"Мөнгө цаас болоход..." - Түүхэн дэх хамгийн өндөр инфляцийн өсөлтүүд

"Мөнгө цаас болоход..." - Түүхэн дэх хамгийн өндөр инфляцийн өсөлтүүд

Мөнгө цаас болох гэсэн хэллэг бий. Гэтэл энэ үг нь бодит байдалд ямар их ойртож болох тухай бид тэр болгон боддоггүй, мэддэггүй билээ. Ингээд мөнгө цаас болсон тухай, инфляц богино хугацаанд улс орны эдийн засгийг сүйрүүлсэн тухай янз бүрийн улс орон,цаг хугацааны тухай сонирхуулах бөгөөд тэр үеүдэд мөнгө нь хэвлэсэн цааснаасаа ч хямдхан болж байсан гэдэг.

Гиперинфляц гэдэг бол зөвхөн орчин үеийн ойлголт биш эрт цагт ч байсан үзэгдэл бөгөөд мөнгө анх үнэгүйдсэн тохиолдлыг Францын хувьсгалын үе буюу XVIII зууны төгсгөлд болсон гэж үздэг. Түүхийн бичиг баримтаар бол энэ үед мөнгөний ханшны уналт сард 143%-д хүрч байжээ. XX зууны эхэн хүртэл энэ нь ханшны уналтын дээд хэмжээ гэж тооцогдож байсан бол дараа нь дэлхийн янз бүрийн улс оронд болсон 17 удаагийн ханшны уналт нь Францын тэрхүү эргэлзээтэй дээд амжилтыг давсан байна.

Жон Хопкинсийн нэрэмжит Их Сургуулийн эдийн засгийн профессор Стив Ханке нь гиперинфляц нь  барааг бараагаар солилцох болон үнэт металл-мөнгөөр бодит бараа худалдан авдаг эдийн засгийн үед огт байгаагүй гэжээ. Мөнгө үнэгүйдэх нь зөвхөн мөнгөний тоо хэмжээ замбараагүй их болж, ямар нэг стандарт, дүрмээр хянагдах болсон үед л бий болдог гэнэ.

Мөнгө зоосыг бараагаар сольдог байсан үед инфляцтай тэмцэхэд хэцүү биш байлаа. 1124 онд Хенри I хааны үед мөнгөн зоосны үнэ унаж эхэлсэн байна. Зоосыг цутгаж байгаа мөнгөний, металлын чанар муудсан нь үүний шалтгаан байжээ. Ханш уналтаас болж эдийн засгийн хямрал бий болох аюул байсан учир хаан мөнгө цутгагч нарын баруун гарыг огтолж, оронд нь шинэ хүн авах зарлиг буулгасан байна. Ингэснээр одоогийн фунт стерлингийн өмнөх үе болох мөнгөн стерлинг нь ханшийн хувьд тогтворжсон гэдэг. Харин өнөөдөр инфляцтай тэмцэх нь хамаагүй илүү хэцүү бөгөөд ядаж л Жорж хааны аргаар хүний гар хөл таслаад үр дүнд хүрэхгүй нь ойлгомжтой.

Ямар нэг материаллаг зүйлээр баталгаажаагүй ямар ч валют нь инфляцад өртөх эрсдэлтэй, үүнээс найдвартай хамгаалахын тулд эдийн засгийн хурдацтай өсөлт, улс төр, нийгмийн тохирох орчин бий болох ёстой юм. Одоо дурдах тохиолдлууд нь дээрх онолыг хөдөлшгүй үнэн зүйл гэдгийг баталсан явдлууд билээ.

1 Грек, 1944

Грек, 1944

Гиперинфляцын хамгийн том жишээ нь 1944 онд Грект болсон явдал юм. Юмны үнэ 4 хоног тутамд 2 дахин өсч, сарын инфляцын хэмжээ 13800% хүрч байв. Эдийн засгийн энэ хямрал нь Гитлерийн Герман тус улсыг эзлэн авч хяналтаа тогтоож байсантай холбоотой бөгөөд энэ нь 1,5 жил үргэлжилжээ.

