Коронавирусын сэжигтэй тохиолдол 15 аймагт бүртгэгдэв

Коронавирусын сэжигтэй тохиолдол 15 аймагт бүртгэгдэв

Шинэ коронавирусын халдвар авсан хүний тоо урд хөршид 70 мянга хол давж, 1700 гаруй хүн нас бараад байна. Мөн дэлхийн 26 оронд халдвар тархсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас манай улсад гурван удаа эрсдэлийн үнэлгээ хийхэд шинэ коронавирусын халдвар зөөвөрлөгдөн орж ирэх өндөр эрсдэлтэй бүсэд тооцогдсон нь монголчууд биднээс илүү хариуцлага шаардаж байна. Энэ үед төр, засгаас шуурхай арга хэмжээ авч орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж нэгдсэн удирдлагаар ажил­лаж байгаа ч иргэ­дийн ухамсар, хариуц­лага хамгийн чухал байгааг мэргэжлийн байгууллагууд анхааруул­саар байна.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсад халдвартай улс орноос зорчиж ирсэн 132 иргэнийг тусгаарлан сэжигтэй тохиолдлоор бүртгэж, тусгаарлан шинжилжээ. Үүний 87 нь Улаанбаатар хотод, 45 нь 15 аймагт бүртгэгдсэнээс шинжилгээний хариу бүгд сөрөг гарч халдваргүй нь тогтоогдсон билээ. Өчигдрийн байдлаар ХӨСҮТ-д гурван хүн тусгаарлагдсаны нэг нь Улаанбаатар-Токио чиглэлийн онгоцоор иржээ. Харин Гашуунсухайт боомтоор орж ирсэн 12, Замын-Үүд боомтоор орж ирсэн нэг иргэнийг  орон нутгийн эмнэлгүүдэд тусгаарлан ажиглалт хийж байгааг ЭМЯ-наас мэдээллээ.

Мөн болзошгүй эрсдлийн үед ашиглахаар ХӨСҮТ-д 200 ор, Цэргийн төв эмнэлэгт  50 ор, УНТЭ-т 65 ор бэлдэж, шаардлагатай тохиолдолд Цэргийн төв эмнэлгийг бүрэн тусгаарлаж хоёр цаг хагасын дотор нүүлгэн шилжүүлэлт хийх  бэлтгэл хангасан байна.

 

Ерөнхийлөгч цахимаар шинэлэхийг уриалав

Ерөнхийлөгч Х.Баттулга Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зарлиг гаргасан. Тэгвэл төрийн тэргүүн Цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх уриалгыг дахин гаргалаа. Уриалгадаа “Коронавирусын халдварт өвчин нь вирус илэрсэн улс орнуудын ахмад настнуудад хүндээр тусах нь олонтаа тохиож байна. Тиймээс настан буурлуудаа эрсдэлд учруулахгүйгээр орчин цагийн технологийн дэвшил зэргийг ашиглан амар мэндээ мэдэлцэн золголт хийхийг уриалж байна” гэлээ.

 

Амьсгалын болон диализын аппарат нэмэлтээр захиаллаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, УНТЭ-д ажиллав. Шинэ коронавирусын дэгдэлтийн эрсдлээс урьдчилан сэргийлж, эмнэлгүүд өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна. 

Уулзалтын үеэр Ерөнхий сайд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа эмч, сувилагч, асрагч, эмнэлгийн ажилтан албан хаагчдад илүү цагийн хөлс олгохоо мэдэгдлээ.

Мөн УАЗ- Фургон маркийн гурван автомашиныг ХӨСҮТ-д, АХБ-ны 4.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр амьсгалын болон диализын аппарат нэмэлтээр захиалж энэ сарын 25-ны өдөр ХӨСҮТ- д нийлүүлэхээр болжээ.

 

Г.Занданшатар: Сар шинийн гүйлгээнээс шимтгэл авахгүй байх чиглэл өгсөн

Их хурлын дарга Г.Занданшатар нийслэлийн зарим эм ханган нийлүүлэх төв болон эмийн сангууд, “Бөмбөгөр” худалдааны төвөөр орж, амны хаалт, ариутгагч бодисын хүрэлцээ хангамж, махны үнэ ханшийн байдалтай танилцав. Амны хаалт, ариутгагчийн нийлүүлэлт хангалтгүй байгаа. Харин иргэд хүнсээ нөөцөлж байгаагаас өргөн хэрэглээний барааны үнэ ханшийг хөөрөгдөх, зохиомлоор өсгөх байдал гарсныг худалдаа эрхлэгчид хэллээ. УИХ-ын дарга Г.Занданшатар “Сар шинийн өдрүүдээр хийгдэж байгаа гүйлгээнээс шимтгэл авахгүй байх талаар Төвбанк болон банкуудын холбооныхонтой уулзаж, чиглэл өгсөн” гэв.

