Тагнуулын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна!

Тагнуулын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна!

Дэлхий нийтэд коронавирусний тархалт нэмэгдэж буй энэ цаг үед кибер халдлага өдөр ирэх тусам нэмэгдэх болсон байна. Тиймээс Тагнуулын ерөнхий газраас дараах сэрэмжлүүлэг зөвлөгөөг хүргэж байна.

Фишинг халдлага

Хакерууд коронавирусын тухай мэдээлэл дэлхий нийтийн анхаарлын төвд байгааг ашиглан фишинг төрлийн халдлага үйлдэх тохиолдол нэмэгдсээр байна.

АНУ-ын IBM X-Force компаний судлаачид хорт код бүхий файл хавсаргасан имэйл тараах хэд хэдэн кампанит ажлыг илрүүлжээ. Энэхүү фишинг халдлага нь эрүүл мэндийн байгууллага, төрийн байгууллагын өмнөөс өвчний талаарх мэдээ, мэдээллийг илгээж, хохирогчид холбоос дээр дарснаар өвчний урьдчилан сэргийлэлт, хяналтын төвийн хуурамч цахим хуудсанд хандаж хувийн мэдээллүүдээ алдаж байна.

Зураг 1. АНУ-ын Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвөөс коронавирусын шинэ тохиолдлын мэдээ бүхий хуурамч холбоос агуулсан имэйл

Эхэндээ кибер халдлагыг Азийн улс орнуудад, дараа нь дэлхий дахинд шинэ коронавирусын халдвар маш хурдацтай тархаж буйтай холбогдуулан бусад орнуудад энэ төрлийн кибер халдлагыг хийж байна.

Мөн Check Point Software Technologies компаниас БНХАУ-ын хакерын бүлэг COVID-19 халдварт өвчний тухай утга агуулга бүхий файлд хортой код хавсаргаж Монгол улсын төрийн байгууллагууд руу чиглэсэн халдлага үйлдэж байгааг анхааруулжээ.

Хакерууд Гадаад харилцааны яам болон Монгол улсаас БНХАУ-д суугаа элчин сайдын яамны нэрийг барьж төрийн байгууллагууд руу баримт бичиг илгээсэн ба тухайн файл нь RTF (Rich Text Format) өргөтгөлтэй, RoyalRoad гэх хортой код агуулсан байжээ.

И-мэйлд хавсаргасан RoyalRoad хортой код нь Microsoft компаний оффисын программын эмзэг байдлыг ашигладаг бөгөөд дэлгэцийн зураг авах, файлуудыг устгах, зөөх, татаж авах зэрэг олон үйлдэл хийх чадвартай.

Зураг 2. Халдлага үйлдэхэд ашигласан баримт бичиг

CoronaVirus ransomware

Ransomware болон Kpot мэдээлэл хулгайлах троянуудаас бүрдсэн CoronaVirus хэмээх хортой код цахим орчинд тархаж эхэлсэн. Энэхүү шинэ ransomware-ийг MalwareHunterTeam гэх хортой код судалгааны баг анх нээсэн бөгөөд файлыг олж судалсан байна. 

Хортой кодыг тараахын тулд хакерчид Windows үйлдлийн системд зориулсан бүтээгдэхүүн худалдах WiseCleaner.com нэртэй хуурамч цахим хуудас үүсгэсэн бөгөөд үүгээр дамжуулан хортой код болон нууц үг хулгайлах вирусыг тараасан байна.

Зураг 3.  CoronaVirus ransomware шифрлэсэн файлууд

Дээрх хортой код компьютерт сууснаар вэбсайтаас янз бүрийн файлуудыг татаж авахыг оролдох болно. Файлуудыг татаж авснаар вэб хөтөч, чат программ, VPN, FTP, имэйл хаяг, Steam, Battle.net зэрэг тоглоомын хаяг, cryptocurrency түрийвч болон бусад үйлчилгээнээс күүки, нэвтрэх мэдээллийг хулгайлж, дэлгэцийн зургийг авахаас гадна компьютер дээрх файлуудыг шифрлэж, нэрийг нь солих ба дэлгэцэнд CoronaVirus.txt нэртэй файл үүсгэн тэрхүү файлд шифрлэсэн файлуудыг сэргээхийн тулд биткоиноор төлбөр төлөх шаардлагатайг сануулдаг.

Хакерууд вирус ашиглан хүмүүсийн онлайн нууц үгийг олж, өөрчлөн ашиглах боломжгүй болгодог ба энэ хүчирхэг хортой программын сул талыг нь судалж байна.

Зураг 4.  Шифрлэсэн файлыг сэргээхийн тулд биткоиноор төлбөр төлөх шаардлагатай сануулсан текст

Ийнхүү цахим орчинд ч сөргөөр нөлөөлж буй цар тахлын хэмжээнд хүрсэн Covid-19 вирусын тархалт, урьдчилан сэргийлэлтийн талаар мэдээллийг Засгийн газрын найдвартай эх сурвалжаас авахаас гадна кибер аюулгүй байдлаа ханган сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.

0
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

CAAK PODCAST #23 дугаарын онцлох ишлэлүүд!

2020-04-08

Ziko's podcast #24 - Гэртээ байхдаа бид өөрийгөө хэрхэн хөгжүүлэх вэ?

2020-04-06

CAAK PODCAST #23 Г.Төмөрзаяа - Хүүхдэд гар хүрч өсгөнө гэдэг ирээдүйг нь аз жаргалгүй болгож байна гэсэн үг

2020-04-01

Ziko's podcast #23 - Бүсгүйчүүд бидэнд ямар асуудал тулгарч байна вэ? ...

