Б.Отгонсайхан: Би лав эх орондоо л очиж сүржигнэмээр байгаа шүү!

2020-03-24, 10:48 Сошиал 1,665 7
Б.Отгонсайхан: Би лав эх орондоо л очиж сүржигнэмээр байгаа шүү!

Монголчууд хэт сүржигнэдэг, худлаа PANIC үүсгэцээдэг л гэцгээх юм.

Гэхдээ юу гээч? Яг энэ үед гэртээ харимаар, эх орондоо очиж сүржигнэмээр санагдаж байна. Миний харж байгаагаар бол Монголчууд маань харин ч маш сайн арга хэмжээ авч , урьдчилсан сэргийлэлтийг харин ч сайн авцгааж байх шиг. Энэ эрчээ л алдахгүй, анхаарлаа сулруулахгүй байх хэрэгтэй.

Москвад анхны тохиолдол илрэхээс өмнө Оросын ихэнх блогер, олон дагагч, сонсогч, үзэгчидтэй сошиал ертөнцөд нэр хүндтэй эмч нар "Коронавирус хэзээ ч манай улсад ирэхгүй ээ. Энэ бол бараг л тоглоом шиг зүйл. Ирсэн ч сүртэй юм болохгүй. Та нар битгий худлаа дуулиан үүсгээд бай!" гэх мэт юм ярьцгааж байсан. Гэтэл өнөөдрийн байдлаар улс даяар нийт 367 тохиолдол (үүнээс 61 нь өнгөрсөн шөнө илэрсэн) илэрчхээд байна. Энэ нь бусад улс орнуудтай харьцуулахад харьцангуй бага үзүүлэлт ч гэлээ нэгэнт тархаад эхэлчихсэн л бол их, бага гэж ялгаж огт болохгүй. Гэхдээ юу гэхээр Оросын засгийн газар, эрүүл мэндийн яамны хайнга байдал намайг бүр маш их гайхшруулж байна.

Манай улс гаднаас авчирсан Монголчуудаа тэр дор нь тусгаарлаж зохих арга хэмжээг авч байхад, энд зүгээр нэг цаасан дээр гарын үсэг зуруулсан болоод гэрээсээ гарахгүй 14 хоног байгаарай гэж хэлээд явуулж байна. Тэдгээр иргэд нь гэртээ харих замдаа, гэртээ очоод хичнээн хүнд халдвар тараах боломжтой талаар яагаад хэн ч санаа тавихгүй байгаа юм бол?

Миний бодлоор бол гадны улс орноос, ялангуяа тахалын голомт болж буй (Итали, Франц, Испани г.м) улсуудаас ирж буй иргэдээ Москвад буумагц нь бусад хүмүүстэй ямар нэг контакт үүсгэх боломж олголгүйгээр тусгаарлаад 14 хоног өнгөрмөгц тус тусын хот руу нь илгээж байх ёстой юм шиг. Аль эсвэл эрсдэлтэй хүмүүсийг тусад нь нэг онгоцонд суулгаж хот руу нь явуулаад ирсэн даруйд нь шууд тусгаарлах арга хэмжээ авч байх нь зүйтэй ч юм шиг.

Гадны улс орноос ирж байгаа хүмүүсээс хэн ч шинжилгээ авахгүй байна. Худлаа үнэн халууныг нь үзсэн (хааяа нэг) болоод гэр лүү нь явуулж байна. Тэр хүн гэртээ яаж харихыг, гэртээ хариад 14 хоног яг гэрээсээ гарахгүй байж чадах уу, үгүй юу гэдгийг юу ч баталж чадахгүй байна.

Энэ болгонд би, бид, бусад жирийн иргэд халдвар авах эрсдэл улам нэмэгдэж байна.

Гадуур маск зүүгээд явахаар автобусанд оруулахгүй байх тохиолдлууд (халдвартай хүн л маск зүүдэг гэсэн ташуу ойлголттой) олноор гарч байна, Ази царайтай биднийг (монголчууд, бурят, тува, якут, казакууд г.м) ад үзэн гадуурхах үзэгдлүүд ч ажиглагдаж байна.

"Та нар залуу хүмүүс. Өвдсөн ч үхэхгүй. Гайгүй өнгөрнө!" гээд улс даяар ахлах болон дээд сургуулиудын хичээлүүдийг цуцлах шийдвэр гаргаж байхад "манай сургууль карантилахгүй ээ, сургалт онлайн болгох ямар ч боломж хангамж байхгүй" гэсэн шийдвэр гаргасан захирал, захиргаа ч байна. Тэгээд болоогүй биднийг хичээл хийхээс залхуурсан, хийцгүйрч хэвтэх гэсэн гэж буруутгаж байна.


