Коронавирусийн талаар сүүлийн үеийн цогц мэдээлэл #2

Коронавирусийн талаар сүүлийн үеийн цогц мэдээлэл #2

"Саак өнцөг" булан коронавирусийн талаарх сүүлийн үеийн цогц мэдээллийн хоёрдахь хэсгийг хүргэж байна.

Коронавирус Монголд

Берлин-Москва-УБ чиглэлийн онгоцоор ирсэн 6 хүнээс коронавирус илрэв

Берлин-Москва-УБ чиглэлийн онгоцоор ирсэн 6 хүнээс коронавирус илрэв

Анхны тохиолдол: Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор гуравдугаар сарын 2-нд УБ-т газардсан Франц иргэнээс коронавирус илрэв.

Удаах тохиолдол: Сөүл-УБ, Берлин-УБ-ын тусгай үүргийн онгоцоор ирсэн 3 иргэн гуравдугаар сарын 17-ны өдрийн 20 цагт эхний шинжилгээний хариугаар Ковид-19 халдвар авсан нь тогтоогдов.

Сүүлийн тохиолдлууд: Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирж ХӨСҮТ-д тусгаарлагдсан 6 хүнийг коронавирусийн халдвар авсан болохыг ээлж дараалан тогтоов.

Нийт: 10 тохиолдол

Коронавирус дэлхийд

Итали улс коронавирусийн нас баралтын тоогоор Хятадыг давав

Итали улс коронавирусийн нас баралтын тоогоор Хятадыг давав

Баасан гаригт Итали улсад коронавирусийн улмаас нас барсан хүний тоо 627-оор нэмэгдэж нийт 4,032-т хүрэв. Ингэснээр нас баралтын тоогоор халдварын анхны голомт болох Хятад улсыг гүйцэж, дэлхийн хамгийн их эндэгдэлтэй улс болов.

Ийнхүү Италид нөхцөл байдал хурцадсанаар тус улсын Ломбарди мужийн Бергамо хотод морг болон цогцос чандарлах үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд ачааллаа дийлэхээ больж, бусад хотуудаас туслалцаа хүсэж эхлэв.

Ази тивд халдварын хоёрдахь давалгаа үүсэж болзошгүйг анхааруулав

Ази тивд халдварын хоёрдахь давалгаа үүсэж болзошгүйг анхааруулав

Ковид-19 халдварын тархалт Европ руу чиглэж, тус тив дэгдэлтийн шинэ төв болсон. Гэвч Ази тивд шинэ коронавирусийн хоёр дахь давалгаа үүсч болзошгүйг эрдэмтэд анхааруулав.

Учир нь өвчлөл Европ тивээс Ази руу зөөвөрлөгдөн орж ирж байгаа нь дахин тархалт үүсэх эрсдэл бүрдүүлсэн байна. Жишээ нь, Сингапур улсад 33 шинэ тохиолдол, БНХАУ-д 140 гаруй шинэ тохиолдол Европын орнуудаас зөөвөрлөгдөж орж ирсэн аж.

Коронавирусийг эдгээх боломжтой ханиадны эмийг олж илрүүлэв

Коронавирусийг эдгээх боломжтой ханиадны эмийг олж илрүүлэв

Японы Fujifilm компанийн охин компанийн үйлдвэрлэсэн “Фавипиравир” хэмээх ханиадны эм коронавирусийн халдвартай хүмүүсийг эмчлэхэд сайн үр дүнтэй байгааг Хятадын шинжлэх ухаан, технологийн яамны төлөөлөгч Жан Шинмин мэдэгдэв.

Хятад улс уг эмийг Ухань, Шэнжэнь хотуудад нийт 340 өвчтөн дээр туршихад уг эмийг уусан өвчтөнүүд дунджаар дөрөв хоногийн дараа бүрэн эдгэрч байна гэв.

Нэгдүгээр бүлгийн цустай хүмүүст коронавирусийн халдвар хөнгөн тусаж байгааг тогтоов

Нэгдүгээр бүлгийн цустай хүмүүст коронавирусийн халдвар хөнгөн тусаж байгааг тогтоов

Хятадын эрдэмтэд Ухань, Шэнжэнь хотуудын 2,000 гаруй өвчтөний мэдээллийг боловсруулж, тус хотуудын эрүүл хүмүүсийн өгөгдөлтэй харьцуулан судалгаа хийхэд Ковид-19 вирусийн халдвар А (II) бүлгийн цустай хүмүүст илүү хүнд тусаж байгаа бол O (I) бүлгийн цустай хүмүүсийг хөнгөн хэлбэрээр өвчлүүлж байгаа болохыг олж тогтоожээ.

