Европт цагаачдын хямрал дахин нүүрлэх үү? (Грекийн хил дээрх нөхцөл байдал)

Европт цагаачдын хямрал дахин нүүрлэх үү? (Грекийн хил дээрх нөхцөл байдал)

Идлибт болж байгаа үйл явдлаас шалтгаалан Турк улс нь ЕХ руу чиглэх цагаач дүрвэгсдийн урсгалыг хаах ажиллагааг зогсоосноор энэ чиглэлийн гол зам болох Грек, Болгар улсууд хамгийн түрүүнд энэ цохилтод өртөж байгаа байна. Одоогоор сая гаран хүн Ойрх Дорнодоос Европын холбоо хүрэхээр чиглэн явж байгаа бөгөөд энэ нь Европод дахиад нэг цагаачлалын хямрал үүсэх нөхцөл байдал болох юм.  Брюссель энэ хямралыг хэрхэн давах гэж хичээж байгаа талаар тоймчид өгүүлж байна.

Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нь сая гаруй дүрвэгсэд ЕХ-г чиглэн явж байгааг анхааруулаад, зөвхөн нэг талын эрх ашгийг хамгаалан байсан үе дууслаа гэж мэдэгджээ.

“Утсаар болон бусад байдлаар намайг хилээ хаахыг шаардсаар байна. Оройтсон шүү гэж би хэлж байгаа ба цагаачлал, дүрвэгсдийн талаар одоо барууны орнууд ч бас хариуцлага үүрэх цаг болжээ. Өнөөдөр би Болгарын ерөнхий сайд Бойко Борисовтай, маргааш Германы канцлер Меркельтэй уулзана” гэж тэрээр хэлсэн ба  магадгүй цаашдаа 4-5 улсын тэргүүн оролцсон Сирийн саммитад ч оролцож болох хэмээн тэр нэмж хэлсэн байна.

Турк нь цагаач дүрвэгсдийн урсгалыг хаах ажиллагаагаа зогсоож ЕХ-той хиллэх хилээ нээх болсноо 2-р сарын 28 нд зарласан бөгөөд энэ нь Идлибт болж байгаа үйл явдалтай холбоотой юм. Анкара нь өөрийн хүлээсэн үүргээс татгалзаж байгаагийн шалтгаан нь Сирийн арми Туркийн 33 цэргийг хороосонтой холбоотой гэж тайлбарлаж байгаа билээ.

Үүргээ биелүүлэхээс татгалзсан нь

Үүргээ биелүүлэхээс татгалзсан нь

Ийм шалтгаанаар Анкара нь Брюссельд шахалт үзүүлж, Сирийн асуудалд Европын улс орнуудын анхаарлыг хандуулахыг хичээж байж болох юм.

Гэхдээ хилээ нээснээр Турк улс нь өөрийн хүлээсэн үүрэг болох ЕХ-той цагаач дүрвэгсдийг солих тухай 2016 оны хэлэлцээрийг зөрчиж байгаа билээ.

Уг хэлэлцээрээр ЕХ Туркт 6 тэрбум еврогийн санхүүгийн тусламж , визийн хөнгөлөлт үзүүлэхээр болсон ба үүний хариуд Турк улс Ойрх Дорнодоос болон Сирийн нутгаас гарсан дүрвэгсдийн урсгалыг зогсоохоор болсон юм. Дүрвэгсэд Турк улсаар дамжин Грек Болгар ороод цаашаа Балкан, Унгар улсын нутгаар дамжин Австри, Герман орохоор зорьж байгаа юм.

Өмнө хийсэн тохиролцооны дүнд Грекээс буцаасан  хууль бус цагаач болгоны төлөө Туркийн лагерь дахь адил тооны хууль ёсны цагаачийг ЕХ хүлээн авахаар болсон байв.

Энэ хэлэлцээний үр дүнд таван жилийн өмнө болсон Европыг чиглэсэн дүрвэгсдийн их урсгалыг зогсоосон ба тэр үед ЕХ-д бараг сая гаруй хүн очсон ч,  2019 он гэхэд Сирийн бус дүрвэгсдийн 2/3-ыг буцаан шилжүүлсэн байна.

Турк улс нь дүрвэгсдийн их аяныг зогсоох хамгаалалтын бүс болсноор түүний нутагт одоогоор 3.6 сая цагаач, дүрвэгсэд цуглаад байгаа юм. Тэдний ихэнх нь Сирийн иргэд боловч тэнд бас Ирак, Афганистан болон Ойрх Дорнодын бусад улс орны хүмүүс бий.