#AREUSERIOUS???

Гэвч энэ шийдвэрийг гаргаж байхдаа, хэдэн муу сайн оюутнуудаа худал шалтаглан буруутгаж байхдаа эдгээр хүмүүс бид "үхэхгүй ч", сүртэй өвдөхгүй ч зарим оюутнууд гэртээ өндөр настай ээж аав, эмээ өвөөтэйгөө хамт амьдардгийг, тэдэндээ халдвар тараах бүрэн боломжтойг, бас бид халдвар тээгч болсноор өндөр настай багш нар, тэр бүү хэл зүгээр автобусанд дэргэд сууж яваа буурал настанг хүртэл хохироох боломжтой талаар ер нь бодож үзсэн болов уу?

Эмч бэлтгэдэг сургууль юмсан уг нь.

Мэдээж эмч, эмнэлгийн мэргэжилтний дутагдалд ороод бидний хэрэг гарах юм бол асуудалгүй яваад очно гэдгийг уг нь хэнээс ч илүү мэдэж баймаар юм сан.

Эцэст нь хотод маань халдварын эхний тохиолдлууд ээлж дараагаараа гарч, тэдгээр халдвар авагсдын нэгнийх нь хүүхэд манай сургуулийн оюутан байх магадлал*-тай гэсэн таамаг гарсны эцэст карантилах шийдвэр гарав.

Үүнд нь харин талархаж байна. Гэхдээ юунд ч, хэнд ч талархах ёстой юм. Хүн халдвар авсанд нь, өвдөж зовсонд нь баярлаж талархаад байгаа юм шиг эвгүй юм.

Заза арай олон юм ярьчихлаа. Гэхдээ та нар минь эх орноо, эмч, сувилагч нараа, эрүүл мэндийн байгууллагуудаа бага муулж гоочлоорой. Байдал та нарын харж байгаа шиг тийм муу биш байгаа шүү.

Үгүй ээ! Та нарын эрүүл мэнд, сайн сайхны төлөө өөрсдийн амь нас, эрүүл мэндээр дэнчин тавин ажиллаж байгаа тэдгээр хүмүүсийг ХЭЗЭЭ Ч битгий муулж гоочлоорой! Харин ч урам хайрлаж магтаж сайшаагаарай! Байдал бүр маш сайн байгаа шүү!

Хамгийн гол нь анхаарлаа битгий сулруулаарай. Гараа зөв угаагаад, сайн ариутгаад, бохир гараараа нүд, ам, хамартаа хүрэхгүй байхыг хичээгээд, тэгээд гэртээ байгаарай. Эмч нарынхаа хэлж буй заавар зөвлөгөөг сайн дагаарай. Интернетээс уншсан худал үнэн мэдээлэлд хэт битгий итгээрэй.

Зөв сахисан карантин бол халдвар тархахгүй байх, түүнээс урьдчилан сэргийлэх хамгийн найдвартай урьдчилан сэргийлэлт шүү.

Би лав эх орондоо л очиж сүржигнэмээр байгаа шүү гэдгээ дахиад хэлье.

Б.Отгонсайхан

23
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Цар тахлын улмаас хүүхдийн боолчлол, хүчирхийлэл нэмэгдэх эрсдэлтэй байна

2020-09-21

Вакцин гарлаа ч цартахал дарагдахгүй...

2020-09-21

Европын Холбоо: "Коронавирустай бүс нутгийн хэмжээнд тэмцсэн нь илүү үр дүнтэй байна"

2020-09-20

Хятадын Ганьсү мужид бруцеллёз өвчний хэдэн мянган тохиолдол бүртгэгджээ

2020-09-18

#08 Хасах 18 - Дижитал минимализм

2020-09-18

Podcast News: Мянгаар эхэлж саяыг хуримтлуулья!

2020-09-15

#33 Мөнхмарал - Байгаа газартаа дурла!

2020-09-11

#07 Хасах 18 - 400 мянган төгрөгөөр 21 аймгийг тойрон аялсан хөвгүүд

2020-09-04

Нойрон дунд бие саажих үзэгдлийн учир

2020-09-21

Дурлалын даавар буюу фенилэтиламин гэж юу вэ?

