Ч.Ундрам: Хадгаламжийн хүүг бууруулъя гэвэл татгалзахгүй

Ч.Ундрам: Хадгаламжийн хүүг бууруулъя гэвэл татгалзахгүй

Бизнес хөгжил булангийн энэ удаагийн зочноор “Монзол” ХХК-ний ТУЗ-ийн дарга,”Өсөх зоос” компанийн гүйцэтгэх захирал,  МУИС-ийн Санхүү төлөвлөлт хариуцсан дэд захирал доктор, профессор Ч.Ундрамыг урьж коронавирусын тархалт эдийн засаг, бизнест болон иргэдэд үзүүлж буй нөлөө, гарц боломжийн талаар ярилцлаа. 

 

-Коронавирустэй холбоотойгоор манай аж ахуйн нэгжийн  бизнесийн үйл ажиллагаа  зогсонг байдалд орлоо. Үүнийг хэрхэн харж байна вэ?

-Өнөөдөр корона­вирусын тархалт дэлхийн нийтээр эдийн засгийг хүнд байдалд оруулж цаашид улам хүндэрнэ гэж судлаачид анхааруулсаар байна.

Хамгийн их мэдрэгдэж байгаа нь  үл хөдлөх хөрөнгийн салбарт хүчтэй нөлөөлж ялангуяа, дэлхийн хөгжингүй орнуудад үл хөдлөх хөрөнгийн болон хувьцааны үнэ унаад байна. Өөрөөр хэлбэл, хүмүүс үл хөдлөх хөрөнгөд  хөрөнгө оруулалт хийхээс илүүтэй аминд тулсан зүйлд мөнгөө зарцуулж байна гэсэн үг. Хүнсний болон эрүүл мэндийн зардалд илүү ихийг зарцуулж байна. Энэ нь хүнсний бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа компаниудад тодорхой хэмжээгээр эерэгээр нөлөөлж байгаа. Мөн иргэд тодорхой хэмжээгээр уналттай байгаа хувьцаа худалдан авч байгаа бол эерэг нөлөө үзүүлж байна гэсэн үг. Үүссэн асуудлыг боломж болгон харах нь бизнесийн бас нэг хэлбэр байж болно.Тухайлбал, цахим сүлжээгээр бид сөрөг зүйл ярихаас илүүтэй эерэг зүйлд анхаарснаар цахим сургалт энэ саруудад сайн хөгжиж байна. Ялангуяа, манай сургуулийн багш нарын цахим сургалтын хөтөлбөр өдөр бүр шинэчлэгдэн сайжирч, чанаржиж байна. Үүнийг дагаад гэрээр зайнаас сургах цахим хөтөлбөр хөгжих боломж гэж харж байна. Түүнчлэн интернэтийн бизнес, гар утасны апп ашиглалт гэх мэт бизнесийн боломж ирж байна.

 

– Мөн бизнес инноваци талаас нь харвал  боломж байх шиг байна. Саяхан Солонгосын залуучууд вирус тээгч хаагуур явсан байж болох маршрутыг тогтоож хэлж өгдөг апп зохиосон байсан? 

-Дэлхий даяар биотехнологи, химитехнологийн бизнес нэлээн хөгжиж байна. Тухайлбал, Япон, Солонгос, АНУ-д коронавирустай холбоотойгоор судалгаа хийж байна. Манай улсад энэ чиглэлийн судалгаа, лабортори хараахан хөгжөөгүй учраас боломжгүй. Япон улсад коронавирусыг 10 минутын дотор оношлох тест бүтээсэн. Энэ шинэ инноваци бүтээгдэхүүн болох тестийг их хэмжээгээр үйлдвэрлэж  эмийн сангуудаар хэрэглээнд  худалдаалж эхэлсэн. Үүнийг нэг талаас бизнес хөгжил гэж харж болно. Гэхдээ ашиг гэхээс илүүтэй хүний сайн сайхны төлөө хийж буй үйлдэл. Нэг  үгээр хэлбэл бизнес, нөхцөл байдлаа дагаад хувирч байна.

 

-Бусад улс бизнест нь дэмжлэг үзүүлэх онцгой үеийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Харин манайд алга?

