Д.Жаргалсайхан: Дундаж давхарга гоожиж байна

Д.Жаргалсайхан: Дундаж давхарга гоожиж байна

Ардчилсан нийгэмд сонгосон төрдөө хяналт тавьж, хариуцлага нэхдэг, хамгийн идэвхтэй иргэд нь дундаж давхаргынхан. Дундаж давхарга том байх тусмаа боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн үйлчилгээ хүртээмжтэй, төр засгийн албан тушаалтнуудын авлига, хээл хахууль харьцангуй бага байдаг. Тэгвэл дундаж давхарга нь нийгмийн олонх болоогүй, хэт өндөр ба хэт доогуур орлоготой хэсгийн зааг, ялгаа өссөн улс оронд нийгэм нь улам бүр талцан хуваагдаж, зөрчил тэмцэл хурцаддаг.

Сүүлийн хэдэн арван жилд, аж үйлдвэржилт өндөр хөгжсөн орнуудаас хөгжиж буй орнуудад шилжиж, хятадын эдийн засгийн эрчимтэй өсөлтийн нөлөөгөөр бүс нутгийн орнуудын эдийн засаг ч тогтвортой өсөв. Улс орны эдийн засаг өсөхийн хэрээр хамгийн гол хэрэглэгчид нь болох дундаж давхарга тэлж, улмаар зах зээл өргөжиж, төрөлжихийн зэрэгцээ шинэ бүтээл төрж, шинэ ажлын байр олноор бий болдог. Мөн хөрөнгө оруулалт, хуримтлал нэмэгдэх нөхцөл бүрддэг учир энэ давхарга эдийн засгийн өсөлтийг тэтгэх гол хүчин зүйл нь юм.

Дундаж давхарга гэж хэн бэ?

Эдийн засагчид нийгмийн хөгжилд дундаж давхаргын үүрэг, оролцоог чухалчилж ирсэн ч өнөөг хүртэл “дундаж давхарга” гэж яг хэнийг хэлэх вэ гэдэг дээр нэгдсэн ойлголт, зөвшилцөлд хүрээгүй ажээ.

Жишээ нь, Brookings Institution өдөрт 11-110 ам.долларын орлоготой хүнийг дундаж давхаргынх гээд 2016 оны байдлаар дэлхийн 3.2 тэрбум хүн энэ бүлэгт хамрагдаж, жил бүр 140 сая хүнээр нэмэгдэж байна гэжээ.

Өргөн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн, өөр нэг тодорхойлолт бол дундаж давхарга нь хоол, хувцас, орон гэр, боловсрол, эрүүл мэндийн сар тутмын зардлаа төлөөд цаана нь тодорхой хэмжээний хуримтлал хийж чадаж буй айл өрхийг хэлдэг.

Өндөр хөгжсөн орны дунджаас доогуур орлоготой иргэн, хөгжиж буй орны дундаж орлоготой иргэнээс харьцангуй өндөр орлоготой. Гэхдээ нэг өдөрт шаардлагатай амьжиргааны түвшин буюу ядуурлын босгыг хүний 1.90 ам.доллар гэдэг мөнгөөр ч бас тооцож байна. Зарим судлаачид хөгжиж буй орнуудын дундаж давхарга гэдэгт өдөрт хүний 2-13 ам.доллар, зарим нь 2-10 ам.доллар, гурав дахь нь 10-100 ам.доллараар тооцохыг зөвлөж байна.

МУ-ын хувьд Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн (ERI) -ээс дундаж давхаргыг тодорхойлох судалгааг 2014, 2016 онуудад хийжээ. Уг судалгаанд тухайн жилийн өрхийн дунд (медиан) орлогын 67-200 хувьтай тэнцэх орлоготой өрхийг дундаж давхаргад тооцжээ. Судалгаагаар 2002 онд нийт өрхийн 20 хувийг өндөр, 51 хувийг дундаж, 29 хувийг бага орлоготой өрхүүд бүрдүүлж байсан бол 2014 онд нийт өрхийн 14 хувийг өндөр, 61 хувийг дундаж, 25 хувийг бага орлоготой өрхүүд эзлэх болжээ. Манай дундаж орлоготой өрхийн тоо 12 жилийн дотор 10 хувиар нэмэгдэв.

Мөн өрхүүдийн орлогын тэгш бус байдал хэрхэн өөрчлөгдсөнийг тодорхойлжээ. 2002-2008 оны хооронд дундаж орлоготой өрхийн тоо нэмэгдэж, өндөр орлоготой өрхийн тоо буурсан ч орлого нь хэвээр байв. Харин 2008-2014 оны хооронд дундаж орлоготой өрхийн тоо эрс нэмэгдэхтэй зэрэгцээд өрхийн орлого ч нэмэгдсэн бол, өндөр орлоготой өрхийн тоо буурахын хэрээр орлого ч бас буурчээ.

Зураг 1: Дундаж давхаргын өрхөд эзлэх хувь ба орлогод эзлэх хувь

Дундаж давхарга гоожиж байна

Эх сурвалж: ERI

Мөн өрхийн орлогын тэгш бус байдал зөвхөн хот хөдөөд бус, нийслэлийн дүүрэг хооронд ч байна. Бага орлоготой өрхийн тоо нийслэлийн төв рүү ойр дүүргүүдэд захын дүүргүүдээс харьцангуй цөөн байна.

