Хямралын үеэр харизмд суралцъя

Хямралын үеэр харизмд суралцъя

Коронавирус газар авч, хаа сайгүй хөл хорио тогтоосон энэ үед ихэнх хүмүүс гэртээ амралтын байдалтай байгаа билээ. Тэгвэл энэ хугацааг ном уншиж, өөрийгөө хөгжүүлж өнгөрөөх хүсэлтэй хэн бүхэнд зориулж “Харизм” номон дээрх гол санаануудыг багцлан хүргэж байна. Мөн тус номон дээр нийгэмд хямрал үүсч, олон нийтийн сэтгэл зүй тогтворгүй болсон үед хэрхэн харизмтай байх талаар зөвлөдөг.

Харизм гэж юу вэ?

Бусдыг өөртөө татах, өрөөл бусдын хүндлэлийг төрүүлэх, зурвасхан хугацаанд уулзаад өнгөрсөн ч хүчтэй сэтгэгдэл үлдээх чадварыг харизм гэдэг. “Харизм” (Charisma) хэмээх үг нь Грекээр “бурхнаас олгогдсон хүч” гэсэн утгатай аж. Гэвч хамгийн гайхалтай нь “Харизм” номын зохиогч Оливиа Фокс Кабэйн харизм бол заавал төрөлхөөс шаардахгүй, хүн өөрөө хөгжүүлж болдог чадвар хэмээн онцолсон байдаг. Тэгвэл харизмын төрлүүд болон харизмаа хөгжүүлэх зөвлөгөөнүүдийг хүргэе.

1 Төвлөрсөн харизм

Төвлөрсөн харизм

Анхаарлаа бүрэн хандуулах, өөртөө итгэлтэй байх

Харизмтай байх хамгийн чухал алхам бол анхаарлаа бүрэн хандуулж сурах юм. Хүмүүс тантай ярилцаж байх үедээ анхаарал тань өчүүхэн төдий сарниж, өөр тийшээ хандахад л өөрийг нь үл тоож байгааг анзаарчихдаг. Тиймээс ярилцагчдаа анхаарлаа бүрэн хандуулахын зэрэгцээ өөртөө итгэлтэй байвал энэ төрлийн харизмыг эзэмших юм.

Төвлөрсөн харизмыг хэзээ ашиглах вэ?

+Хүнтэй нээлттэй байж мэдээлэл солилцоход, мөн яриа хэлэлцээрийн үеэр төвлөрсөн харизм нэн тохиромжтой.

-Эрх мэдэлтэй байх, нэн даруй хариу үйлдэл хийх шаардлагатай үед тохиромжгүй.

2 Алсын хараатай харизм

Алсын хараатай харизм

Итгэл үнэмшил ба өөртөө итгэлтэй байдал

Алсын хараатай харизм нь хүмүүст итгэл төрүүлж, урам зориг өгөх, агуу их өөрчлөлтийг авчрахаар зорьж буй үед тохиромжтой. Та энэ төрлийн харизмыг илэрхийлэхийн тулд өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй, түүндээ үнэнч гэдгээ бусдад харуулахын хамт өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Ингэснээр бусдын эргэлзээ тээнэгэлзээг арилгаж, тэдэнд итгэл найдвар өгөх боломжтой аж. Ялангуяа нийгэмд ямар нэг зөрчил, хямрал тохиолдсон үед хүмүүс зоригтой, шийдэмгий, өөртөө итгэлтэй хүмүүсийг дагадаг байна. Тиймээс аливаа хямралын үед энэ харизм нь хамгийн тохиромжтой юм.

Ямар үед хэрэглэх вэ?

+Бусдыг байлдан дагуулах, өөртөө автуулах, хямралын үед бусдад итгэл төрүүлэх

Алсын хараатай харизмтай хүмүүсээр Мартин Лютер Кинг, Стив Жобс, Жанна Арк нарыг нэрлэсэн байдаг.

