Монголын нууц товчооноос анзаарах ёстой зүйлс

Монголын нууц товчооноос анзаарах ёстой зүйлс

Эрхэм уншигч та бүхэнд сар шинийн мэнд хүргэе. Сар шинийн баярыг гэртээ, цахимаар золгон өнгөрүүлж буй энэ хугацаанд та бүхэн эх түүх, өв соёл тэр дундаа хүн бүрийн уншсан байх ёстой "Монголын нууц товчоо"-ны талаарх мэдлэгээ өргөжүүлээд амжаарай. МНТ-ны үг өгүүлбэр бүрийн цаана утга агуулга, мөн анзаарвал ихийг хэлж чадах нууц бий. Бид тэдгээрээс ердөө өчүүхэн хэсгийг сонгон та бүхэнд хүргэж байна.

Алунгуа эхийн үг

Алунгуа эхийн үг

Добу мэргэнийг үгүй болсны хойно түүний эхнэр Алунгуа бэлбэсэн бөгөөтөл Буха хатги, Бухату салжи, Боданчар мунхаг нэртэй гурван хөвүүнийг төрүүлдэг. Харин Добу мэргэний амьд ахуй цагт төрсөн, түүний хөвгүүд болох Бүгүнүтэй, Бэлгүнүтэй хоёр эхээс далд хэлэлцэж, гурван дүүгээ гэрт нь зарцалдаг Малиг Баяуд овгийн зарц эрийн хүүхдүүд биз хэмээн хэлэлцдэг.

Үүнийг нь мэдсэн Алунгуа эх “Шөнө бүр цагаан шар хүн гэрийн өрх тотгоор гийгүүлэн орж ирээд миний хэвлийг илэхэд түүний гэрэл миний хэвэлд шингэх бүлгээ. Түүнээс үзвэл тэнгэрийн хөвүүд биз. Хар тэргүүт хүнтэй адилтгаж яахин болно. Хамгийн хаад болох цагт сая учрыг мэднэ” хэмээн алдарт үгээ хэлсэн байдаг.

Үнэхээр ч түүний хэлснээр тэдний үр удам хамгийн хаад болж, Алунгуа эхийн ариун нуруунаас төрсөн гэх утгатай Их Нирун улс, Хамаг Монгол, Их Монгол улс, Монголын эзэнт гүрнүүдийг үе дамжин захирч байсан билээ.

Хар булган дахыг Тоорил хаанд өгсөн нь

Хар булган дахыг Тоорил хаанд өгсөн нь

Тэмүүжин Тайчуудад баригдаж, Сорхоншарын тусламжтай зугтаж гэртээ ирсэний дараа тэд сүүдрээс өөр нөхөргүй, сүүлнээс өөр ташуургүй байсан цаг билээ. Удалгүй Бөртэ үжинийг очиж авахад түүний инжинд Цотан эх хар булган дах өгдөг. Түүнийг нь Тэмүжин, Хасар, Бэлгүтэй гурав Есүхэй эцгийнхээ хуучны анд Тоорил хаанд аваачиж, бэлэг болгон өгдөг. Үүний хариуд Тоорил хаан:

Булган дахын чинь хариуд

Бутарсан улсыг чинь бөөгнөрүүлж өгье

Хар булган дахын чинь хариуд

Хагацсан улсыг чинь хамтатгаж өгье хэмээн хэлсэн байдаг.

Тухайн үед үнэтэй чамин эдлэл байсан булган дахыг тэд өөрсдөө нөмөрч, бэлтэй чадалтай дүр үзүүлэн бардамнаж болох л байсан. Гэтэл яагаад Тоорил хаанд өгсөн бэ? Түүхийн гүн ухаанчид тайлбарлахдаа үүнийг Өүлэн эхийн оюун ухаан байсан гэж үздэг.

Сүүдрээс өөр нөхөргүй, сүүлнээс өөр ташуургүй, түшиж тулах хүнгүй байсан тэд хар булган дах өмсч хоосон бардамнахаас илүү, найдвартай ар тал, түшиг тулгууртай болох хэрэгтэй байлаа. Тиймээс Өэлүн эх хөвгүүддээ ийнхүү зааварчилж, тэр нь ч тусаа өгөн хожим Бөртэ үжинг Гурван Мэргидээс буцаан авах тулаанд Тоорил хааныг туслахад нөлөөлсөн алсын хараатай алхам байсан гэж үздэг.