2020-09-18

Шийдвэр гаргана гэдэг энгийн боловч хэцүү процесс

2020-09-16

​Сэтгэл гутралын үеийн нийтлэг 10 шинж тэмдэг

2020-09-15

2020 онд дэлхийн эдийн засаг 4.5 хувиар агшина

2020-09-18

Хятад улс ховор элементийн нөөцөө "худалдааны дайн"-д зэвсэг болгон ашиглаж магадгүй

2020-09-15

Худалдааны дайнаас валютын дайнд шилжсэн үү?

2020-09-12

Хямралын үед алтны нөөцөө нэмэгдүүлсэн Орос улс зөв шийдвэр гаргажээ

2020-09-11

Америк эр Монголчуудыг ингэж шүүмжилжээ!

2020-09-21

АРДЧИЛАЛ ба ТҮГЖРЭЛ

2020-09-19

Амьдралаа дөнгөж эхлэж байгаа гуч гарсан хүмүүс хөгширч байна, ядарч байна гэх юм...

2020-09-18

Монголчууд У.Хүрэлсүх, Х.Баттулга хоёрыг шүтэн биширч байна. Шүтэн бишрүүлэх юмаа хий, хүлээж байя!

2020-09-17
9:04

Харь гаригийнхан байдаг гэдгийг нотлох баримтууд!

2020-09-17

Шударга бус нийгмийн бодит төрх!

2020-09-02

Хятадын баячууд хэрхэн хөрөнгөө босгодог вэ?

2020-09-02
5:15

Тэрбумтнууд хүүхдээ хэрхэн хүмүүжүүлдэг вэ?

2020-07-31

Орчлон ертөнцийн тэлэлт хурдасч байна

2020-09-21

Сугар гариг дээр амьдрал байж магадгүй

2020-09-21

17 настай NASA-гийн дадлагажигч шинэ гараг нээлээ

2020-09-20

Хар нүхний эргэлтийн хурд хэд байдаг вэ?

2020-09-19

Япон иргэн хувийн блог дээрээ бичсэн Монголын үнэн төрх...

2020-09-08

Ц.Лут-Очир: Хотын түгжрэлийг шийдэх миний санал...

2020-09-07

Монгол элдэв зураг №63 (70 фото)

2020-08-21

Монголын халуухан охид (40 фото) №9

2020-08-07

Олон нийтийн сүлжээг хиймэл оюунаар зохицуулах нь хэр үр дүнтэй вэ?

2020-09-21

Хиймэл оюуны ачаар зурагны нягтралыг 60 дахин илүү болгох боломжтой боллоо

2020-09-17

Хиймэл оюун бүхий гэрлэн дохио агаарын бохирдлыг бууруулна

2020-09-16

Хиймэл оюун ухаан бизнесийн салбарт хэрхэн нөлөөлдөг вэ?

2020-09-14

3D-ээр хэвлэсэн эм эрүүл мэндийн салбарыг өөрчилнө

2020-09-21

Автомашиныг нэвт харагдуулах технологи бүтээж байна

2020-09-19

"4K болон 8K" чанартай видео дүрс дамжуулалтын дата хэрэглээг бууруулах шинэ технологи бий болжээ

2020-09-18

Хүн төрөлхтний нисэх мөрөөдөл биелсэн түүх

2020-09-18

Навальный зочид буудлынхаа өрөөнд байхдаа хорджээ

2020-09-20

Ням гарагаас эхлэн "TikTok", "WeChat" аппликэйшнийг АНУ-д ашиглах боломжгүй болно

2020-09-19

Израиль, Арабын орнууд дипломат харилцаа тогтоох гэрээнд гарын үсэг зурлаа

2020-09-18

АНУ: Уйгур иргэдийн эрхийг зөрчсөн үйлдлийг тэвчихгүй

2020-09-18

Л.Туул: Оношилгооны тоног төхөөрөмжүүд энэ сарын сүүлээр ажилд орно

2020-09-21

King Tower: Намрын урамшуулал

2020-09-21

2020 оны эхний хагас жил: Бид хаана байна вэ?

2020-09-18

Л.Содномдорж: Хуримтлалаа найдвартай, эрсдэлгүй том банканд хийхийг зорьж удаан хугацаанд судалж үзсэний дүнд Голомт Банкийг сонгосон

2020-09-18

Та хэдэн настай вэ?

1,058

Өнөө цагт ямар орон дэлхий нийтэд хамгийн их аюул учруулж байна вэ?

1,392

Энэ цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,569

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,750