Унадаг дугуйн ач тус...

Унадаг дугуйн ач тус...

Ул өсгий нь элэгдэлгүй угласан гутал бараг шинээрээ байхаас эхлээд унадаг дугуйн ач тус асар их гэдгийг миний бие унадаг дугуйн хаант Голланд улсад арав гаран жил ажиллаж амьдрахдаа өөрийн биеэр мэдэрсэн нэгэн. Голланд иргэдийн дундаж наслалт 82 байдаг нь дугуй их унадагтай холбоотой болов уу. Дээх нь үеийн социалист монгол нийгэмд номын хулгайг гэмт хэрэгт тооцдоггүй гэсэн ойлголт байсантай адил капиталист голланд улсад унадаг дугуйн хулгай нь хулгайд тооцогддоггүй гэсэн яриа бий.  Голланд улс 16 сая хүнтэй ч 16 сая дугуйтай, хаад ноёд сайд дарга нараасаа эхлээд хамгийн их дугуй хэрэглэдэг үндэстэн, нийт хүн амын бараг тал хувь нь өдөр тутмын байнгын тээврийн хэрэгслэлээ унадаг дугуй болгосон ард түмэн .

Унадаг дугуй нь хүний эрүүл мэнд байгаль орчин нийгэм эдийн засаг зам тээвэр гээд олон талын ач тустай бөгөөд ер нь унадаг дугуй, ганзагын наймаачдын ганц найз болдог скоч хоёрыг бүтээсэн хүнд бараг Нобелийн шагнал өгөхөд болохгүй нь юу байхав.  Эрдэмтэн судлаачдын баталснаар унадаг дугуй нь тархины сэтгэн бодох чадвар, хоолны шингэцийг сайжруулдаг,  нойр хоолонд эерэгээр нөлөөлдөг,  дугуйгаар явж цэвэр агаар хүчилтөрөгчөөр илүү амьсгалснаар эд эс төлжиж хүнийг арван насаар залуужуулдаг,  зүрх судас яс үе мөч тархи толгой стресс өвчлөлийг арилгаж эдгээр өвчлөл болон хорт хавдар артросис бусад өвчлөлд өртөх эрсдлийг тавин хувиар бууруулдаг,  нийтийн тээврээр зорчихдоо авч болзошгүй халдварт өвчлөлийг эрс багасгадаг,  өвдөгний өвчнийг эдгээх увидастай, үений хэлхээс хоорондын хөдөлгөөнийг сайжруулж, чихрийн шижин өвчлөлийг тавин хувь бууруулдаг,  өөх шатааж жин бууруулж булчин шөрмөс чангалдаг, биеийн дархлаа  сайжруулдаг зэрэг эрүүл мэндийн олон чухал ач холбогдолтой тул дугуй унах нь хүн эрүүл саруул байж эх орон улс нийгэмдээ ихийг бүтээж, элгэн садан үр хүүхдүүддээ он удаан жилээр үзэгдэж харагдан урт наслаж удаан жаргахын нэг үндэс яах аргагүй мөн.

Унадаг дугуй бол ямар нэг бохирдол үүсгэдэггүй байгаль орчинд ямар ч сөрөг нөлөөгүй тээврийн хэрэгслэл бөгөөд өдөрт дунджаар 10 км дугуйгаар ажилдаа ирж очих нь тухайн хүн машинаар ийм зайд зорчин жилдээ ялгаруулах 1500 кг хүлэмжийн хийнээс татгалзан байгаль орчноо хамгаалахад өөрийн хувь нэмрээ оруулж байна гэсэн үг. Дээрх хорт хүлэмжийн хий нь хүмүүсийн мэдрэлийн системийг хөнөөдөг, дэлхийн озоны цоорхойг үүсгэдэг, орчны агаарын гол бохирдуулагч болдог учраас  та дугуйгаар явснаар  хүмүүсийн амьсгалын зам болон бусад олон өвчин эмгэг өвчлөлийг тодорхой хэмжээгээр бууруулж,  хүний өөрийн эрүүл мэнд төдийгүй байгаль эх дэлхийн эрүүл мэндийг давхар сахин хамгаалж  байна гэсэн үг.

Унадаг дугуй нь гэр бүл найз нөхдийг эрүүл саруул амьдралын зөв хэв маяг уруу татан оруулж хэвшил хобби болгодог, хамт олон гэр бүлээрээ дугуйн аялалд хамтдаа явах боломж олгодог, хүнийг урам зориг эрч хүч аз жаргалаар дүүргэдэг, хамт олон ажлын карьер нийгэмд эзлэх байр суурьд эерэг нөлөө үзүүлдэг зэрэг нийгмийн ач холбогдолтой.  НАТО-гийн цэргүүд Ирак Афганистанд унадаг дугуйгаар үүрэг гүйцэтгэхэд нутгийн ардууд ихэд талархалтайгаар хүлээн авч террорист халдлагууд цөөрч байсан тохиолдол бий.

 Эдийн засгийн хувьд, унадаг дугуй нь мэдээж замын татвар даатгал бензин маслонаас эхлээд өрхийн төсөв хөрөнгө хэмнэдэг, хамгийн хямд төсөр хялбар тээврийн хэрэгслэлээс гадна улс орны хувьд асар өндөр өртгөөр тавьдаг засмал замыг ачааны болон бусад машин тэрэг шиг эвдэж сүйтгэдэггүй, хувь хүний хувьд бол хаагуур л бол хаагуур яваад хаана ч зогсоол паркинг хийгээд ажил төрлөө хурдхан шуурхай амжуулах боломж олгодог, цаг зав мөнгө төгрөг хэмнэдэг эд. Өдөрт 10 км дугуйгаар ажилдаа ирж очих нь жилдээ хамгийн багадаа 1700 доллар хэмнэнэ гэсэн тооцоо бий.  

Зам тээврийн хувьд унадаг дугуй нь автомашиныг бодвол илүү аюулгүй, явган хүний гарц сургууль цэцэрлэгийн орчинд ээлтэй тээврийн хэрэгслэл төдийгүй замын бөглөрөлд огт хамааралгүй, үхлийн осол аваари гарах магадлал багатай, хүний аюулгүй байдалд эерэг нөлөөтэй, эмнэлэг цагдаа зэрэг тусгай зориулалтын машин тэрэгт саад тотгор болдоггүй, хамгийн дуу чимээ аниргүй мөрөөрөө тээврийн хэрэгслэл юм.

Голландад хамгаалалтын малгайгүй дугуйтай явж болох ч харин унадаг дугуй тань хонхтой цацруулагчтай гэрэлтэй гар тормостой хулгайлагдахаас хамгаалах цоожтой тросстой байх шаардлагатайгаас гадна ихэнх дугуйчид нь монголчууд бид морин дээр богцтой явдаг шиг тэд дугуйн дээр байнга богц тохож ойр зуурын юмаа түүн рүүгээ шургуулдаг заншилтай.  Манайд унадаг дугуйг төр засгаас бодлогоор дэмжээд өгвөөс агаарын бохирдол замын бөглөөс зам тээврийн осол аваари багасгахаас гадна иргэдийн дунд эрүүл саруул амьдралын хэв маяг тогтон улс орон тэр хэмжээгээр хөгжин дэвжихэд чухал ач холбогдолтой.

ОУ-ын зэвсгийн шинжээч доктор хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

6
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417