Б.Номулин: Гадаад шилжүүлгийн гүйлгээг шуудангийн илгээмжтэй адил хянах боломжтой болсон

Б.Номулин:  Гадаад шилжүүлгийн гүйлгээг шуудангийн илгээмжтэй адил хянах боломжтой болсон

ХААН Банк дэлхийн топ банкуудын нэгэн адил олон улсын гадаад шилжүүлгийн SWIFT gpi системийг Монголд анх удаа амжилттай нэвтрүүлэн ашиглаж эхэлснээр дэлхийн хаанаас ч, хэдийд ч хийгдсэн төлбөрийн мэдээллийг бодит цагийн горимд шууд харах боломжтой боллоо.  Өөрөөр хэлбэл, харилцагч гадаадын аль нэг орон руу шилжүүлсэн мөнгөн гуйвуулга нь хаана яваа, эзэндээ очсон эсэхийг лавлахад банкны ажилтан бүрэн дүүрэн шуурхай хариулт өгч чадна гэсэн үг юм.

ХААН Банкны Үйл ажиллагаа, шинэчлэлийн газрын ахлах мэргэжилтэн Б.Номулингаас энэ талаар тодруулж ярилцлаа.

- ХААН Банк SWIFT gpi системийг нэвтрүүлсэн анхны банк боллоо. Манай уншигчдад SWIFT gpi системийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?

- SWIFT gpi систем нь олон улсын гадаад шилжүүлгийн тогтолцооны цоо шинэ стандарт систем юм. Уг системийг 2017 онд SWIFT компаниас анх нэвтрүүлсэн. “Global Payment Innovation” буюу үе шаттайгаар үргэлжлэх төсөл хэлбэрээр хэрэгжиж буй ажил юм. Одоогоор дэлхийн 4000 гаруй банк уг сүлжээнд нэгдээд байна. Орчин үед цахим шилжүүлгийн хэрэглээ өдрөөс өдөрт ихсэж, илүү түгээмэл болж байна. Иймд олон улсын банкууд улс дамнасан шилжүүлгийн үйлчилгээний өрсөлдөх чадварыг сайжруулах үүднээс найдвартай, шалгагдсан банк хоорондын SWIFT сүлжээний боломжийг нэмэгдүүлэхийг ихэд дэмжиж байгаа юм. SWIFT компаниас санал болгож буй уг үйлчилгээг ашигласнаар гүйлгээний хурдыг сайжруулах, чанарыг хянах зэрэг олон давуу талтай.  

GPI төслийн гишүүнчлэлд элссэн банкуудад SWIFT системээр илгээсэн, эсвэл хүлээн авах гэж буй шилжүүлгийг лавлах боломж нь шуудангаар бараа илгээн, түүний тээвэрлэлт ямар явцтай байгааг хянадагтай адилаар харах бололцоотой гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, тухайн банкнаасаа гараад дараагийн дамжуулагч олон улсын банкинд хэдэн цагт очсон, цаг хугацаандаа дамжсан эсэх, хэдэн төгрөгийн шимтгэл хураамж суутгагдсан байна зэрэг мэдээллийг лавлах боломжийг олгож буй юм.

2020 оны 11-р сараас эхлэн гүйлгээ хүлээн авч, дамжуулагч банкууд гүйлгээг дамжуулсан эсэх, хэдэн цагт дамжуулсан мэдээллийг баталгаажуулж стандартын дагуу SWIFT системд хариу өгч, мэдээлж байх үүрэгтэй болох юм. Энэ үед бүхий л гүйлгээнд хяналт тавих боломж бүрдэнэ.

Цаашид ямарваа шалтгаанаар гүйлгээ буцаах хүсэлтийг шуурхай дамжуулснаар буцаагдаж буй гүйлгээнд мөн адил хяналт тавих боломжийг бүрдүүлэхээр хөгжүүлэлтийн ажлууд хийгдэж байгаа.

- Энэхүү системийг нэвтрүүлснээр банк болоод харилцагчдад ямар давуу талтай вэ?

- Банк харилцагчдынхаа гадаад гүйлгээг илгээснийхээ дараа ажлын 2-3 хоногт эцсийн хүлээн авагчдаа хүрдэг гэсэн дүгнэлттэй байдаг юм. Өмнө нь харилцагч гүйлгээ нь эцсийн хүлээн авагчдаа очоогүй талаар санал гомдол, хүсэлт гаргасан тохиолдолд бид тухайн гүйлгээ саатсан эсэх тухай мэдэхээр гүйлгээ дамжуулсан болон дамжсан банк бүрээс төлөвийг лавлахаар хандан, хариу дамжиж ирэхийг 7-гоос дээш хоног хүлээдэг байсан. Харин одоо бол тухайн гүйлгээ саатсан эсэх, аль банкинд очсон зэрэг мэдээллийг нэн даруй SWIFT gpi системээс тодруулах боломжтой болсон.

