Р.Эмүжин: Хүйтэн алт хүний аминд хүрэх цаг...МАН тавиулуудаа Алтайгаас татна уу!

2020-02-21, 11:44 2,625 14
Р.Эмүжин: Хүйтэн алт хүний аминд хүрэх цаг...МАН тавиулуудаа Алтайгаас татна уу!

Болормаа...хоёр хүүгийн ээж, цэл залуухан, цэмцгэр бүсгүй. Их хотод сэтгүүлчээр ажлын гараагаа эхэлж, төрөлх Алтайдаа төвхнөн, залуу үеийнхний төлөө залуу насаа зориулахаар шийдсэн нэгэн.

Орон нутагт эрч хүчтэй, эвдрээгүй мөрөөдөлтэй хүн тогтох нь ховор цагт Болормаа энэ алхмыг эрсэлж хийсэн. Төрсөн нутагтаа яваад очиход ийм л нар шиг инээсэн охин угтаж, Хүүхэд залуучуудын шинэхэн ордноо танилцуулан, "Мазаалай" театрт тавьсан жүжгүүдийнхээ тухай ярилцан сууснаас хойш есөн сар өнгөрчээ. Өнөөдөр тэр алга. Өндөр Алтайн тэнгэр дор инээж, мөрөөдөж, хийж, тэмүүлж явсан хүний охин үр учир битүүлгээр амиа алдчихаад байна.

Хамгийн хачирхалтай нь үүрийн 04:00 цагт машинаасаа хөшсөн байдалтай, аль эрт амьгүй болчихсон олдсон түүнийг 24:20 цагт аймгийн ЗДТГ-аас үл таних нэгэн үүрчихсэн байдалтай, Засаг дарга В.Рэнцэндоржийн туслах Энхболд дагалдан гарч явахыг жижүүр Д харсан байх юм. Энэ тухайгаа бичгээр цагдаад өгсөн тухайгаа ч харуул эр ярьж байна. Зариг.мн-ын ярилцлагыг орон даяар бүгдээрээ харлаа. Гэтэл Засаг дарга В.Рэнцэндорж зорьж очсон Зариг.мн, Товч.мн-ийн сэтгүүлчдэд юу ч болоогүй, архи уугаагүй, баяр тэмдэглээгүй...мэдэхгүй, мэдсэнгүй хэмээн ярьж зогсох юм.

Засаг даргын орлогч Я.Эрхэмбаяр, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Отгонбаяр нарын эрчүүд хамт архи уугаагүй, хамтатгасан тамганы, төрсөн өдрийн баяр тэмдэглээгүй гэж амаа нэгтгэн андгайлах нь холгүй ярьцгаав. В.Рэнцэндорж бол өмнө цагдаа байсан, аймгийн МАН-ын дарга болсныхоо дараа намынхаа нэг залууг зодож, гарыг нь хугалсан, үүний улмаас тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байсан нэгэн. Энэ хүн чухам яагаад аймгийн Засаг дарга болтлоо крандуулчихав аа. Үүнд Бигэрийн алтнаас үүсэлтэй бэлтэй баячуудын лообий хангалттай үйлчилснийг алтайчууд бүгд харж байсан. МАН-ын залуухан генсек Амарбаясгалангийн Алтайд тараагаад гүйж явсан Макс угшлын хурдан удмын дааганаас эхлээд юм юм яригдана.

Ганцхан Алтайд биш, Хэнтий, Хөвсгөл, Сэлэнгэ гээд ашигт малтмалын нөөц ихтэй аймгуудад өрнөж буй албан тушаал, алт мөнгө, нүүрс зэсийн дайн нутгийн удирдлагыг лообийдон томилуулах, өндөр эрх мэдлээр далимдуулан эрх ашгаа эрэмбэлэх зэргээр илэрч, сорчилсон солигдсон дарга нарын дунд төрийн албан хаагчид хохирч, халаа сэлгээнд өртөж, дарамтлуулж байдгийн нэг том илрэл Говь-Алтайн Хүүхэд залуучуудын газрын дарга бүсгүйн амиа алдсан эл хэрэг болов. Камерийн бичлэг цагдаагийн гарт гэх.

Ямартай ч Засаг даргын өрөөнөөс талийгаач бүсгүйг үүрээд гарч явахыг харсан харуулын үг байсаар атал бүхэл бүтэн хүний амины асуудлыг том дарга нар хоорондоо хуйвалдаж, томдсон малгайтай намын эрх мэдэлтнүүд төөрөгдүүлээд өнгөрөх үү. Сүүлийн нэг жилд төрийн байгууллагын үүдээр хоёр хөл дээрээ ороод цогцос болоод гарсан хэргийн гурав дахь нь энэ боллоо. Г.Батхүү, Т.Гомбосүрэн, С.Болормаа... Талийгаач бүсгүй ээждээ Засаг дарга ажлаа өг гэж дарамтлаад байна гэж ярьсан байдаг. Оронд нь Амарбаясгалангийн гэх хүн томилогдох тухай яриа ч аль эрт гарсан байж. Ер нь МАН-ын эрх мэдэлтнүүдийн энэ мэтийн илрээгүй хэрэг хэр олон болж өнгөрдөгийг мэдэхгүй.

Ярилцаж суугаа залуугийнхаа духанд барьж байсан балаа зоож байсан ууртай даргын тухай, МАН-ын том, жижиг дарга нарын ажилтнууддаа гаргадаг харгислалын тухай цөөнгүй сонсож л байсан. Хүйтэн алтны шунал яван явсаар хүний аминд хүрэв үү? Цаашдаа орон нутагт иймэрхүү хэргүүд илчлэгдэлгүй дарагдсаар байх уу? Үгээ нэгтгээд, үйлээ нуугаад өнгөрч чадна гэж боддог, бүр бодохоор барахгүй босон суун хор найруулаад явж байдаг ямар том зүрх, яасан ичгүүргүй сэтгэл, яачихсан аймшигтай санаа зориг вэ? Алтайн тэнгэр, Алтайн уулс харж байгаа шүү. Хүний сайхан охин амиа алдчихаад байхад айгаагүй юм бол албан тушаалаа хүлээлгэж өгчихөөд шалгуулчих. Ардын намын дарга нар ах дүүсээрээ сүлбэлдсэн тавиулуудаа Алтайгаас татна уу!


Р.ЭМҮЖИН

22
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417