Итгэл гэж...

Итгэл гэж үзэгдэж харагдаагүй зүйлсийг ч үнэн баталгаатай гарцаагүй гэдэгт үнэмшиж найдах үзэл санаа бөгөөд хүн болгоны итгэл үнэмшил /вера, faith/ өөр өөр, тухайлбал Ээж хаданд мөргөнө, Эзэн Тэнгэртээ залбирна, Чонын шагайнд найдна, Цогчин дуганд сүсэглэнэ, лам багшдаа мөргөнө, өвөг дээдсийнхээ сүнс сүлдэнд итгэнэ, уул усандаа шүтнэ, Бурхандаа залбирна, коммунизмд итгэнэ гэх зэрэг хувь хүний юунд итгэх эрхийг нь даян дэлхийн Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Монгол Улсын Үндсэн хуулинд ч баталгаажуулж өгсөн байдаг.

Итгэлгүй хүн Сэлбийг өгсөхөд сэрүүхэн сэтгэл гэдэг жолоогүйг дуулсаар хэний айраг исэж хэний охин өсөж хаана мөнгө өнгө мөрийтэй тоглоом байна гээд жолоо цулбуургүй сэтгэлийнхээ аясаар харайлгаж харайлгаж хамхууль шиг нисэж яваад нэг л өдөр хап гээд хангал атан тэмээний аманд ороод алга болох магадлалтай. Учир нь итгэл үгүй сэтгэл /душа, soul/ бол ухааныг байнга уруу татаж урвуулж шарвуулж будлиантуулж байдаг хаашаа ч хамаагүй холбирч мэдэх хайлсан тугалга шиг найдваргүй эд. Итгэл үгүй сэтгэл нь биеийн хүч гар хөл бүү хэл оюун ухаанд ч дарагдаж дийлдэггүй ялангуяа өнгө мөнгөнд бол байнга гэгэлзэж ад чөтгөрт амархан уруу татагддаг сүнслэг зүйл учраас түүнийг зөвхөн өөрийн итгэл үнэмшилээрээ л хандыг нь хага дарж хайрцаганд нь оруулна.

Итгэл үнэмшил хүнд Эрхийг сурахаар бэрхийг сур Эзэн хичээвэл заяа хичээнэ Аавын сургаал алт ээжийн сургаал эрдэнэ Бурхан бол агуу Чөтгөр бол аюул гэх зэргээр ухаан орохоос эхлээд л зүрх сэтгэлд хадагдах Үнэн үгээр бүрэлдэн тогтох бөгөөд итгэл хүчтэй бол бие сэтгэлийг хааш нь хөдөлгөхгүй хайрцаглаад зогсохгүй уулыг ч нураана гэсэн үг бий.

Үнэн үгийг зүрхэндээ хадаж итгэлээрээ сэтгэлээ жолоодвоос хамаг бие сэтгэлд шударга Үнэний хүч ноёрхож чөтгөр ч түүнээс барааг нь харах нь бүү хэл сургыг нь сонсоод сүүл хавчин зугтах нь таны дулаан гэрэлтэй өргөөнд хасах нэмэх дөчин градус, харанхуй гэрэл хоёр нэгэн зэрэг хамтдаа оршин тогтнох боломжгүйн адил юм.

Тиймээс өрх гэрээ үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл шүүрдэж цэвэрлэх айлын цэмцгэр хичээнгүй эзэгтэй мэт өглөө сэрээд орой нойрсох хүртлээ хорон муу санаа буюу энэ тэргүүнд атаа хорсол, шунал, бардамналаас сэтгэлээ үгийн хүч, ухааны саруулаар үргэлж шүүрдэж цэвэрлэж итгэлтэй байж чадваас, таниас инээмсэглэл хайр баяр баясгалан уучлал ерөөл тэсвэр тэвчээр өгөөмөр үйлдэл дулаан харц амар амгалан зэрэг зөв сэтгэл итгэлийн үр жимс бал бурам мэт асгарах болно. Бие сэтгэлээс би бүрдэж, би чи-гээс өрх босож, өрх гэрээс ураг залгаж, ураг төрлөөс улс тогтон бид бүгдийн өсөн дэвжихийн үндсийн үндэс нь зөв сэтгэлийг бий болгодог итгэл гэдгийг хөх толбот хүн бүр ухаараасай.

Бие сэтгэлийг атгаж байдаг итгэл үнэмшил тун эмзэг тул та хүн бүрийн янзан бүрийн итгэл үнэмшилд маш хүндэтгэлтэйгээр хандах нь бусдыг нэгдүгээрт тавих ухаарлын нэг илэрхийлэл төдийгүй та өмнөө тавьсан зорилгодоо ч саадгүй хүрэх нэг үндэс болдог. Хүний яндан хамрыг нь шөргөөсөн ч ямаан сахлаар нь оролдсон ч яах ч үгүй байхад яг зүрх сэтгэлд дэх итгэл үнэмшилээр нь оролдоод ирэхээр дүрс гээд босоод ирдэг үнэт зүйл учраас зүүний үзүүрт чимчигнэж зүрхний ховдолд ирвэгнэх эрх эрх эрхийн дээд итгэл үнэмшил л эмзэг шүү эрэгцүүлж бүү хөндөөрэй хэмээн захиж хэлэх байна. Тухайлбал, коммунистуудын дэргэд капиталыг сайрхаж америкуудын дэргэд ардчилалыг харааж арабуудын дэргэд гахайн мах зооглох бол зохимжгүй гэсэн үг.