Мөн түүнчлэн гүйлгээнд оролцож буй банкууд хэдий хэмжээний шимтгэл хураамж суутгаж буй мэдээлэл ил тод болсноор банк харилцагчдынхаа гүйлгээний зардлыг бууруулах үүднээс бага зардалтай банкуудаар дамжуулахад чиглэж ажиллах боломжтой болно.

   Тэгэхээр манай банкны зүгээс бодит цагийн горимын дагуу бүхий л мэдээллийг нь авч, ажлын бус цагаар ч харилцагчдадаа цахим шуудангаар нь хүргэх боломжийг давхар бүрдүүлж буй юм.  Харин олон улсын банкуудын хувьд гүйлгээний хурдаа хэр хэмжээнд байна вэ гэдгийг мэдэх боломжтой. 2-р сарын хамгийн сүүлийн мэдээллээс хуваалцъя. Гишүүн банкуудын гүйлгээ дамжуулсан нийт хугацааг нь авч үзвэл, эхний харилцагчийн гүйлгээ шилжүүлсэн цагаас эцсийн хүлээн авагчийн дансанд орсон гүйлгээний 55 хувь нь 30 минутад багтаж байна. Энэ нь шилжүүлгийн валют, улс орны төлбөр тооцооны системийн тогтолцооноос шалтгаалан ялгаатай. Хамгийн удаан буюу нэг болон түүнээс дээш хоногийн хугацаа зарцуулсан гүйлгээний хувийн жин нь 6 хувийн үзүүлэлттэй байна.

- ХААН Банк иргэд болон аж ахуйн нэгжүүдийн гадаад гуйвуулгын лавлах үйлчилгээг илүү шинэ шатанд гаргасан гэж ойлгож болох уу?

- Тийм ээ. Сүүлийн үед цахим гэмт хэргийн асуудал гарах болсон. Харилцагч хувийн и-мэйл хаягаа хакердуулан өмнөөс нь хэн нэгэн олон улсын гүйлгээ хийх, бусад руу мөнгийг нь шилжүүлэх зэрэг асуудлууд гарч байна. Иймд олон нийтийн дунд цахим гэмт хэрэг, залилангаас сэргийлэх аян идэвхтэй  өрнөж харилцагчдын хувийн мэдээллээ нууцлах, олон нийтийн сүлжээгээр ирж буй аливаа линк мэдээлэл дээр дарж орохгүй байх тухай мэдээлэл түгээж байгаа. SWIFT gpi системийг ашигласнаар хууль бусаар гэмт хэрэгтний данс руу шилжүүлсэн гүйлгээ дансанд нь хараахан очоогүй байлаа гэж бодоход харилцагч үүнийг нь мэдээд, хүсэлт гарган тухайн хууль бус гүйлгээг зогсоох бүрэн боломж мөн бүрдэх юм.

Манай банктай харилцагч олон улсын банкуудын 90 орчим хувь нь уг төсөлд нэгдсэн. Тэгэхээр харилцагч банкууд маань мөн цаг тухайд нь гүйлгээг дамжуулсан эсэх, гэрээний нөхцөл хангагдаж байгаа эсэхийг бид давхар хянаж үйлчилгээгээ улам сайжруулан хүргэхийг зорьж байна.

- ХААН Банкны хувьд гадаад гуйвуулгын гүйлгээний хурд хэр вэ?

- Бид харилцагчдынхаа гүйлгээг аль болох тухайн өдөрт нь эцсийн хүлээн авагчид очсон байхаар шуурхай илгээдэг. Өнөөдөр авсан гүйлгээг тухайн цагийн хязгаарлалтад нь багтааж цааш нь дамжуулдаг гэсэн үг. Харин хүлээн авч буй гүйлгээний хувьд манай систем 2017 онд бүрэн автоматжсан. Бид аливаа гүйлгээний мэдээллийг SWIFT сүлжээгээр хүлээн авсан л бол тэр даруйд нь харилцагчийн  дансанд хийх бүрэн боломжтой. Хамгийн гол нь тухайн харилцагчийн мэдээлэл алдаа, зөрүүгүй байх шаардлагатай.

  - Иргэд харилцагчид олон улсын гуйвуулгын талаар мэдээлэл лавлагаа авах шаардлага гарвал хаана хандах вэ?

- Харилцагчид маань банкны салбар нэгжүүдэд, харилцааны менежерүүддээ хандах боломжтой. Ажлын бус цагаар 22:00 цаг хүртэл манай Харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1917 лавлах утсанд хандан хүсэлтээ өгөх боломжтой. Цаашид бид харилцагчидадаа гар утас, интернэт банк зэрэг цахим сувгуудаар гүйлгээний төлөвийг хүргэх, лавлах боломжийг бүрдүүлэхээр төслийн дараагийн үе шатуудыг эхлүүлэн ажиллаж байна.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.

Дуртай төрөл

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417