Цент мөнгөний үнэ цэнэ...

Цент мөнгөний үнэ цэнэ...

Цаг зав боломж нөхцөл олдвоос миний бие аливаа байгууллагын алсын хараа үнэт зүйл бодлого үйл ажиллагаа аргачлал менежмент зэрэг “нууц”-ыг нь олж мэдэхийг байнга эрэлхийлж байдгийн хувьд АДРА-н Удирдах зөвлөлд хоёр жил, Дэлхийн Зөнд Ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөр хариуцсан менежерээр хагас жил ажиллах завшаан тохиосон бөгөөд хүмүүнлэгийн төсөл хөтөлбөрийн шугамаар Монголд орж ирж байгаа нэг цент мөнгөний үнэ цэнэ асар өндөр гэдгийг уншигч танд учирлан тайлбарлаж хэлмээр байна. Зарим хүмүүс гадаадынхан мөнгийг худгаас ус авах дайтай олж монгол руу сая саяар нь цутгаж байна гэж боддог бол ёстой эндүүрэл.

Европод хүмүүнлэгийн сайн дурын ажилтанууд айл айлын хаалга тогшоод учир байдлаа тоочин төмөр цент нэг хоёр евро цуглуулаад явдаг бол Өмнөд Солонгос Тайван Гонконг зэрэг Азийн орнуудад мянга мянгаараа хүмүүс сургуулийн зааланд бөөнөөрөө нэг өдөр мацаг барин тухайн өдөр гэртээ хэрэглэх идэх ёстой байсан хоол унд гэрэл ус тогныхоо мөнгийг хандивладаг бол америкууд үсээ хусуулаад ургах хүртлээ үсчинд төлөх ёстой байсан мөнгөө хандивлаж байх жишээтэй. Миний хоёр хүүхэд ч Европод оюутан байхдаа хандив цуглуулах сайн дурын хөдөлгөөнд нэгдэж айл айлын хаалга тогшиж явахдаа цент мөнгөний үнэ цэнэ сайн үйлсийн утга учрыг ойлгосон байх.

Монголчууд эрт дээр үеэс аливаа юманд цамаан бус ханддаг, аягаа долоохоос эхлээд аливаа юмыг ариг гамтай тордож додомдож тойглож тойгдож баярлаж талархаж хүртдэг, цай сүүнийхээ дээжийг өргөж хишиг рашаан буян хэмээн хүртдэг жамтай. Бага байхад аав ээж маань биднийг Яагаа ч үгүй байжээж буянаа барчихна гээд аль болохоор шинэ хувцас хунар авч өгөлгүй ах эгч нарын багадсан хувцас хунарыг нөхөж тордож оёж үдэж өмсүүлдэг байсан нь биднээс харамласандаа бус харин хүн байгаа нөөц бололцоогоо дээд зэргээр ашиглах зэргээр юмыг бэлэнчлэх бус сэтгэхүйд сургаж байжээ.

Социализмын үед ч бага сургуулийн биднийг "Хүн бүр бага балчираасаа эхлэн туйлын аж ахуйч, арвич хямгач социалист өмчийн эс ширхэг бүрийг алхам тутамдаа нүдлэн хамгаалагч хөдөлмөрийг бишрэн шүтэгч байх ёстой" гэх мэт намын төв хорооны лоозунгуудыг ягштал цээжлүүлж байгаад улс нийгмийн өмч хөрөнгөнд хандах зөв үзэл хүмүүжлийг олгож байв. Далаад онд Завхан Улиастай хотын Элдэв-Очирын нэрэмжит арван жилийн дунд сургуулиа бид Брежнев даргын бэлгийн сургууль хэмээн ихэд билэгшээн ангийхаа шалыг өдөр бүр өвдгөө цоортлоо мөлхөж цэвэрлэдэг байлаа.

Энэ дэлхийн сайн санаат хүмүүс хоол ундаа хасан байж цэвэр хөдөлмөрөөрөө олсон мөнгөнөөсөө тав арвыг илүүчилж байж босгодог, өвчтэй зовлонтой ядуу зүдүү өнчин өрөөсөн хүмүүст зориулагдсан хүмүүнлэгийн сайн үйлсийн төсөл хөтөлбөрийн мөнгийг зарцуулах ёстой зүйлд нь бүрэн гүйцэд зарцуулалгүй замаас нь шомбодохыг хүссэн төрийн албан хаагч түшмэл болон хэнбугайд нь ч хоол болохгүй, хэрэв хэн нэгэн ингэвээс энэ нь Таван толгойн нүүрсийг хулгайлаад зарснаас ч илүү нүгэл.

