Барууныхан үг хэлэх эрх чөлөөгөө хэрхэн алдсан бэ?

Барууныхан үг хэлэх эрх чөлөөгөө хэрхэн алдсан бэ?

Өнөө цагт нийгмийн аливаа тулгамдсан асуудлын тухай зөв зүйтэй үг ярих нь хамгийн чухал асуудлын нэг болоод байгаа билээ. Саяхан болтол ямар нэг бодох санах юмгүй хэлж болдог байсан янз бүрийн үг, хэллэгийг одоо ихээр хориглох болж. Эдгээр хорьсон зүйл нь яваандаа нийгмийн нэг хэсэг бүлгийг идэвхтэй үйл ажиллагаанд хүргэх нэг нөхцөл болох нь ч бий. Өнөөгийн барууны нийгэмд ямар үгийг, ямар шалтгаанаар хамгийн их хориглож байна вэ?

Political correctness буюу нийгэмд зөв зүйтэй үг хэлж, үйлдэл гаргах ёстой байдал нь үг хэлэх эрх чөлөөний эсрэг нэгэн төрлийн хэлмэгдүүлэлт болжээ. Хагас зуун жилийн өмнө бид хэлэх гэсэн үгээ, бодол санаагаа чөлөөтэй хэлж болдог байсан бол одоо хэн дуртай нь ямарваа нэг үг хэллэгийг хэн нэгнийг доромжилсон гэсэн шалтгаанаар хориглодог боллоо.

Негр, эсвэл "нигга" гэж цагаан арьст Америк хүн хэлэх нь хориотой боловч харин хар арьст хүмүүс энэ үгийг чөлөөтэй хэрэглэх эрхтэй гэдгийг бид одоо бүгд мэднэ.

Дээрх үгийг хар арьст хүмүүст хандаж хэлбэл зөвхөн торгуулаад зогсохгүй бүр баривчлагдаж ч болох юм. Нью-Йорк хотод сурагч охид хар арьст ангийн охинтойгоо муудалцан зодолдох үедээ нигер гэж хэлснийхээ төлөө 10 настай охиныг торгож, 11 настайд нь эрүүгийн хэрэг үүсгэжээ. Энэ нь тэдний цаашдын амьдралд маш муу нөлөөтэй бөгөөд эцэг эх багш нарын нэр хүндэд ч ихээхэн хор хохирол учруулах билээ.

Орегонд бүр ч муухай тохиолдол болсон нь цагаан арьст эр хар арьст шуудан зөөгчтэй маргалдан нигер гэж нэрлэсэн явдал юм. Шуудан зөөгч машинаасаа гарч ирэн цагаан арьст залууг цохиход нөгөөх нь унаад нас барсан байна. Цохисон хар арьст залууг буруугүй гэж үзсэн нь нэг үг хүний амьтай тэнцүү болжээ гэдгийг харуулж байна.

Нью-Йорк мужийн засаг захиргаа “хууль бус цагаач” гэсэн үг хэрэглэсэн хүнийг 250 000 доллараар торгох хуулийг баталсан байдаг.

Нью-Йоркт бараг сая гаруй цагаач хүмүүс байдаг боловч ийм үг хэрэглэж болохгүй учир “хууль бус цагаач” гэсэн үг байдаг, харин хууль бус цагаач хүн гэж байхгүй юм шиг болжээ.

Иймэрхүү хэлж болохгүй үг хэллэгийн тоо хэмжээ өдрөөс өдөрт биш бүр цаг тутам нэмэгдэж байгаа бөгөөд хамгийн аймшигтай нь эдгээр үг хэллэгийг хэрэглэсэн нөхцөлд оноох шийтгэл нь маш хүнд, урьдчилан таахын аргагүй хэмжээнд байгаа явдал юм.

Бааранд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ еврейн эсрэг утгатай үг хэлсэн дэлхий дахинд алдартай хувцас загварын дизайнер Жон Гальяно нь хуулиар бол торгуулаад өнгөрөх байсан боловч нийгэм өөр шийтгэл оногдуулсан юм. Тэрээр ажлаасаа халагдан, түүнийг урьд өмнө шүтэн дээдэлдэг байсан хүмүүс нь үзэн яддаг болсон ... гэх зэргээр муу муухай бүхнийг тэр одоо амсаж явна.