Цагаач дүрвэгсдийн хямрал

Цагаач дүрвэгсдийн хямрал

Анкара энэ хязгаарлалтыг үгүй болгосны дараа дүрвэгсэд өмнөх үеийн танил замаар буюу Грек, Болгараар дамжин Европ чиглэн явж байна. Үүнийг зогсоохын тулд дээрх хоёр улс хилийн хамгаалалтыг чангатгаж байгаа ба Афин нь гадаадын иргэдийн орогнол хүссэн хүсэлт хүлээн авахаа зогсоож, хил хамгаалах ажилдаа туслалцаа үзүүлэхийг бусад улс орноос хүссэн билээ.

Урьдчилсан тооцоогоор Европын улс орныг чиглэн сая гаруй хүн явж байгаагийн ихэнх нь Сирийн бус улс орны дүрвэгсэд байна.

Тэдний голлох хувийг Афган, Ирак, Ираны иргэд эзэлж байгаа боловч Турк улс нь Сирийн дүрвэгсдийг зогсоон барьж дийлэхгүй болсон тухай л их ярьж байгаа юм.

Энэ урсгал ЕХ-ны хилд дөхөх тусам Европт сэтгэл зовних явдал улам бүр ихсэж,  Герман Франц зэрэг улсууд нь Туркийг хилээ хаах хэрэгтэй хэмээн ятган,яриа хэлэлцээ хийж байгаа боловч одоогоор ямар нэг үр дүнд хүрээгүй байна.

Анкарагийн энэ үйлдэл Европт дахин нэг цагаачдын хямрал үүсгэж магадгүй бөгөөд Брюссель одоо хүртэл өмнөх хямралын хор нөлөөг арилгаж чадаагүй байгаа билээ. Тэр үед дүрвэгсэд Европыг бараг хагаралд хүргэсэн гэж хэлж болох ба гол зөрчил нь ямар улс хичнээн дүрвэгч хүлээж авах тухай байсан юм.

Дорнод Европын ихэнх улс дүрвэгсдийг хүлээн авахгүй гэж мэдэгдсэнээр Грек, Итали улсад гол хүндрэл учирч байлаа. Тухайн үед Ойрх Дорнодын дүрвэгсдийн гол цуваа Грекийн нутгаар , Африкийнх Италийн нутгаар дамжсан явсан билээ. Мөн энэ хямрал Герман улсад ихээхэн хүнд туссан нь  Меркель бүх дүрвэгсдийг хүлээн авах болсонтой холбоотой юм.

Дараа нь Германы канцлер өөрийн алдаагаа хүлээн зөвшөөрсөн боловч нэгэнт оройтсон байлаа. Түүний энэ цагаачдын бодлого нь албан тушаалаасаа огцрох аюулд хүргэж байсан төдийгүй бундестагийн эрх барих бүлгийг задрахад хүргэсэн гэдэг. Гэхдээ энэ хямралын хамгийн том үр нөлөө нь Герман болон бусад Европын улсуудад барууны үзэл бодолтой намуудын нэр хүнд өссөн явдал билээ.

Шинэ хямрал мөн л Грекийг дайран өнгөрөх төлөвтэй ба энэ улсаар дамжин Итали, дараа нь төв Европ хүрэх гол зам болох бололтой.  Өөр бас ямар улс хамгийн их хохирох талаар хэлэхэд эрт байгаа ба үйл явц цаашдаа яаж үргэлжлэх нь одоогоор тодорхойгүй байна. Харин энэ их дүрвэгсдийн цуваа Европт орох юм бол ЕХ задрах хүртэл хямрал болж болзошгүй юм.

Брюсселийн хариу

Брюсселийн хариу

Гэхдээ Европ нь таван жилийн өмнөх явдлаас сургамж авч нэлээд бэлтгэлтэй болсон бөгөөд нөхцөл байдал ийм болж болохыг урьдчилан таах боломжтой байгаагаараа өмнөх хямралын үеэс ялгаатай юм. Эрдоган байнга шахам хилээ нээнэ гэж Брюсселийг дарамтад оруулж байсан төдийгүй Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нь бүр 2-р сарын 21 нд 2 сая дүрвэгч Европ руу чиглэх аюул бий болж байгаа тухай ярьж байсан билээ.