– Өнөөдөр энэ сарын эхний хоёр долоо хоногт аж ахуйн нэгжүүд 33 хувиар ажлын байрыг цомхотгож 260 мянган хүн ажилгүй болсон гэж мэдээлж байна. Тиймээс эдийн засгийн үр өгөөжтэй тодорхой ялангуяа ажлын байрыг хамгаалсан шийдвэрийг гаргах хэрэгтэй байна.  Банкны байгууллага мөн л хувийн хэвшил. Шууд төрөөс ингэ, тэг гэж хэлэх эрх байхгүй. Зээлгүй хүн ховор. Хүн бүр зээлтэй. Зээлтэй холбоотой хөнгөлөлт үзүүлэх хүсэлт тавьсан. Хэдийгээр зээлийн эргэн төлөлтийг гурван сараар хойшуулах шийдвэр гаргасан ч энэ нь зээлээ хэвийн төлөөд явж байгаа хүмүүст нөлөөгүй. Харин  нийгмийн хариуцлагын хүрээнд өөр нэг алхам хийх хэрэгтэй санагдсан. Банкны актив хүмүүсийн хадгаламжаар бүрддэг. Системийн хэмжээгээр дийлэнх хэсгийг том хадгаламжтай хүмүүс эзэлдэг. Бага хадгаламжтай  хүмүүс  цөөн хувийг эзэлдэг гэдэг. Мэдээж хүүхдийнхээ нэр дээр болон бусад хэлбэрээр иргэд бага хэмжээний хадгаламжтай байх. Тэгэхээр эдгээр том, жижиг хадгаламжтай хүмүүсийн хадгаламжийн хүүг  тодорхой хэмжээгээр бууруулж улмаар зээлийн хүүг тэр чинээгээр бууруулах боломжтой гэж боддог. Миний хувьд хүүгийнхээ нэр дээр цөөн төгрөгийн хадгаламжтай. Эдийн засаг хүндэрсэн хэцүү үед аж ахуйн нэгж зээлийн хүүг бууруулахын тулд таны хадгаламжийн хүүг бууруулж болох уу гэвэл би зөвшөөрнө. Тэгэхээр хадгаламжтай хүмүүстэй тохиролцоо хийж зээл авсан хүмүүсийн хүүг бууруулчих юм бол маш том дэмжлэг болно. Урт  хугацаандаа банкинд хэрэгтэй. Учир нь зээлийн эргэн төлөлтийг хойшлуулж байна гэдэг хүүг бууруулж буй биш харин ч зээл хуримтлагдаж хүндрэл үүснэ. Одоогоор зарим аж ахуйн нэгж дампуурч хүнд байдалд орж байна. Банкуудад найдваргүй зээлийн хэмжээ төдий чинээгээр өсөх нь тодорхой. Түүнчлэн дам нөлөөлөл их болно. Төсвийн орлого бүрдэхгүй татварын орлого тасрах зэргээр эдийн засгийн сөрөг нөлөөнд орж эхэллээ.

 

-Хадгаламж эзэмшигчид үнэхээр ийм санаачилга гаргавал чухал алхам болохоор байна. Гэхдээ хадгаламжийн хүү буурахаар бол зарим нь хадгаламжаа татаад эхлэх эрсдэл байх болов уу?

-Би нэг их татахгүй гэж бодож байна. Яагаад гэвэл манай банкны хадгаламжийн хүү бусад улсаас хамгийн өндөр 16-18 хувь. Татаад татаад жилийн хоёр хувийн хүүтэй Япон улсад хийхгүй нь ойлгомжтой. Хүүг нь буулгалаа гээд тэгтлээ буулгахгүй. Нөгөөтэйгүүр том хадгаламжтай хүмүүсийг нэг сайт  зарлаж зурагтай нь тавьсан байсан. Ихэвчлэн эрх мэдэлтэй хүмүүс байсан.

Зарим нэг нь хадгаламжийн хүүнээс жилд 6.2 сая төгрөг олж байна гэсэн байсан. Зүгээр шахуу сууж байгаад олж байгаа мөнгөнөөс нийгмийн хариуцлагын хүрээнд хүүг нь бага зэрэг буулгахад болохгүй зүйл үгүй.

 

– Түүрүүн та цахим сургалт үр дүнтэй байгаа тухай дурдсан. Зарим аж ахуйн нэгж онлайн орчинд гэрээсээ ажиллаж байна. Энэ бүгд эрүүл мэндийн талаас эрсдэлгүйг тооцсон. Тэгвэл нөгөө талдаа байгууллага болон хувь хүний зардал хэмнэсэн үйл явдал гэж харж байна?