Ингэснээр “А бүлгийн цустай хүмүүсийг халдвараас хамгаалахад илүү анхаарал тавьж чадвал коронавирусийн тархалтыг бууруулах боломжтой” гэж үзэж байгаагаа Уханий Их сургуулийн Жоннань эмнэлгийн тэргүүлэх судлаач Ван Шинхуань мэдээлэв.

Коронавирусийн тархалтаас сэргийлж АНУ-ын шоронгууд хоригдлуудаа суллаж эхлэв

Коронавирусийн тархалтаас сэргийлж АНУ-ын шоронгууд хоригдлуудаа суллаж эхлэв

Анагаах ухааны мэргэжилтнүүд шоронгийн хоригдлууд нь шинэ коронавирусийн халдвар авах, дамжуулах өндөр эрсдэлтэйг анхааруулсан.

Үүний улмаас хэд хоногийн өмнө Лос Анжелес, Кливланд хотуудад хэдэн зуун хоригдолыг сулласан бол өчигдөр Нью Йорк хотын шоронгууд халдварын эмзэг бүлэгт багтах хоригдлуудаа суллахаар болсныг тус хотын захирагч мэдэгдэв.

Коронавирус бол “Дэлхийн II дайнаас хойш улс оронд маань тохиолдсон хамгийн хүнд сорилт”

Коронавирус бол “Дэлхийн II дайнаас хойш улс оронд маань тохиолдсон хамгийн хүнд сорилт”

Герман улсын канцлерь Ангела Меркель телевизээр өрийн ард иргэддээ хандаж үг хэлэхдээ “Энэ бол бид бүгдийн ноцтой авч үзэх ёстой асуудал. Манай улс үндэстний хувьд хоёр Герман нэгдсэнээс хойш ч биш, бүр дэлхийн хоёрдугаар дайнаас хойш тохиолдож байгаа хамгийн хүнд сорилт юм. Тиймээс бидний эв нэгдэл юу юунаас илүү чухал” хэмээн мэдэгдэв.

Хятадад хоёр өдөр дараалан дотоодын гаралтай халдвар илэрсэнгүй

Хятадад хоёр өдөр дараалан дотоодын гаралтай халдвар илэрсэнгүй

Пүрэв гарагт Хятадын эх газарт коронавирусийн халдварын 39 тохиолдол бүртгэгдсэн нь бүгд гадаадаас зорчин ирэгсдээс илрэв. Тиймээс гадаад орнуудаас зөөвөрлөгдөж ирсэн халдварын тохиолдол нийтдээ 228 болж, тус улс гадаадаас ирж буй хүмүүсийг заавал 14 хоног тусгаарлах болов.

Харин дотоодын гаралтай халдвар хоёр өдөр дарааллан бүртгэгдсэнгүй.

9
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Д.Нямхүү: Токиогийн онгоцоор ирсэн 26 хүнийг өнөөдөр ХӨСҮТ-өөс гаргаж байна

2020-04-02

Д.Нямхүү: Тусгаарлагдан хянагдаж байсан Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрлээ

2020-04-01
1:03:15

Э.Эрдэнэжамъян: Мөнгө хэвлээд л байранд оруулчихна...

2020-04-01

ЭМЯ: Тусгаарлалтанд байгаа хүмүүс хоорондоо зодолдож, хоолоо голж эхэлжээ

2020-03-31

Дэлхийн Банк: COVID-19-ын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг сааруулах арга хэмжээг улс орнууд яаралтай авах шаардлагатай

2020-03-31

Зах зээлийн уналтаас болж Америкт хагас сая гаруй хүн саятны тооноос хасагджээ

2020-03-26

Арилжааны банкууд: Иргэд зээлээ хуваарийн дагуу төлнө

2020-03-26

Ч.Ундрам: Хадгаламжийн хүүг бууруулъя гэвэл татгалзахгүй

2020-03-25

Магадгүй бид коронавирусийн талаарх зарим нууцыг хэзээ ч мэдэж чадахгүй

2020-03-29

Монгол улс дахь коронавирусийн нөхцөл байдлын цогц мэдээлэл

2020-03-25

Ковид-19 халдварт цаашдын 2 хувилбар байна

2020-03-24

Коронавирусийн талаар сүүлийн үеийн цогц мэдээлэл #2

2020-03-22

Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийн санаачилсан "Чингис хаан" музейн бүтээн байгуулалт эхэллээ

2020-04-02

Улсын үзлэгт УИХ-ын Тамгын газар тэргүүллээ

2020-04-02

Хүнсний гол нэрийн зарим бүтээгдэхүүний импортыг түр хугацаанд дэмжих хуулийн төслийг өргөн барилаа

2020-04-02

Үржлийн үед нь загас агнахгүй байхыг анхааруулав

2020-04-02

CAAK PODCAST #23 Г.Төмөрзаяа - Хүүхдэд гар хүрч өсгөнө гэдэг ирээдүйг нь аз жаргалгүй болгож байна гэсэн үг

2020-04-01

Ziko's podcast #23 - Бүсгүйчүүд бидэнд ямар асуудал тулгарч байна вэ? ...