Энэ мэтийн хаалт, хориотой байдал нь заримдаа бүр утгагүй юманд хүргэх нь ч элбэг боллоо

Энэ мэтийн хаалт, хориотой байдал нь заримдаа бүр утгагүй юманд хүргэх нь ч элбэг боллоо

Нью-Хэмпширийн нэгэн их дэлгүүрт америк хүн гэж хэлэхийг хориглосон ба оронд нь АНУ-ын иргэн гэж хэлэх ёстой ба учир нь америк хүн гэж хэлэх нь америк биш хүнийг доромжилсон утгатай болсон гэнэ. Мөн эцэг, эх гэдэг үгийг ч бас олны дунд хэлэхэд хэцүү болсон нь ЛГБТ (лесбиян, гей, бисексуал, трансжендер гэсэн үгнүүдийн эхний үсгийн нийлбэр, бэлгийн цөөнхийн төлөө тэмцэгч холбоо) хүмүүс улам бүр олон болж , цаг өнгөрөх тусам хүчирхэгжиж байгаа нөлөөний үр дагавар юм.

Хүн болгон үгээ хянаж, ямар үг хэллэг хэрэглэх эрхтэй гэдгээ бодох ёстой болжээ. “Энэ бол хар өдөр байлаа” гэж хэлэх эрхгүй болсонтой адил сайхан цагаан өдөр байлаа гэж хэлж бас болохгүй. Энэ бол Political correctness-д харш зүйл.

Харин яаж хар баасан гариг гэдэг нэр хориглогдохгүй тэсээд байгаа юм бол...

Мичиганы Их Сургуульд 2015 оноос “ би үхмээр байна” гэж хэлж болохгүй болсон ба энэ үг нь амиа хорлох үзэл бодол агуулж явдаг хүмүүсийг гомдооно гэнэ.

Олон жилийн өмнө зүгээр л ярьж хэлдэг байсан “нойрсож буй гүнж” хэмээх хэллэгийг эргэн хэрэглэсэн нэгэн профессор бас буруудсан бөгөөд энэ үг нь бэлгийн хүчирхийлэлд уруу татаж байгаа юм байх.

Дэлхийн хамгийн том хөрөнгө оруулагч банкны нэг болох Goldman Sachs нь “дан цагаан эрчүүд”-ээс бүрдсэн ТУЗ бүхий компанид IPO хийхийг нь зөвшөөрдөггүй гэдгийг та сонссон уу?

Одоо Goldman Sachs нь ТУЗ-ын гишүүд нь эмэгтэй хүнтэй, эсвэл цагаан арьстан биш, бэлгийн цөөнх зэрэг төлөөллийг тусгасан старт апын IPO –г дэмжиж ажилладаг болсон байна.

Мөн өдөр тутмын ярианд хэрэглэгдэх “хохирогч болж” гэсэн үгийг хэлэх нь бас цээртэй болсон ба энэ нь хүчирхийлэлд өртсөн, түүндээ шаналж яваа хүмүүсийг гомдоох юм гэнэ...

Бас нэг сонирхол татах зүйл бол кино урлагийн “Оскар” шагнал

Бас нэг сонирхол татах зүйл бол кино урлагийн “Оскар” шагнал

Өмнө нь энэ шагналын ёслолын ажиллагааг хөтлөх гэж жүжигчид хоорондоо өрсөлддөг байлаа. Харин одоо бүр огт хөтлөгчгүй явуулдаг болсон нь элдэв хэлсэн үг нь буруу зөрүү зүйл болно гэж жүжигчид цааргалснаас болж хөтлөх хүн олдохгүй болсонтой холбоотой юм. Хэн нэг цагаан арьст хүн, эсвэл хэвийн бэлгийн амьдралтай хүн , ямар нэг эрэгтэй хүнд (хамгийн аймшигтай эдгээр нь нэг хүн бол) шагнал гардуулах болбол эмэгтэйчүүдийн эрхийг хясан боосон, хар арьстнуудыг доромжилсон, бэлгийн цөөнхийг ад үзсэн... гээд түмэн янзын буруу зүйл болж хувирдаг болсон билээ.

Стивен Кинг хүртэл ийм явдлыг хохирогч болсон бөгөөд энэ хүн нь өнөөх Political correctness гэгчийг яг таг баримталдаг, өөрийн зохиолыг кино болгоход нь хар арьст хүнээр дүрээ сольсон (The Dark Tower), ижил хүйстний хайр дурлалыг бүтээлдээ оруулсан (It) хүн юм.