2020-03-30

Дуучин Pink коронавирусээр өвчлөөд эдгэрчээ

2020-04-04

Монгол залуу Болливудын ертөнцөд хөл тавилаа!

2020-03-06

"Мөөг" /өгүүллэг/

2020-02-02

"Хувь заяаг тодорхойлох хором" /өгүүллэг/

2020-01-25

Зөгийний тархи математикийн бодлогыг компьютероос ч хурдан боддог

2020-03-29

Ангараг гариг дээр хүн нас барвал хэрхэн оршуулах тухай эрдэмтэд төлөвлөгөө гаргажээ

2020-03-14

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн түүхээс

2020-03-08

Хүнд цэцэг бэлэглэхдээ ивээл цэцгийг нь сонгоорой

2020-03-08

Аавын үгүйд...

2020-04-08

Зөвхөн Монголд...

2020-04-07

Эдийн засгийн хувьсгал буюу дэлхийн шинэ дэглэм...

2020-04-06

ХХ зууны түүхээ түүхийрүүлсээр л байх уу?

2020-04-06

Н.Төгсцогт мэргэжлийн боксын 12 дахь тулаандаа ялагдал хүлээлээ

2020-02-09

Какүрю М.Ананд Хацү башёг орхилоо

2020-01-16

Улсын арслан Ц.Содномдорж: 37 настай бөх ачаалалтай бэлтгэл хийж бүх барилдаанд зодоглох боломжгүй

2020-01-16

Н.Хэрлэн мөсөнд авиралтын Ази тивийн аварга болов

2020-01-13

Магадгүй бид коронавирусийн талаарх зарим нууцыг хэзээ ч мэдэж чадахгүй

2020-03-29

Монгол улс дахь коронавирусийн нөхцөл байдлын цогц мэдээлэл

2020-03-25

Ковид-19 халдварт цаашдын 2 хувилбар байна

2020-03-24

Коронавирусийн талаар сүүлийн үеийн цогц мэдээлэл #2

2020-03-22

Тайванийн эрдэмтэд коронавирусийн эсрэг дархлааны эсийг нээжээ

2020-04-08

Дэлхийн улс орнууд "Маскны дайн" өрнүүлж байна

2020-04-08

Хөл хорионы улмаас дэлхий даяар гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэж байна

2020-04-08

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ 6 мужид онц байдал зарлав

2020-04-07

БНСУ-аас тусгай үүргийн нислэгээр 264 иргэн эх орондоо ирнэ

2020-04-08

Э.Бат-Үүлийн гэм бурууг шүүх хурал товлогдлоо

2020-04-08

Сургууль, цэцэрлэгийн хөл хориог 9 дүгээр сарын 1-н хүртэл сунгах чиглэлийг Ерөнхий сайд өгчээ

2020-04-08

Ой, хээрийн түймрийн улмаас үүссэн хохирлын хэмжээ 40.5 хувиар өсчээ

2020-04-08

Надад фитнест явдаг ч түүнийхээ зургийг цацдаггүй хүмүүс таалагддаг

2020-04-06

Мөрөөдөж зүрхэл залуусаа!

2020-04-06

Б.Одсүрэн: Коронавирусээс болж бид дараах хэдэн зүйлийг ойлгож авлаа...

2020-04-06

Корона ба муухай монгол

2020-03-29

ЭМЯ: Коронавирусын 16 дахь тохиолдол илэрлээ

2020-04-08
1:31:24

"Улаан бал" нэвтрүүлэгт УИХ-ын дарга асан З.Энхболд оролцов

2020-04-08

"Цензургүй сурвалжилга" - Гэмт хэрэг, ашиг сонирхлын аархал “Увс аймаг”

2020-04-07

ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан Туркийн нэг иргэнээс коронавирус илэрч, 15 дахь тохиолдол бүртгэгдлээ

2020-04-06

ХААН Банк харилцагчдаа дэмжсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна

2020-04-08

Капитрон банк харилцагчдаа дэмжин зээлийн хүүгээ 10-25 хувь чөлөөлж эхэллээ

2020-04-07

Капитрон банк харилцагчдаа дэмжин зээлийн хүүгээ 10-25 хувь чөлөөлж эхэллээ

2020-04-06

"King Tower": Италийн "Damiani" брэндийн үнэт эдлэл бэлэглэнэ

2020-04-06

"Netflix" яагаад дэлхийд алдартай болсон бэ?

2020-03-09

"Google, Amazon" зэрэг компаниуд ямар хүнийг ажилд авдаг вэ?

2020-03-07

Фэйсбүүкийн анхны 20 ажилтан одоо юу хийдэг вэ?

2020-03-06

Гүүгл байгальд ээлтэй "модон" хорооллын төслөө танилцууллаа

2020-02-16

Зэсийн өөдрөг төсөөлөл төсвийн эрсдэлийг тэлэхээр байна

2020-04-07

Л.Амар: Гадны банк орж ирээд ч зээлийн хүү өөрчлөгдөхгүй

2020-04-06

Засгийн шийдвэр ноолуурыг “блоклов”

2020-04-06

Инфографик: Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон зээлийн гэрээ соёрхон батлах тухай хуулийн танилцуулга

2020-04-03

Санал асуулга Бүгдийг үзэх

БНХАУ
44.1%
АНУ
33.57%
Арабын орнууд
5.4%
ОХУ
3.96%
Хойд Солонгос
2.79%
Израиль
1.8%
Иран
1.62%
Турк
1.62%
Бусад
1.35%
Европын Холбооны орнууд
1.26%
Африкийн орнууд
0.9%
Афганистан
0.63%
Пакистан
0.54%
Энэтхэг
0.45%

Өнөө цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,410

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,649

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,912

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,505