3 Эелдэг харизм

Эелдэг харизм

Халуун дотно сэтгэгдэл ба өөртөө итгэх итгэл

Эелдэг харизм нь бусдыг дэргэдээ тайван, тухтай байлгаж, халуун дотно сэтгэгдэл төрүүлэх замаар илэрнэ. Энэ төрлийн харизмыг гаргахад биеийн хэлэмж, тэр дундаа нүдний харц хамгийн чухал аж. Гэхдээ хүчээр хүн рүү сайхан харах гэж хичээх нь ичгүүртэй бөгөөд нүд хэзээ ч худлаа хэлдэггүй тул та тэр дороо л баригдана. Харин чин сэтгэлээсээ бусад руу эелдэг зөөлөн харахын тулд та тэднийг сахиусан тэнгэрийн далавчтай байна гээд төсөөлөөд үзээрэй. Жишээ нь, илтгэл танилцуулахаар шүүгчдийн өмнө гарахад тэд тань руу хатуу ширүүн, хүйтэн харж буй мэт санагдаж, та сандарч болно. Энэ үедээ та тэднийг сахиусан тэнгэрийн далавчтай байна гэж төсөөлвөл өөрийн эрхгүй харц тань зөөлөрч, инээмсэглэл тодорч, бусдад халуун дотно сэтгэгдэл төрүүлэх боломжтой аж. Хамгийн гол нь бүх зүйл жүжиг биш, чин сэтгэлээсээ, дотроосоо байх ёстой гэдгийг санаарай. Тэгж байж харизм илэрнэ. Эс бөгөөс бусдыг татах нь байтугай худал жүжиглэсэн, дүр эсгэгч болж харагдах аюултай юм.

Ямар үед хэрэглэх вэ?

+Хүмүүсийг ойлгож, тэднийг дэргэдээ тайван тухтай байлгахыг хүссэн үед.

-Хэт эелдэг харизмтай байх нь зарим хүнд зусарч зантай мэт харагдуулах эрсдэлтэй тул давхар хүчирхэг байхыг хэзээ ч мартаж болохгүй.

4 Эрх мэдэлтэй харизм

Эрх мэдэлтэй харизм

Нийгмийн байр суурь ба өөртөө итгэх итгэл

Эрх мэдэлтэй харизм нь таны биеийн хэлэмж, гадаад төрх, нэр хүнд, хүмүүсийн хандлага зэргээр илэрнэ. Энэ төрлийн харизм таны нийгмийн байр суурь хэр өндөр байх мөн биеэ авч яваа байдал, гадаад төрх, хүмүүсийн танд хандаж буй хандлага зэргээс шалтгаална.

+Бусад хүмүүс таныг сонсож, таны үгийг дагана.

-Хүмүүсийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг хааж, шүүмжлэлт сэтгэлгээг үгүйсгэдэг.

Ийнхүү дээрх харизмын 4 төрлөөс өөрт тохирсон болон тухайн нөхцөл байдал, зорилгодоо тохирсон харизмыг сонгоорой. Ингэхдээ эрсдэл багатай нөхцөлд шинэ төрлийн харизм туршиж үзэж болох ба харин эрсдэл ихтэй нөхцөлд өөрийн сайтар эзэмшсэн харизмын хэв маягийг ашиглаарай.

Мөн бусдад сэтгэгдэл төрүүлж, өөртөө татах бяцхан ов мэхүүдийг туршаад үзээрэй.

-Бусадтай яриа өдөхдөө ярианы сэдвээ өөр дээрээ биш, нөгөө хүн дээрээ төвлөрүүл. Жишээ нь, “Би энэ нийтлэлийг New York Times дээрээс уншиж байсан” гэж хэлэхийн ород “Та энэ нийтлэлийг New York Times дээрээс уншиж болно” гэж хэлэх хэрэгтэй. Учир нь хүмүүст сайхан мэдрэмж төрүүлэхийг хүсвэл өөрийгөө биш, тэднийг гайхалтай гэдгийг мэдрүүлэх хэрэгтэй байдаг аж. Мөн “Хүнд өөрийнх нь тухай ярьж өг. Чамайг тэд хэдэн цагаар ч хамаагүй сонсоно” гэж Бенжамин Франклин хэлсэн байдаг.

-Үгийн сонголтонд анхаар. Жишээ нь, хөл бөмбөг сонирхдог хүнтэй амжилтын талаар ярихдаа “гоол оруулах”, гольф тоголдог хүмүүстэй “нэг цохилтоор оруулах” гэж ярих гэх мэт. Завиар аялах дуртай хүнтэй бүтэлгүйтлийн талаар ярихдаа онгоцны сүйрэлтэй зүйрлэ. Инженерүүдтэй ярихдаа бүтээн байгуулах гэдэг үгийг ашигла, харин уран бүтээлчидтэй урлах, онгод зэрэг үгсийг оролцуулж ярилц. Ингэснээр та тэдгээр хүмүүст илүү дотно, сайхан сэтгэгдэл үлдээж чадна.

Хэрвээ та эхэнд дурдсан харизмын 4 төрлийг эзэмших арга барилыг илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл "Харизм" номыг уншаарай.

14
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417