Аавын адуу...

Аавын адуу...

Аавынхаа адууг омголон догшиноор нь өсгөх гэж алтан нутгаа онгон дагшинаар нь үлдээх гэж ард олноо амгалан зөнгөөр нь байлгах гэж ус гол газар шорооныхоо төлөө уул уурхай ураны эсрэг хайр найргүй тэмцэгч Хастөмөр Бээжин, Хундаганаа хурандаа, Жагар тэмцэгч, Жавхлан гишүүн, Жаанаа Ганбаа, Босоо Ганбаа, Бор эгч, Босоо хөхүүд гээд эх орны эрэлхэг охид хөвгүүд өнөөдөр борви бохисхийлгүй босоогоороо тэмцэж байгаа нь туйлын зөв. Та таван тивээр хэрж долоон гайхамшигийг харлаа ч таанын үнэрт дуниартах эх оронтойгоо зүйрлэх газрыг хайгаад хайгаад ч олохгүй, таван одтой буудалд тансаглаж нэг үзэвч тараг цагаанд нэвчирсэн ээжийнхээ гэрээс илүү сайхныг эрээд эрээд ч олохгүй.

Эгэл ард маань тааваараа таван хошуу малаа талын нэг тараагаад таань мангираар цатгасан шиг хөдсөн дээлээ сугалдаргалаж хөх хомоол хөх харганаа өрдсөн шиг таван тэмээгээ хомнож тариа будаагаа хуурсан шиг тамхи тариагаа татаж найр наадмаа хийсэн шиг айраг цагаагаа исгэж адуу унагаа тамгалсан шиг байгаараа л байдаг ийм сайхан эх орон иргэншил энэ дэлхийд Монголоос өөр хаана ч үгүй. Ард түмнийхээ эдгээр үнэт зүйлийг хамгаалахаар арав хүрэхгүй хувийн ч хамаагүй эх оронч эрэлхэг охид хөвгүүд хорин нэгэн онд ч ерэн нэгэн онд ч өнөөдөр ч үргэлж босоогоороо байхад л хангалттай.

Аав ээж маань аль хэдийн бурхан болсон ч адуу мал нь өсөж үржин алтан нутагтаа америкийн мустангархуу юмнууд тааваараа  бэлчиж байхад нь  бэлчээрийг нь бичил уурхай уран олз омог нэрээр онгичон сэндийлж ус голыг нь ширгээж хаяад адууны мах экспортлох ашиг шимийг нь эрчимжүүлэх нэрийдлээр аавын минь адууг хааш нь ч гаргахгүй хашаад химийн бордоо хүчит тэжээлээр бордон үүлдэр угсаа сайжруулж байна гээд  эрлийз хурлийз болгон биологийн аргаар хувилан олшруулан азарга адууг нь арав хорин мянга болгон өсгөж  үржүүлэн агуу хятадын зах зээлд гарган ашиг хонжоо оллоо  гэж бодоход монгол морьдын удмын сан нь үгүй болж биеэ дааж босож ч чадахгүй үс хөөвөргүй зүгээр л нэг чармай нүцгэн хувилсан амьтад болж хувирна.

Тэрбум хүнтэй зах зээлийг хангахын тулд тавин сая бордсон морьд ч тэдний зах зээлд багадна. Зөвхөн аавын адуу ч гэлтгүй уулын аргал янгир шиг талын таана мангир идэж өссөн таван хошуу мал маань ямтай ч гэсэн яах ч үгүй махыг нь идээд дархлаа тогтчихсон бидэндээ бол эмийн чанартай идэх хоол экологийн цэвэр бүтээгдэхүүн, харин тэдэнд бол аюулт бактерлогийн зэвсэг л гэсэн үг. Тээр жил Хиллари Клинтон хатагтай Монголд айлчлаад хөдөө айлд айраг амссанаас болоод аюултай юм амслаа гээд холбогдох хүмүүстээ зад зэмлүүлж байсан гэх яриа бий.

Янз бүрийн малын өвчний мэдэх мэдэхгүй нэр хочоор далайлган манайхаас мах авах нь бүү хэл орос хятад хоёрын хэн ч орж ирж зүрхлэхгүй олон жил болж байгаа нь манай тусгаар тогтнол аюулгүй байдалд нэгэн бодлын сайн хэрэг. Харин зуу хувь малаа эрүүлжүүлэхэд л экологийн цэвэр бүтээгдэхүүн гээд экспортонд гаргасаар байгаад тээр жилүүдэд баавгайн доньд бугын эвэр тарваган шуб гээд хойш нь урагш нь зөөгөөд дуусгасан халиун буга хүрэн баавгай хөндийн тарвага шигээ л юм болох вий.