Бидний өнөөдрийн хамгийн эмзэг тулгамдсан асуудал бол ядуурал бөгөөд түүнээс гаргахын тулд Дэлхийн Зөн зэрэг олон улсын байгууллагуудаас Монголд хэрэгжүүлж байгаа Ядуурлаас гарах төгсөлтийн аргачлал /зураг дээр/ хөтөлбөр бөгөөд энэ нь ямарч ядуу эмзэг өрхийг гучин зургаан сарын хугацаанд гурван сая төгрөгөөр ядуурлаас гаргаж тогтвортой амжиргаанд хүргэж чаддаг Монголд хамгийн тохиромжтой батлагдсан шилдэг аргачлал юм.

Уг аргачлал нь юуны өмнө өрхүүдээ дундын хадгаламжтай болгож мөнгөний үнэ цэнийг мэдрүүлэх, иргэдээ бүлэг бүлэгт хувиарлан зохион байгуулалтанд оруулан Цэцээ гүний оройд уралдаж гарахаас эхлээд хооронд нь төрөл бүрийн уралдаан тэмцээн зохиох, гэр бүл үр хүүхэд эрүүл мэнд мэдлэг мэргэшилтэй холбоотой сургалт семинарт тогтмол хамруулж тэднийг хамтач нийтийн төлөө сэтгэхүй сахилга дэг журманд сургах, бизнес эрхлэхэд нь шаардлагатай тоног төхөөрөмж хөрөнгийн дэмжлэг үзүүлж ашиг орлогыг нь нэмэгдүүлэх зэргээр хаягдсан тэр нэгэнд хүн болж төрсний утга учрыг ойлгуулахаас л эхлэнэ.

Гол нь нэн ядуу нийгмийн халамж хүртэгч өлсгөлөн орон гэргүй бусдаас хамааралтай ажилгүй газаргүй нийгмээс тусгаарлагдсан өөртөө итгэлгүй ямарч иргэнийг эрүүл мэнд нийгэм эдийн засгийн дэс дараалсан арга хэмжээнүүдээр 36 сар системтэй бөмбөгдөж тухайн иргэдийг нийгэмшүүлснээр тэднийг бичил санхүүгийн харилцагч бизнес эрхэлдэг өөртөө итгэлтэй өмнөө тавьсан зорилготой ирээдүйдээ итгэлтэй иргэн болгох нь нөгөө яриад байдаг НҮБ-ын тогтвортой хөгжлийн 2030 онд гэхэд дэлхий нийтээрээ ядуурлаас гарах зорилтын утга учир юм. Үүнд зориулагдаж байгаа нэг цент мөнгө, тэнд ажиллаж байгаа сайн дурынханы нэг дусал хөлс хөдөлмөр асар их үнэ цэнэтэй.

АДРА, Дэлхийн Зөн зэрэг хүмүүнлэгийн байгууллагууд үндсэндээ хорь гаран жил Монголд хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрөө хумиж дайн дажин дүрвэгсэд ядуурлын хөлд илүү нэрвэгдсэн Ойрхи Дорнод, Араб Африкийн орнууд руу тусламжийн гараа түлхүү сунгах болсон, цаашдаа ер нь сайн үйлс хүмүүнлэгийн асуудлаа монголчууд бидний гарт атгуулаад гарах бодолтой байгаа өнөө үед хүний төлөө сэтгэлтэй сайн үйлсийн санаатай иргэдийн нийгмийн давалгааг өрнүүлэх, хандив өргөх арга барил хөрөнгө босгох менежменттэй сайн дурынхан залуу үеийн бүхэл бүтэн армийг бий болгох нь монголчууд монголчууддаа төдийгүй дээр дурдагдсан дэлхийн ядууст ч бид гараа сунгах хүмүүнлэгийн үйлсийн их аяны үндэс суурь тавигдах болно.

Чухамхүү монголчууд бидний цаашдын эргэх тавилан сэргэн мандал нь элгэн садангаас эхлээд энэ дэлхийн өнчин өрөөсөн өвчин зовлонтой ядуу зүдүү хүмүүст өгөх өглөг тусламжаас бас шууд хамаарна. Монголчууд өгөх сэтгэхүйтэй ард түмэн болоод ч өнгөрсөн жилээс Үндэсний Өгөх Өдөрийг сонин хэвлэл сошиал медиагаар давалгаалуулж байгаа нь үндэсний сэргэн мандал сайн үйлсийн эхлэл яах аргагүй мөн. Гэхдээ баруун гараар өгсөн өглөгөө бардамнаж олонд гайхуулах нь байтугай зүүн гартаа ч мэдрүүлэлгүй зүрх сэтгэлдээ ч тээхгүй явах нь өгөх үйлсийн үндсэн зарчим өөдлөн дэвжихийн угтвар нөхцөл гэдгийг үргэлж санаарай. Өөрөөр хэлбэл, өглөг нь үнэн зүрхнээсээ харамгүй сэтгэлээр хоёр бодол хорон санаагүйгээр өгөгдвөөс үр жимс нь үеийн үед ч цэцэглэж байх учиртай.

Принц хүмүүнлэгийн сангийн ерөнхийлөгч Доржпаламын Эрдэнэцогт

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417