Сонгдо эмнэлэгт сэжигтэй тохиолдол илэрч, өвчтөнг эмч сувилагчийн хамт тусгаарлажээ
"Улаанбаатар Сонгдо" эмнэлэгт Covid-19 вирусийн сэжигтэй тохиолдол илэрчээ. Одоогоор өвчтөнг эмч сувилагчийн хамт ХӨСҮТ-д тусгаарлан, шинжилгээ авч байгаа гэж Эрүүл мэндийн яамны хэвлэлийн ажилтан мэдээллээ.
Тус эмнэлэгт хөл хорио тогтоогоогүй, үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа гэнэ.