Түнжгэр толгойн ач тус...

Түнжгэр толгойн ач тус...

Түнжгэр толгойн ач тусыг тэр бүр хүмүүс сайн анзаардаггүй юм уу даа, хавар болохоор хааяа нэг хүмүүс Ерөнхий сайд асан Амаржаргалаас өгсүүлээд үсээ хусуулаад халзан толгойтой харайлгаж явахыг эс тооцвол. Дэлхийн хүмүүс шашин шүтлэг соёл иргэншил спорт урлагтай холбоотойгоор толгойтой үсээ хусдаг бол харин миний хувьд бага насны хэвшил, байнгын ажлын зуршил, мэргэжлийн зайлшгүй шаардлагын улмаас бараг үргэлж мөнхийн түнжгэр толгойтой явдаг нь цаанаа их нарийн учиртай.

Далаад онд хөдөөгийн сургуулийн дотуур байранд байхад байрын комендант Лхамдорж ах биднийг хаа таарсан газраа барьж аван хурц иртэй Наймын цагаан тонгорогоороо толгойтой үсийг шар шар хийтэл хусан багш нарын контоорын зүүн талын жижиг цагаан байшинд гал түлж, ус халааж, тааз түмпэн тавин бидний толгой дээрээс халуун бүлээн ус хийж усанд оруулдаг байв.

Тэр үед сургуулийн захирал Гомбосүрэн Гомоо үсээ ургуулсан сахилгагүй нөхдийг газар дээр нь барьж аван хурц тонгоргоороо хусч байх үүргийг Лхамдорж ахад өгсөн бололтой. Тэрээр хурц цагаан тонгоргоо байнга бүсэндээ хавчуулж явна. Мань мэт нь хугацаандаа үсээ авалгүй халимаг үс тавимар санаатай явж байгаад Лхамдорж ахад чихдүүлэн хэд хэдэн удаа үсээ хуурайгаар нь шар шар хийтэл нь түүний хурц цагаан тонгоргоор хусуулснаас хойш бие сэтгэл маань халшран нөхдийнхөө хамтаар гар машинаар өөрсдөө тайван айван авцгаадаг болсон доо.

Хожим нь санахад байрын багш захирал нар биднийг үргэлж түнжгэр халзан толгойтой байлгах нь бөөстүүлэхгүй гэсэн бодлоготой холбоотой байсан юм билээ. Долоо хоног бүр сургууль даяар явагдах ариун цэврийн үзлэг комисс анги ангиар орж хуруу хумс гарын сайрнаас эхлээд үс толгой дотуур хувцсанд дахь бөөс хуурсыг ч шалгана. Тиймээс ангийн охидуудад шараа болж самбар дээр гарахгүйн тулд байранд чөлөөт цагаараа бие биендээ урьдчилан сэргийлэх үзлэг хийж ялангуяа дотуур хувцасныхаа дөрвөн замын уулзвар хавийг бүр ч сайн шалгацгаана.  Тэр цагаас хойш тавиад жил өнгөрсөн ч түнжгэр толгойтой байх хар багын хатуу хэвшил маань одоо нэгэнт байнгын дадал зуршил болон хувирчээ.

Алс хол арван жил тусгай үүрэг гүйцэтгэхдээ миний бие өрөөндөө өөрийгөө машиндаж өглөө ажлынханыгаа олон удаа нүдийг нь орой дээр гаргаж, тэдний сар бүр салонд ордогтой дүйцэхүйц хэмжээний тэрхүү мөнгөө /гадаадад нэг удаа үсчин ороход дунджаар 30 доллар/  хуримтлуулж байгаад сайн үйлс, садан төрөлдөө  илгээснийг тооцвол тодорхой хэмжээний нэг тоо гарах л байх.  Өртөг мөнгө нь ч яамай гэхэд өөрийгөө машиндах нь гаднаас үү мөөгөнцөр толгой арьсны эмгэг халдвар авахаас сэргийлэхээс гадна цаг нар хэмнэдэг.