Одоогийн байдлаар Европын комисс Грек болон Болгарын хил орчимд болж байгаа үйл явдлыг судалж байгаа ба Турк улс өөрийн хүлээсэн үүргээ биелүүлэх болно гэж найдсаар байна. Бас Европын хилчид хилээ чангатгасны дараа дүрвэгчид аюул осол багатай Туркийн нутаг руу буцах магадлалтай гэж тэд үзэж байгаа бололтой.

ЕХ өөрийн улс орнуудтай хамтран уг хямралын эсрэг хэрхэн яаж тэмцэх талаар санал бодлоо солилцож байгаа бөгөөд Болгарт хил хамгаалахад нь яаралтай тусламж үзүүлсэн, Грект бас ийм туслалцаа үзүүлэх талаар яриа хэлцэл хийж байгаа хэмээн хэвлэл мэдээлэл бичиж байгаа юм.

Европ иймэрхүү хямралд эртнээс бэлдэж олон ажил хийсний тоонд хилийн хамгаалалтын шинэ зарчим, ЕХ улсуудын хил хамгаалах хамтарсан үйл ажиллагаа, нэгдсэн нэг систем болон дүрвэгсдийг бүртгэх зэрэг ажлууд багтаж байгаа юм.

Бас Европын хил хамгаалах Frontex гэсэн агентлаг бий бөгөөд энэ нь 2015 оноос илүү өргөн эрх дарх эдлэх болж хил болон эргийн хамгаалалт хийх, цагаач, дүрвэгсдийг буцаан шилжүүлэх ажлуудыг хийдэг болсон байна. 2020 онд энэ агентлаг 10 000 хүртэл хүний бүрэлдэхүүнтэй болж, төсөв нь 322 сая евро болж нэмэгдсэн билээ.

“Грек улс Frontex-ийг тэр чигээр нь авчирч дүрвэгсдийг ЕХ-д нэвтрэх аргагүй болох хаалт хийхийг хичээж байгаа. Ингэж чадсан нөхцөлд тэдгээр дүрвэгсдийг Грекийн мэдлийн арлууд дээр байлгах, оршин суух болгосноор ЕХ руу орох боломжгүй болгоно гэж тооцож байгаа бололтой” хэмээн зарим тоймчид үзэж байгаа юм. Ийм нөхцөлд байдлыг хянахад илүү хялбар болох боловч Анкаратай харьцах харилцаанд харин ихээхэн муу нөлөөтэй байж болох юм.

Энэ нь хүсмээр үр дагавар биш учраас ЕХ Турк улстай идэвхтэй хэлэлцээ хийхийг хичээсээр байна. Жишээ нь Брюссель нь Сирийн асуудлын талаар харилцан санал солилцоход бэлэн бөгөөд Идлибийн зөрчлийг багасгаж чадвал дүрвэгсдийн их урсгалыг багасгах, магадгүй Турк улс дахин хүлээсэн үүргээ биелүүлэх нөхцөл болж ч болох юм. Гэхдээ ЕХ энэ асуудалд зөвхөн санхүүгийн нөлөө үзүүлж чадах ба Сирийн асуудалд тэд цэрэг дайны ямарваа нэг нөлөө үзүүлэх арга боломжгүй байгаа билээ.

Орос Туркийн удирдагч нар энэ сарын 5-нд Москвад хийх уулзалтаараа Идлибийн хямралыг бага ч гэсэн зөөлрүүлэх боломж байгаа бөгөөд Эрдоган нь Сирийн уг бүс нутагт гал зогсоох зөвшилцөлд хүрнэ хэмээн найдаж байгаагаа урьд нь илэрхийлж байсан юм.

"ЕХ-ны удирдагч нар одоогоор дүрвэгсэдтэй холбоотой ямар нэг албан ёсны мэдэгдэл хийгээгүй төдийгүй энэ байдлыг аль болох чимээгүй байдлаар зохицуулах гэж оролдож байна. Хэрвээ тэд Турк улстай долоо хоногийн дотор тохироонд хүрч чадахгүй бол хил дээрх байдал улам хүндэрч ямар нэг шийдвэртэй арга хэмжээ авах хэрэгтэй болох болно. Одоогоор Брюссель ийм байдалд хүрэхгүй гэж найдаж байгаа бололтой" гэж тоймчид бичиж байгаа билээ. 

4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417