Гэтэл тэрээр Оскар дээр киноны сайн мууг чанараар нь дүгнэх ёстой болохоос бүрэлдэхүүнээр дүгнэж болохгүй гэж хэлснийхээ төлөө... Тэрээр өөрийн твиттертээ “урлагт зөвхөн чанарыг л анхаарч байснаас өөр бусад янз бүрийн асуудлыг бодож явсангүй” гэж бичиж буруудсан хүн. Кингийг феминистүүд, ЛГБТ-идэвхтэн нар, янз бүрийн үндэсний цөөнхүүд, телевиз радио гээд муу муухайгаар нь дуудаагүй газар цөөхөн үлдсэн билээ.

Сүүлийн 25 жилд анх удаа Victoria’s Secret шоу цуцлагдлаа

Сүүлийн 25 жилд анх удаа Victoria’s Secret шоу цуцлагдлаа

Ер бусын сайхан дотуур хувцас өмсөн алхлах сайхан бүсгүйчүүд нь бас л "Political correctness" биш гэнэ

Хүн болгон адил тэгш эрхтэй байхыг тунхагладаг бүлэг, трансжендерүүд дотуур хувцасны сурталчилгаанд оролцох эрхийн төлөө тэмцэгч холбоо, бүлэг зэрэг нь үүнийг эсэргүүцэж байгаа учраас тэр. Магадгүй энэ шоу дахин нээгдэхдээ янз бүрийн ЛГБТ, трансжендер, бодипоситив хатагтай нар... зэрэг хүмүүсээр дүүрсэн байх биз ээ.

Гэхдээ "Victoria’s Secret" нь энэ бүх “шинэ соргог” зүйлийг эсэргүүцээгүй бөгөөд өнгөрсөн жил гэхэд Валетина Семпайо (гайхах хэрэггүй, өмнө нь эрэгтэй байсан) гэх трансжендер хүн анх удаа энэ шоуд оролцож байсан билээ.

Германд бүр эмгэнэлтэй

Германд бүр эмгэнэлтэй

Германд бараг 20 жилийн турш зохиогдож байгаа нэгэн шалгаруулалт байдаг бөгөөд энд өнөөгийн нийгэмд хэрэглэж болохгүй гэсэн үг хэллэгийг олж сонгодог байна

Висбаденд байрлах Герман хэлний нийгэмлэгийн зохион байгуулах энэ конкурсаар сонгогдсон “оны үгнүүд” ийн зарим нь бидний хувьд арай л гэмээр...

Жишээ нь доорх үгнүүдийг хэлж болохгүй гэнэ:

  • Ausländerfrei -  гадаадын хүнгүйгээр гэсэн утгатай  (1991)
  • Ethnische Säuberung – гарал угсаагаар нь устгах гэсэн утгатай (1992)
  • Überfremdung – харийн хүнээр дүүрсэн гэсэн утгатай (1993)
  • National befreite Zone – үндэстний чөлөөт бүс гэсэн утгатай (2000)
  • Kreuzzug – Загалмайтны аян  (АНУ-ийн ерөнхийлөгч Буш нь терроризмын эсрэг дайнаа ингэж нэрлэж байсан )

Миллениум буюу шинэ мянганд шилжиж байгаа гэсэн утга билэгдлийг илэрхийлэх үгийг 1999 онд, 9-р сарын 11 гэсэн үгийг (АНУ-д болсон террорист халдлагын өдөр) 2001 онд тус тус хориглож байжээ.

Rentnerschwemme буюу “тэтгэврийн насныхан цугларсан”  гэсэн утгатай үг нь насны хэмжээгээр ялгаварлан гадуурхсан утгатай хэмээн 1996 онд хориотой үг болсон гэдэг. Тийм болохоор та тэтгэврийн насныхан олноороо байгаа газар, Герман хүний хажууд иймэрхүү утгатай үг хэлбэл юу болохыг ойлгосон байх.

2018 оны үг нь "Anti-Abschiebe-Industrie". Ихээхэн бүдүүлэг орчуулгаар бол цагаачдыг нутаг буцаахгүй байх үйлдвэрлэл гэсэн утгатай юм байна. Нэг ёсондоо хууль бус цагаач хүмүүсийг нутаг буцахгүй байх арга чаргыг заах юм байх.

Энд нэмэн хэлэхэд Герман хүмүүс нь нэн шинэ түүхийн турш сэтгэлгээний өөрчлөлтөд байгаа гэж хэлж болох болов уу. Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа тэд янз бүрийн хорио цээрийг ихээр амссан бөгөөд энэ нь жил явах тусам нэмэгдсээр, чангарсаар байна.