– Манай сургуулийн багш нар 20 мянган оюутандаа цахим сургалт явуулж байна. Сэтгэл ханамжийн судалгаа авахад 82 хувь нь сэтгэл өндөр, болж байна гэсэн байсан. Багш болгон дор бүрнээ их хичээж байна. Нэг удаа ч цахим хичээл зааж үзээгүй багш суралцаж амжилттай байна. Багш нартаа цахим хичээл заах сургалт явуулж зөвлөмж гаргасан. Оюутнуудын оролцоо, даалгаврын гүйцэтгэлийг системээрээ хянаж байна. Даалгавраа нээж харсан эсэхийг ч харах боломжийг манай IT инженерүүд бүрдүүлсэн. Эдгээр нөхцөл байдлыг хэн ч таамаглаагүй тиймээс сул талаа боломж болгох гэдэгт хүн бүр суралцах болж байна. Нөгөөтэйгүүр цаашид чадвартай багш зөвхөн нэг сургуулийн хүүхдүүдээр хязгаарлагдахгүйгээр олон зуун хүүхдэд заах боломж нээгдэж хот хөдөөгийн багш нарын чадвар ялгарч байна. Нөгөөтэйгүүр бичиг цаасны ажил хийдэг хүмүүс гэрээр ажиллах боломжтой. Ажлын бүтээмж өндөр, өдөр тутмын зарлага бага байна гэсэн судалгаа гарч байна гэсэн. Харин үйлдвэрлэл явуулж буй газар боломжгүй. Гэхдээ эхний саруудад ямар төрлийн бизнес борлуулалтгүй байгаа статистик мэдээлэл гараагүй. Хил хаасан учраас манай гэр бүлийн бизнес зогссон. Манайх нүүрсний экспорт хийдэг компани. Он гараад нэг ч тонн нүүрс хилээр гаргаагүй. Тиймээс манайх татвар төлөх боломжгүй. Зөвхөн 800 ажилчныхаа цалинг өгч амраасан. Ажилчдын нийгмийн даатгал бусад татвараа төлж байна. Гэхдээ манай компани одоогоор нэг ч хүн ажлаас халаагүй. Энэ жил зургаан сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. Сард 500 мянган тонн нүүрс экспортолно гэсэн үг. Тэгэхээр 1.5 сая тонн нүүрс гаргаж чадаагүй. Одоогоор зургаан тэрбум төгрөгийн алдагдалтай явж байна. Хил нээгдэхийг хүлээж байна. Хамгийн санаа зовоож байгаа зүйл нь Хятадын тал манайх 30 гаруй орноос нүүрс импортолдог тиймээс танайхаас авахаа зогсоолоо гэсэн зохицуулалт хийчих вий гэдгээс айж байна. Өөрөө хэлбэл, худалдан авагчаа алдах эрсдэл байна.

 

-Танайх хэдэн жил энэ бизнесийг хийж байна. Хөл дээрээ өндийж чадсан уу?

-Манайх зургаан жил болж байна. Их хэмжээний зээл тавьж хөрөнгө оруулалт хийсэн. Хэрэв худалдан авагч тал бусад газраас гангийн болон эрчим хүчний нүүрсээ авахаар тохиргоо хийчих л юм бол бидний бизнес эрсдэнэ. Уг нь  зээлээ  төлөөд хэвийн явж байсан. Нөхцөл байдал ганц манайх гэлтгүй манайх шиг компаниуд ижил нөхцөлд байна. Эрсдэлээ гурван сарын хугацаанд үүрэх боломжтой. Цаашид энэ хэвээр байвал байдал улам хүндрэхээр байна. Өвөрмонголд короновирус илрээгүй. Хоёр улсын Засгийн газар тохиролцвол тийшээ экспортлох боломж байна. Хил нээсэн ч Хятадын тал хүлээж авахгүй байна. Манайх “Өсөх зоос” ХХК-аараа тээвэрлэлт хийдэг. Манай толгой компани “Монзол”. Манайх шиг том, жижиг олон компани ийм байдалд байна. Хоёр талаас хилээ нээлээ гэж хэлсэн хэрнээ Хятадын тал нээгээгүй нь илтгэл алдрахад хүрээд байгаа юм.

 

-Бизнесийн чиглэлээ өөрчлөх төлөвлөгөө байсан л байх даа?

-Манайх энэ жил хоёр төсөлд  хөрөнгө оруулалт хийхээр зэхсэн байсан. Нэг нь аялал жуулчлалын чиглэлд Цонжинболдогт цогцолбор байгуулахаар зураг төслөө гаргасан. Дөрөвдүгээр сараас барилгын ажлыг эхлүүлэхээр байлаа. Гэвч энэ жил аялал жуулчлалын салбар хүнд тусч байна. Нөгөөх нь сүүний чиглэлээр хөрөнгө оруулалт хийхээр бизнесээ солонгоруулах чиглэлд ажиллахаар бизнес төлөвлөгөөгөө гаргасан. Харамсалтай нь коронавирусын тархалтаас болж төлөвлөсөн хөрөнгө оруулалт гацахаар байна.

 

-Төр ямар шийдвэр гаргаасай гэж хүсч байна вэ?

-Төрөөс зээлийн хүүг бууруулах шийдвэр гаргах хэрэгтэй. Хадгаламжтай хүмүүс хадгаламжийн хүүг тодорхой хугацаагаар бууруулъя гэдэгт татгалзахгүй байх. Түүнчлэн хилээ хурдан нээж нүүрс тээвэрлэлтийг хэвийн болгохыг хүсч байна. БНХАУ-д коронавирусын тархалт үндсэндээ зогсч байна. Тэд Өвөрмонголтой хилээ хаасан. Манайх мөн хаасан. Ганц тохиолдол гараагүй газар Өвөрмонгол. Тиймээс Өвөрмонгол руу хилээ чөлөөтэй болгооч гэж хүсч байна.

 

Ц.Мягмарбаяр

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417