Германы "Чингис хаан" хамтлагийн дуу 40 жилийн дараа сүрлэг клиптэйгээр эргэн ирсэн нь...

Германы "Чингис хаан" хамтлагийн дуу 40 жилийн дараа сүрлэг клиптэйгээр эргэн ирсэн нь...

Дөчин жилийн өмнө социалист нийгмийн үед Монголчууд өөрсдөө ч Чингис хааныг судалж, түүний тухай ярьж болдоггүй байсан цаг үед баруун Европд “Чингис хаан” нэртэй хамтлаг байгуулагдан, дэлхийг байлдан дагуулсан уран бүтээл туурвижээ. Тэр бол Германы Dschinghis Khan хамлагийн “Чингис хаан” дуу юм.

Тухайн үеийнхээ алдартай хамтлагуудаас ялгарах шинэ хэмнэлийн эрэлд гарсан тэдэнд өргөн уудам тал нутагтаа эрх чөлөөг эрхэмлэн амьдардаг нүүдэлчдийн хэмнэл ихээхэн таалагджээ.

Тиймээс “Чингис хаан” хэмээх хамтлаг байгуулж, хамтлагийнхаа нэрээр гаргасан эхний уран бүтээлээрээ алдарт ЕuroVision уралдаанд оролцон дөрөвдүгээр байр эзэлсэн байна.

Тухайн үедээ Герман хамтлаг Монголын хааны нэрээр байгуулагдаж, тэмцээнд орсон нь Германчуудын гайхшрал хийгээд уур бухимдлыг зэрэг төрүүлжээ. Гэсэн ч дэлхийн 20 гаруй орны хөгжмийн чартыг тэргүүлж, дэлхий даяар касет нь 15 сая хувь борлогдсон гэдэг.

Монголын сонсогчид ч хүүхэд, залуу насандаа шимтэн сонсдог байсан Чингис хаан дуугаа мартаагүй биз ээ. Тухайн үедээ ихэвчлэн хэлийг нь ойлгохгүй ч дууны хэмнэлд автан, хөгжмийн “хэлээр” ойлголцож, огшиж байсан гэдэг. Тэгвэл уг дууны үгийг МУ-ын төрийн соёрхолт, түүхч Д.Өлзийбаатар аудио номондоо утгачилж орчуулсан байдаг аж.

Мянган морьтон хээрийн салхитай

Уралдан давхинам хү ха хү ха

Манлайд нь цойлох Чингис хааныг

Бүгд л даганам хү ха хү ха

Элс шороон дундуур морьдынх нь төвөргөөн тачигнаж

Энэ дэлхийн улс бүхэнд айдас түгшүүр төрүүлсэн

Эрэлхэг тэднийг зогсоох хүч

Аянга цахилгаан, аадар бороонд ч үгүй гэнэм

Чин Чин Чингис хаан... гэх утгатай аж.

Тэгвэл Чингис хаан хамтлаг 40 жилийн ойгоо тохиолдуулан Монголд ирж, Hero entertainment-тэй хамтран Монгол ахуйг харуулсан сүрлэг дүрсжүүлэлттэйгээр дуугаа дахин төрүүлжээ. Тус дууны клипийг үзсэн олон хүмүүс зураг авалт, сүрлэг дүрслэлүүдийг нь бахдан, Hero entertainment болон Б.Баатар найруулагчийг шагшин магтаад байна.

Клипний зураг авалтын  үеийн ярилцлагад дурьдсанаар уг дууг “Өөрсдийн хэн гэдгээ мартах шахсан монголчуудад хэн гэдгийг нь сануулсан хонхны дуу байсан юм” хэмээн онцолжээ. Тэгвэл тэд Монголчуудын хэн гэдгийг дахин сануулахаар эргэн ирсэн байна.

Ийнхүү 40 жилийн өмнө Монголчууд өөрсдөө ч эмээгээд ярьж чаддаггүй “хаалттай” сэдэв байсан Чингис хааны тухай дуулж, дэлхий нийтэд эерэг, эрэмгий байдлаар нь таниулсан Чингис хаан хамтлагийн ахлагч Волфганг Хайхэлийг МУ-ын Ерөнхийлөгч саяхан “Найрамдал” медалиар шагнажээ.

85
таалагдаж байна

25
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Зах зээлийн уналтаас болж Америкт хагас сая гаруй хүн саятны тооноос хасагджээ

2020-03-26

Арилжааны банкууд: Иргэд зээлээ хуваарийн дагуу төлнө

2020-03-26

Ч.Ундрам: Хадгаламжийн хүүг бууруулъя гэвэл татгалзахгүй

2020-03-25

Б.Дөлгөөн: Компаниуд хүнд байдалд орж, ажилчдаа цомхотгож байна

2020-03-24

Нэрт зохиолч Пушкин амьд үлдэх боломжтой байсан уу?

2020-03-30

Д.Нямхүү: Коронавирусийн халдвар аван эмчлэгдэж буй хүмүүсээс эдгэрсэн хоёр хүнийг эмнэлгээс гаргахаар боллоо

2020-03-30

ТЕГ-ын хурандаа нар зодолдож байгаа бичлэг

2020-03-30

Монгол улсад коронавирусын 12 дахь тохиолдол бүртгэгдлээ

2020-03-28

"Netflix" яагаад дэлхийд алдартай болсон бэ?