1938 онд грекүүд драхмыг дунджаар 40 хоног хадгалж дараа нь ямар нэг эд зүйл худалдан авч байсан бол 1944 оны намар ердөө 4 цаг л хадгалж байв. 1943 онд гүйлгээнд байгаа хамгийн том мөнгөн дэвсгэрт нь 25 000 драхм байсан бол 1944 оны төгсгөлд 100 000 000 000 000-ын драхмын дэвсгэрт гарч байжээ.

2 Герман, 1919

Герман, 1919

Дэлхийн нэгдүгээр дайны дараа Герман улсыг урь хожид байгаагүй их гиперинфляц нөмөрсөн байна. Дайнаар ядарч туйлдсан эдийн засаг үйлдвэрлэл, асар их өр зээл, дайны төлбөр гээд их мөнгөний өр энэ улсыг хүлээж байлаа. Засгийн газар маркийг бөөн бөөнөөр нь хэвлэж валютаар солин гадаад өрөө дарна гэж тооцож байснаас мөнгөний үнэ ханш огцом унаж эхэлжээ. Гурван өдөрт л юмны үнэ хоёр дахин нэмэгдэж сарын инфляцын төвшин 29500% хүрч байсны хамгийн тод илрэл нь талхны үнэ юм. 1-р сард Берлинд нэг талх 250 маркийн үнэтэй байсан бол 11 сард энэ талхны үнэ нь 200 тэрбум марк болсон байв.

3 Серби, 1992

Серби, 1992

1992 онд хуучин социалист Югослав бутран тарж Серби, Монтенегро улс л үлдлээ. Эдийн засгийн болон улс төрийн хямрал нүүрлэсэн энэ улсын засаг захиргаа мөнгө хэвлэж амиа аргацааж байснаар улс орон даяар юугаар ч баталгаажаагүй мөнгө замбараа цадиггүй их болсон байна.

1994 оны эхний саруудад НҮБ эдийн засгийн хориг арга хэмжээ авч, дээр нь хэмжээ хязгааргүй авилга, хээл хахууль газар авсан зэргээс шалтгаалан гиперинфляц 313 сая хувьд хүрч байжээ. Дэлгүүрт байх цөөхөн бараа бүтээгдэхүүн нь 34 цаг тутамд хоёр дахин өсөж байсан ба иргэд нь ямар нэг мөнгө олсон бол 1-2 цагийн дотор түүнээсээ салж байв. Угаасаа мөнгөөр авах эд зүйл ховор байсан учир хил даван Унгар улсад очиж амь зуухад хэрэгтэй анхан хэрэгцээний бараа бүтээгдэхүүн авч байжээ.

4 Зимбабве, 90-ээд оноос

Зимбабве, 90-ээд оноос

XX зууны 90-ээд оны эхээр Зимбабве улс гиперинфляцын дээд хэмжээг тогтоосон гэдэг. 1980 онд тус улсад мөнгөний шинэ нэгж гарган 1 зимбабве доллар нь 1,25 ам доллартай тэнцэхээр болжээ. Хэсэг хугацаанд энэ ханш тогтвортой байсан боловч 1990 онд газрын шинэчлэл эхэллээ. Улс орноос европчууд, хөдөө аж ахуй эрхэлдэг байсан цагаан арьстнуудыг хөөн явуулж газрыг нь зимбабвичууд эзэлсэн байна. Энэ хүмүүс ажил хийх сонирхол бага, туршлага муутай учир улс орны эдийн засаг ч суларч эхэлсэн ба дээрээс нь1998 онд хөрш Конго улстай дайтаж эхэлсэн, АНУ  2002 онд эдийн засгийн хориг арга хэмжээ авч эхэлсэн зэргээс болон мөнгөний ханш огцом унасан байна.

2007 онд үл хөдлөх хөрөнгө эзэмшигч нар нь түрээсийнхээ төлбөрт ямар ч мөнгө авалгүй гурил, ургамлын тосоор төлбөр тооцоо хийж байсан ба хамгийн гүйлгээтэй валютаар ариун цэврийн цаас тодорч байсан гэхээр байдал ямар байсан нь тодорхой. 2008 оны 11-р сард өдөр болгон юмны үнэ нэмэгдэж байсан ба оргил үедээ нэг талх 200 тэрбум зимбабве долларын үнэтэй болсон гэдэг.

