Коронавирус дэлхийн хүн амын 70 хувьд халдах магадлалтайг мэргэжилтнүүд анхааруулж байна

2020-03-03, 15:48 Цаг үе 15,116 8
Коронавирус дэлхийн хүн амын 70 хувьд халдах магадлалтайг мэргэжилтнүүд анхааруулж байна

Коронавирусын улмаас нас барсан хүний ​​тоо одоо дэлхий даяар 3000-д хүрч бараг 90,000 халдвар аваад байна. Гэхдээ эдгээр тоонууд нь ирэх саруудад тохиолдож болох зүйлүүдтэй харьцуулахад юу ч биш гэнэ.

"CBS News" вирусийн шилдэг мэргэжилтнүүдийн нэг, Харвардын их сургуулийн багш Марк Липситчтэй ярилцсан бөгөөд тэрбээр дэлхийн хүн амын 40-70 хувь нь халдвар авах боломжтой болохыг онцолсон байна. Мөн "COVID-19" хэмээн нэрлэгдээд байгаа энэхүү өвчний халдвар авсан хүмүүсийн 1 хувь нь амиа алдах аж. 

Ингээд та бүхэнд Липситчийн ярилцлагыг орчуулан хүргэе.

Сэтгүүлч: Таны тооцоогоор дэлхийн насанд хүрсэн хүн амын 40-70 хувь нь халдвар авах боломжтой юм байна тийм үү?

Марк Липситч: Тийм ээ.

Сэтгүүлч: Энэ тоо үнэхээр үнэнд ойр гэж үү?

Липситч: Энэ бол ердөө тооцоолол бөгөөд бид удахгүй хэр бодитой вэ гэдгийг олж мэдэж болно. Би халдварт өвчний тархалтыг хянах, урьдчилан таамаглахад ашигладаг математик загваруудын хослол дээр үндэслэн ийм үр дүнд хүрсэн. 

Сэтгүүлч: Хүмүүс энэ тоонд итгэх ёстой гэж хэлэх гээд байна уу?

Липситч: За, дахиад хэлэхэд "40-70 хувь" гэдэг нь ердөө халдвар авах боломжтой гэсэн хүмүүсийн тоо юм. Зарим халдвар авсан зарим хүмүүсээс ямар ч шинж тэмдэг илэрдэггүй болохыг бид мэднэ. Ийм хүмүүс хэд байгааг бид мэдэхгүй. Тэгэхээр нийт хүн амын тал хувь нь тийм байх боломжтой гэж тооцоолоход гэмгүй. Дараа нь судалгаанаас харахад нийт халдвар авсан хүмүүсийн 0.5-1 хувь нь амиа алдах эрсдэлтэй гэдэг нь илэрхий байна. Тиймээс хамгийн муугаар бодоход олон арван сая хүн амиа алдах аюулд бүрэн ороод байгаа гэсэн үг. 

Сэтгүүлч: Нэг зүйл тодруулахад халдвар авсан хүмүүсийн 1 хувь нь амиа алдана гэсэн тооцоо үнэнд нийцэхгүй байх. 65-аас дээш болон 30-аас доош насны хүмүүс энэхүү вируст илүү өртөмтгий байгаа нь энэ тоог нэмэгдэхэд нөлөөлөх болов уу?

Липситч: Мэдээж хэрэг насны ангиллаар нь халдвар авах болон амиа алдах магадлалыг тооцоондоо оруулсан. Тухайн хүн хэр өндөр настай байна, төдий чинээ халдвар авч нас барах магадлал нь нэмэгдэнэ. 

Сэтгүүлч: Та "хэрвээ", "би найдаж байна" гэх мэт үгсийг тайландаа олон ашигласан байна лээ. Та тэгэхээр яг юу болох талаар мэдэхгүй гэсэн үг үү?

Липситч: Хүн бүр ирээдүйд юу болох тухай тодорхой хэмжээний төсөөлөлтэй болсон байгаа. Гэхдээ одоогийн байдлаар яг хаана, хэдэн хүн халдвар авсан болохыг хэн ч мэдэхгүй шүү дээ. Тийм учраас яг таг хариулт өгөх хүн бас байхгүй л байх. 

Сэтгүүлч: Хүмүүс ирээдүйд болох зүйлд бэлдэхийн тулд хүнс, эмээс гадна базаахаас өөр тулд юу хийх хэрэгтэй вэ? Ялангуяа сэтгэл зүйн хувьд?

Липситч: Юун түрүүнд эхлээд олон нийтийн цугларалтыг хууль ёсны эрх мэдэлтэй хүмүүс хориглох ёстой. Үүнд сүмийн цугларалт, тоглолт, үдэшлэг гэх мэт зүйлс багтана. Гэхдээ засгийн газраас нь ингээгүй тохиолдолд хүмүүс өөрсдийн ухамсраар ийм арга хэмжээ авах учиртай. Мөн хувийн бизнес эрхлэгчид хүмүүст гэрээсээ гаралгүй үйлчилгээ авах үйлчилгээ авах боломжийг нээх нь чухал. Хувь хүмүүс халдвар авсан тохиолдолд бусдад өвчин тараахгүйн үүднээс өөрсдийгөө гэртээ тусгаарлахад бэлдэх хэрэгтэй. 

Сэтгүүлч: Хүмүүс цахим ертөнцөд "SARS, Гахайн томуу гээд л энэ мэтийн халдварт өвчин дандаа л гарч байдаг биз дээ. Одоо ч гэсэн ялгаагүй дарагдаад л өнгөрөх биз" гэсэн утгатай сэтгэгдлүүд үлдээж байна. Коронавирус тэдгээр халдарт өвчнөөс илүү аюултай гэдгийг та баталж чадах уу?

Липситч: Энэ өвчин SARS-аас 10, Гахайн томуунаас 5 дахин илүү цар хүрээг хамраад байна. Цаашид ч халдвар авсан хүмүүсийн тоо буурах янз алга. Мөн барууны эрх баригчид халдварын тархалтыг зогсоох тал дээр хойрго хандаж байгааг сануулах нь зүйтэй болов уу. 

Сэтгүүлч: Эцэст нь танаас асуухад коронавирус үнэхээр хүн төрөлхтнийг мөхөөж чадах уу?

Липситч: Тэгж чадахгүй. 20-р зуунд бид хоёр, гурван ч удаа үүнээс том халдварт өвчнийг даван туулсан. Энэ удаад бид зүгээр л нас барах хүмүүсийн тоог бууруулахын тулд дор бүрнээ хичээх ёстой юм. Хамгийн гол нь ямар ч халдварт өвчин хүн төрөлхтнийг мөхөөх хэмжээнд хүрээгүйг санах хэрэгтэй. 

31
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417