2020-03-09

"Google, Amazon" зэрэг компаниуд ямар хүнийг ажилд авдаг вэ?

2020-03-07

Фэйсбүүкийн анхны 20 ажилтан одоо юу хийдэг вэ?

2020-03-06

Гүүгл байгальд ээлтэй "модон" хорооллын төслөө танилцууллаа

2020-02-16

Корона ба муухай монгол

2020-03-29

Инээмсэглэл /сургамжит өгүүллэг/

2020-03-29

Казакстан улс нь Монгол улсыг магтаж өгчээ…

2020-03-27

Чикаго хотын “хоригдоогүй” хөл хорио

2020-03-27

Коронавирусийн хамгийн идэвхтэй байдаг температурыг Хонконгийн эрдэмтэд тогтоожээ

2020-03-30

Нидерланд улс Хятадаас хүлээн авсан 600 мянган маскыг буцаан илгээнэ

2020-03-30

“Их-20” бүлгийн удирдагчид видео хурлаар юу ярив?

2020-03-29

Хойд Солонгос хоёр пуужин хөөргөжээ

2020-03-29

ИНФОГРАФИК: Нэг эмчид дунджаар 283 өвчтөн ноогддог

2020-03-30

Эрүүл мэндийн салбарт төрөн гарсан 8 зөвлөхөд мэргэшлийн зэргийн гэрчилгээ гардууллаа

2020-03-30

ЭЕШ-ын мэдээлэл, зөвлөгөөг хүргэх “Цахим зөвлөх” портал сайт ажиллаж эхэллээ

2020-03-30

Х.Бат-Ялалтын хэргийг шүүх дахин хэлэлцэж, шийдвэрээ хэвээр үлдээлээ

2020-03-30

Монгол залуу Болливудын ертөнцөд хөл тавилаа!

2020-03-06

"Мөөг" /өгүүллэг/

2020-02-02

"Хувь заяаг тодорхойлох хором" /өгүүллэг/

2020-01-25

Хөгжмийн зохиолч Б.Чинбатад зориулсан “Niciton & Friends” тоглолт ирэх хоёрдугаар сарын 1, 2-нд болно

2020-01-17

Магадгүй бид коронавирусийн талаарх зарим нууцыг хэзээ ч мэдэж чадахгүй

2020-03-29

Монгол улс дахь коронавирусийн нөхцөл байдлын цогц мэдээлэл

2020-03-25

Ковид-19 халдварт цаашдын 2 хувилбар байна

2020-03-24

Коронавирусийн талаар сүүлийн үеийн цогц мэдээлэл #2

2020-03-22

Н.Төгсцогт мэргэжлийн боксын 12 дахь тулаандаа ялагдал хүлээлээ

2020-02-09

Какүрю М.Ананд Хацү башёг орхилоо

2020-01-16

Улсын арслан Ц.Содномдорж: 37 настай бөх ачаалалтай бэлтгэл хийж бүх барилдаанд зодоглох боломжгүй

2020-01-16

Н.Хэрлэн мөсөнд авиралтын Ази тивийн аварга болов

2020-01-13

Ziko's podcast #23 - Бүсгүйчүүд бидэнд ямар асуудал тулгарч байна вэ? ...

2020-03-30

CAAK PODCAST #22 дугаарын онцлох ишлэлүүд!

2020-03-25

Ziko's podcast #22 - Өөртэйгөө нүүр тулж, өөртэйгөө уулзах нь

2020-03-24

CAAK PODCAST #22 Б.Мөнхдөл - Залуусыг бүү шүүмжил, харин та өөрийгөө өөрчил!

2020-03-18

Зөгийний тархи математикийн бодлогыг компьютероос ч хурдан боддог

2020-03-29

Ангараг гариг дээр хүн нас барвал хэрхэн оршуулах тухай эрдэмтэд төлөвлөгөө гаргажээ

2020-03-14

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн түүхээс

2020-03-08

Хүнд цэцэг бэлэглэхдээ ивээл цэцгийг нь сонгоорой

2020-03-08

Коронавирусээр илчлэгдсэн улс төрийн бодлогууд

2020-03-30

Жирвий саарал...

2020-03-28

Арабад...

2020-03-27

Тарж бутарч, талцаж маргалдах Монголчууд бид...

2020-03-27

Капитрон банк зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлтийг онлайнаар хүлээн авч байна

2020-03-30

“COVID-19”-өөр халхавч хийсэн цахим луйвраас болгоомжил

2020-03-30

Төрийн Банк харилцагчаа дэмжсэн арга хэмжээг авч ажиллаж байна

2020-03-28

ХААН Банк эрсдэлийг даван туулахад нь харилцагчдадаа дэмжлэг үзүүлж байна

2020-03-27

Санал асуулга Бүгдийг үзэх

БНХАУ
44.47%
АНУ
32.62%
Арабын орнууд
5.68%
ОХУ
3.92%
Хойд Солонгос
2.94%
Израиль
1.86%
Иран
1.76%
Турк
1.67%
Бусад
1.37%
Европын Холбооны орнууд
1.18%
Африкийн орнууд
0.98%
Афганистан
0.69%
Пакистан
0.49%
Энэтхэг
0.39%

Өнөө цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,401

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,644

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,881

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,502