Засгийн газар хаврын чуулганаар хэлэлцүүлэх ирэх 30 жилийн хөгжлийн төлөвлөгөөндөө “Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжин өрхийн орлогыг тогтвортой нэмэгдүүлж, идэвхтэй бүтээлч гэр бүлийг төлөвшүүлэн, хэрэгцээндээ нийцсэн байр сууц бүхий, хөрөнгө оруулалтын таатай орчин, нөхцөлд өрсөлдөхүйц бичил, жижиг, дунд бизнес эрхлэн өрх, гэр бүл, өөрийгөө тэтгэн амьдрах боломжтой, сэтгэл хангалуун амьдрах нөхцлөөр тэтгэгдсэн дундаж давхаргыг 2050 он гэхэд нийт хүн амын 80 хувьд хүргэх болно” гэсэн том зорилтыг дэвшүүлээд байна. Энэ баримт бичигт дундаж давхаргыг өнөөдөр 16.2 хувь гээд 2030 онд 50, 2040 онд 70, 2050 онд 80 хувьд хүргэх гэнэ. Энэ 16.2 болон бусад хувийг хэрхэн тооцсон нь ойлгомжгүй байна.

2050 оны зорилго бодитой юу?

Дундаж давхаргыг орлогоос нь гадна боловсролын түвшингээр тодорхойлох хандлага ажиглагдаж байна. Учир нь нийгмийн боловсролтой хэсэг нь улс төр, эдийн засгийн шийдвэр гаргахдаа илүү нухацтай хандаж чаддаг. Тэд өөрсдийг нь ижил тэгш, эрхтэй, (dignity) адилхан хүн гэдгээр нь хандахыг бүхнээс түрүүнд төрөөс шаарддаг. Юугаар ч хэмжсэн нийгмийн дундаж давхарга наад зах нь ажилтай, орон байртай, тогтмол орлоготой, хуримтлалтай байхыг хэлнэ.

Дундаж давхарга бол нийгмийн тогтвортой байдлын үндэс. Тэгвэл эдүгээ Монголд чанартай дундаж давхарга бүрдэхийн оронд иргэд боломжтой л бол гадаадад ямар нэг аргаар гарахыг зорих боллоо. Гадаадад сурах, ажиллах, аялахаар явж байгаа хүмүүсийн тоо эрс нэмэгдэхийн зэрэгцээ, ялангуяа гадаадад байнга оршин суугчдын тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна.

Зураг 2. Гадаадад байнга оршин суугчдын тоо, жил тус бүрээр

Дундаж давхарга гоожиж байна

                                                                                                 Эх сурвалж: ҮСХ, 2020

Сүүлийн арван жилийн байдлаар 2015 онд хамгийн бага буюу 6768, 2019 онд хамгийн их буюу 19470 хүн гадаадад амьдрах болжээ. Гадаадад нийт 200 орчим мянган (ГХЯ-ны Консулын газар) иргэн амьдарч буйн 120 мянга нь тэнд оршин суухаар явсан гэсэн үг. Монголд ажилтай атлаа цалин нь амьдралын наад захын суурь зардлаа ч төлж хүрдэггүй, тэгээд бүх насаараа ажиллаж, тушаасан тэтгэвэр нь хоногийн хоолоо даахгүй болсон учир иргэд хөлөөрөө сонголт хийж байна. Энэ бол манай дундаж давхарга “гоожиж” байна гэсэн үг.

Гол шалтгааныг томосгож харвал, МУ-ын өнөөгийн улс төр, эдийн засгийн тогтолцоо нь дундаж давхаргын өрхийн сайхан амьдрах боломжийг ховх сорж, маргаашийн итгэлийг нь үгүй хийж байгаатай холбоотой. Улс төрийн олигархижсан, клиентилизмд идэгдсэн тогтолцооноос иргэд зугтаж байгаа хэрэг. Ихэнх нь сурсан, мэдсэнээ орхиод Солонгос, Австрали зэрэг хөгжилтэй орнуудад биеийн хүчний, хар ажил хийх нь Монголоос илүү орлоготой, бас нэр хүндтэй болсон гэсэн үг.

Дундаж давхаргын бууралтыг зогсоохын тулд юуны өмнө, улс төрийн клиентилист тогтолцоогоо халах шаардлагатай байна. Дараа нь боловсролын тогтолцоогоо эрс сайжруулах, шинэ түвшинд гаргах шаардлагатай юм. Монголын төр засаг сүүлийн үед элит боловсролыг шүтэх боллоо. Дэлхийн топ 100 их сургуульд тэнцсэн оюутнуудад тэтгэлэг олгох, хувийн, өндөр төлбөртэй дунд сургуульд хувьсах зардал өгөх гэх мэтээр. Харвард, Стэнфордод хоёр, гурван хүүхэд сургаснаас хотын захын дунд сургуулийн 200, 300 хүүхдийг 50 биш ядаж 25 сурагчтай ангид сургасан нь урт хугацаандаа илүү өгөөжтэй юм. Тиймээс дээрх нийгмийн тэгш бус байдлыг хөөрөгдсөн бодлогоо зогсоож, урт хугацаанд эдийн засгийн хүртээмжтэй өсөлт, хариуцлагатай ардчилсан улс төрийн тогтолцоог бэхжүүлэхэд гол нөлөө үзүүлэх нийтийн боловсролыг дээшлүүлэх нь чухал юм аа.

2020.02.13

Д.Жаргалсайхан

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417