Орчин цагт Европ дотор, үг хэлэх эрх чөлөөг боогдуулсан хамгийн чанга хуультай улс нь Герман гэдэг. Энд Холокостыг байгаагүй гэж хэлснийхээ төлөө ,сошиал сүлжээнд хэлж болохгүй үг хэллэг хэрэглэснийхээ төлөө эрүүгийн хэрэгт холбогдон шоронд суудаг нь бодит зүйл юм. Гэхдээ Европын бусад улс болох Франц, Швед, Австри зэрэг улсад ч байдал бас ялгаагүй.

Германы иргэдийн дунд явуулсан санал асуулгаар тэдний 18 % нь л тус улсад үг хэлэх эрх чөлөө хэрэгжиж байгаа гэж үзжээ.

Өнөөдөр Германд хууль бус цагаач, Холокост, цаг агаарын өөрчлөлт, хүчингийн гэмт хэрэг гэх мэт зүйлийн тухай ярихдаа маш болгоомжтой, ер нь бол гал тогооны өрөөндөө, хамгийн ойрын хүнтэйгээ л ярих нь аюулгүй болсон цаг.

2018 оны 1-р сарын 1 нээс хэрэгжиж эхэлсэн шинэ хуулийн анхны хохирогч нь “Германы сонголт” намын гишүүн Беатрикс фон Шторк болсон юм. Тэрээр өөрийн твиттертээ  шинэ жилийн өдрүүдэд Кёльнд болсон “нийтийн хүчиндэлтийн” тухай, түүнийг үйлдсэн “зэрлэг балмад мусульманчуудын” тухай, цагдаа нарын тухай нэлээд "эелдэг" үг бичсэн нь түүнд гай болж, нам дотроо хавчигдан шахагдаж, ард түмэн түүнийг үзэн ядаж, твиттер-ийг нь хааж блоколжээ. Хүчиндсэн явдал болсон уу? - Болсон, харин хүчиндэх гэж үг байхгүй, хориотой...

Өнөө цагт Герман улсад Вагнерын хөгжмийг сонсож, Ницше болон Гёте, Томас Манн зэргийн үг сургаалыг уншиж, сонсох нь нэг их сайхан зүйл биш юм. Бас үндэсний хувцсаа өмсөх нь зөвхөн жуулчдад зориулсан үйлдэл, хол хөдөө амьдардаг хүмүүсийн хувцас мэт болжээ.

"Хэлэх үг болгоноо эхэлж бодох ёстой болно, үгүй бол түүнийхээ төлөө бүр ч айхтар юм сонсоно гэдэг ёстой хэцүү зүйл" хэмээн ихэнх амьдралаа БНАГУ-д өнгөрөөсөн, хүний эрхийг хамгаалагч, лам Тео Леман хэлж байна. “Энэ бол аливаа зүйлийг эрүүл саруулаар тунгаан бодоход саад болж бүх нийтийг нэгэн айдаст автуулж байна. Хэн ч бодсон санаснаа хэлэхээ байж, олны урсгалаас гарах хүсэлгүй болж. Хэрвээ ингэвэл таныг тэр даруй л нацист, фашист болгож эхэлнэ” хэмээн тэрээр харамсан ярина.

Гэхдээ энэ нийгэм нь өөрийн бий болгосон энэ бэрхшээлийг байгаа гэдгийг, улам бүр газар авч байгаа гэдгийг ойлгож байгаа гэдгийг заавал хэлэх хэрэгтэй.

Жишээ нь 2016 онд залуу Америкчуудын дунд явуулсан судалгаагаар тэдний 63% нь ижил хүйстэн, бисексуал, трансжендер нарын дунд тайван, эелдэг нөхцөл байдалд амьдарч байна гэж үзэж байсан бол 2017 онд энэ тоо 53% болж, 2018 онд 45% болон буурчээ.

2019 онд анхны гетеросексуал хүмүүсийн жагсаал хийх анхны хүсэлтийг гаргасан нь маш олон асуудал, эсэргүүцэлтэй тулсан байна. Хэдийгээр энэ жагсаал болох эсэх нь тодорхойгүй байгаа боловч ямар ч байсан анхны оролдлого гарлаа...

Энэ бүхэн бол асар том мөсөн уулын зөвхөн ил харагдах хэсэг бөгөөд магадгүй удахгүй “үг хэлэх эрх чөлөө” гэх үг нь хэн нэгнийг доромжилсон утгатай болж , хориглогдож ч болзошгүй...

4
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417