Тэмүжин ба Жамуха

Тэмүжин ба Жамуха

Жамуха дайны олзыг хүн бүрт адил тэгш хуваарилж өгдөг. Харин Чингис хаан илүү гавьяа байгуулсанд нь илүү өндөр шан харамж хүртээдэг байжээ. Тиймээс Тэмүжин Жамуха хоёрыг салж нүүхэд Жамухын харьяанд байсан зарим чадварлаг хүмүүс Тэмүжинг дагаж явсан байдаг.

Учир нь тэд Жамухын удирдлага дор байхдаа бусдаас илүү чадвартай хэрнээ бусадтайгаа адилхан үнэлэгддэг байсан тул чадвараа шударга үнэлүүлэхээр Тэмүжинг дагажээ. Чингис хаан ийм учраас хамгийн чадварлаг, оюунлаг хүмүүсийг өөртөө татаж, тэднээр хүрээлүүлснээр хожмын их үйлс бүтээхэд үндэс суурь нь болжээ.

Сүбээдэй, Зэв

Сүбээдэй, Зэв

Мөн Чингис хаан гайхалтай удирдагч байв. Тэрээр өөрийн хүмүүсээ маш сайн мэддэг бөгөөд тэдэнд яг таарах даалгавар, тушаалыг онож өгдөг нь гайхмаар байв.

Жишээ нь, МНТ дээр Сүбээдэйд төмөр тэрэг хөллүүлээд алс холын, удаан хугацааны аян дайнд мордуулдаг. Энэ нь Сүбээдэй өөрөө алгуур тайван, нягт няхуур, тууштай зантай учраас түүнийг тэвчээр шаардах алс холын, удаан хугацааны аян дайнд мордуулдаг байж.

Харин Зэв түргэн шуурхай, цочмог, холерик төрлийн зантай учраас дайсанд гэнэтийн цохилт өгч, түргэн хугацаанд эрчимтэй байлдах шаардлагатай тулаануудад ихэвчлэн явуулдаг байв. Энэхүү тактик нь ч маш амжилттай болж хоёр жанжин суу билгээрээ алдарт хүрчээ.  

Энэ нь мэдээж уг хоёр жанжны өөрсдийн гайхалтай уран чадвараас гадна тэднийг зөв таньж, үүргийг зөв хуваарилсан агуу удирдагч Чингис хааны гавьяа билээ.

27
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ИНФОГРАФИК: Нэг эмчид дунджаар 283 өвчтөн ноогддог

2020-03-30

Эрүүл мэндийн салбарт төрөн гарсан 8 зөвлөхөд мэргэшлийн зэргийн гэрчилгээ гардууллаа

2020-03-30

ЭЕШ-ын мэдээлэл, зөвлөгөөг хүргэх “Цахим зөвлөх” портал сайт ажиллаж эхэллээ

2020-03-30

Х.Бат-Ялалтын хэргийг шүүх дахин хэлэлцэж, шийдвэрээ хэвээр үлдээлээ

2020-03-30

"Netflix" яагаад дэлхийд алдартай болсон бэ?

2020-03-09

"Google, Amazon" зэрэг компаниуд ямар хүнийг ажилд авдаг вэ?

2020-03-07

Фэйсбүүкийн анхны 20 ажилтан одоо юу хийдэг вэ?

2020-03-06

Гүүгл байгальд ээлтэй "модон" хорооллын төслөө танилцууллаа

2020-02-16

Магадгүй бид коронавирусийн талаарх зарим нууцыг хэзээ ч мэдэж чадахгүй

2020-03-29

Монгол улс дахь коронавирусийн нөхцөл байдлын цогц мэдээлэл

2020-03-25

Ковид-19 халдварт цаашдын 2 хувилбар байна

2020-03-24

Коронавирусийн талаар сүүлийн үеийн цогц мэдээлэл #2

2020-03-22

Коронавирусээр илчлэгдсэн улс төрийн бодлогууд

2020-03-30

Жирвий саарал...

2020-03-28

Арабад...

2020-03-27

Тарж бутарч, талцаж маргалдах Монголчууд бид...

2020-03-27

Монгол залуу Болливудын ертөнцөд хөл тавилаа!