Гэхдээ энэ гол нь биш. Халзан түнжгэр толгойтой байна гэдэг харийн нутагт цэргийн хүний хувьд амь нас эрүүл мэнд аюулгүй байдалд онцгой ач холбогдолтой. Түнжгэр толгойтой гардан байлдаанд орлоо гэхэд дайсны цэрэг алан хядагчдад ямар ч гэсэн үсдүүлэхгүй өвдөглүүлэхгүй гэсэн үг. Тархи толгойдоо шархадсан үед яаралтай эмнэлгийн тусламж авахад ил тод, түргэн шуурхай байдаг.

Хими биолог цацраг цөмийн хорноос хамгаалах баг хамгаалах хэрэгслэл   түнжгэр толгой нүүрэнд ямар ч хор нэвтрэхээргүй сайн сууж өгдөгөөрөө хорноос сайтар хамгаалагдах, үс гэзэг таталдахгүй удаан хугацаагаар хорт утааны багтай аюулгүй ажиллах боломжтой байдаг.  Толгой бороо цасанд норсон ч нүцгэн толгой тавхан минутад хатаж амждаг сайн талтай.

Халзан түнжгэр толгойтой байх нь нарны энерги цэвэр агаар Д витаминыг түлхүү авч тархины цусны эргэлт бодисын солилцоо сайжирснаар толгойны эрүүл үс төлжин ургадаг төдийгүй орчин үеийн шинжлэх ухаанд түнжгэр толгойтой хүн тархины хорт хавдар, түрүү булчирхайн үрэвслээс хоёр дахин илүү хамгаалддаг болох нь тогтоогджээ.  Америкт 2018 онд 32 мянган хүн хүүхдийн хорт хавдрын эсрэг аянд нэгдэж толгойтой үсээ хусуулж тус санд хандив өргөжээ. https://www.stbaldricks.org/head-shaving

Хэдийгээр үсээ байнга машиндан нүцгэн түнжгэр толгойтой явахад Царай зүс алдлаа хэмээн авгай маань адлах эрхтэй ч толгой үсний тоогоо алдсан тос шампунь тосолгоо маллагаанд нэг төгрөг хором ч хугацаа зарцуулахгүй байх нь аштай юу гэхээсээ илүү тэдгээр химийн бодисын нэг ч гэсэн дуслыг Хатан туул хангай дэлхий рүүгээ урсгахгүй байх нь иргэн миний үүрэг.

19
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Надад фитнест явдаг ч түүнийхээ зургийг цацдаггүй хүмүүс таалагддаг

2020-04-06

Мөрөөдөж зүрхэл залуусаа!

2020-04-06

Б.Одсүрэн: Коронавирусээс болж бид дараах хэдэн зүйлийг ойлгож авлаа...

2020-04-06

Корона ба муухай монгол

2020-03-29

CAAK PODCAST #23 дугаарын онцлох ишлэлүүд!

2020-04-08

Ziko's podcast #24 - Гэртээ байхдаа бид өөрийгөө хэрхэн хөгжүүлэх вэ?

2020-04-06

CAAK PODCAST #23 Г.Төмөрзаяа - Хүүхдэд гар хүрч өсгөнө гэдэг ирээдүйг нь аз жаргалгүй болгож байна гэсэн үг

2020-04-01

Ziko's podcast #23 - Бүсгүйчүүд бидэнд ямар асуудал тулгарч байна вэ? ...

2020-03-30

Капитрон банк харилцагчдаа дэмжин зээлийн хүүгээ 10-25 хувь чөлөөлж эхэллээ

2020-04-07

Капитрон банк харилцагчдаа дэмжин зээлийн хүүгээ 10-25 хувь чөлөөлж эхэллээ

2020-04-06

"King Tower": Италийн "Damiani" брэндийн үнэт эдлэл бэлэглэнэ

2020-04-06

Төрийн Банк харилцагчаа дэмжсэн арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна

2020-04-04

Н.Төгсцогт мэргэжлийн боксын 12 дахь тулаандаа ялагдал хүлээлээ

2020-02-09

Какүрю М.Ананд Хацү башёг орхилоо

2020-01-16

Улсын арслан Ц.Содномдорж: 37 настай бөх ачаалалтай бэлтгэл хийж бүх барилдаанд зодоглох боломжгүй

