Б.Дөлгөөн: Компаниуд хүнд байдалд орж, ажилчдаа цомхотгож байна

Б.Дөлгөөн: Компаниуд хүнд байдалд орж, ажилчдаа цомхотгож байна

МҮХАҮТ,  эдийн засагчидтай хамтран  "COVID19: Эдийн засаг дахь нөлөө буюу компани дампуурах, иргэд ажилгүй болох, ядуурал гүнзгийрэхээс сэргийлэх арга хэмжээ” судалгааг хийжээ. Энэ талаараа МҮХАҮТ дээр танилцууллаа. Судалгааны үр дүн болон саналыг эдийн засагч Б.Дөлгөөн танилцуулсан юм. Тэрбээр,

"Сүүлийн хоёр сард гаргаж байгаа нүүрс зэсийн хэмжээ бүгд буурсан. Эхний хоёр сард 190 сая ам.доллараар буурсан. Арванхоёрдугаар сар хүртэл энэ хэмжээгээ нөхөж чадах эсэх нь эргэлзээтэй. Зэсийн ханш ч улсын төсөвт төсөөлснөөс буурсан байна. Ингэхээр төсвийг тодотгох нөхцөл зайлшгүй үүслээ. Монгол Улс эрүүл мэнд талаасаа сэргийлэх арга хэмжээгээ маш  сайн авч байгаа. Гэвч энэ нь эргээд эдийн засагт хэрхэн нөлөөлж байгааг, аж ахуйн нэгж, ажлын байранд ямар хүндрэл үүсэж байгааг бодитоор харж, арга хэмжээ авмаар байна.

Өнөөдөр хүнсний бүтээгдэхүүн дээр татварын хөнгөлөлт үзүүлэхээс өөрөөр Монгол Улс эдийн засагт интервэнц хийгээгүй байна. ДНБ-тэй харьцуулахад ямар  мөнгө гаргаагүй. Хонг Конг, Японд урьдчилсан сэргийлэх арга хэмжээ эдийн засагт нь нөлөөлсөн  тул зах зээлдээ интервэнц хийж байна. Монгол Улс эдийн засагт  үзүүлж буй нөлөөллийг бууруулахын тулд, ажлын байраа авч үлдэхийн тулд, бизнесийнхнийг дампууруулахгүйн тулд гурван төрлийн арга хэмжээ авах шаардлагатай байна.

1. Нотолгоонд суурилсан бодлого явуулаач. ААН-үүдээ хоёр хуваа. Зээлтэй зээлгүй. Тэр дотор нь нөхцөл байдал нь хүндэрч байгаа юу. Хэдэн хүнийг ажлын байраар хангадаг вэ гэх мэтээр нь ангилна. Зээлгүй ч гэсэн нөхцөл байдал нь хүндэрч байгаа ААН байгаа. Энэ мэт судалгааг хийж, тодорхой болгомоор байна. ААН-үүдэд үүсэж байгаа нөхцөл байдлаас нь шалтгаалж арга хэмжээ авах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, байгаа оносон арга хэмжээ авах хэрэгтэй. Хавтгайруулсан арга хэмжээ нөлөөлөхгүй.

2. Иргэдэд анхаараач. Сүүлийн хоёр сард ажилгүй болсон хэдэн хүн байна вэ гэдгийг тодорхой болгож ажилгүйдлийн тэтгэмжийн санг яаралтай нэмэх хэрэгтэй. Ажилгүйдлийн тэтгэмж авахад хүндрэлгүй, бичиг цаасыг багасгах хэрэгтэй. Онцгой нөхцөл байдал үүсэхэд сул зогсолт хийхэд үндсэн цалингийн 60 хувийг олгодог. Гэвч сул зогсолтын 60 хувиа өгч чадахгүй болоод ажилчдаа халж байгаа хэчнээн байгууллага байна вэ. Энэ мэтийг судалж тодорхой болгож ажлын байраа хадгалмаар байна. Энэ 60 хувийн 50 хувийг ядаж төрөөс гаргамаар байна. Малчид руу чиглэсэн ноолуурын 300 тэрбум зээл олгоно гэж байна. Энэ зөв шийдвэр мөн үү гэдгийг эргэж харах хэрэгтэй. Өнөөдөр улсын хэмжээнд ядуурал 28.4 хувь байгаа. Энэ нь 907 мянган хүн ядуу байна гэсэн үг. Эдгээр хүний 63 хувь нь хот суурин газар байна. Хот, суурин газрынхны орлогын  бүтцийг харахад цалин, тэтгэвэр байдаг. Хөдөөнийхний хувьд хөдөө аж ахуйгаасаа орлого олдог. Ийм байхад  бизнесүүд дампуураад хүнээ халж, цохотгоод байвал ядуурал дахиад ч нэмэгдэнэ. Тэр хотод байгаа 63 хувь чинь бүгд ядуучуудын эгнээнд элсэнэ. Ядуурал улам гүнзгийрнэ. Нэмээд 400 мянган хүн ядууралд орох эрсдэл байна. Энэ судалгааг гаргаж ирээд бодлогын арга хэмжээ авах хэрэгтэй.

3. Одоо байгаа нөхцөл байдлаа бүү дордуулаач. Бизнесүүд дампуурахаас нь өмнө арга хэмжээ аваач. Долоо долоо хоногоор харж үйлдэл хийх биш. Дараагийн саруудын нөхцөл байдлыг төлөвлөж арга хэмжээ аваачээ гэж хүсмээр байна” гэсэн юм.

