Ариутгал халдваргүйжүүлэлтийг сайтар хийхийг даалгалаа

Ариутгал халдваргүйжүүлэлтийг сайтар хийхийг даалгалаа

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өмнөх шуурхай зөвлөгөөнд хотын Захирагчаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнд 15 чиглэлээр үүрэг даалгавар өгсөн, 86 хувийн биелэлттэй. Хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын хүрээнд хог ачилтын компаниудыг цахим системд холбосон, одоогийн байдлаар 15 байгууллагын 234 тээврийн хэрэгсэл GPS-ээр холбогдсон байна. Нэг хот нэг стандарт зорилтын хүрээнд явган хүний замын тохижилт, тэмдэглэгээг байршуулах 61 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж байна” хэмээв.

Коронавирусийн талаарх цагийн үеийн байдал, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар мэдээлэл өгөхдөө, одоогийн байдлаар Монгол Улсад шинэ төрлийн вирус бүртгэгдээгүй байгааг онцоллоо. Коронавирусын тархалт 25 улсад 526 сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд нийт 68587 иргэн өвчилж, 9425 иргэн бүрэн эдгэрчээ. Цаашид коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх авах арга хэмжээг эрчимжүүлэх, иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг тогтмол хүргэж байх талаар мөн дуулгалаа. Тэрбээр “Амны хаалт хаа сайгүй хүрэлцээ муутай байгаа. Тиймээс иргэд гарын доорх материалуудыг ашиглаж, амны хаалт хийгээд хэрэглэж болно. Гагцхүү маш сайн ариутгаж хэрэглэх хэрэгтэй. Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн ажилчид ажлынхаа хажуугаар 1500 амны хаалт  оёж бэлтгээд, Эрүүл мэндийн төвүүдэд хүргэсэн байгаа. Энэ мэтчилэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, иргэдийг нийгмийн хариуцлагын хүрээнд амны хаалт  бэлтгэн нийлүүлж өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь насыг хамгаалахад уриалмаар байна. Түүнчлэн иргэд гэр орондоо, албан байгууллагын ажилтнууд албан тасалгаандаа цэвэрлэгээ ариутгал тогтмол хийх, ялангуяа ширээ, шалавч,  хаалганы бариул зэргийг сайтар цэвэрлэж байхыг зөвлөе” гэв.

Өнгөрсөн 14 хоногийн хугацаан дахь нөхцөл байдлын талаар нийслэлийн Тээврийн цагдаагийн алба, Онцгой байдлын газар, Цагдаагийн газраас мэдээлэл хийхдээ гэмт хэргийн гаралт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 31 хувиар буурсан, аюулт үзэгдэл, ослын дуудлага 67 хувиар буурсан талаар мэдээллэв. Түүнчлэн хулгайлах гэмт хэрэг 7.6 хувиар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг  өнгөрсөн оны мөн энэ үеэс 20.0 хувиар тус тус буурсан талаар нэмж тайлбарласан юм.

Өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ үед авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар мэдээлэл өгөөд цаашид дүүрэг хороодын Засаг дарга нар цагдаагийн байгууллага болон мэргэжлийн хяналтын байцаагч нартай  мэдээллээ солилцож хамтарч  ажиллахыг уриаллаа.

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр дүүрэг хороодын Засаг дарга нарыг эрхэлсэн ажилдаа сэтгэл гаргаж ажиллахыг хүслээ. Тэрбээр “Олон нийтийн газруудад ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгаврын хүрээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянгол, Чингэлтэй, Хан-Уул дүүргүүдэд ажиллалаа. Ойр орчныхоо 50м газрыг цэвэрлээгүй, цагийн хуваарийг хэтрүүлсэн, ариутгал халдваргүйжүүлэлт хийгээгүй байгууллагуудын тусгай зөвшөөрлийг хураан авах хүртэл арга хэмжээ авсан. Шөнийн 21 цагт бид ариутгал халдваргүйжүүлэлт хийгээд хорооны нутаг дэвсгэрт нь ажиллаж байхад хорооны Засаг дарга амарч байна гээд ирэхгүй, шуурхай арга хэмжээнд дуудахад утсаа авахгүй байх  тохиолдол гарсаар байна. Тиймээс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед дор бүрнээ эрхэлсэн ажилдаа сэтгэл гаргаж ажилламаар байна” хэмээн хэллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хийж гүйцэтгэж байгаа ажлын явцыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын зарим удирдлагуудаас тодруулж, хэд хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өглөө. Тэрбээр “Дүүрэг, хороодын Засаг дарга нар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан үед онцгой дэглэмээр ажиллах ёстойгоо бүү мартаарай. Ажил хийж харагдахаас илүү эрхэлсэн ажилдаа эзэн болж ажиллаарай. Улаанбаатар хотыг тойрсон шалган нэвтрүүлэх товчоодоор  орж, гарч байгаа иргэдийн халууныг нь хэмжиж, эрүүл мэндийн үзлэгт заавал хамруулах хэрэгтэй. Ариутгал халдваргүйжүүлэлтэд онцгой анхаарч дүүрэг, хороодын Засаг дарга нар хяналт тавьж ажилла. Нийслэлийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газрын удирдлагууд олон нийтийг хамруулсан үйл ажиллагаа, үзэсгэлэн худалдааг таслан зогсоож хяналтаа эрчимжүүл. Өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаагаа ойлгож, хяналт шалгалтыг сулруулж болохгүй” хэмээн хэллээ.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417