2020-01-16

Н.Хэрлэн мөсөнд авиралтын Ази тивийн аварга болов

2020-01-13

Тайванийн эрдэмтэд коронавирусийн эсрэг дархлааны эсийг нээжээ

2020-04-08

Дэлхийн улс орнууд "Маскны дайн" өрнүүлж байна

2020-04-08

Хөл хорионы улмаас дэлхий даяар гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэж байна

2020-04-08

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ 6 мужид онц байдал зарлав

2020-04-07

Зэсийн өөдрөг төсөөлөл төсвийн эрсдэлийг тэлэхээр байна

2020-04-07

Л.Амар: Гадны банк орж ирээд ч зээлийн хүү өөрчлөгдөхгүй

2020-04-06

Засгийн шийдвэр ноолуурыг “блоклов”

2020-04-06

Инфографик: Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон зээлийн гэрээ соёрхон батлах тухай хуулийн танилцуулга

2020-04-03

Ой, хээрийн түймрийн улмаас үүссэн хохирлын хэмжээ 40.5 хувиар өсчээ

2020-04-08

Унгарын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан монгол оюутнуудын анхааралд

2020-04-08

Нийтийн тээвэр НӨАТ-ын сугалааны дугаар олгож эхэллээ

2020-04-08

Эрүүгийн хуульд оруулсан хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн ойлгох вэ?

2020-04-08

Дуучин Pink коронавирусээр өвчлөөд эдгэрчээ

2020-04-04

Монгол залуу Болливудын ертөнцөд хөл тавилаа!

2020-03-06

"Мөөг" /өгүүллэг/

2020-02-02

"Хувь заяаг тодорхойлох хором" /өгүүллэг/

2020-01-25

Магадгүй бид коронавирусийн талаарх зарим нууцыг хэзээ ч мэдэж чадахгүй

2020-03-29

Монгол улс дахь коронавирусийн нөхцөл байдлын цогц мэдээлэл

2020-03-25

Ковид-19 халдварт цаашдын 2 хувилбар байна

2020-03-24

Коронавирусийн талаар сүүлийн үеийн цогц мэдээлэл #2

2020-03-22

ЭМЯ: Коронавирусын 16 дахь тохиолдол илэрлээ

2020-04-08
1:31:24

"Улаан бал" нэвтрүүлэгт УИХ-ын дарга асан З.Энхболд оролцов

2020-04-08

"Цензургүй сурвалжилга" - Гэмт хэрэг, ашиг сонирхлын аархал “Увс аймаг”

2020-04-07

ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан Туркийн нэг иргэнээс коронавирус илэрч, 15 дахь тохиолдол бүртгэгдлээ

2020-04-06

Аавын үгүйд...

2020-04-08

Зөвхөн Монголд...

2020-04-07

Эдийн засгийн хувьсгал буюу дэлхийн шинэ дэглэм...

2020-04-06

ХХ зууны түүхээ түүхийрүүлсээр л байх уу?

2020-04-06

Зөгийний тархи математикийн бодлогыг компьютероос ч хурдан боддог

2020-03-29

Ангараг гариг дээр хүн нас барвал хэрхэн оршуулах тухай эрдэмтэд төлөвлөгөө гаргажээ

2020-03-14

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн түүхээс

2020-03-08

Хүнд цэцэг бэлэглэхдээ ивээл цэцгийг нь сонгоорой

2020-03-08

"Netflix" яагаад дэлхийд алдартай болсон бэ?

2020-03-09

"Google, Amazon" зэрэг компаниуд ямар хүнийг ажилд авдаг вэ?

2020-03-07

Фэйсбүүкийн анхны 20 ажилтан одоо юу хийдэг вэ?

2020-03-06

Гүүгл байгальд ээлтэй "модон" хорооллын төслөө танилцууллаа

2020-02-16

Санал асуулга Бүгдийг үзэх

БНХАУ
43.97%
АНУ
33.64%
Арабын орнууд
5.44%
ОХУ
3.99%
Хойд Солонгос
2.81%
Израиль
1.81%
Иран
1.63%
Турк
1.63%
Бусад
1.36%
Европын Холбооны орнууд
1.27%
Африкийн орнууд
0.91%
Афганистан
0.63%
Энэтхэг
0.45%
Пакистан
0.45%

Өнөө цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,410

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,649

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,911

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,505