Путины эрх барих хугацааг сунгасан явдлыг барууны ажиглагчид "Тавилттай жүжиг" гэж тодорхойлжээ

Путины эрх барих хугацааг сунгасан явдлыг барууны ажиглагчид   "Тавилттай жүжиг" гэж тодорхойлжээ

Владимир Путины ерөнхийлөгч байсан хугацааг тэглэх тухай санал нь Оросын элитүүдийг хяналтдаа байлгах гэсэн санаархал хэмээн үзэж буйгаа АНУ болон Британийн улс төр судлаач нар BBC-д өгсөн ярилцлагадаа хэлжээ.

Ийм нөхцөл байдал нь Орос улсын барууны орнуудтай харилцах харилцаанд гэнэтийн өөрчлөлт оруулахгүй боловч харилцан дайсагнасан байдал аажмаар нэмэгдэж болох юм хэмээн тэд таамаглаж байгаа бололтой.

Барууныханд энэ нь гэнэтийн зүйл байсангүй

“Мягмар гарагт гарсан тус мэдээ нь барууны орнуудад бараг нөлөө үзүүлээгүй гэж хэлж болох ба энэ нь барууны улс орнуудын хэвлэл мэдээллийн өнөөгийн гол сэдэв нь коронавирус болсонтой холбоотой юм” хэмээн Лондоны Кингс Коллеж их сургуулийн Оросын институтийн захирал Сэмюэл Грин  BBC агентлагт өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.

Түүний үзэж байгаагаар барууны улс орнууд нь Путин 2024 оноос хойш Оросын засаг төрийн эрхийг барьсаар байх болно гэдгийг мэдэж байсан бөгөөд чухам ерөнхийлөгч үү, төрийн думын тэргүүн үү, Төрийн зөвлөлийн дарга байх уу гэдэг нь хоёрдугаар зэргийн асуудал байсан гэнэ.

Одоо дэлхийн томоохон гүрний удирдагч нар нь коронавирусын тархалт, нефтийн үнэ, түүний эдийн засаг, зах зээлд үзүүлэх нөлөөнд хамаг анхаарлаа хандуулж байгаа үе билээ.

“Миний бодлоор барууны удирдагч нарт, гадаад явдлын яамны сайд нарт Путин ямар ч нөхцөлд, янз бүрийн байдлаар засгийн эрхийг хянасаар байна гэсэн итгэл, хүлээлт байсан” гэж Лондонгийн их сургулийн Славян болон зүүн Европ судлалын тэнхимийн туслах профессор Бен  Нобл үзэж байна.

Элитүүдийг хянах нь

“Кремель нь аливаа нэг тодорхойгүй нөхцөл байдлыг үргэлж элитүүдийг хянах зэвсэг болгосоор ирсэн юм.

Судалгаагаар авторитар удирдагч нар нь ард түмний хүсэл бодлыг сонсохоос илүү элитүүдийг хянаж байхыг илүүд үздэг гэж тогтоосон байдаг. Харин Оросын улс төрийн хүрээнд ийм гэнэтийн үйл явдал болсон нь ямар нэг бүлэглэлүүдийн хоорондох тэмцэл өрнөж байгаагийн шинж байж болох юм. Магадгүй энэ зөрчлийн улмаас Путины ерөнхийлөгчөөр ажиллах шинэ хугацааны тухай яриа тэргүүн зэргийн ач холбогдолтой болсон байх” хэмээн энэ эксперт таамаглаж байгаа гэнэ.

“Оросын үндсэн хуулийг өөрчлөхтэй холбоотой асуудлууд нь элитүүдийг ямар ч нөхцөлд өөртөө үнэнч байлгах гэсэн Путины болон түүний ойрын хүрээллийнхний тэргүүн зэргийн ашиг сонирхлыг бүрэн хангаж чадахгүй байснаас ийм санал шинээр гарч ирсэн” гэж АНУ-ын Тэнгисийн цэргийн их сургуулийн Оросын улс төр, цэргийн стратеги судлалын тэнхимийн тэргүүн Юваль Вебер хэлжээ. Тэрбээр мөн “Путины хэлсэн үг нь тэрээр төрийн дээд  өндөрлөгүүдийг өөртөө үнэнч, тогтвортой, найдвартай байлгахын тулд “гар удирдлагад” шилжсэн болохыг харуулж байна” хэмээн BBC-д өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.