 

Т.Бадрал: Сайн малчин шагнах арга хэмжээг хойшлуулсан  

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусын халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өгөв. Энэ үеэр Монголд шинэ коронавирусын халдвар илрээгүйг хэллээ. Хоёрдугаар сарын 13-нд Засгийн газар хилээ хаах шийдвэр гаргасан. Үүнээс хойш хилээр нэвтэрч орж ирэх иргэдийг орж ирсэн даруйд нь 14 хоног тусгаарлаж байгаа. Харин сар шинийн баяртай холбоотойгоор ОБЕГ-ын дарга Т.Бадрал “Шаардлагатай бол орон нутгийн замыг хаана. Ер нь баярын өдрүүдээр хаахаас өөр аргагүй байдалд хүрэх байх. Гэхдээ шийдвэр гараагүй байгаа. Сайн малчин шагнах арга хэмжээг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Ийм арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүд оролцохгүй” гэлээ. Онцгой байдлын байгууллагаас 1100 гаруй ААН-д үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх тухай мэдэгдэл хүргүүлсэн бол 1187 эцэг, эхэд хүүхдээ харахад зориулан цалинтай чөлөө олгосон байна. Коронавирусын халдвар бүртгэгдээгүй гээд анхаарлаа сулруулж болохгүй. Амны хаалтаа зүүх, тогтмол агаар оруулах, унтах цагаа тогтмол хянах хэрэгтэй гэдгийг зөвлөлөө.

 

Явган эргүүлүүд амны хаалтаа зүүх, шүлсээ хаяхгүй байхыг сануулна

Коронавирусаас сэргийлэхийн тулд хотын төв, гэр хороололд эргүүл ажиллуулах талаар албаныхан мэдээлэл өглөө.  НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Коронавирусын халдвар, томуу томуу төст өвчний тархалт, шувууны томуу өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүднээс нийслэл, дүүргийн албан хаагчид хуваарийн дагуу явган эргүүл хийж ажиллана. Явган эргүүлүүд хотын төв болон гэр хорооллын гудамжаар явж иргэдэд амны хаалтаа зүүх, олон нийтийн газар нус, шүлсээ хаяхгүй байх, ил задгай бие засахгүй байхыг сануулж ажиллах юм” гэв. Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хувийн ариун цэврээ сайтар хангаж, онцын шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар зорчихгүй байхыг албаныхан зөвлөлөө.

 

 

C.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Магадгүй бид коронавирусийн талаарх зарим нууцыг хэзээ ч мэдэж чадахгүй

2020-03-29

Монгол улс дахь коронавирусийн нөхцөл байдлын цогц мэдээлэл

2020-03-25

Ковид-19 халдварт цаашдын 2 хувилбар байна

2020-03-24

Коронавирусийн талаар сүүлийн үеийн цогц мэдээлэл #2

2020-03-22

Капитрон банк харилцагчдаа дэмжин зээлийн хүүгээ 10-25 хувь чөлөөлж эхэллээ

2020-04-06

"King Tower": Италийн "Damiani" брэндийн үнэт эдлэл бэлэглэнэ

2020-04-06

Төрийн Банк харилцагчаа дэмжсэн арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна

2020-04-04

"RISE" хөтөлбөрийн оролцогчдод цахимаар суралцаж, хөгжих боломж олголоо

2020-04-03

Дуучин Pink коронавирусээр өвчлөөд эдгэрчээ

2020-04-04

Монгол залуу Болливудын ертөнцөд хөл тавилаа!

2020-03-06

"Мөөг" /өгүүллэг/

2020-02-02

"Хувь заяаг тодорхойлох хором" /өгүүллэг/

2020-01-25

ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан Туркийн нэг иргэнээс коронавирус илэрч, 15 дахь тохиолдол бүртгэгдлээ

2020-04-06

Билл Гэйтс 2015 онд цар тахлын талаар бидэнд ингэж анхааруулж байжээ

2020-04-06

Д.Нямхүү: Токиогийн онгоцоор ирсэн 26 хүнийг өнөөдөр ХӨСҮТ-өөс гаргаж байна

2020-04-02

Д.Нямхүү: Тусгаарлагдан хянагдаж байсан Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрлээ

2020-04-01

Л.Амар: Гадны банк орж ирээд ч зээлийн хүү өөрчлөгдөхгүй

2020-04-06

Засгийн шийдвэр ноолуурыг “блоклов”

2020-04-06

Инфографик: Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон зээлийн гэрээ соёрхон батлах тухай хуулийн танилцуулга