5 Унгар, 1918 оноос

Унгар, 1918 оноос

Унгар улсад дэлхийн нэгдүгээр дайны дараагаас эдийн засгийн хямрал эхэлж хоёрдугаар дайны дараа л дууссан билээ. Австри-Унгарын эзэнт гүрэн задарсны дараа тус улсад шинэ валют болох пенгё бий болсон ба энэ шинэ валютын ачаар улс орноо эдийн засгийн хямралаас гаргана, гадаад өрөө дарна гэж засгийн эрх баригчид тооцож байв.  

Энэ нь бүтэлгүйтэх үед улсын банк нь мөнгөн тэмдэгтээ девальваци хийх замаар төсвийн алдагдлаа нөхөх гэж оролдсон ба дэлхийн хоёрдугаар дайны үед мөнгө хэвлэх ямар нэг хязгаарлалт алдагдсанаар ханш урьд өмнө байгаагүйгээр унажээ. Юмны үнэ 15 цаг тутамд хоёр дахин өсч 1946 оны 6 сард ханшны уналтын хэмжээ 41,9 квадриллион хувь болж байв. Унгар улсын гүйлгээнд байгаа бүх мөнгөн тэмдэгтийн үнэ ханш нь тэр үеийн нэг Америк долларын 1000-ны нэгтэй тэнцэх хэмжээтэй байсан гэдэг.

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Төгсцогт мэргэжлийн боксын 12 дахь тулаандаа ялагдал хүлээлээ

2020-02-09

Какүрю М.Ананд Хацү башёг орхилоо

2020-01-16

Улсын арслан Ц.Содномдорж: 37 настай бөх ачаалалтай бэлтгэл хийж бүх барилдаанд зодоглох боломжгүй

2020-01-16

Н.Хэрлэн мөсөнд авиралтын Ази тивийн аварга болов

2020-01-13

Ц.Элбэгдорж: Олон сайхан хүний сэтгэл, тус дэм, угтаж үйлчлэх нь мянга талархаад барамгүй

2020-04-04

Эх орондоо буцах хүсэлтэй, хүндэтгэн үзэх шалтгаантай 6,154 иргэн байна

2020-04-04

Хуульч Л.Батжав: Төрийн алба нь цомхон бүтэцтэй, хөгжлийн бодлого нь том байх ёстой

2020-04-04

4 болон 9-өөр төгссөн дугаартай автомашин эзэмшигчид энэ сард татвараа төлнө

2020-04-04

"Netflix" яагаад дэлхийд алдартай болсон бэ?

2020-03-09

"Google, Amazon" зэрэг компаниуд ямар хүнийг ажилд авдаг вэ?

2020-03-07

Фэйсбүүкийн анхны 20 ажилтан одоо юу хийдэг вэ?

2020-03-06

Гүүгл байгальд ээлтэй "модон" хорооллын төслөө танилцууллаа

2020-02-16

Сэтгэл гэдэг ухааныг уруу татаж, өнгө мөнгөнд гэгэлзэж байдаг сүнслэг зүйл учраас сэтгэлийг зөвхөн итгэлээр жолоодно

2020-04-04

Монголын нийгэмд хардлага дагасан айдас давамгайлж, хүмүүсийн сэтгэлгээ ихэд хайрцаглагджээ

2020-04-03

Тороолууд гэж...

2020-04-03

Нийгмийн гурвалжин ба тэгш хэмийн тухай

2020-04-01

Төрийн Банк харилцагчаа дэмжсэн арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна

2020-04-04

"RISE" хөтөлбөрийн оролцогчдод цахимаар суралцаж, хөгжих боломж олголоо

2020-04-03

Төрийн Банк зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах хүсэлтийг онлайнаар авч байна

2020-03-31

Капитрон банк зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлтийг онлайнаар хүлээн авч байна

2020-03-31

Д.Нямхүү: Токиогийн онгоцоор ирсэн 26 хүнийг өнөөдөр ХӨСҮТ-өөс гаргаж байна

2020-04-02

Д.Нямхүү: Тусгаарлагдан хянагдаж байсан Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрлээ

2020-04-01
1:03:15

Э.Эрдэнэжамъян: Мөнгө хэвлээд л байранд оруулчихна...

