийн онгоцоор ирсэн 26 хүнийг өнөөдөр ХӨСҮТ-өөс гаргаж байна

2020-04-02

Д.Нямхүү: Тусгаарлагдан хянагдаж байсан Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрлээ

2020-04-01

Л.Амар: Гадны банк орж ирээд ч зээлийн хүү өөрчлөгдөхгүй

2020-04-06

Засгийн шийдвэр ноолуурыг “блоклов”

2020-04-06

Инфографик: Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон зээлийн гэрээ соёрхон батлах тухай хуулийн танилцуулга

2020-04-03

Дэлхийн Банк Монгол Улсад COVID-19 халдварын эсрэг яаралтай хариу арга хэмжээ авахад нь зориулан $26.9 сая ам. долларын санхүүжилтийг баталлаа

2020-04-03

Магадгүй бид коронавирусийн талаарх зарим нууцыг хэзээ ч мэдэж чадахгүй

2020-03-29

Монгол улс дахь коронавирусийн нөхцөл байдлын цогц мэдээлэл

2020-03-25

Ковид-19 халдварт цаашдын 2 хувилбар байна

2020-03-24

Коронавирусийн талаар сүүлийн үеийн цогц мэдээлэл #2

2020-03-22

Зөгийний тархи математикийн бодлогыг компьютероос ч хурдан боддог

2020-03-29

Ангараг гариг дээр хүн нас барвал хэрхэн оршуулах тухай эрдэмтэд төлөвлөгөө гаргажээ

2020-03-14

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн түүхээс

2020-03-08

Хүнд цэцэг бэлэглэхдээ ивээл цэцгийг нь сонгоорой

2020-03-08

Эдийн засгийн хувьсгал буюу дэлхийн шинэ дэглэм...

2020-04-06

ХХ зууны түүхээ түүхийрүүлсээр л байх уу?

2020-04-06

Сэтгэл гэдэг ухааныг уруу татаж, өнгө мөнгөнд гэгэлзэж байдаг сүнслэг зүйл учраас сэтгэлийг зөвхөн итгэлээр жолоодно

2020-04-04

Монголын нийгэмд хардлага дагасан айдас давамгайлж, хүмүүсийн сэтгэлгээ ихэд хайрцаглагджээ

2020-04-03

Ziko's podcast #24 - Гэртээ байхдаа бид өөрийгөө хэрхэн хөгжүүлэх вэ?

2020-04-06

CAAK PODCAST #23 Г.Төмөрзаяа - Хүүхдэд гар хүрч өсгөнө гэдэг ирээдүйг нь аз жаргалгүй болгож байна гэсэн үг

2020-04-01

Ziko's podcast #23 - Бүсгүйчүүд бидэнд ямар асуудал тулгарч байна вэ? ...

2020-03-30

CAAK PODCAST #22 дугаарын онцлох ишлэлүүд!

2020-03-25

Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулган цахимаар хуралдаж эхэллээ

2020-04-06

Ховд аймгийн Алтай суманд газар хөдөлжээ

2020-04-06

Н.Энхбаяр: Ард түмнийхээ айдас, хүйдэс дээр дөрөөлсөн луйврын сонгууль явуулмааргүй байна

2020-04-06

О.Магнай: Засгийн Газрын шийдвэр НДШ төлдөггүй, хувиараа ажил хийдэг 400 мянган хүнийг орхигдуулсан

2020-04-06

Надад фитнест явдаг ч түүнийхээ зургийг цацдаггүй хүмүүс таалагддаг

2020-04-06

Мөрөөдөж зүрхэл залуусаа!

2020-04-06

Б.Одсүрэн: Коронавирусээс болж бид дараах хэдэн зүйлийг ойлгож авлаа...

2020-04-06

Корона ба муухай монгол

2020-03-29

Дуучин Pink коронавирусээр өвчлөөд эдгэрчээ

2020-04-04

Монгол залуу Болливудын ертөнцөд хөл тавилаа!

2020-03-06

"Мөөг" /өгүүллэг/

2020-02-02

"Хувь заяаг тодорхойлох хором" /өгүүллэг/

2020-01-25

Н.Төгсцогт мэргэжлийн боксын 12 дахь тулаандаа ялагдал хүлээлээ

2020-02-09

Какүрю М.Ананд Хацү башёг орхилоо

2020-01-16

Улсын арслан Ц.Содномдорж: 37 настай бөх ачаалалтай бэлтгэл хийж бүх барилдаанд зодоглох боломжгүй

2020-01-16

Н.Хэрлэн мөсөнд авиралтын Ази тивийн аварга болов

2020-01-13

"Netflix" яагаад дэлхийд алдартай болсон бэ?

2020-03-09

"Google, Amazon" зэрэг компаниуд ямар хүнийг ажилд авдаг вэ?

2020-03-07

Фэйсбүүкийн анхны 20 ажилтан одоо юу хийдэг вэ?

2020-03-06

Гүүгл байгальд ээлтэй "модон" хорооллын төслөө танилцууллаа

2020-02-16

Чернобыльд ойн түймэр гарснаас болоод цацрагийн хэмжээ 20 дахин нэмэгджээ

2020-04-06

Германд коронавирусийн халдвартай хүмүүсийг эмчилж байсан эмнэлэг доороос бөмбөг олджээ

2020-04-06

Шөнийн цагаар чимээ гаргасан 5 хүнийг буудан хөнөөсөн хэрэг Орост гарчээ

2020-04-06

ДЭМБ-ын ерөнхий захирлыг огцруулах уриалгыг 700 мянган хүн дэмжжээ

2020-04-05

Капитрон банк харилцагчдаа дэмжин зээлийн хүүгээ 10-25 хувь чөлөөлж эхэллээ

2020-04-06

"King Tower": Италийн "Damiani" брэндийн үнэт эдлэл бэлэглэнэ

2020-04-06

Төрийн Банк харилцагчаа дэмжсэн арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна

2020-04-04

"RISE" хөтөлбөрийн оролцогчдод цахимаар суралцаж, хөгжих боломж олголоо

2020-04-03

Санал асуулга Бүгдийг үзэх

БНХАУ
44.0%
АНУ
33.55%
Арабын орнууд
5.5%
ОХУ
4.03%
Хойд Солонгос
2.84%
Израиль
1.83%
Иран
1.65%
Турк
1.65%
Бусад
1.37%
Европын Холбооны орнууд
1.19%
Африкийн орнууд
0.92%
Афганистан
0.64%
Пакистан
0.46%
Энэтхэг
0.37%

Өнөө цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,409

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,649

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,906

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,505