Төрийн хураасан хар тамхи хаачдаг вэ?

Төрийн хураасан хар тамхи хаачдаг вэ?

Мансууруулах бодисоос Монголоо яаж аврах вэ гэдэг асуудал хоолойд тулж ирснээс хойш олон жил улирлаа. Товчхондоо бол Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөөд удаж байгаа хар тамхины аюулаас тусгаар тогтнолоо хамгаалах “дайн” өрнөх хэмжээнд хэдийнэ хүрсэн.

Гэвч Монголын нийгэмд нэвчсэн хар тамхины өмнө төрийн бодлого, хүн ардтайгаа хүчин мөхөсдөж байна. Ирээдүйгээ энэ аюулаас яаж хамгаалах вэ гэдгийг одоо л дорвитой авч хэлэлцэхгүй бол харамсч халаглахад хэтэрхий оройтох нь. Хууль хяналтын байгууллагууд сайн, муугаар хэлэгдэн чадлынхаа хэрээр илрүүлж байгаа ч тэдний гаргасан тоон мэдээллээр хар тамхины аюулыг төсөөлөх нь дэндүү өнгөц дүгнэлт болно. Үнэндээ энэ бол төрийн байгууллагын ажлын тоон үзүүлэлтээс хэтрэхгүй.

Харин хар тамхийг “тарааж” нийгэмд нийлүүлдэг гадаад, дотоодын бүлэглэлийг илрүүлж, энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоосон цагт л тэмцэж байна гэж хэлж болох юм.

Тэгвэл нийгмээрээ мансуурлын аюулд хөтлөгдөх өндөр эрсдэлд орсон энэ үед  хар тамхины хэрэг буурахгүй, цар хүрээгээ улам тэлж байгааг хууль хяналтынхантай хамаатуулж хардах хүмүүс цөөнгүй. Хар тамхины цаана хууль хяналтаар хамгаалуулсан төрийн өндөр албан тушаалтнууд байгааг ил цагаан хэлдэг нь ч бий. Ингэж хардах үндэслэлийг хууль хяналтынхан өөрсдөө бүрдүүлсэн.  Шүүхийн байгууллагад ажилладаг цахилгаанчин мэргэжилтэй Б гэгч хуулийнхны хураасан хар тамхийг худалдан борлуулж байсан нь илэрсэн. Хар тамхи борлуулж байгаад баригдсан этгээдүүд шүүхийн ажилтнаас авсан талаараа мэдүүлснээр хэрэг илэрсэн байдаг. Өөрөөр хэлбэл, өндөр зэрэглэлд хадгалж хамгаалж байх учиртай  эд мөрийн баримтаар хураагдсан мансууруулах бодис яаж яваад дүүргийн цахилгаанчны гарт орсон. Түүнийг зөөж аваачаад бусдад худалдаж байсан нь цаанаа олон зүйлийг “хэлж” мэдэх юм.

Логик нь шүүхийн ажилтан хар тамхийг чөлөөтэй аваад эргээд нийгэмд нийлүүлж байж. Энэ хэрэг гарах үеэр цагдаагийн байгууллага шүүхийн нэр нөлөө бүхий хүмүүс бусдад хар тамхи худалдан борлуулдаг томоохон бүлэглэлийг шалгаж эхэлсэн талаар ч мэдээлж байв. Мөн  прокурор, хууль хүчний байгууллагынхан хар тамхины хэрэгт холбогдсон тохиолдол бий. Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Т, Тагнуулын ерөнхий газрын ажилтан А нар хар тамхи, авлигын хэрэгт холбогдож шүүхээс ял оноосон. Тэгэхээр хар тамхины хэрэгтнүүд хуулийнханд арын хаалгатай. Ихэнхдээ хэрэгсэхгүй болгож, торгож, батлан даалтад гаргадаг гэдгийг эх сурвалжууд хэлдэг. Энэ хардлагатай холбоотойгоор гаалийнхны буюу төрийн хураасан хар тамхи хаачдаг вэ гэдгийг “Зууны мэдээ” сонин хөндлөө.

Хар тамхи далд хэлбэ­рээр зохион байгуулалттай үйлдэгддэг нууцлагдмал гэмт хэрэг.  40-50 хувийг хилийн чанадаас оруулж ирсэн бодис эзэлдэг гэсэн баримт бий.

Хил, гаалиар нэвтрүүлэхдээ өчүүхэн бага хэмжээгээр асар нууц байдлаар буюу грамм, капсулаар хэмжигддэг энэ бодис Монгол Улсад сүүлийн 7-8 жилд уут шуудайгаараа нэвтэрчээ. Гаалийн байгууллагад бүртгэгдсэнээр 2010 оноос хойш 19 удаагийн үйлдлээр 13 орчим кг хар тамхи, мансууруулах бодисыг хураан авсан байгаа юм.