2020-04-01

ЭМЯ: Тусгаарлалтанд байгаа хүмүүс хоорондоо зодолдож, хоолоо голж эхэлжээ

2020-03-31

Зөгийний тархи математикийн бодлогыг компьютероос ч хурдан боддог

2020-03-29

Ангараг гариг дээр хүн нас барвал хэрхэн оршуулах тухай эрдэмтэд төлөвлөгөө гаргажээ

2020-03-14

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн түүхээс

2020-03-08

Хүнд цэцэг бэлэглэхдээ ивээл цэцгийг нь сонгоорой

2020-03-08

ДЭМБ: Халдвар хяналтаас гарч болзошгүйг харуулж байна

2020-04-04

Хятад улсад "шинж тэмдэггүй" халдварын тохиолдол нэмэгджээ

2020-04-04

Америкчууд Францын захиалсан амны хаалтыг замаас нь булаажээ

2020-04-03

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага видео тоглоом коронавирусийг дарахад тусална гэж мэдэгдэв

2020-04-03

CAAK PODCAST #23 Г.Төмөрзаяа - Хүүхдэд гар хүрч өсгөнө гэдэг ирээдүйг нь аз жаргалгүй болгож байна гэсэн үг

2020-04-01

Ziko's podcast #23 - Бүсгүйчүүд бидэнд ямар асуудал тулгарч байна вэ? ...

2020-03-30

CAAK PODCAST #22 дугаарын онцлох ишлэлүүд!

2020-03-25

Ziko's podcast #22 - Өөртэйгөө нүүр тулж, өөртэйгөө уулзах нь

2020-03-24

Корона ба муухай монгол

2020-03-29

Инээмсэглэл /сургамжит өгүүллэг/

2020-03-29

Казакстан улс нь Монгол улсыг магтаж өгчээ…

2020-03-27

Чикаго хотын “хоригдоогүй” хөл хорио

2020-03-27

Дуучин Pink коронавирусээр өвчлөөд эдгэрчээ

2020-04-04

Монгол залуу Болливудын ертөнцөд хөл тавилаа!

2020-03-06

"Мөөг" /өгүүллэг/

2020-02-02

"Хувь заяаг тодорхойлох хором" /өгүүллэг/

2020-01-25

Инфографик: Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон зээлийн гэрээ соёрхон батлах тухай хуулийн танилцуулга

2020-04-03

Дэлхийн Банк Монгол Улсад COVID-19 халдварын эсрэг яаралтай хариу арга хэмжээ авахад нь зориулан $26.9 сая ам. долларын санхүүжилтийг баталлаа

2020-04-03

Дэлхийн Банк: COVID-19-ын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг сааруулах арга хэмжээг улс орнууд яаралтай авах шаардлагатай

2020-03-31

Зах зээлийн уналтаас болж Америкт хагас сая гаруй хүн саятны тооноос хасагджээ

2020-03-26

Магадгүй бид коронавирусийн талаарх зарим нууцыг хэзээ ч мэдэж чадахгүй

2020-03-29

Монгол улс дахь коронавирусийн нөхцөл байдлын цогц мэдээлэл

2020-03-25

Ковид-19 халдварт цаашдын 2 хувилбар байна

2020-03-24

Коронавирусийн талаар сүүлийн үеийн цогц мэдээлэл #2

2020-03-22

Санал асуулга Бүгдийг үзэх

БНХАУ
43.91%
АНУ
33.49%
Арабын орнууд
5.58%
ОХУ
4.0%
Хойд Солонгос
2.88%
Израиль
1.77%
Иран
1.67%
Турк
1.67%
Бусад
1.4%
Европын Холбооны орнууд
1.21%
Африкийн орнууд
0.93%
Афганистан
0.65%
Пакистан
0.47%
Энэтхэг
0.37%

Өнөө цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,408

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,648

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,901

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,504