Эрүүл агаар ус мах сүү цагаан идээ онгон байгалийнхаа ачаар монгол хүн ялангуяа хөдөөний хүүхдүүд янз бүрийн өвчин эмгэгт дархлаатай байдаг бөгөөд арваад жил гадаадад тусгай үүрэг гүйцэтгэхэд янз бүрийн мэдэх мэдэхгүй ханиад томуу халдварт өвчний вакцин тариа хүчээр шахуулсаар байгаад  нутагтаа ирээд анхны цаснаар л томуу тусч  хүндэрч эдгэрэхгүй хэдэн сар болсноор миний бие монгол хүний дархлаагаа алдсанаа ухаарч, түүнийгээ одоо дэлхийд өөр хаана байхгүй экологийн цэвэр бүтээгдэхүүн ингэний айраг адууны мах хонины уураг Борхын чацаргана Тосонгийн нэрсээр л нөхөн сэргээж байна.

Химийн бордоогоор бордсон эрчимжүүлсэн мал аж ахуй монгол малын удмын сан генд нөлөөлөөд зогсохгүй түүнийг идэж уусан монгол хүний удмын санд бас нөлөөлж болзошгүйг генийн өөрчлөлттэй гахай тахиа хүнсний бүтээгдэхүүн идсээр байгаад өөрсдөө генийн өөрчлөлтөнд орж байгаа гадаад улс америкийн туршлагаас харж болно.

Америкад генийн өөрчлөлттэй хүнснээс (GMO – Genetically modified organism) авхуулаад бүх салбар нь үсрэнгүй хөгжсөн ч унаган байгалиа бодоод бодлогоор ганц хөгжүүлдэггүй салбар нь уул уурхай түүний дотор алт уран газрын тосны салбар бөгөөд тэд эхлээд дэлхийн бусад орны нөөцийг цөлмөж дуусгаад эх нутгийнхаа үүцээ хамгийн сүүлд задлана гэсэн хар хайрцагны бодлоготой нь холбоотой байдаг.

Өнөөдөр дэлхий тэр чигтээ хүнд үйлдвэржилт уул уурхай түүнээс үүдэлтэй агаар хөрсний бохирдолоос залхаж гүйцэн уух усгүй болж эрүүл мэнд аюулгүй орчныг дээд зэргээр эрэлхийлж онгон дархан газар нутаг унаган байгаль дэлхийгээ төсөөлөн байшингийнхаа орой дээр хүртэл хиймэл орчныг бүрдүүлж байна.  Уул уурхайд сүйдсэн байгалийг сэргээхэд ухсан алт уранаасаа илүү ч зардал гардаг. Хамгийн гол нь тэнд хүн бүү хэл мал амьдрахад ч хэцүү Чернобыль шиг юм болохыг үгүйсгэхгүй.

Харин бид идэшний үеэр асгадаг арван сая малынхаа сэвс цус хоёрыг хольж хорголжин хоол тэжээл болгон хатаагаад гадаадын баячуудын гахай нохой муурны хоол экологийн цэвэр бүтээгдэхүүн гээд экспортлоход л бурзайх боломж байна.

Япон Солонгосоос эхлээд гадаадынхан манай унаган байгаль ус агаар экологийн цэвэр бүтээгдэхүүнд нүдээ хужирлаад зогсохгүй, уул уурхай нэрийн дор байгаль орчин бохирдож бэлчээр ус хомсдон иргэдийн эрх зөрчигдөж байгаад санаа зовнисон олон улс НҮБ болон манай ард иргэд иргэний нийгэмийнхэн Монгол Улсыг байгаль орчны Аархусын конвенцид нэгдэх, иргэдийн эрх аюулгүй орчныг бүрдүүлэх талаар удаа дараа зөвлөж шахаж шаардаж байгаа ч Засгийн газраас чимээгүй л байна.

Байгаль орчны асуудлаар мэдээлэл авах, шийдвэр гаргахад оролцох, зөрчигдсөн эрхийг сэргээх тухай Аархусын конвенци нь 1998 оны 6 дугаар сарын 25-нд Дани улсын Аархус хотноо батлагдсан. Тус конвенци нь байгаль орчны асуудлаар иргэд олон нийт, төр хоорондын хамтын ажиллагаанд чиглэдэг, ялангуяа иргэд олон нийт төрийн байгууллагуудаас мэдээлэл авах эрх, шийдвэр гаргахад оролцох эрх, зөрчигдсэн эрхээ сэргээх, олон нийтийн хэлэлцүүлэг явуулах эрхийг баталгаажуулсан байдгаараа онцлогтой.

Монгол улс Аархусын конвенцид нэгдэн орсноор төр засаг нь байгаль орчин баялагын асуудлыг зөвхөн иргэдийн оролцоотой шийдэх, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхан орчинд амьдрах орчинг бүрдүүлэх үүргийг иргэдийнхээ өмнө төдийгүй олон улсын өмнө давхар хүлээхээс гадна эрх нь зөрчигдсөн тохиолдолд иргэд үнэ төлбөргүй төрийн байгууллага, албан тушаалтнаар гомдлоо шийдвэрлүүлэх боломжтой болно.

ОУ-ын зэвсгийн шинжээч доктор хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417