Монгол эмч нарт ур чадвар биш, ёс зүй дутагдаж байна

Монгол эмч нарт ур чадвар биш, ёс зүй дутагдаж байна

Долоо хоног бүрийн даваа, лхагва, баасан гаригт та бүхэнд хүрдэг "Саак өнцөг" булангийн шинэ дугаар хүрч байна. Бид энэ удаа Нидерланд (дэлхийд аз жаргалын индексээрээ тэргүүлдэг Скандинавын орнуудын нэг) улсад эмчлүүлж буй иргэн болон эх орондоо эмчлүүлж буй хоёр иргэнтэй ярилцсан юм. Үүгээр дамжуулж эмчийн ёс зүйн асуудлыг хөндөж байна.

Монголын мэс засалчид дэлхийн 70 гаруй орны мэс засалчдаас шилдэг 5-д жагссан сайхан мэдээ дуулсан цаг саяхан. Хэдий тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, цалин хөлсөөр хангамж муутай ч тэд өөрсдийн чадвараар дэлхийд гарчээ. Үүнээс харахад манай эмч нар мэргэжлийн ур чадварын хувьд ярих зүйлгүй бололтой. Харин мэргэжлийн ёс зүйн хувьд ямар хэмжээнд байгаа бол?

Монгол эмч нар нэг см хүртэлх жижиг хавдрыг ч илрүүлэн оношилж, эмчилж чадаж байна гэнэ. Тэгвэл өвчтөнийхөө сэтгэл зүйд ядаж нэг см ойртож чадаж байгаа болов уу?

Өөртөө итгэлтэй, мэдлэг чадвартай ч цаанаа л нэг хүйтэн хөндий эмч нар сэтгэлд ойр санагдах нь байтугай, мянган бээрийн хол санагдана. Өвчтөнөө үл тоосон, уурлаж цухалдсан, хатуу үгс чулуудсан тэднийг ур чадвараар нь биш, ёс зүйгээр нь жагсаавал хэдэд эрэмбэлэгдэх бол?

Ер нь аль ч мэргэжилд ёс зүйн хичээл, мэргэжлийн ур чадварын хичээлээс доогуур үнэлэгддэгт асуудал байна. Ур чадвараар нь жагсаадаг хэрнээ, яагаад ёс зүйгээр нь жагсаадаггүй юм?

Бид гадны орнуудын эмч нарын ёс зүй хэр хэмжээнд байдаг, мөн тэд өвчтөнүүддээ хэрхэн ханддаг ялгааг гаргаж ирэх үүднээс Нидерланд улсад хүүхдээ эмчлүүлж буй иргэн Э, Монгол улсад мэс засалд орсон иргэн Н нараас сэтгэгдэлийг нь сонслоо.

Эх орондоо хагалгаанд орсон иргэн Н:

Эх орондоо хагалгаанд орсон иргэн Н:

-Би хагалгаанд орчихоод эмнэлэгт хэвтэж байх хугацаанд бие маань гэнэт муудсан. Эмнэлгээс сахиул авахыг зөвшөөрөөгүй тул ганцаараа байлаа. Тэгээд сувилагч дуудах гэтэл хоолой гардаггүй, арай гэж дуугарч сувилагчаа дуудсан боловч сонсоогүй. Огцом бие нь муудсан хүмүүс яг л ингээд тусламж авч чадалгүй хорвоог орхидог байх даа гэж бодогдсон. Хэрвээ эмч, сувилагч дуудах товчлуур орны хажууд байрлуулаад өгчихвөл их амар юм байна гэж дараа нь бодсон доо.

Бас хагалгааны дараа гэнэт тэсэхийн аргагүй өвдөөд сувилагчдаа хурдхан өвчин намдаах эм өгөөч гэж гуйтал гэрээсээ өвчин намдаах лаагаа авхуулж хий гэж хэлсэн. Гэрээс хүн дуудаад ирэх хүртэл тэвчихийн аргагүй өвдсөн. Гэтэл миний эмчилгээний хайрцган дотор өвчин намдаах тариа, анелгин, димдрол бүгд байсан байгаа юм. Өчигдөр эмнэлгээс гарах үедээ л мэдсэн. Зарим сувилагчид ингэж л хандаж байна хэмээн ярьсан юм.

Үнэхээр ч өнөөдөр монголд наад захын ресторанд зөөгч дуудах хонх байдаг. Гэтэл эмнэлгийн байгууллагуудад сувилагч дуудах хонх тавиад өгчихөд огт боломжгүй зүйл биш л байлтай.