Төрөл зүйлээр нь авч үзвэл 2012-2013 онд долоон орчим кг героиныг улсын хилээр оруулаад, дамжуулан БНХАУ руу гаргахыг завдсан бол 2012 онд мансууруулах үйлчилгээтэй 1.9 болон 1.4 кг героиныг энэ маршрутаар хилээр гаргах гэж байж.  Хэргийн  21 холбогдогчийн  хоёр нь гадаад улсын иргэн байгаа юм. 2010-2013 онд Герион хашиш 9.259 кг, 2014-2016 онд метамфетамин 159.43 грамм, 2017 онд 206.23 грамм метамфетамин хураасан.

Харин 2018 онд 15 удаагийн тохиолдлоор 200 гаруй грамм,  2019 онд  есөн удаагийн тохиолдлоор 4.5 кг орчим мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг хураажээ. Бүс нутгийн хэмжээнд үйлдэгдэж буй нийт хэргийн 40-50 хувийг шуудан илгээмжээр тээвэрлэсэн хар тамхи эзэлж байна гэсэн албан ёсны тоон мэдээлэл бий.

Тэгвэл гаалийн байгууллага  хурааж авсан мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисоо хэргийн нотлох баримт болгож хэрэг бүртгэх мөрдөн байцаалтын шатанд битүүмжлээд цагдаа тагнуулын байгууллагад шилжүүлдэг байна. Харин цагдаагийн байгууллага байцаан шийтгэх ажиллагааны хүрээнд хурааж авсан хар тамхи мансууруулах бодисыг эд мөрийн баримтаар шүүхэд шилжүүлдэг.

Прокурор хянаж байх хооронд цагдаагийн байгууллагад хадгалагдаж байдаг гэсэн үг. Шүүхээр хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэний дараа холбогдох албаныхан устгадаг юм байна. Хэргийн эд мөрийн баримтыг устгах шүүхийн захирамж гарсны дараа Ажлын хэсэг гарч устгадаг. Хуулийн байгууллагаас гадна хөндлөнгийн хүмүүс байлцдаг гэдгийг албаны хүмүүс хэллээ. Хэргийн эд мөрийн баримтыг бэхжүүлэхээс эхлээд хадгалах хамгаалах, устгах талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд зааж өгчээ.

Хуульд зааснаар  шүүх, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан эд мөрийн баримтын хадгалалт, хамгаалалтыг хариуцна.Эд мөрийн баримтыг тусгай байранд хадгалахдаа шүүх, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, шинжилгээний байгуул­лагын шинжээчийн саналаар өөр байгууллагад хадгалуулж болно. Шүү­хийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл, эсхүл хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг давж заалдах хугацаа дуустал эд мөрийн баримтыг хадгална.

Шинжээч шинжилгээний обьектыг устгасан, устгуу­лахаар шилжүүлсэн та­лаар прокурорт мэдээлэл хүргүүлнэ. Энэ бүх журмыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор хамтран батална гэж заажээ. Харин энэ үйл явцын аль цоорхойгоор шүүхийн жирийн нэг ажилтан хар тамхийг авч, эргээд хууль хяналтынхан хэрэглээд байна вэ гэдэг сонин шүү.

 

 

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ

21.1.1. Шүүх, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан хураан авсан хөрөнгө, орлого, эд мөрийн баримтын хадгалалт, хамгаалалтыг хариуцна.

4.Хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйлийг хадгалах талаар гаргасан оролцогчийн хүсэлтийг үндэслэн тэдгээрийг хаана хадгалахыг шүүх, прокурорын шийдвэрт тусгайлан зааж болно.

21.3.1. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл, эсхүл хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг давж заалдах хугацаа дуустал эд мөрийн баримтыг хадгална.

21.5.1. Хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хортой нөлөө үзүүлэх, нийтийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх бодит үндэслэл бий болсон, эсхүл түргэн муудах, гэмтэх, устах, эсхүл хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл чанар нь муудах хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг эзэмшигчид нь буцааж өгөх боломжгүй тухай прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзвэл шүүх дараахь шийдвэрийн аль нэгийг гаргаж болно:

1.1. хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэх;

1.2. хадгалуулахаар зохих байгууллагад шилжүүлэх;

1.3. худалдан борлуулж орлогыг тусгай дансанд хадгалах;

1.4. устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх.

5.Шинжээч шинжилгээний обьектыг устгасан, устгуулахаар шилжүүлсэн талаар прокурорт мэдээлэл хүргүүлнэ.

6.Хавтаст хэргийн материал, хураан авсан хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг хүлээн авах, хадгалах, шилжүүлэх болон энэ зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т заасан ажиллагааны журмыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Улсын ерөнхий прокурор хамтран батална.

 

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Улаанбаатарт 22 хэмийн дулаан байна

2020-08-08

Өмнөд Солногост дахин нэг монгол иргэн хар тамхи, хүчингийн хэргээр 5 жилийн ял сонслоо

2020-07-20

Францын хамгийн том Готик сүмүүдийн нэг шатжээ

2020-07-20

Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2020 оны наймдугаар сарын 16-ны өдрөөс зогсооно

2020-07-20

Далай бүхий дагавар гариг

2020-08-11

Ангарагаас амьдрал ольё гэвэл газар дороос хайх хэрэгтэй

2020-08-10

Агаар дахь тоос эх дэлхийд амьдрах орчин нөхцлийг бүрдүүлж өгдөг

2020-08-07

Бид одоогийн физикийн мэдлэгээрээ гариг хоорондын аялал хийх боломжтой юу?