2020-03-06

"Мөөг" /өгүүллэг/

2020-02-02

"Хувь заяаг тодорхойлох хором" /өгүүллэг/

2020-01-25

Хөгжмийн зохиолч Б.Чинбатад зориулсан “Niciton & Friends” тоглолт ирэх хоёрдугаар сарын 1, 2-нд болно

2020-01-17

Ziko's podcast #23 - Бүсгүйчүүд бидэнд ямар асуудал тулгарч байна вэ? ...

2020-03-30

CAAK PODCAST #22 дугаарын онцлох ишлэлүүд!

2020-03-25

Ziko's podcast #22 - Өөртэйгөө нүүр тулж, өөртэйгөө уулзах нь

2020-03-24

CAAK PODCAST #22 Б.Мөнхдөл - Залуусыг бүү шүүмжил, харин та өөрийгөө өөрчил!

2020-03-18

Корона ба муухай монгол

2020-03-29

Инээмсэглэл /сургамжит өгүүллэг/

2020-03-29

Казакстан улс нь Монгол улсыг магтаж өгчээ…

2020-03-27

Чикаго хотын “хоригдоогүй” хөл хорио

2020-03-27

Н.Төгсцогт мэргэжлийн боксын 12 дахь тулаандаа ялагдал хүлээлээ

2020-02-09

Какүрю М.Ананд Хацү башёг орхилоо

2020-01-16

Улсын арслан Ц.Содномдорж: 37 настай бөх ачаалалтай бэлтгэл хийж бүх барилдаанд зодоглох боломжгүй

2020-01-16

Н.Хэрлэн мөсөнд авиралтын Ази тивийн аварга болов

2020-01-13

Коронавирусийн хамгийн идэвхтэй байдаг температурыг Хонконгийн эрдэмтэд тогтоожээ

2020-03-30

Нидерланд улс Хятадаас хүлээн авсан 600 мянган маскыг буцаан илгээнэ

2020-03-30

“Их-20” бүлгийн удирдагчид видео хурлаар юу ярив?

2020-03-29

Хойд Солонгос хоёр пуужин хөөргөжээ

2020-03-29

Нэрт зохиолч Пушкин амьд үлдэх боломжтой байсан уу?

2020-03-30

Д.Нямхүү: Коронавирусийн халдвар аван эмчлэгдэж буй хүмүүсээс эдгэрсэн хоёр хүнийг эмнэлгээс гаргахаар боллоо

2020-03-30

ТЕГ-ын хурандаа нар зодолдож байгаа бичлэг

2020-03-30

Монгол улсад коронавирусын 12 дахь тохиолдол бүртгэгдлээ

2020-03-28

Капитрон банк зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлтийг онлайнаар хүлээн авч байна

2020-03-30

“COVID-19”-өөр халхавч хийсэн цахим луйвраас болгоомжил

2020-03-30

Төрийн Банк харилцагчаа дэмжсэн арга хэмжээг авч ажиллаж байна

2020-03-28

ХААН Банк эрсдэлийг даван туулахад нь харилцагчдадаа дэмжлэг үзүүлж байна

2020-03-27

Зах зээлийн уналтаас болж Америкт хагас сая гаруй хүн саятны тооноос хасагджээ

2020-03-26

Арилжааны банкууд: Иргэд зээлээ хуваарийн дагуу төлнө

2020-03-26

Ч.Ундрам: Хадгаламжийн хүүг бууруулъя гэвэл татгалзахгүй

2020-03-25

Б.Дөлгөөн: Компаниуд хүнд байдалд орж, ажилчдаа цомхотгож байна

2020-03-24

Зөгийний тархи математикийн бодлогыг компьютероос ч хурдан боддог

2020-03-29

Ангараг гариг дээр хүн нас барвал хэрхэн оршуулах тухай эрдэмтэд төлөвлөгөө гаргажээ

2020-03-14

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн түүхээс

2020-03-08

Хүнд цэцэг бэлэглэхдээ ивээл цэцгийг нь сонгоорой

2020-03-08

Санал асуулга Бүгдийг үзэх

БНХАУ
44.47%
АНУ
32.62%
Арабын орнууд
5.68%
ОХУ
3.92%
Хойд Солонгос
2.94%
Израиль
1.86%
Иран
1.76%
Турк
1.67%
Бусад
1.37%
Европын Холбооны орнууд
1.18%
Африкийн орнууд
0.98%
Афганистан
0.69%
Пакистан
0.49%
Энэтхэг
0.39%

Өнөө цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,401

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,644

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,881

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,502