Харин Кингс Коллеж их сургуулийн Оросын институтийн захирал Самюэл Грин нь “ Барууны улс орнууд Путин засгийн эрхийг цаашид ч хянасаар байх болно гэдгийг мэдэж байсан ч дахин ерөнхийлөгчийн суудалд суух юм гэж бодож байгаагүй юм. Гэхдээ энд гайхах зүйл үгүй л дээ. Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн бичиг баримтыг харахад ерөнхийлөгчийн эрх мэдлийг батжуулах санаатай байгаа нь илт бөгөөд Путин ерөнхийлөгчөөс өөр суудал сонирхоно гэдэг санаанд багтахгүй байна. Одоо байгаа бүх л мэдээллээс харахад Путин 2024 оны сонгуульд өрсөлдөх нь тодорхой болжээ” хэмээн үзэж байгаа юм. Тэрээр мөн “Сүүлийн 20 жилийн туршлагаас харахад энэ хүн өөрийн эрх мэдлийг өргөжүүлэх боломжийг байнга ашиглаж ирсэн байдаг” гэдгийг нэмж хэлсэн байна.

Харин Нобл-н хувьд Путиныг дахин ерөнхийлөгч болох тухай ярихад эрт байна гэсэн бодолтой байгаа юм. Түүнийхээр бол Путин 2024 оны сонгуульд оролцохгүй байх магадлал бас бий гэнэ. Ийм нөхцөлд ерөнхийлөгч байсан хугацааг тэглэх нь түүнд "маневрлах" бололцоо олгох ба ийм" маневрийн" нэг нь “нигүүлсэнгүй сэтгэл” гаргах явдал байж болно гэжээ.

Мөн мягмар гарагт болсон төрийн думын хуралдаан нь сайтар найруулсан жүжиг шиг юм болж өнгөрсөн гэж тэр хэлээд –“ Гэхдээ зарим жүжигчид тун муу тоглосон бөгөөд жишээ нь спикер Володин нь Терешковагийн гаргасан саналыг сонсоод ядаж л гайхаж байгаа царай гаргаагүй зэрэг нь уг жүжиг тааруухан болсны нэг илрэл” гэж Нобл дүгнэсэн байна.

Харилцаа сайжрах шинжгүй байна

Хэрвээ Путин 2024 онд ерөнхийлөгчийн суудлын төлөө дахин өрсөлдөх бол барууны улс орнууд, корпорацуудад, бүр Орос улстай сайн харилцаатай байхыг хүсдэг, цаашид ямар нэг өөрчлөлт гарна гэж хүлээж байсан хүмүүсийн найдвар талаар өнгөрөх болно гэж Грин үзэж байна.

Ийм нөхцөлд Москватай тохиролцох, эсвэл бүх л харилцаагаа зогсоох хэрэгтэй гэсэн хоёр сонголтоос сонгох хэрэгтэй болох ба өнөөгийн нөхцөлд хоёр дахь хувилбар нь ямар ч утгагүй юм.

Грин мөн хэлэхдээ “Барууны удирдагч нар Оросыг дэлхийн улс төрийн чухал тоглогч гэж үзсээр ирсэн учир энэ хямралт байдлаас гарах найдлага бий гэж хүлээсээр байна. Гэхдээ энэ хямралаас гарахын тулд харилцан буулт хийх хэрэгтэй. Барууныхан Донбасын хямралт нөхцөл байдал, хориг арга хэмжээ, “Северный поток” (Европ руу тавих хийн хоолой) зэрэгт чимээгүй буулт хийж болох юм. Гэхдээ үүнийхээ төлөө ямар нэг хариу авах ёстой бөгөөд ингэхгүй бол энэ нь улс төрийн бодлогын хувьд ямар ч утгагүй зүйл болох билээ. Путин болон түүний тойрон хүрээлэл нь барууны орнуудын удирдагч нартай ийм харилцаатай байхыг хүсэж байгаа эсэхэд хамаг учир байгаа бөгөөд одоогийн байдлаас харахад Москва нь ямар нэг буулт хийх бодолгүй бололтой” гэсэн байна.