Орос монголгүй бидний ахмад үе аав ээж миний бие ч ялгаагүй коммунист намын гишүүд гэдэг утгаараа далан жил бүгдээрээ коммунизмд итгэж байсан ч ерээд оны нэг л бүгээн өдөр будаа болсон юм. Ялангуяа дэлхийн коммунизмын цөм нь болсон Орос оронд мөрөөдөж байсан коммунизм нь нуран унаж эдийн засгаас эхлээд оюун санаа нь ч хоосорсон орос үндэстэн ерөнхийдөө сүйрэх араамандаа орж байсан ерээд оны тэр үед далд фронтод Үнэн алдартаны сүнслэг лидер ариун санваартан Алексей II-оос эхлээд ард түмэн нь нэлэнхүйдээ орос орныг аврахын төлөө чаддаг чаддаг юмандаа залбирч мөргөж байхад оюун санааны фронтод коммунизмын тэрс үзэлтэн, Нобелийн шагналт зохиолч Солженицын улс төрийн цөллөгөөс эх орондоо эргэн ирж үндэстэнийг соён гэгээрүүлэх ажлаа улс орон даяар эхлүүлж, коммунизмын итгэлийн хоосорсон орон зайг шинэ орос үндэсний сэргэн мандлын үзлээр арван жил ганцаараа дахин цэнэглэснээр хоёрмянган оноос хойш хоёр толгойтой бүргэдэн сүлдтэй орос орон хүчрэгдэхээ байж эхэлсэн нь үндэстний үзэл санаа итгэл үнэмшил ямар их хүчтэй болохыг харуулж байгаа юм. Харин монголчууд бид эх оронч үндэсний үзэл эзэн Чингис хааныхаа итгэл дээр тулгуурлаваас даян дэлхийд дахиад дийлдэхгүй үндэстэн болно гэдэгт би итгэлтэй байдаг. Монголын Нууц Товчоо V бүлгээс..,

..Тэр цагт Чингис хаан, тэнгэр Эцэгтээ мөргөе гэж довцог өндөр дээр гарч, тохмоо дэлгэж тавиад бүсээ хүзүүндээ өлгөж залбиран өчив: “Эрэмгий сайнаар эзэн эс боллоо, би. Эрхт Тэнгэр Эцгийн хайраар эзэн боллоо, би. Эцэг Тэнгэрийн ачаар эсрэг дайснаа дарлаа, би. Хамрагч сайнаар хаан эс боллоо, би. Хан Тэнгэр Эцгийн хайраар эзэн боллоо, би. Хан Тэнгэр Эцгийн өршөөлөөр харь дайсныг дарлаа, би” гэж мөргөв.

ОУ-ын зэвсгийн шинжээч хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

"Netflix" яагаад дэлхийд алдартай болсон бэ?

2020-03-09

"Google, Amazon" зэрэг компаниуд ямар хүнийг ажилд авдаг вэ?

2020-03-07

Фэйсбүүкийн анхны 20 ажилтан одоо юу хийдэг вэ?

2020-03-06

Гүүгл байгальд ээлтэй "модон" хорооллын төслөө танилцууллаа

2020-02-16

Надад фитнест явдаг ч түүнийхээ зургийг цацдаггүй хүмүүс таалагддаг

2020-04-06

Мөрөөдөж зүрхэл залуусаа!

2020-04-06

Б.Одсүрэн: Коронавирусээс болж бид дараах хэдэн зүйлийг ойлгож авлаа...

2020-04-06

Корона ба муухай монгол

2020-03-29

Н.Төгсцогт мэргэжлийн боксын 12 дахь тулаандаа ялагдал хүлээлээ

2020-02-09

Какүрю М.Ананд Хацү башёг орхилоо

2020-01-16

Улсын арслан Ц.Содномдорж: 37 настай бөх ачаалалтай бэлтгэл хийж бүх барилдаанд зодоглох боломжгүй

2020-01-16

Н.Хэрлэн мөсөнд авиралтын Ази тивийн аварга болов

2020-01-13

Зөгийний тархи математикийн бодлогыг компьютероос ч хурдан боддог

2020-03-29

Ангараг гариг дээр хүн нас барвал хэрхэн оршуулах тухай эрдэмтэд төлөвлөгөө гаргажээ

2020-03-14

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн түүхээс

2020-03-08

Хүнд цэцэг бэлэглэхдээ ивээл цэцгийг нь сонгоорой

2020-03-08

Магадгүй бид коронавирусийн талаарх зарим нууцыг хэзээ ч мэдэж чадахгүй

2020-03-29

Монгол улс дахь коронавирусийн нөхцөл байдлын цогц мэдээлэл

2020-03-25

Ковид-19 халдварт цаашдын 2 хувилбар байна

2020-03-24

Коронавирусийн талаар сүүлийн үеийн цогц мэдээлэл #2

2020-03-22

Эдийн засгийн хувьсгал буюу дэлхийн шинэ дэглэм...