Эх сурвалж: eagle.mn

2
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

2020 онд дэлхийн эдийн засаг 4.5 хувиар агшина

2020-09-18

Хятад улс ховор элементийн нөөцөө "худалдааны дайн"-д зэвсэг болгон ашиглаж магадгүй

2020-09-15

Худалдааны дайнаас валютын дайнд шилжсэн үү?

2020-09-12

Хямралын үед алтны нөөцөө нэмэгдүүлсэн Орос улс зөв шийдвэр гаргажээ

2020-09-11

Олон нийтийн сүлжээг хиймэл оюунаар зохицуулах нь хэр үр дүнтэй вэ?

2020-09-21

Хиймэл оюуны ачаар зурагны нягтралыг 60 дахин илүү болгох боломжтой боллоо

2020-09-17

Хиймэл оюун бүхий гэрлэн дохио агаарын бохирдлыг бууруулна

2020-09-16

Хиймэл оюун ухаан бизнесийн салбарт хэрхэн нөлөөлдөг вэ?

2020-09-14

Л.Туул: Оношилгооны тоног төхөөрөмжүүд энэ сарын сүүлээр ажилд орно

2020-09-21

King Tower: Намрын урамшуулал

2020-09-21

2020 оны эхний хагас жил: Бид хаана байна вэ?

2020-09-18

Л.Содномдорж: Хуримтлалаа найдвартай, эрсдэлгүй том банканд хийхийг зорьж удаан хугацаанд судалж үзсэний дүнд Голомт Банкийг сонгосон

2020-09-18

Нойрон дунд бие саажих үзэгдлийн учир

2020-09-21

Дурлалын даавар буюу фенилэтиламин гэж юу вэ?

2020-09-18

Шийдвэр гаргана гэдэг энгийн боловч хэцүү процесс

2020-09-16

​Сэтгэл гутралын үеийн нийтлэг 10 шинж тэмдэг

2020-09-15

Цар тахлын улмаас хүүхдийн боолчлол, хүчирхийлэл нэмэгдэх эрсдэлтэй байна

2020-09-21

Вакцин гарлаа ч цартахал дарагдахгүй...

2020-09-21

Европын Холбоо: "Коронавирустай бүс нутгийн хэмжээнд тэмцсэн нь илүү үр дүнтэй байна"

2020-09-20

Хятадын Ганьсү мужид бруцеллёз өвчний хэдэн мянган тохиолдол бүртгэгджээ

2020-09-18

3D-ээр хэвлэсэн эм эрүүл мэндийн салбарыг өөрчилнө

2020-09-21

Автомашиныг нэвт харагдуулах технологи бүтээж байна

2020-09-19

"4K болон 8K" чанартай видео дүрс дамжуулалтын дата хэрэглээг бууруулах шинэ технологи бий болжээ

2020-09-18

Хүн төрөлхтний нисэх мөрөөдөл биелсэн түүх

2020-09-18

Навальный зочид буудлынхаа өрөөнд байхдаа хорджээ

2020-09-20

Ням гарагаас эхлэн "TikTok", "WeChat" аппликэйшнийг АНУ-д ашиглах боломжгүй болно

2020-09-19

Израиль, Арабын орнууд дипломат харилцаа тогтоох гэрээнд гарын үсэг зурлаа

2020-09-18

АНУ: Уйгур иргэдийн эрхийг зөрчсөн үйлдлийг тэвчихгүй

2020-09-18

Америк эр Монголчуудыг ингэж шүүмжилжээ!

2020-09-21

АРДЧИЛАЛ ба ТҮГЖРЭЛ

2020-09-19

Амьдралаа дөнгөж эхлэж байгаа гуч гарсан хүмүүс хөгширч байна, ядарч байна гэх юм...

2020-09-18

Монголчууд У.Хүрэлсүх, Х.Баттулга хоёрыг шүтэн биширч байна. Шүтэн бишрүүлэх юмаа хий, хүлээж байя!

2020-09-17

#08 Хасах 18 - Дижитал минимализм

2020-09-18

Podcast News: Мянгаар эхэлж саяыг хуримтлуулья!

2020-09-15

#33 Мөнхмарал - Байгаа газартаа дурла!

2020-09-11

#07 Хасах 18 - 400 мянган төгрөгөөр 21 аймгийг тойрон аялсан хөвгүүд

2020-09-04

Орчлон ертөнцийн тэлэлт хурдасч байна

2020-09-21

Сугар гариг дээр амьдрал байж магадгүй

2020-09-21

17 настай NASA-гийн дадлагажигч шинэ гараг нээлээ

2020-09-20

Хар нүхний эргэлтийн хурд хэд байдаг вэ?

2020-09-19
9:04

Харь гаригийнхан байдаг гэдгийг нотлох баримтууд!

2020-09-17

Шударга бус нийгмийн бодит төрх!

2020-09-02

Хятадын баячууд хэрхэн хөрөнгөө босгодог вэ?

2020-09-02
5:15

Тэрбумтнууд хүүхдээ хэрхэн хүмүүжүүлдэг вэ?

2020-07-31

Япон иргэн хувийн блог дээрээ бичсэн Монголын үнэн төрх...

2020-09-08

Ц.Лут-Очир: Хотын түгжрэлийг шийдэх миний санал...

2020-09-07

Монгол элдэв зураг №63 (70 фото)

2020-08-21

Монголын халуухан охид (40 фото) №9

2020-08-07

Та хэдэн настай вэ?

1,058

Өнөө цагт ямар орон дэлхий нийтэд хамгийн их аюул учруулж байна вэ?

1,392

Энэ цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,569

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,750