Вашингтоны хоёр талт үзэл бодол

 “Трамп нь Оросыг бараг шүүмжилдэггүй, тэр тусмаа одоо коронвирустай холбоотой асуудал, АНУ-ын өмнөд хилийн байдал, Хятадтай харилцах харилцаа зэрэгт гол анхаарлаа хандуулж байгаа үе. Москвагаас ирэх мэдээ нь түүний анхааралд байх ёстой асуудлуудын хамгийн сүүлийн байрыг эзэлж байгаа учир Трамп болон төрийн нарийн бичгийн дарга нарын амнаас энэ асуудалтай холбоотой үг сонсоно гэж найдалтгүй.

Ер нь АНУ-ын ерөнхийлөгч болгон засгийн эрхэнд гарангуут ямарваа нэг том зүйл хийх гэж оролддог боловч тухай бүр Оростой хамтрахаас өөр аргагүй болсоор ирсэн байдаг.Клинтон НАТО-г өргөжүүлэх, Жорж Буш ардчилал экспортлох, Обама цөмийн зэвсэг дэлгэрүүлэхгүй байх гэх мэт. Энэ удаа Трамп нь Америкийн цэргийг Ойрх Дорнодоос гаргах гэж оролдсоор байгаа ба үүнийг эцэслэн шийдэхэд мөн л Оросын дэмжлэг хэрэгтэй. Гэхдээ ерөнхийлөгч болон түүний баг Оростой хэт зөөлөн бодлогоор харилцаж байгаа бол засгийн эрх барих бусад төвшний түшмэд нар харин хамгийн хатуу байр суурьтай байгаа билээ.

Путины ерөнхийлөгч байсан хугацааг тэглэх нь Америкийн истеблишмент, нэн түрүүнд конгресст Орос улстай харилцан тохиролцох боломжгүй гэдэг ойлголтод хүргэх болно. Яагаад гэвэл Путинд хэзээ ч итгэж болохгүй учраас тэр ”хэмээн АНУ-ын Тэнгисийн цэргийн их сургуулийн Оросын улс төр, цэргийн стратеги судлалын тэнхимийн тэргүүн Юваль Вебер анхааруулсан байна.

4
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Элон Маскын шинэ томоохон төсөл болох "Starlink"-ийн гол зорилго юу вэ?

2020-06-02

Киборг царцаа тэсрэх бөмбөгний эсрэг хүчин зүтгэнэ

2020-05-28

Израильд дэлхийн анхны цэнэглэгчтэй маскийг бүтээжээ

2020-05-27

Хонь хариулдаг робот нохой

2020-05-27

iOS-ийн шинэчлэлт iPhone хэрэглэгчдийг уурлуулж байна

2020-06-03

Хиймэл оюун ухаан нь зохион бүтээгч байж болохгүй

2020-05-30

Коронавирусын аппликэйшнээр дамжуулан Хятад улс иргэдээ хэр их идэж, ууж, унтдагийг хянадаг болгож магадгүй

2020-05-27

Элон Маск жилийн дотор хүний тархинд чип суулгахаа амлалаа

2020-05-27

Хөгжлийн онол...

2020-06-05

Монгол төрийн хоймор жорлон болох учиргүй...

2020-06-03

Арчаагүй монголчууд...

2020-05-31

Ээждээ өгөх гэхээр юу ч олдохгүй юм

2020-05-29

Хятад улс Австрали улсад өндөр татвар ногдуулав

2020-06-06

ФАТФ-аас өгсөн 6 ажлын даалгаврын 3 ажлын биелэлтийг тагнуулын ерөнхий газар хариуцан тайлагналаа

2020-06-04

Долларын ханш тэнгэрт хадаж, гиперинфляцитай тулах уу?

2020-06-04

Хятад улс түүхэндээ анх удаа ДНБ-ийн өсөлтийн зорилт тавихгүй

2020-06-03

МАН ТББ-уудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж байна

2020-06-04

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан санамж бичиг байгууллаа

2020-06-03

Н.Номтойбаярын аав Б.Нямтайшир хүүгийнхээ өмнөөс нэр дэвшигчийн үнэмлэхийг нь авахдаа хэлсэн үг

2020-06-02

У.Хүрэлсүх: Хийж эхлүүлсэн ажлаа дуусгахын тулд надад цаг хугацаа, ард түмний дэмжлэг хэрэгтэй

2020-06-02

Ах аа, маргааш байх болов уу?