Харин Нидерланд улсад хүүхдээ эмчлүүлж буй иргэн Э:

Харин Нидерланд улсад хүүхдээ эмчлүүлж буй иргэн Э:

-Бүх зүйл нь хүний төлөө байдаг улс үнэхээр сайхан юм. Нөхөр бид хоёр хүүгээ эмнэлэгт асарч байгаа юм. Тэгсэн бид гуравт яг л зочид буудал шиг дотроо 00, душ бүх зүйл бэлэн өрөөнд оруулаад, хүүд маань хэрэгтэй бүхнийг цаанаасаа бэлдэж өгсөн. Товчлуур дараад л хэрэгтэй бүх юмаа захиалаад авчихна. Эмч, сувилагчаа дуудахдаа ч товчлуур дарахад л тасгийн тоо нь гараад ирдэг болохоор эмч нар маань тэр дороо гүйгээд ирнэ.

Эндэхийн эмч нар маш хүнлэг хүмүүс шүү. Долоон жилийн өмнө эмнэлэгт хэвтэхэд хүүг маань хариуцсан өрхийн эмч нь их сургуулийн багш байсан юм. Тэгээд хүүгийн бие муудлаа гэж хэлтэл зааж байсан хичээлээ орхиод, хар усан бороон дундуур дугуй унаад гэрт маань ирж байсан. Эмчийн өмд нь дугуйны суудлын хэлбэрээр норчихсон яваа юм. Өөрөө тэрийгээ тоож байгаа ч юм алга. Хүүхдийн амь насны дэргэд юу ч биш гээд тийм л ухамсартай, хүнлэг эмч нар байдаг юм билээ.

Харин яг тэр үеэр энд 7 Монгол эмч докторын зэрэг хамгаалахаар суралцаж байсан. Нөхөр, хүү бид гурав эмнэлэгт бүтэн сар сэхээнд байхад тэр долоон эмчийн нэг эмч залуу л өдөр бүр ирж, хүүгийн маань биеийг асууж, бидэнд орчуулагч хийж өгч заримдаа бүр хоол бариад ирдэг байсан. Гэтэл нөгөө зургаа нь ганц ч орж ирээгүй. Уг нь бүгд л мэдэж байгаа ш дээ. Бид тэднээс юу ч гуйхгүй. Зүгээр л Монгол хүмүүс байна “хүү яаж байна” гээд ороод гарах болов уу л гэж бодсон. Ийм л ялгаатай байна.

Эндэхийн эмч нар ганган, чамин байна гэж ер байхгүй, маш энгийн. Хэн нь эмч, хэн нь сувилагч нь ч мэдэгдэхгүй. Миний хүүгийн нэг эрэгтэй эмч байдаг. Цолыг нь мэдэхгүй юутай ч их том эмч. Би тэр хүнийг анх харахад будаг нь халцарсан арьсан ботинктой,  өмдөнд нь өвдөг гарчихсан байсан. Дотроо тэр хүнийг техникийн ажилтан л юм байна даа гэж бодоод нэг их тоогоогүй. Гэтэл физик эмчилгээний хамгийн том эмч нь байсан. Сүүлд мэдээд өөрийнхөө бодлоос ичсэн шүү.

Эмч, сувилагчгүй коридорт таараад бүгд мэндэлж гар бариад ямар байгааг, юугаар туслах вэ гэж асуугаад л, сайхан инээгээд л, бүр өвчнөө марттал сайхан хандана ш дээ. Эмнэлгээс гарахад миний хүүд тоглоом бэлэглээд “Та хоёртой хамтарч ажиллах сайхан байлаа, хүүгээ ингэж мундаг асардаг эцэг эх анх удаа л харлаа, баярлалаа” гэж хэлж байгаа юм. Уг нь хэн нь баярлах ёстой билээ. Тийм л сайхан хүний төлөө гэсэн хүмүүс байдаг юм билээ хэмээн ярьсан юм.

Мэдээж Монголын нөхцөлд өвчтөнүүддээ зочид буудал шиг тусгай өрөө гаргаж өгөөд, тав тухыг нь хангах нөхцөл одоогоор байхгүй. Гэхдээ эмч сувилагч нар өвчтэй хүмүүстээ ганц сайхан үг хэлээд урмыг нь сэргээчихэд тийм хэцүү гэж үү? Хагалгааны төлбөртөө багтсан эм, тариаг нь хайрцагт нь хадгалж үлдээлгүй, хэрэгтэй үед нь хийгээд өгчихөд болохгүй зүйл байдаг юм уу? Чадваргүй хүнээс биш, сэтгэлгүй хүнээс л айж явах ёстой болж. Мэргэжлийн ур чадвараараа биш, мэргэжлийн ёс зүйгээрээ л хүн бусдаас ялгарч, бусдад хүндлэгддэг цаг иржээ.

69
таалагдаж байна

11
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417