Ө.Ганзориг: Анти-Лидер эсвэл Дагалдагч гэж хэн бэ?

Ө.Ганзориг: Анти-Лидер эсвэл Дагалдагч гэж хэн бэ?

Анх 21 настай ажилд ороод би ЛИДЕРЭЭ хайж байлаа. Үлгэр жишээ авчихмаар, намайг дагуулчих, туршлагатай хүнийг хайж байв.

Дараа нь дилерийн мэргэжлээ боломжийн эзэмших үедээ мөн л лидерээ хайсаар л байв. 25 настай банкны дэд захирал болчхоод лидерээ үргэлжлүүлэн хайсаар л байлаа.

Намайг чиглүүл чих лидерийн багт нь орж, сайн багийн гишүүн байхаар зорьж байв. Би сайн ДАГАЛДАГЧ/FOLLOWER байхаар өөрийгөө бэлтгэж байв.

Улс орныг ухаантай хүмүүс удирддаг гэж боддог байлаа. МонголБанкны ерөнхийлөгч бол хүршгүй холын зүйл байв. Хэзээ ч банкны гүйцэтгэх захирал болно гэж бодоогүй. Банкны гүйцэтгэх захирал гэдэг чинь бурхан минь- тэнгэрийн амьтан тэрүүгээр үүлэн дээр хөвж яваа харагддаг байлаа шүү дээ.

Харамсалтай нь тэр лидертэйгээ би хэзээ ч учраагүй юм. Ингээд өөрөө сэтгэл дотроо дүрсэлж, амь цөлөн дагана даа гэж ургуулан бодсоор ирсэн дүрээ өөртөө шингээж, лидер болохоор шийдсэн юм.

Гэтэл дагагч байдаггүй ээ. Дагагч болно гэхээр лидер нь байхгүй. Лидер болно гэхээр дагагч нь байхгүй. Амар эд биш бололтой. Орчин үеийн Дэлхийн боловсролын систем хүүхэд бүрийг лидер бол гэж хүмүүжүүлж байна. Харвард тэргүүтэнд баахан л лидерийн хичээл байна.

Гэтэл дагагчийн хичээл байдаггүй ээ. Ер нь 100 хүн тутамд НЭГ нь д лидер байна биз дээ. Тэгээд тэр ганцхан хүнд зориулсан боловсролын систем байгаа юм уу хаашаа юм. Нөгөө 99 нь яахав. Лидерээ олоод харчих ухамсар дутуу, лидер нь өмнө нь гарч ирчхээд байхад эргүү ухна шиг мөргөөд байдаг бол яахав.

Яаж дагах вэ гэдэг чинь яаж удирдах вэ гэдгээс дутахгүй нарийн ухаан бололтой шүү. Нууц Товчоог 15 удаа уншлаа. Хэрэв тэр өдөр Боорчи Тэмүжин дагаагүй бол Монголын эзэнт гүрэн байгуулагдахгүй байв. Хэрэв Сүбээдэй Тэмүжинд дагаагүй бол тэрээр Дэлхийн хамгийн алдартай цэргийн жанжин биш зүгээр л цаа буга маллагчаараа үлдэх байв.

Сүбээдэйн хөшөө Хятад, Европт босч байсныг сануулах юун.

Нууц Товчоог Тэмүжиний түүх гэж бүгд андуурдаг. Гэтэл Нууц товчоо тэр чигтээ хэрхэн ВИЖНтэй лидерээ хүлээн зөвшөөрч дагасан түүх байдаг билээ. Мэдээж тэр дундуур Жамуха, Алтан, Хучар, Хөхүчү бөө, Тоорил хан гээд хүмүүс-лидерүүд гарч ирснээр Тэмүжинд амаргүй л байсан байх.

Гэхдээ Тэмүжинд дагагч нар байсан учраас л тэрээр Монголын тал нутгийг нэгтгэж, өмнө нь бас дараа нь өөр ямар ч удирдагчийн хүрч чадаагүй амжилтыг үзүүлсэн билээ. Үр дүнд нь Монгол гэдэг нэр ертөнцөд цуурайтсан түүхтэй.

Стив Жобсыг Аппл компанийн ажилтнууд дагаж, фантаазыг нь бодит байдал болгохын тулд яг л Монголын жанжид шиг сэтгэл цөлөн зүтгэснээр өнөөдөр 20хон жилийн дотор 1 их наяд долларын үнэлгээтэй компани болжээ. Хэрэв манайхан шиг "энэ ч дээ, за бие амар, албан тушаалдаа тогтож үлдэхээ л бодъё" гээд сууж байсан бол Аппл яг манайхан шиг л байх байсан болов уу!

Дагагчгүй лидер, Лидергүй дагагч гэдэг бол...

Мундаг лидер гэж харагддаг залуучууд байдаг. Тэд мэдээж бүгдийн л адил улс орноо хөгжүүлнэ, болохгүй байна бүтэхгүй байна, бачимдаж байна гэж ярина. Би хэд хэдэн ийм залууст "Чи үнэхээр Тэмүжин мөн бол би Мухулай чинь болъё. Юу гэмээр байна?" гэж асуусан. Харамсалтай нь хариулт авч чадаагүй л байна одоо болтол. Дагуулж чадахгүй бол том ам гарч юу хийн!

Хэрэв үнэхээр Тэмүжин мөн юм бол Мухулайгаа олох шиг сайхан зүйл байхгүй биз ээ гэж төсөөлөх юм.

Хүний нийгэм тэр чигээрээ багийн ажиллагаа. Багт лидер, дагалдагч гэсэн хоёрхон дүр л байдаг.

Яг л банкны захирал болохын тулд эхлээд заавал теллер болох ёстой шиг. Лидер болохын тулд дагалдагчаас л эхлэх ёстой. Нууц товчоон дээр түүнийг дурайтал бичсэн бий.

Уншигч та лидерээ хайж буй дагалдагч уу, дагалдагчаа хайж буй лидер үү. Эсвэл дөнгөж сая би юу уншчихав аа гэж гайхаж байгаа нэгэн үү? Таны энэ сэтгэгдэл таныг хэн бэ?, нийгэмд ямар байр суурь эзэлдэг вэ? гэдгийг маш тодорхой харуулах юм даа.

Монгол хүн гэж хэн бэ? Нүүдэлчин юм уу, хэн юм. Орчин үе юм уу, өнгөрсөн үе юм уу гэх маргаан, бодролууд их л явж байгаа харагддаг.

Би харин хэлмээр байна. Монгол хүмүүсийн ухамсраас лидер хэмээх ойлголт алга болоод олон зуун жил болжээ.

Лидер хүн гэж хэн байдаг билээ, ямар дүр төрхтэй байх билээ гэдэг нь бидний ой санамжаас арилаад 800 жил өнгөрчээ. Одоо хараад ч танихаар-гүй болсон байна.

Энэ ямар хэнхэгтэй амьтан бэ, солиотой юм уу, онгироо цус вэ, би гэх өвчнөөр өвдсөн хөөрхий байна гэх мэтээр л онош тавих болов уу даа --- хэрэв жинхэнэ лидер өмнө нь гарч ирээд юм ярьж эхэлбэл...

2018.10.08-нд

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417