2020-05-29

Хэдэн хүн амь насаа алдсаны дараа ойлгох ёстой вэ?

2020-05-29

Нобелийн шагналт эрдэмтэн хөл хориог цуцлахыг шаардлаа

2020-05-28

Гадаадад гацсан Монголчууд...

2020-05-25

#29 Amnesty International - Хүний эрх бол биеийн тань нэг эрхтэн л гэсэн үг

2020-06-03

#28 Кино задлангийн Г.Эрдэнэбаатарыг задаллаа

2020-05-27

"ХАСАХ 18" Podcast #01 - Өөрийнхөөрөө "суга" бай

2020-05-20

CAAK PODCAST #24 Р.Булгамаа - Хүүхэд хүчирхийлсэн хүнийг хөнгөлөх хэрэгтэй.

2020-04-29

Жон Белл: Энэ хүнд нөхцөл байдлыг даван туулахад нь харилцагчдадаа дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллана

2020-06-04

Шинэ оюутны эхний жил хамгийн чухал бас сорилтоор дүүрэн

2020-06-03

ХХБанк 10 мянган хүүхдэд эрүүл мэндийн багц бүтээгдэхүүн бэлэглэлээ

2020-06-02

Голомт банкны хамт олон хүүхдийн баярын өдөр Монгол Улс даяар шинээр мэндэлсэн хүүхэд бүрт бэлэг барьж, баярлуулж байна

2020-06-01

Болж өгвөл битгий худлаа ярь

2020-06-05

Хүний тархинд санах ойг идэвхжүүлэх хэсэг байдаг

2020-06-04

Хөөсөн чихрийн туршилт: Та хүүхдээ том болоод ямар хүн болохыг мэдмээр байна уу?

2020-05-28

Хөл хорионы үеийн сэтгэл зүй: ''Илүү санаачилгатай залуутай гэрлэх минь яав даа!''

2020-05-26

Норвегийн эмч нар өвчтнүүдээ капсулд тусгаарлаж байна

2020-06-03

Оросуудад Монголын эзэнт гүрэн юу заасан бэ?

2020-06-03

Тамхи агуулсан вакцин

2020-06-03

Хоол орлуулагч эм

2020-06-03

Уугуул Америкчуудын өвөг дээдсийг 14 мянган жилийн өмнө Байгал нуураас ирсэн гэж эрдэмтэд нотлов

2020-06-04

Эрүүл мэндийн мэдлэггүй хүмүүс өвчинд өртөмтгий байдаг

2020-06-04

Дэлхийн хамгийн том дөрвөн шашны урсгал

2020-06-03

Эртний Монголчууд шар будаагаар хооллодог байсан ба бидний бодож байснаас хамаагүй боловсронгуй эдийн засагтай байж

2020-06-02

Улаанбаатарт 19 хэм дулаан байна + Аймгуудын цаг агаар

2020-06-07

Баянголчууд эхлүүлсэн ажлуудын үр дүнг нь үзэхийн тулд МАН-тай хүчээ нэгтгэнэ гэв

2020-06-06

МАН Баян-Өлгийд амлалтаа биелүүлсэн, дахиад ч биелүүлнэ

2020-06-06

Увсчууд өр биш өв үлдээхийн төлөө ажиллаж байгаа У.Хүрэлсүхийг багаар нь дэмжинэ

2020-06-06

Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах шинэ хууль ямар нөлөө үзүүлэх вэ?

2020-06-04

Энэтхэг, Хятадын удирдагчид "гуравдагч тал"-ын оролцоо шаардлагагүй гэж мэдэгджээ

2020-06-04

Африкийн орнууд яагаад хөлсний цэрэг авдаг хэвээрээ вэ?

2020-06-03

Хойд Солонгосын алсын тусгалт пуужин хуурамч байж магадгүй

2020-05-29

Санал асуулга Бүгдийг үзэх

Та хэдэн настай вэ?

434 санал өгсөн

51-60
25.35%
41-50
19.12%
31-35
13.59%
36-40
9.68%
25-30
8.06%
21-24
7.6%
13-16
5.76%
17-20
5.76%
65+
5.07%

Өнөө цагт ямар орон дэлхий нийтэд хамгийн их аюул учруулж байна вэ?

1,255

Энэ цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,471

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,691

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

7,057