2020-04-06

ХХ зууны түүхээ түүхийрүүлсээр л байх уу?

2020-04-06

Сэтгэл гэдэг ухааныг уруу татаж, өнгө мөнгөнд гэгэлзэж байдаг сүнслэг зүйл учраас сэтгэлийг зөвхөн итгэлээр жолоодно

2020-04-04

Монголын нийгэмд хардлага дагасан айдас давамгайлж, хүмүүсийн сэтгэлгээ ихэд хайрцаглагджээ

2020-04-03

Чернобыльд ойн түймэр гарснаас болоод цацрагийн хэмжээ 20 дахин нэмэгджээ

2020-04-06

Германд коронавирусийн халдвартай хүмүүсийг эмчилж байсан эмнэлэг доороос бөмбөг олджээ

2020-04-06

Шөнийн цагаар чимээ гаргасан 5 хүнийг буудан хөнөөсөн хэрэг Орост гарчээ

2020-04-06

ДЭМБ-ын ерөнхий захирлыг огцруулах уриалгыг 700 мянган хүн дэмжжээ

2020-04-05

ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан Туркийн нэг иргэнээс коронавирус илэрч, 15 дахь тохиолдол бүртгэгдлээ

2020-04-06

Билл Гэйтс 2015 онд цар тахлын талаар бидэнд ингэж анхааруулж байжээ

2020-04-06

Д.Нямхүү: Токиогийн онгоцоор ирсэн 26 хүнийг өнөөдөр ХӨСҮТ-өөс гаргаж байна

2020-04-02

Д.Нямхүү: Тусгаарлагдан хянагдаж байсан Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрлээ

2020-04-01

Капитрон банк харилцагчдаа дэмжин зээлийн хүүгээ 10-25 хувь чөлөөлж эхэллээ

2020-04-06

"King Tower": Италийн "Damiani" брэндийн үнэт эдлэл бэлэглэнэ

2020-04-06

Төрийн Банк харилцагчаа дэмжсэн арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна

2020-04-04

"RISE" хөтөлбөрийн оролцогчдод цахимаар суралцаж, хөгжих боломж олголоо

2020-04-03

Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулган цахимаар хуралдаж эхэллээ

2020-04-06

Ховд аймгийн Алтай суманд газар хөдөлжээ

2020-04-06

Н.Энхбаяр: Ард түмнийхээ айдас, хүйдэс дээр дөрөөлсөн луйврын сонгууль явуулмааргүй байна

2020-04-06

О.Магнай: Засгийн Газрын шийдвэр НДШ төлдөггүй, хувиараа ажил хийдэг 400 мянган хүнийг орхигдуулсан

2020-04-06

Дуучин Pink коронавирусээр өвчлөөд эдгэрчээ

2020-04-04

Монгол залуу Болливудын ертөнцөд хөл тавилаа!

2020-03-06

"Мөөг" /өгүүллэг/

2020-02-02

"Хувь заяаг тодорхойлох хором" /өгүүллэг/

2020-01-25

Ziko's podcast #24 - Гэртээ байхдаа бид өөрийгөө хэрхэн хөгжүүлэх вэ?

2020-04-06

CAAK PODCAST #23 Г.Төмөрзаяа - Хүүхдэд гар хүрч өсгөнө гэдэг ирээдүйг нь аз жаргалгүй болгож байна гэсэн үг

2020-04-01

Ziko's podcast #23 - Бүсгүйчүүд бидэнд ямар асуудал тулгарч байна вэ? ...

2020-03-30

CAAK PODCAST #22 дугаарын онцлох ишлэлүүд!

2020-03-25

Л.Амар: Гадны банк орж ирээд ч зээлийн хүү өөрчлөгдөхгүй

2020-04-06

Засгийн шийдвэр ноолуурыг “блоклов”

2020-04-06

Инфографик: Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон зээлийн гэрээ соёрхон батлах тухай хуулийн танилцуулга

2020-04-03

Дэлхийн Банк Монгол Улсад COVID-19 халдварын эсрэг яаралтай хариу арга хэмжээ авахад нь зориулан $26.9 сая ам. долларын санхүүжилтийг баталлаа

2020-04-03

Санал асуулга Бүгдийг үзэх

БНХАУ
44.0%
АНУ
33.55%
Арабын орнууд
5.5%
ОХУ
4.03%
Хойд Солонгос
2.84%
Израиль
1.83%
Иран
1.65%
Турк
1.65%
Бусад
1.37%
Европын Холбооны орнууд
1.19%
Африкийн орнууд
0.92%
Афганистан
0.64%
Пакистан
0.46%
Энэтхэг
0.37%

Өнөө цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,409

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,649

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,906

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,505