2020-08-07

Гуравдагч хөрш ба Монголын гадаад орчил

2020-08-12

БНХАУ АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөө үзүүлэхийг оролдож байна

2020-08-10

Хятад, Орос "санхүүгийн түншүүд" болохын тулд ам.долларын хэрэглээг халж байна

2020-08-09

Трамп “Тiktok” болон “WeChat”-ыг АНУ-д хориглох 45 хоногийн хугацааг өглөө

2020-08-09

#ДархлаагааДэмжье

2020-08-12

4 сартай Э.Тэмүүжин, 2 настай А.Танхилуун нар “Витамин ₮” урамшуулалт аяны эхний тохирлын хамгийн бяцхан азтануудаар тодорлоо

2020-08-12

Ус уух цаг ойртсоор...

2020-08-12

Төлбөр төлөх хялбар шийдэл "Qpay"-д ХХБ нэгдлээ

2020-08-11

Эрдэмтэд аалзны шүлснээс байгаль орчинд ээлтэй цавуу бүтээжээ

2020-08-12

“Horizon 2020” шинжлэх ухааны мэдээлэл хадгалах ирээдүйн технологи

2020-08-12

"Solar One" - Сансрын гүнээр аялах нь

2020-08-10

Эрчим хүч хадгалах технологийн хөгжил

2020-08-06

Монголын халуухан охид (40 фото) №9

2020-08-07

Монгол элдэв зураг №62 (65 фото)

2020-07-16

Өмнөдмонгол, Буриад, Туваг өмөөрөх улс нь зөвхөн бид шүү дээ!

2020-07-09

Монголын үзэсгэлэнт охид (70 фото) №164

2020-07-01

"Huawei" гар утасны борлуулалтаар дэлхийн номер нэг компани боллоо

2020-08-01

Коронавирусын нөлөөгөөр томоохон технологийн компаниудын орлого огцом нэмэгджээ

2020-07-31

Канадын хамгийн чинээлэг 30 гэр бүл илүү татвар төлж эдийн засгаа дэмжинэ

2020-07-30

"Google", "Apple", "Facebook", "Amazon" компаниудыг АНУ-ын Конгресс шалгаж эхэлжээ

2020-07-29

#06 Хасах 18 - Sex Education

2020-07-17

#31 Д.Түвшинбаяр - Байгаагаар нь хүлээн зөвшөөр

2020-07-16

#05 Хасах 18 - ЭЕШ дуусч, амьдрал эхэллээ

2020-07-10

#30 Ц.Батбилэг - Улс орны эдийн засаг иргэний бүтээмжээс шууд хамааралтай

2020-07-10

Ч.Сайханбилэгийн захидалд хийсэн "ЗАДЛАН ШИНЖИЛГЭЭ"

2020-08-12

Пакистан улс нэг өдөрт 3.5 сая мод тарив

2020-08-11

Путин коронавирусын вакциныг хэрэглэж эхлэх зөвшөөрөл өгсөн гэв

2020-08-11

Минималист амьдралын 12 давуу тал

2020-08-11

Гар утасны хэрэглээ таны сэтгэл санаанд хэрхэн нөлөөлдөг вэ?

2020-08-12

Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тархины ялгаа

2020-08-11

Хүн болон ялааны тархи ижилхэн гэнэ

2020-08-11

Бидний хувьд төгс хамтрагч гэж ямар ойлголт вэ?

2020-08-10
5:15

Тэрбумтнууд хүүхдээ хэрхэн хүмүүжүүлдэг вэ?

2020-07-31
4:17

Ариун цэвэр сахилтын тухай орон орны сонирхолтой ойлголтууд

2020-07-30
6:24

Эрчүүдийн анхаарлыг гарцаагүй татах эмэгтэй хүний 12 зан чанар

2020-07-29
7:28

Хүний амь нас, эрүүл мэндэд хамгийн аюултай амьтад

2020-07-28

Бид яагаад хиймэл оюуны тухай судлах хэрэгтэй вэ?

2020-08-12

Хэрэв хиймэл оюун дэлхий ертөнцийг удирдаж эхэлбэл...

2020-08-11

Бидний амьдралд аж үйлдвэрийн 4-р хувьсгал хэрхэн нөлөөлөх вэ?

2020-08-11

Автомат жолоодлоготой машин хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэрхэн нөлөөлөх вэ?

2020-08-10

Санал асуулга Бүгдийг үзэх

Та хэдэн настай вэ?

886 санал өгсөн

51-60
22.46%
41-50
21.22%
31-35
13.54%
25-30
10.72%
36-40
9.37%
21-24
6.77%
13-16
5.76%
65+
5.42%
17-20
4.74%

Өнөө цагт ямар орон дэлхий нийтэд хамгийн их аюул учруулж байна вэ?

1,342

Энэ цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,527

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,730

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

7,175