Монголын “Ядуурлын дүр төрх-2018” хэвлэгдэн гарлаа

2020-03-26, 15:59 Монголд 1,605 2
Монголын “Ядуурлын дүр төрх-2018” хэвлэгдэн гарлаа

Үндэсний Статистикийн хороо, Дэлхийн банк хамтран Өрхийн нийгэм, эдийн засгийн 2018 оны судалгааны мэдээлэлд үндэслэн “Ядуурлын дүр төрх-2018” үр дүнгийн тайланг боловсруулж, нийтийн хүртээл болгож байна.

Монгол Улсын эдийн засаг тогтвортой өссөн хэдий ч ядуурал буурахгүй байна. Эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг нийт хүн амд тэгш хүртээмжтэй байлгах, ялангуяа ядуу хүн амын амьжиргааг дээшлүүлэхэд чиглүүлэх шаардлагатай талаар тайланд дурджээ.

Хот, хөдөөд 2016-аас 2018 онд ядуурлын бууралтын явц харилцан адилгүй байна. Ерөнхийд нь дүгнэхэд малчдад 2016-аас 2018 он мал аж ахуйн бараа бүтээгдэхүүний зах зээлийн үнэлэмж нэмэгдсэн таатай жилүүд байсан бол эсрэгээрээ хотод амьдардаг хамгийн ядуу бүлгийн хүн амын хувьд хүндхэн байжээ. Тухайлбал, хүн амыг хэрэглээгээр нь 5 тэнцүү бүлэгт хувааж, хамгийн бага хэрэглээтэй 20 хувийн бүлгийг авч үзэхэд хотод бодит орлого 1 хувиар буурсан нь дээрх хугацаанд тэдний цалин хөлс, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого буурснаас шалтгаалсан байна. Түүнчлэн, хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт орлогынхоо ихэнх хувийг хүнсэндээ зарцуулдаг, ялангуяа хүнсний бүтээгдэхүүнийхээ дийлэнхийг худалдан авч хэрэглэдэг хотын ядуу, эмзэг бүлгийнхэнд хүндээр тусжээ. Энэ нь 2016-аас 2018 онд хөдөөгийн ядуурлын түвшин 4.1 пунктээр буурсан байхад хотынх бага зэрэг өөрчлөгдсөн байгаагаас харагдаж байна.   

 “Энэхүү тайлан нь манай улсын ядуурлын дүр төрхийн талаарх бодит байдлыг илтгэн харуулахаас гадна ядуурлыг бууруулахад тулгарч буй хүндрэл бэрхшээл, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, боломжуудын талаар онцлон дурдсан хамгийн сүүлийн үеийн тоон мэдээлэл боллоо. Тайлангийн шинжилгээний үр дүнгүүд нь бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нар төдийгүй ядуурал, нийгэм, эдийн засгийн судалгааны чиглэлээр ажилладаг эрдэмтэн, судлаачдад хэрэгцээтэй тоон мэдээлэл болно гэдэгт итгэж байна.” гэж Үндэсний Статистикийн хорооны дарга А.Ариунзаяа онцлон хэлжээ.

Ажилгүй, эдийн засгийн идэвхгүй хүн ам, цалин хөлс багатай, ур чадвар бага шаарддаг хөдөлмөр эрхэлдэг ажиллагчид, олон ам бүлтэй өрх болон хүүхдүүд ядууралд илүү өртөмтгий байна. Ариун цэврийн байгууламж, халаалтын найдвартай эх үүсвэр зэрэг дэд бүтцийн үйлчилгээний хүртээмж хангалтгүй байгаад мөн онцгой анхаарах шаардлагатай хэвээр.

Манай улсын залуучуудын боловсролын түвшин Зүүн Азийн орнууд дундаа хамгийн өндөрт тооцогддог. Гэвч эмэгтэйчүүдийн хувьд дээд боловсролтой байх нь өндөр цалинтай ажилд орох баталгаа болж чадахгүй байна. Сүүлийн арван жилийн хугацаанд ​​ажиллах хүчний оролцоон дахь хүйсийн ялгаатай байдал бараг өөрчлөгдсөнгүй. Малчдын амьжиргааны түвшин сайжирсан хэдий ч тэдэнд ямар нэгэн тусламж, дэмжлэг үзүүлэхгүй бол зуд, бусад байгалийн гамшиг, малын гаралтай бүтээгдэхүүний үнэ огцом буурах зэрэг хүндрэлүүд амьжиргаанд нь шууд нөлөөлөхүйц эмзэг хэвээр байна.

Хүн ам зүйн бүтцийн хувьд манай улс Зүүн Азийн орнууд дундаа хамгийн залуу хүн амтай орнуудын нэг ба нийт хүн амын гуравны нэг нь хүүхдүүд байдаг. Хүн амын дийлэнх болох залуучууд удахгүй хөдөлмөрийн зах зээлд орж ирнэ. Эдгээр шинэ ажиллах хүчийг шингээж чадахуйц хангалттай тооны ажлын байрыг олон төрлийн салбарт бий болгох шаардлага үүсэх юм гэж тайланд дурджээ.

“Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаагаар цуглуулсан цагаа олсон, чанартай мэдээлэл нь өнөөг хүртэл бидний ядуурлыг бууруулахын төлөө хийсэн ажил, хүрсэн амжилтыг үнэлэхэд тус болохоос гадна судалгаа, шинжилгээний үр дүнгүүд нь хаана бодлогын зохицуулалт, дэмжлэг хэрэгтэй байгааг тодруулахад тустай байх болно. Мөн Монгол Улсын хувьд тогтвортой хөгжлийг дэмжих, ядуурлыг бууруулах үйл явцыг хурдасгахад залуучуудыг хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай ур чадвартай ажилчин болгож бэлтгэх хөрөнгө оруулалт хийх нь эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоог тэгш, шударгаар хангахтай адил чухал юм.” гэж Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев онцоллоо.

 

Тус тайланг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу

1
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417