2020-04-03

Дэлхийн Банк Монгол Улсад COVID-19 халдварын эсрэг яаралтай хариу арга хэмжээ авахад нь зориулан $26.9 сая ам. долларын санхүүжилтийг баталлаа

2020-04-03

Н.Төгсцогт мэргэжлийн боксын 12 дахь тулаандаа ялагдал хүлээлээ

2020-02-09

Какүрю М.Ананд Хацү башёг орхилоо

2020-01-16

Улсын арслан Ц.Содномдорж: 37 настай бөх ачаалалтай бэлтгэл хийж бүх барилдаанд зодоглох боломжгүй

2020-01-16

Н.Хэрлэн мөсөнд авиралтын Ази тивийн аварга болов

2020-01-13

Ziko's podcast #24 - Гэртээ байхдаа бид өөрийгөө хэрхэн хөгжүүлэх вэ?

2020-04-06

CAAK PODCAST #23 Г.Төмөрзаяа - Хүүхдэд гар хүрч өсгөнө гэдэг ирээдүйг нь аз жаргалгүй болгож байна гэсэн үг

2020-04-01

Ziko's podcast #23 - Бүсгүйчүүд бидэнд ямар асуудал тулгарч байна вэ? ...

2020-03-30

CAAK PODCAST #22 дугаарын онцлох ишлэлүүд!

2020-03-25

Эдийн засгийн хувьсгал буюу дэлхийн шинэ дэглэм...

2020-04-06

ХХ зууны түүхээ түүхийрүүлсээр л байх уу?

2020-04-06

Сэтгэл гэдэг ухааныг уруу татаж, өнгө мөнгөнд гэгэлзэж байдаг сүнслэг зүйл учраас сэтгэлийг зөвхөн итгэлээр жолоодно

2020-04-04

Монголын нийгэмд хардлага дагасан айдас давамгайлж, хүмүүсийн сэтгэлгээ ихэд хайрцаглагджээ

2020-04-03

"Netflix" яагаад дэлхийд алдартай болсон бэ?

2020-03-09

"Google, Amazon" зэрэг компаниуд ямар хүнийг ажилд авдаг вэ?

2020-03-07

Фэйсбүүкийн анхны 20 ажилтан одоо юу хийдэг вэ?

2020-03-06

Гүүгл байгальд ээлтэй "модон" хорооллын төслөө танилцууллаа

2020-02-16

Чернобыльд ойн түймэр гарснаас болоод цацрагийн хэмжээ 20 дахин нэмэгджээ

2020-04-06

Германд коронавирусийн халдвартай хүмүүсийг эмчилж байсан эмнэлэг доороос бөмбөг олджээ

2020-04-06

Шөнийн цагаар чимээ гаргасан 5 хүнийг буудан хөнөөсөн хэрэг Орост гарчээ

2020-04-06

ДЭМБ-ын ерөнхий захирлыг огцруулах уриалгыг 700 мянган хүн дэмжжээ

2020-04-05

Надад фитнест явдаг ч түүнийхээ зургийг цацдаггүй хүмүүс таалагддаг

2020-04-06

Мөрөөдөж зүрхэл залуусаа!

2020-04-06

Б.Одсүрэн: Коронавирусээс болж бид дараах хэдэн зүйлийг ойлгож авлаа...

2020-04-06

Корона ба муухай монгол

2020-03-29

Зөгийний тархи математикийн бодлогыг компьютероос ч хурдан боддог

2020-03-29

Ангараг гариг дээр хүн нас барвал хэрхэн оршуулах тухай эрдэмтэд төлөвлөгөө гаргажээ

2020-03-14

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн түүхээс

2020-03-08

Хүнд цэцэг бэлэглэхдээ ивээл цэцгийг нь сонгоорой

2020-03-08

Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулган цахимаар хуралдаж эхэллээ

2020-04-06

Ховд аймгийн Алтай суманд газар хөдөлжээ

2020-04-06

Н.Энхбаяр: Ард түмнийхээ айдас, хүйдэс дээр дөрөөлсөн луйврын сонгууль явуулмааргүй байна

2020-04-06

О.Магнай: Засгийн Газрын шийдвэр НДШ төлдөггүй, хувиараа ажил хийдэг 400 мянган хүнийг орхигдуулсан

2020-04-06

Санал асуулга Бүгдийг үзэх

БНХАУ
44.0%
АНУ
33.55%
Арабын орнууд
5.5%
ОХУ
4.03%
Хойд Солонгос
2.84%
Израиль
1.83%
Иран
1.65%
Турк
1.65%
Бусад
1.37%
Европын Холбооны орнууд
1.19%
Африкийн орнууд
0.92%
Афганистан
0.64%
Пакистан
0.46%
Энэтхэг
0.37%

Өнөө цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,409

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,649

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,906

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,505