2020-03-30

CAAK PODCAST #22 дугаарын онцлох ишлэлүүд!

2020-03-25

Ziko's podcast #22 - Өөртэйгөө нүүр тулж, өөртэйгөө уулзах нь

2020-03-24

Н.Төгсцогт мэргэжлийн боксын 12 дахь тулаандаа ялагдал хүлээлээ

2020-02-09

Какүрю М.Ананд Хацү башёг орхилоо

2020-01-16

Улсын арслан Ц.Содномдорж: 37 настай бөх ачаалалтай бэлтгэл хийж бүх барилдаанд зодоглох боломжгүй

2020-01-16

Н.Хэрлэн мөсөнд авиралтын Ази тивийн аварга болов

2020-01-13

"Netflix" яагаад дэлхийд алдартай болсон бэ?

2020-03-09

"Google, Amazon" зэрэг компаниуд ямар хүнийг ажилд авдаг вэ?

2020-03-07

Фэйсбүүкийн анхны 20 ажилтан одоо юу хийдэг вэ?

2020-03-06

Гүүгл байгальд ээлтэй "модон" хорооллын төслөө танилцууллаа

2020-02-16

Төрийн Банк зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах хүсэлтийг онлайнаар авч байна

2020-03-31

Капитрон банк зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлтийг онлайнаар хүлээн авч байна

2020-03-31

Капитрон банк зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлтийг онлайнаар хүлээн авч байна

2020-03-30

“COVID-19”-өөр халхавч хийсэн цахим луйвраас болгоомжил

2020-03-30

Монгол залуу Болливудын ертөнцөд хөл тавилаа!

2020-03-06

"Мөөг" /өгүүллэг/

2020-02-02

"Хувь заяаг тодорхойлох хором" /өгүүллэг/

2020-01-25

Хөгжмийн зохиолч Б.Чинбатад зориулсан “Niciton & Friends” тоглолт ирэх хоёрдугаар сарын 1, 2-нд болно

2020-01-17

Зөгийний тархи математикийн бодлогыг компьютероос ч хурдан боддог

2020-03-29

Ангараг гариг дээр хүн нас барвал хэрхэн оршуулах тухай эрдэмтэд төлөвлөгөө гаргажээ

2020-03-14

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн түүхээс

2020-03-08

Хүнд цэцэг бэлэглэхдээ ивээл цэцгийг нь сонгоорой

2020-03-08

Корона ба муухай монгол

2020-03-29

Инээмсэглэл /сургамжит өгүүллэг/

2020-03-29

Казакстан улс нь Монгол улсыг магтаж өгчээ…

2020-03-27

Чикаго хотын “хоригдоогүй” хөл хорио

2020-03-27

Нийгмийн гурвалжин ба тэгш хэмийн тухай

2020-04-01

Инээдмийн өдөрт...

2020-04-01

"Цар тахал" хаанаас, хэрхэн үүсдэг вэ?

2020-03-31

Коронавирусээр илчлэгдсэн улс төрийн бодлогууд

2020-03-30

Шэньжэнь нь нохой, муурын махыг хориглосон Хятадын анхны хот боллоо

2020-04-02

ОПЕК-ийн шинжээч газрын тосны үнэ удахгүй хасах руу орж магадгүй хэмээн мэдэгдэв

2020-04-02

Өмнөд Солонгосын коронавирусийн оношлуур дэлхийн стандарт болно

2020-04-01

Туркменистан улс "Коронавирус" гэдэг үгийг ашиглахыг хоригложээ

2020-04-01

Санал асуулга Бүгдийг үзэх

БНХАУ
44.14%
АНУ
32.99%
Арабын орнууд
5.67%
ОХУ
4.06%
Хойд Солонгос
2.93%
Израиль
1.8%
Иран
1.7%
Турк
1.61%
Бусад
1.42%
Европын Холбооны орнууд
1.23%
Африкийн орнууд
0.95%
Афганистан
0.66%
Пакистан
0.47%
Энэтхэг
0.38%

Өнөө цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,406

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,646

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,894

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,502